niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:01 UTC Эх: https://news.mn/r/2863242/ 9c529a53a1c6abc7… ← niitlelch.mn руу буцах

НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж дэмжлээ

LiveНИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж дэмжлээ

НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж дэмжлээ
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
19 : 35
2026-4-27

НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж дэмжлээ

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг, Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын Бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 

18 : 25
2026-4-27

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа. НИТХ-ын ээлжит бус хуралдаанд 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь буюу 93.5 хувь нь НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахыг дэмжиж санал өглөө. Иймээс А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулж, тогтоолын төслийг баталлаа. 

НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 30 минут түр завсарлуулаад байгаа бөгөөд НИТХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа юм. 

Эргэн сануулахад, НИТХ-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан. Хуралдаанаар “Туулын хурдны зам” төсөл зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл Ардчилсан намын бүлгээс хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдааныг түр хойшлуулсан тухай НИТХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн. АН хэлэлцэх асуудлын жагсаалтаас зөвхөн Туулын хурдны замын асуудлыг хасах санал гаргасан бөгөөд хурлыг хойшлуулах санал гаргаагүй тул бусад тулгамдсан асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхийг шаардсан. Улмаар НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан 17:00 цагт эхэлж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжиж, НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан түр завсарлалаа. НИТХ-ын дарга А.Баярыг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хууль журмын дагуу ажлаа явуулаагүй гэж төлөөлөгчид дүгнээд байгаа юм. 

18 : 04
2026-4-27

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахаар 27 төлөөлөгч санал гаргажээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын дарга А.Баярыг огцруулах саналыг МАН-ын бүлгийн 27 төлөөлөгч гаргасан байна. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар, Н.Оюунзул, Г.Ууганбаяр, Ц.Баттөр, Ц.Төрхүү, Х.Нямбаатар, Ж.Сандагсүрэн, Б.Сэргэлэнбаатар, Б.Хуягбаатар, Б.Ану-Үжин, Ж.Энхжаргалан, М.Мандуул, С.Даваасүрэн, А.Амартүвшин, Б.Наянбаяр,  Ихбаяр, Б.Сэмжидмаа, Б.Мягмар, Т.Отгонболд, Ч.Мэндбаяр Ж.Батбаясгалан, Ж.Батбаясгалан, Д.Ундармаа, Ч.Батзориг нарын 27 төлөөлөгч огцруулах санал гаргаж дэмжжээ. Иймээс НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулах асуудлыг хэлэлцэх болж байна. Түүнийг төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, өнөөдөр товлогдсон байсан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хууль зөрчин хойшлуулсан зэрэг үндэслэлээр огцруулах санал гаргажээ. 

 

17 : 50
2026-4-27

НИТХ-ын ээлжит бус хуралдааныг Ж.Батбаясгалан удирдаж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаанд НИТХ-ын дарга А.Баяр ирээгүй тул тус хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нээж, удирдлаа. 

НИТХ-ын ээлжит бус хуралдаанд 20 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ирц 50 хувийн босгыг давсан байна.

НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах санал гаргаж байгаа аж. 

НИТХ-ын дарга А.Баяр нь өнөөдөр зарласан байсан ээлжит бус хуралдааныг ганцаараа шийдвэрлэж, хойшлуулж хууль зөрчсөн. Мөн төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг үндэслэлээр МАН-ын бүлгээс огцруулах шийдвэр гаргажээ. НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах саналыг 27 төлөөлөгч дэмжиж гарын үсэг зурсан байна. 

Энэ удаагийн ээлжит бус НИТХ-ын хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд ирээгүй байгаа юм. 

 

09 : 59
2026-4-27

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг тус хурлын дарга А.Баярт хүргүүллээ.
АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцолжээ. Мөн “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг нэмж тэмдэглэсэн байна.
АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ.
НИТХ-ын дарга А.Баяр НИТХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлосон НИТХ-ын Ээлжит VII хуралдааныг хойшлууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Багабаяр 2026-04-27 202.9.46.185

Өсөх идэр хулгайч!!

Avatar

Нэргүй 2026-04-27 66.181.186.154

Жинхэнэ цүнх чин Ихбаяр

Avatar

Нэргүй 2026-04-27 66.181.183.110

Одоо хурал дотроос нь хамгийн их авилгачин хулгайчуудаа тоолж гарга

Avatar

Нэргүй 2026-04-27 66.181.183.110

НИТХ бүх төлөөлөгчид бүгд авилга авсан нь тодорхой. МАН ч бай АН ч бай.

Avatar

Нэргүй 2026-04-27 192.82.92.204

МАН гэж марзан гарууд шүү, одоо бүх шатны сонгуулийг дахин явуулах шаардлагатай болжээ.

Avatar

Нэргүй 2026-04-27 202.126.88.214

НИТХ бүгд авилга авсан 45 хүн бүгд тендер төслөө барьж ирээд мөнгөө аваад амаа хамхиад аль намаас сонгогдож орж ирснээ мартсан байсан. Одоо бүгд шээс нь гоожих гээд хавчигдаж байгаа гурил хулгайлсан хүний гуя цагаан гэж та нар баригдана даа баригдана яана даа

Avatar

ЗОЧИН 2026-04-27 103.57.95.99

ЭНЭ ХҮМҮҮСИЙГ Ч ГЭСЭН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

kkkkkkkkk 2026-04-27 66.181.177.22

Bux duguinuudyg xuraa, xoriglo.

Avatar

Хулгайчууд 2026-04-27 202.9.47.11

Бүгд хулгайч болохын төлөө өдрийн бодол, шөнийн зүүд..!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж