УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Сөрөг хүчнийхэн "Авлигажуулсан Монгол" сэдвийн хүрээнд Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцсэн. Эрх баригч намын авлига цадигаа алдлаа. МАН-д жагсаалтаар сонгогдсон гишүүний хувьд юу гэж харж байна вэ. Өнөөдрийн авлигажсан төр юунаас эхтэй вэ?
–Тухайлан нэг кейс гэхээс илүүтэй тогтолцоо талаасаа УИХ өөрөө энэ асуудлыг ярих нь зөв. Ямарваа нэгэн кейс, хэн нэгэн хүний тухай яриад ирэхээр энэ нь шүүх эрх мэдэлд хэтэрхий оролцсон хэрэг болно. Тогтолцоо талаасаа харвал, хуулийн байгууллагаар олон хэргийг шалгаж байгаа ч тэр хэргүүдийнхээ талаарх нээлттэй мэдээллийг олон нийтэд боломжит хэмжээнд нь өгөх шаардлагатай. Тэгэхгүйгээр цэвэр улстөрчдийн хүрээнд сэдэв болоод явж байгаа нь шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж байна. Энэ тал дээр аль аль засаглалынхан маш болгоомжтой, хил хязгаартай хандах ёстой. Миний хувьд, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хуулийн салбарт ажиллаж байхдаа “Улстөрчид энэ үйлдлээ больчихвол болох юм байна” гэдэг ойлголттой байдаг байсан. Ер нь улстөрчид гэмт хэрэг ярихаа болихыг хүлээнэ гэдэг их хэцүү юм байна. Бараг л боломжгүй зүйл. Эсрэгээрээ хуулийн байгууллагууд системийн хувьд бие даасан хэлбэрээр шинэчлэгдэж, ахиц дэвшлүүдээ байнга ярьж, иргэдэд ойлгуулж байх ёстой. Тухайлбал, нүүрсний асуудлаар маш олон хэргийг шүүх эцэслэн тогтоосон. Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, 50 гаруй хэргийг шүүх рүү шилжүүлэх санал хүргүүлсэн гэж байсан. Тэгвэл энэ мэдээллийг нээлттэй ярих ёстой. Тэгэхгүй болохоор парламент дээр нэг их сүртэй нүүрсний сонсголыг зохион байгуулсан мөртлөө хэрэг нь огт шийдэхгүй байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Гэтэл 50 гаруй хэрэг гэдэг бага тоо биш. Энэ ажиллагааны тухай мэдээллийг нээлттэй өгдөг байх нь чухал. Хоёрт, бид шүүхийн байгууллагын шинэчлэлийг олон жил ярьж ирсэн. Өмнөх парламентын гишүүд энэ асуудалд ахиц дэвшилтэй тодорхой ажлуудыг хийсэнд талархалтай хандах ёстой. Үүний зэрэгцээ одоо прокурорын байгууллагын шинэчлэлийг ярих ёстой. Хэдийгээр энэ байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг ч гэсэн шүүх эрх мэдлийн нэг чухал институци нь болдог. Жишээлбэл, шүүгч нар цагдан хорих шийдвэрийг гаргаж байгаа ч прокурорын саналыг үндэслэж, гаргадаг. Гүйцэтгэх ажлын мэдээллүүд прокурор дээр байдаг. Тодорхой хэмжээний хүнийг мөрдөн мөшгөх, эрх чөлөөнд нь халдаж байгаа асуудлын ихэнх нь прокурорын хяналтад байдаг.
Тэгэхээр зарим ажиллагааг нь шүүхийн хяналтад шилжүүлэх гэх мэт прокурорын байгууллагын шинэчлэлийг ярихгүйгээр бид шүүх эрх мэдлийн шинэчлэлийг ярих нь алдаа дутагдалтай байна гэж харж байгаа.
Үүнээс гадна улс төрийн намын санхүүжилт болон сонгуулийн үеийн санхүүжилтийн асуудлыг шийдэхгүйгээр авлигын асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Сонгууль ямар өндөр зардалтай болдог билээ. Тойрог томсч, нэр дэвшигч болгон ухуулагчтай байна гэдэг нь нэр дэвшигч болгон дээр 660 мянган төгрөгийн зардал нэг ухуулагчид гаргадаг. Ухуулагчийн тоо зааж өгсөн болохоор ойролцоогоор ажлын хөлсөнд нь нэг тэрбум төгрөгийг зарцуулж байна. Жишээлбэл, ухуулагч гэдэг хүн цалин авах юм уу, авахгүй юм уу. Энэ чинь өөрөө асуудал. Магадгүй хүмүүс “Би 14 хоног ажил хийж байгаа юм чинь яахаараа цалингүй ажиллах ёстой юм бэ” гэдэг асуудлыг тавьж магадгүй. Тэгэхээр ухуулагчийн тоог нь зааж өгөх ёстой. Мөн дэмжиж байгаа нэр дэвшигчээ сайн дураар, цалин хөлсгүй ухуулагчаар ажиллах механизмыг дэмжих хэрэгтэй. Хоёрт, улс төрийн намуудын санхүүжилтээс ангижирч буй бусад улс орны туршлагыг харвал, илүү сайн дурын үндсэн дээр цалингүй ажилладаг. Энэ асуудлыг ярихаар иргэд “Та нар төрөөс хэдэн их наядаар нь идэж уудаг биз дээ” гэж шүүмжилдэг. Энэ чөтгөрийн тойрог тасрахгүй бол бид хэзээ ч авлигыг тасалж чадахгүй. Тэгэхээр бид илүү системтэйгээр улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй ил тод байдлыг хангах ёстой. Нөгөө талдаа хандив өгсөн компаниудыг буруутгадаг үзэгдлийг болихгүй бол нэр дэвшигчдэд хандив өгөхөө болино. Хандив, ашиг сонирхлын зөрчил хоёроо ялгах хэрэгтэй. Жишээлбэл, гурван үсэгтэй компани УИХ-ын гишүүдэд хандив өгсөн асуудлыг шүүмжилдэг. Тэгвэл энэ нь нээлттэй болж байгаа нь маш сайн. Хэнд хэдэн төгрөгийн хандив өгсөн бэ гэдэг мэдээлэл нээлттэй ил тод байх нь зөв. Тэр нь гаргаж байгаа шийдвэртэйгээ хэрхэн уялдаж байна вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Компаниудыг, иргэдийг улстөрчдөд хандив өгснийх нь төлөө буруутгаад байвал энэ нь төрийн мөнгөөр сонгууль хийх үйл явц руу орно. Сайн дураараа, энэ хүнийг дэмжих механизм өөрөө эвдрээд эхэлнэ. Тэгэхээр энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад хоёр жил болж байна. Гэтэл томоохон улс төрийн намууд хандив, санхүүгийн асуудлаа ил болгохоос цааргалж, эхнээсээ арайхийн баталсан хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулж, өргөн бариад байна шүү дээ?
–Урьд өмнөх хууль, дүрэм журам өөрчлөгдөж, шинээр хэрэгжихэд мэдээж хэцүү. Гэхдээ энэ замаар хүссэн, хүсээгүй явах ёстой. Ийм улс төрийн хүсэл зориг байх ёстой. Энэ шинэчлэлийг яах гэж хийсэн юм бэ. Бид өнгөрсөн 30 жилээ дүгнэхдээ өнгөрсөн хугацаанд асуудалтай сонгууль хийж, улстөрчид нь авлигатай нэр холбогдож ирлээ. Энэ системийн шинэчлэлийг хийх улс төрийн зоригийг гаргах цаг нь болсон. Бид ухралт хийх ёсгүй. Магадгүй энэ цаг үеийн улстөрчид энэ ачааг сайн үүрч чадвал 2032 оноос хойш бидний үр хүүхэд хамаагүй гэрэлтэй, улс төрийн эрх чөлөөтэй болох байх. Тэгэхээр энэ бол бидний үүрэх ёстой ачаа. Энэ нь олон хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэсэн хэдий ч энэ системийн шинэчлэлийг хийх хэрэгтэй.
-Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд “Бодь” группийн нүүрсний гэрээ, төмөр замын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал санаачлагыг гаргасан. Үүнийг нь 32 гишүүн дэмжиж, гарын үсэг зурах ёстой. Таны хувьд энэ асуудлаар түр хороо байгуулахыг дэмжих үү?
–УИХ-ын гишүүдийн хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгаа нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Энэ цаг үед УИХ өөрийн механизмаа ажиллуулах л ёстой. Тэр механизмын нэг нь яалт ч үгүй Хянан шалгах түр хороо байгуулах болон сонсгол хийх юм. Хянан шалгах түр хороо нь илүү мөрдөн байцаах шинжтэй бөгөөд дүгнэлтүүдээрээ дараа дараагийн ажиллагааг явуулдаг. Энэ ажлууд бол явж байх ёстой. Ингэснээр цаг хугацааны явцад асуудлууд тодорхой болох байх. Ер нь энэ асуудлыг нэг талдаа гаргаж, шийдэх шаардлагатай. Сонгууль дөхөх тусам иргэдийг хооронд нь талцуулахаа больж, эхнээсээ асуудлуудыг цэгцлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа учраас түр хороо байгуулахыг дэмжинэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт туссан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Зарим гишүүдийн хувьд энэхүү төсөл УИХ-ын босго давсан учраас ажлын хэсэг байгуулан, засч сайжруулаад батлах шаардлагатай гэж байна. Нөгөө талд энэхүү төслийг батлах нь битгий хэл хэлэлцэх нь буруу гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Таны хувьд энэ хуулийг эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг. Ажлын хэсэг байгуулбал ажиллах уу?
–Би анхнаас нь энэ хуулийн төслийг УИХ-ын босгыг давуулах ёсгүй гэдэг байр суурьтай байсан. Бид агуулгын гэхээс илүү процессын шударга байдлыг Үндсэн хуульдаа нийцүүлж харах ёстой. Тэгэхгүй бол бид агуулга, ёс зүй гэдэг рүү орж, нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулсан. Гэтэл Ерөнхийлөгчийн институцийн хувьд парламентын дотоод үйл ажиллагаа руу орох нь өөрөө хэр зөв бэ. Ерөнхийлөгчийн засаглалын хүрээ хязгаар нь аль хүрээд зогсох ёстой юм бэ. Энэ бол засаглал хоорондын хяналт тэнцлийн асуудал. Тэгэхээр би бол хэрвээ Монгол Улс парламентын засаглалтай гэж байгаа бол энэ дархлаагаа хадгалах ёстой. Ерөнхийлөгчийн институцийн зүгээс “Энэ бол парламентын дотоод асуудал биш. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх учраас парламентын засаглал руу ороогүй” гэж тайлбарлаж буй. Гэтэл парламент нь УИХ-ын гишүүд дээр суурилсан хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тэгэхээр гишүүн нэг бүрийн асуудал нь парламентын асуудал мөн. Тийм учраас яалт ч үгүй парламентын дотоод асуудал руу орсон гэж үзэж байгаа учраас босго давж болохгүй, Үндсэн хуулийн асуудал үүснэ.
Цаашдаа институци хоорондын хяналт тэнцлийн асуудалд болгоомжтой байхгүй бол бидний засаглалын асуудал хүнд байдал руу орно гэдэг байр суурьтайгаар дэмжээгүй.
Хоёрт, мэдээж агуулга руу орвол ёс зүй гэдэг асуудлыг хөндөнө. Мэдээж ард иргэдийн бухимдлыг ойлгож байна. Гэхдээ бидэнд сонгуулиар хэнийг сонгох вэ гэдэг дээрээ анхнаасаа л хариуцлагатай хандах ёстой. Дээрээс нь бид бусдын сонголтыг хүндэтгэж, үгүйсгэж болохгүй. Зарим иргэд тэр улстөрчийг дэмжиж, сонгоод, босго давж, хуулийн дагуу ороод ирсэн хүнийг “Надад таалагдахгүй байна” гэж бусдын үзэл бодлыг үгүйсгэж, ийм системийг нэвтрүүлж болохгүй. Энэ систем эвдрээд эхэлбэл бие биенийхээ үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх хандлага, соёл уруудна. Хүний эрхийн хүрээнд маш том ялгаварлан гадуурхалтын суурийг тавьж өгнө. Олонхоо дагах философичдын онол гэж бий. Ардчиллын зарчмаараа олонхоо дагах хэдий ч цөөнхийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандах гэдэг чинь маш чухал. Жишээлбэл, манай нийгэм гоё байх ёстой учраас сэтгэцийн өвчтэй хүн байж болохгүй” гээд цоожтой өрөөнд амьдруулж болохгүй. Хүн ёсны үүднээс ингэж болох уу. Тиймээс бид цөөнхийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа энэ нийгэмд амьдрах ёстой гэдгээ үгүйсгэх л юм бол бүгд нэг загварт орно. Энэ чинь өөрөө дарангуйллын хөрс суурийг бэлдэнэ гэсэн үг.
Миний хувьд ажлын хэсэгт орох эсэхээ бодож байна. Ажлын хэсгийг ямар бүрэлдэхүүнтэй байгуулах вэ гэдгийг харж байж шийднэ. Яагаад гэвэл хэтэрхий цөөнх болбол ажлын хэсэгт орж санал бодлоо хэлнэ. Гэхдээ ажлын хэсэг олонхоороо асуудлыг шийдээд явчихвал би зарчмын зөрүүтэй санал гаргаж чадахаа болино. Тэгэхээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харж байж шийднэ.

-Зарим гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг шүүмжилж байсан мөртлөө хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтаар дэмжсэн санал өгсөн байсан шүү дээ?
-Би дэмжиж кноп дарсан гишүүдээс илүү шүүмжилж байсан мөртлөө чуулганы хуралдаанд огт ирээгүй гишүүдэд жаахан сэтгэл дундуур байна. Гишүүдийн дэмжинэ, дэмжихгүй гэдэг байр суурь тодорхой байх ёстой. Гэтэл дэмжиж байгаа хэрнээ зориуд ирэхгүй байх, ийш тийшээ явах, эмнэлгийн чөлөөтэй зэрэг үйлдэл гаргаж байгаа нь зарчмын хувьд өөрийн үзэл бодол, үнэт зүйл дээрээ бат зогсч чадахгүй байна гэж харж байгаа. Кноп дарж байгаа гишүүд харин биеэр оролцож, идэвхтэй оролцож байгаад нь хүндэтгэлтэй хандаж байна.
-Ардчилсан намын гишүүдийн хувьд намынхаа үзэл баримтлалаа бүлэглэлийн эрх ашгаар солилоо гэж дүгнэх хүмүүс ч байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
–Би Ардчилсан намд итгэж найдаж байсан. Тийм учраас Ардчилсан нам ардчиллынхаа зарчмыг хамгаалж, гол үнэт зүйлдээ үнэнч байж бүлгийн шийдвэрээ дагана гэж бодсон чинь жаахан урам хугарсан. Би төсвийн үеэр “Сөрөг хүчин сөрөг хүчин шиг баймаар байна” гэж хэлж байсан шүү дээ. Би тэр хүмүүсийг янз бүрээр тодорхойлох нь илүүц биз. Төсөв хэлэлцэх үеэр тойрогт нь мөнгө төгрөг хэрэгтэй байсан юм байна гэж ойлгож өнгөрүүллээ гэж бодоход ардчиллын чухал дархлааны асуудал дээр сөрөг хүчин маш тодорхой байр суурийг илэрхийлэх ёстой байсан.
-Энэ хуулийн төслийг санаачлах субьект нь Ерөнхийлөгч мөн үү. ХҮН намын хувьд Ерөнхийлөгч энэ төслийг санаачлах эрхгүй, Үндсэн хууль зөрчиж байна гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн өмнө энэ хуулийн төслийг өргөн барьж байгааг шүүмжлэх хүн ч байна?
-Мэдээж хугацааны хувьд сонин сонин үзэгдэл давхцаж байгаа нь тохиолдол ч байж магад. Эсвэл зохион байгуулалттай зүйл байхыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ, хамгийн сүүлд Ерөнхийлөгч өөрөө байр сууриа хатуу илэрхийлсэн нь батлагдаж, тодорхой гарч ирсэн.
Тэр дундаа Ерөнхийлөгчийн зүгээс “Намайг бүх ард түмнээс сонгодог учраас парламентыг хянах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн нь Үндсэн хуулийн хувьд эрсдэлтэй мэдэгдэл.
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай зохион байгуулна гэж заасан. Тэрийг бид төдийлөн анзаардаггүй. Эхлээд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгох бол дараагийн хэлэлцэх шат нь парламент байдаг. Анх 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэж байх явцад, Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэхэд парламентын засаглалаа сонгосон. Тэгвэл парламентын засаглалаараа Ерөнхийлөгчөө сонгох ёстой. Гэхдээ монголчуудын хувьд эв нэгдлийн бэлгэдэл гэдэг утгаараа маш чухал учраас бүх ард түмнээсээ сонгох нь зөв гэдэг нь хүчтэй яригдаж, парламентын засаглалтай улс орны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд парламентын үе шат заавал байх ёстой гэдэг үүднээс хоёрдугаарт орж ирсэн байдаг. Бид энийг эргэн ярих цаг нь болсон гэж бодож байна. Тийм учраас Ерөнхийлөгч бүх ард түмнээсээ сонгогддог гэдэг нь парламентыг хянах ёстой гэдэг агуулга огт биш.
-Хэрвээ энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал яригдвал та дэмжих үү?
-Дахиад нэлээд сайн харна. Ер нь цаг үе болон өмнөх үе үеийн Ерөнхийлөгч нарын парламент руу халдаж байсан үйлдлүүдийг судална. Уг нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг маш сайн хязгаарлаж, өөрийнхөө чиг үүрэгт хамаарах асуудлаар гэдэг хязгаарыг тогтоосон. Уг нь энэ нэмэлт өөрчлөлтөөр явбал боломжийн байгаад байдаг. Гэтэл бодит кейсүүд гарч ирж байгаа нь өөрөө эргээд зайлшгүй судлах ёстой. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгосны давуу болон сул тал нь юу вэ гэдгээ илүү сайн судлах шаардлагатай гэж харж байна.
-Та УИХ-ын гишүүний ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол маш чухал төсөл. Парламентаар хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд санал хураалтад оролцохгүй байх замаар тухайн асуудлаарх байр сууриа илэрхийлдэг жишиг олон улсад түгээмэл байдаг. Үүнээс өөр ямар хуулийн зохицуулалтыг тусгасан бэ. УИХ-аар хэзээ хэлэлцэх бол?
–Би эхний ээлжинд УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьж байгаа. Учир нь УИХ-ын түвшинд гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал дээр оролцохгүй байхаас гадна ажлын хэсэгт анхнаасаа орохгүй, хууль санаачлахгүй гэдэг хүрээг нь өргөжүүлж байгаа юм. Учир нь одоогийн хууль нь зөвхөн санал хураалтад оролцохгүй гэж тусгасан байгаа юм. Хоёрт, энийг ёс зүйн дүрмээрээ болно гээд эрхтэй байдлаар зохицуулсан. Тиймээс ёс зүйн дүрэмд давхар өөрчлөлт оруулж, үүрэгтэй болгож байгаа. Гуравт, энэ мэдээлэл нээлттэй болох ёстой. Гишүүн Х.Баасанжаргал ямар асуудал дээр ашиг сонирхлын зөрчилтэй учраас санал хураалтад оролцохгүй байна вэ гэдэг нь дэлгэцэн дээр гардаг болох ёстой.
Гишүүдийн дэмжсэн, татгалзсан гэдэг санал гардаг шиг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь ил тод гардаг болох ёстой. Олон улсад парламентын гишүүн нь хоёр, гурван сар тутамд ашиг сонирхлын зөрчлийн хуудсаа бөглөдөг.
Жишээлбэл, Английн парламентын гишүүд санал өгөх байтугай гадаад аялал, томилолтоо хүртэл ашиг сонирхлын ямар асуудалтай холбоотой вэ гэдгээ заавал мэдүүлдэг. Би байлаа гэхэд гадаад руу хэний зардлаар, ямар ажлаар явсан бэ гэдгээ ашиг сонирхлын зөрчил дээрээ заавал мэдүүлдэг байх ёстой. Тэгэхээр нээлттэй, бүртгэлтэй, ил тод байж, олон нийтийн хяналтад байх зэрэг илүү процессын шинжтэй хуулийн заалтуудыг оруулж ирж байгаа юм.
Хэрвээ энэ хууль батлагдвал дараа нь Засгийн газар, нийслэл, аймаг, орон нутгийн иргэдийн төлөөлөгч, Засаг дарга нар руу орж ирэх ёстой. Зарим гишүүд “Бид Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай шүү дээ. Заавал ийм хууль батлах шаардлагатай юм уу” гэдэг тайлбарыг хэлж байна. Миний хувьд “Энэ процесс нь тодорхой байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, оролцвол яах вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Энэ нь хэлбэр төдий олон нийтэд хяналтад байхгүй байгаагаас ямар ч хариуцлага тооцох боломжгүй байна. Бид энэ олон жил авлигын асуудлыг ярьчихаад 2020 онд л анх удаа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой заалт УИХ-ын тухай хуульд оруулсан юм билээ. Тэрнээс өмнө ийм зүйл заалт огт байгаагүй. Тэгэхээр бид олон жил зүгээр л авлигын талаар ярьсан байна. Хууль тогтоомж дээрээ бичээд процессоо ерөөсөө тодорхой болгоогүй явж иржээ. Одоо энэ хууль батлагдсанаар процессыг илүү тодорхой болгоно. Хаврын чуулганаар хэлэлцээсэй гэж хүсч байна. Хуулийн төслийг маань УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд маш сайн дэмжиж байгаа. Бусад гишүүдэд ойлгуулж ярилцана. Гэхдээ хамгийн гол нь олон нийтийн хяналт, шахалт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэг маш чухал. Энэ нь олон жил ярьсан авлигын асуудалд цэг тавихад чухал нөлөөтэй гэж харж байна.
Үүнээс гадна Татварын хуульд дахиад процессын заалтуудыг тусгаж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн дансыг татварын байцаагч нар өөрийн өнгө үзэмжээр шууд хааж, нээдэг. Мэдээж татвараа төлөхгүй байгаа байгууллагын дансыг хааж байгаа ч энэ асуудалд үзэмжээр шийдэж болохгүй. Засаглал хяналт талаасаа харвал, Засгийн газар аж ахуйн нэгжийнхээ дансыг хэзээ нээж хаах вэ гэдгийг дангаараа шийдэж байна. Сүүлдээ сайд нар шийдэж байна.
Өмнөх түүхийг нь сөхвөл, үе үеийн Ерөнхий сайд нар оны эцэст мэдэгдэл хийж, ААН-үүдийн дансыг хоёр сарын хугацаанд нээх шийдвэр гаргахаар ард иргэд нь алгаа ташдаг байж. Тэгснээ буцаад л дансыг нь хаадаг.
Сүүлдээ энэ нь улс төрийн сэдэв болчихоод байна. ААН-үүдийн данс, мөнгөн гүйлгээг улс төрөөс хол байлгах ёстой. Эдийн засгийн маш чухал цусны эргэлт шүү дээ. Хэрвээ энэ асуудлыг төр шийдэх гэж байгаа бол аль аль тал нь шүүх дээр “Яагаад энэ ААН-ийн дансыг хаах ёстой вэ” гэдэг үндэслэлээ хэлж, нөгөө талаас төрөөс “Яагаад энэ ААН татвараа төлөхгүй байна вэ” гэдгээ тайлбарлах ёстой. Ингэснээр шүүхээс “Ийм хугацаанд, ямар хэмжээгээр данс хаах вэ” гэдгийг шийддэг байх хяналт тэнцлийн механизм орж ирэх ёстой. Тэгж байж ААН-үүд тогтвортой ажиллана. Ажилчдынхаа цалинг ч бүрэн олгох ёстой шүү дээ. Тэр хүмүүс дансаа хаалгасан ч үйл ажиллагаа нь тасралтгүй явснаар татвараа төлөх боломж олгоно шүү дээ.
Би энэ хуулийн төслөө D–Parlamint цахим хуудас дээр байршуулсан. А ж ахуйн нэгжүүд хуулийн төсөлтэй холбоотой саналаа өгөхийг хүсье.
Мөн Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуульд энэ процессыг тусгах хүсэлтээ өгсөн. Өмнөх хуулийн төсөл дээр энэ саналыг хүлээж авна гэж байсан боловч 80 хувийг хаагаад 20 хувийг чөлөөлөх заалт оруулж ирсэн. Тэгэхээр ААН-ийн дансны 80 хувийн дахиад төрөөс шууд хянадаг болох гээд байгаа учраас шүүхийн өмнө шийдэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,605.46






















































Нэргүй 2026-04-27 202.70.43.34
Иран, Иракийн Удирдлагууд Улсаа Чулуун Зэвсгийн үед нь байлгах эрэмзэлтэй бол Монголын Удирдагчид Улсаа үргэлж 1921 он дээр нь байлгах чин хүсэлтэй нь Үг, Үйлдэл бүрээс нь харагдах юмаа хөөрхий. Гэхдээ Чулуун зэвсгийн үеэс 1921 он нь илүү байлгүй яахав энэ чинь Чукча не дурак гэгчээр
Нэргүй 2026-04-27 103.26.195.17
бүх юманд оролцох хориг саалт тавих санаатай юм байхдаа авнай чинь
зочин 2026-04-27 103.212.118.182
Үндсэн хуулинд Ерөнхийлөгч хууль санаалах эрхтэй гэж заасан, Бусад органик хуулиуд үндсэн хуулиас давсан шийдвэр гаргах ёсгүй
Нэргүй 2026-04-27 202.70.43.34
Монголд Улс төрийн зөв тогтолцоо гэж байгаагүй, байсныг нь 2000 онд Урт шар дээлт үгүй хийсэн. Монголд Хонгил, НАМ 2 л байгаа гэж үнэн
Del 2026-04-27 202.55.188.87
ийм авгай нарын хэрэг алга бөөн хэрүүл бөөн гомдол дээрээсээ нь амьдрал мэдэхгүй
Нэргүй 2026-04-27 66.181.189.111
Төв шударга, төрийн түшээ болохоо олон харууллаа. АН-ын жагсаалтаар орсон 4-5 шаарнууд шиг өөлж муулахаас өөрцгүй л**р бишээ
Хотын уугуул иргэн 2026-04-27 202.126.91.206
энэ нэг балиар хэрүүлч авгай, явсан бүрдээ хэрүүлч хийж, хоосон шүүмжлэл ярьдаг ёстой хархаас балиар зэвүүн авгай.
Нэргүй 2026-04-27 202.9.46.38
мэддэг муу
Зочин 2026-04-27 66.181.190.133
Ийм хуульч нар л УИХуралд дийлэнхи нь болбол сайн хууль гарна байх.
Нэргүй 2026-04-27 103.168.34.116
БАЛАЙ АВГАЙ ВЭ, ЭНЭ МЭТ БАЛАЙ АВГАЙНУУД Л УЛС ТӨРД БАЙГАА ГЭХЭЭР
Нэргүй 2026-04-27 103.229.121.193
Buuljluu ene avgaig harsan chin
Нэргүй 2026-04-27 202.131.250.236
үндсэн хуулийн цэц дээр очоод Булгантуяаг өмөөрч яаж зохисгүй авирлаж байсныг нь харсан шү, бараг нөгөөх нь өмнөөс нь санаа нь зовоод зогсоож байна лэ, тэнд очоод унахаа мэдэхгүй явна гэхээр ямар хуульч байх вэ,
Нэргүй 2026-04-27 150.228.177.73
Энэ мэт эргүү мудаакуудаас ярилцлага авч хөөргөөд байх юм. Данхын утсан хүүхэлдэй, хийрхсэн алиа салбадай л байна лээ шүү дээ…
Нэргүй 2026-04-27 202.131.225.197
Өөрийн толгойгүй бууны нохой шиг гишүүнээ ч алддаа, хүүхдэд хайртай юм шиг морины хүүхэд гэж баахан ярьж, төлбөртэй нэвтрүүлэх нтр хийлгүүлээд, ЯГ ХҮҮХЭД ӨДӨР БОЛГОН БОДИТООР ХОХИРЧ БАЙГАА СКҮҮТЕР, МОПЕД СУРРОН УНАДАГ ДУГУЙГ ХОРИГЛООЧ ГЭЖ НЭГ Ч ҮГ ДУУГАРААГҮЙ, ХУДАЛЧ АВИЛГАЧ НОВШИЙН АВГАЙ!!! ТЭГСНЭЭС НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЮУ ЮУ Ч БИЛЭЭ х*******н ТАГНУУЛЧ МАЛ УХНА
Зочин 2026-04-27 66.181.179.92
Намуудын санхүүжилт ашиг сонирхоын тухай дэмжүүсиэй пм чрьжээ яэргүүлэн татах лээр санал ниыоэхгүй Парламентын ганц гишүүн хамтын шийдвэр гаргалаг парламкнтынмдархлааг тодорхоылохгүй Ерөнхийоөгчийг бүх ард тлмнээс сонгох хь лав япарламкнтаас сонгодог болбол ялсан намын жинхэнэидарангуйлал тогтоно Намынидарга жагсаалтаар орох гишүүдийн асуудлыг голлон шийднэ дээр нь ерөнхийлөгчийг шийддэг болно Жиннхэнэ утгаараа аль нэг намынидарангуйлал тогтоно
Нэргүй 2026-04-27 66.181.181.233
мундаг гишүүн шүү.
Кариулчиич 2026-04-27 59.153.87.54
ерөнхий сайд Туулын замыг зогсоодог хүн мөн үү?
иргэн 2026-04-27 103.168.34.3
гэхдээ энэ нөхөр яг шийдэл ярьдаггүй бас л хийтэй гар байна лээ ш тээ ярилцлага өгөхдөө ухаантай царайлна тэгээд ярьсныхаа эсрэг явдан шүү иймэрхүү нөхдүүд
Хуульч 2026-04-27 202.9.40.249
Их зөв үндэслэлүүд ярьсан байна. Дэмжиж байна.