niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:02 UTC Эх: https://news.mn/r/2863103/ 2594edbda0c1ad65… ← niitlelch.mn руу буцах

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, иргэдийг хаврын тарилтын улиралд идэвхтэй оролцон мод тарихыг уриалав.

Тэрбээр мод тарих, ойжуулалтыг нэмэгдүүлэх үйлсэд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, тэдгээрийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь экосистем сэргээх, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодит шийдэл болохыг тэмдэглэлээ.

Энэ удаагийн экспод нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгний тарьц суулгац, үр бордоо, хүлэмж, техник хэрэгсэл, ургамал хамгааллын шийдлүүдийг танилцуулж байна.

Иргэд тус үзэсгэлэнгээр баталгаатай эх үүсвэрээс тарьц суулгац, үр бордоо худалдан авахаас гадна мод тарих, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм.

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа 2026 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг хаврын мод тарилтад идэвхтэй оролцож, ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-26 202.9.40.8

хүний нутгт ирчээд толгойд гарчбулаацлдахд бх юм.

Avatar

zailyylshezotlo 2026-04-26 66.181.177.89

gazar byzarlagsad Xylgaij

Avatar

Нэргүй 2026-04-26 202.9.40.8

хужааманжуудх хужааманждаа очж тэр толгойгоо булаацлдхужааманж тоогойлдгаргх бжлаацлд дхх.

Avatar

Нэргүй 2026-04-26 202.9.40.8

хужааманжууд монголыг хулгайлх хужааманж эзлтээ аллчихн гэж үхтлээ айж байгаа юм. гяячхх гяячхх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж