niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:02 UTC Эх: https://news.mn/r/2863195/ ce0d09d1b4a736e0… ← niitlelch.mn руу буцах

Аварга цолны хүндэтгэлд О.Хангай аварга түрүүллээ

Аварга цолны хүндэтгэлд О.Хангай аварга түрүүллээ

Аварга цолны хүндэтгэлд О.Хангай аварга түрүүллээ

Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, айгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн бүх аваргууддаа хүндэтгэл үзүүлсэн бол Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг аваргын үр хүүхдүүдээс нь улсын заан М.Лхагвагэрэлд гардуулсан юм.

Дараагийн барилдаан ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 01-ний Баасан, гаригт 10:00 цагаас жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,
02-ны Бямба гарагт 13:00 цагаас: “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
03-ны Ням гарагт, 10:00 цагаас Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Оргихын Хангай Монгол бөхийн аваргын бүх шинж нь төгс бүрдсэн гоё бөх шүү. 🇲🇳 2026-04-26 84.225.181.35

Амжилт хүсье!

Avatar

БӨХ 2026-04-26 66.181.178.213

Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд тосонд умбаж торгон дээр хөлбөрч элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө харамгүй хайрлаж байх болтугай! Хурай хурай! Багадаа жалгынхаа хүүхдүүдтэй барилдаж өссөний хэрэг ингэж гарах гэж

Avatar

ХҮНИЙ МӨС 2026-04-26 202.70.43.34

Энэ Хорвоогийн Бүх Асуудал Зовлон явж явж Хүүхэд Хөгшидгүй ХҮНИЙ МӨН ЧАНАР-тай нь л Холбоотой байх юмдаа……Америк, Иран, Орос Дайн Дажин хүсдэг учираас Дайн болоод, Монгол Түшмэдүүд Авилга Хээл хахууль хүсдэг учир Төр нь Авилгажаад, Монгол Компаниуд Өөрсдөө л баяжихыг хүсдэг учир Хэрэглэгч, Захиалагч Иргэдээ Хохироогоод, Үр Хүүхдүүд нь Адын сэтгэлтэй учир биесээ хорлоод л

Avatar

Нэргүй 2026-04-26 202.126.88.168

Ховдын Бөх, Уяачид ч горьгүйэээ..Бизнис хийж бга нэртэй хүнд гарууд Базарвааний……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж