niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:02 UTC Эх: https://news.mn/r/2863079/ 99666b222d1ea616… ← niitlelch.mn руу буцах

ИЗНН дүрмээ шинэчлэн баталж, УДШ-д бүртгүүлэхээр болов

ИЗНН дүрмээ шинэчлэн баталж, УДШ-д бүртгүүлэхээр болов

ИЗНН дүрмээ шинэчлэн баталж, УДШ-д бүртгүүлэхээр болов

НЭМЭЛТ: 

ИЗНН-ын ээлжит бус 13 дугаар Их хурал өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Энэхүү хуралд ИЗНН-ын 21 аймаг, есөн дүүргээс татвараа төлсөн, албан ёсны эрх бүхий гишүүдийнх нь төлөөлөл оролцож, намын дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн нийт гишүүдийн 100 хувийн саналаар баталсан байна. Энэ удаагийн ээлжит Их хурлаар гишүүд дүрмээ  долоон цаг хэлэлцэж Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр болжээ.

ИЗНН-ын Их хуралд татвараа төлсөн гишүүд оролцож байна

НЭМЭЛТ: 

ИЗНН-ын Дүрмийн хорооны дарга Ш.Батсүрэн “Татвараа төлсөн, оролцох эрх бүхий гишүүд энэ удаагийн хуралд оролцож байна” гэж мэдэгдлээ. Намын Үндсэн хууль болсон үндсэн дүрмийг шинэчлэн баталснаар ИЗНН-ын тоглоомын дүрэм нь тодорхой болох юм.

ИЗНН-ын гишүүн Н.Нарантуяа  “ИЗНН-ын Их хурал амжилттай үргэлжилж байна. ИЗНН- ын дүрэм шинээр батлагдах хүртэл хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл намын даргын албан тушаалыг хууль бусаар авах гэсэн Р.Батболд ИЗНН-ыг дүрэмгүй мэт,  хоёр намын даргатай болсон мэт тусдаа хурал хийж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн нь ёс зүйн ноцтой зөрчил юм. Р.Батболд намын дарга болмоор байгаа бол шинээр нам байгуулаад, Улсын дээд шүүхэд бүртгүүлээд дүрмийн өөрчлөлтөө хийгээд явах бүрэн боломжтой. Татвараа ч төлдөггүй байж,  хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь минийх гэгч болж дүрэмгүй тоглосон. Нам дотор фракци байгуулахыг хүлээн зөвшөөрдөг, гэхдээ хууль зөрчиж, дүрэм зөрчиж болохгүй. Тийм учраас Дүрмийн хорооноос түүнд тусгайлан арга хэмжээ авахаар ярилаа" гэв.

 

ИЗНН-ын ээлжит бус Их хурал болж байна

НЭМЭЛТ: 

ИЗНН-ын ээлжит бус 13 дугаар Их хурал энэ цаг мөчид Төрийн ордонд болж байна. Энэхүү хуралд ИЗНН-ын 21 аймаг, есөн дүүргээс гишүүдийнх нь төлөөлөл оролцож,  намын дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн батлахаар хэлэлцэж буй. УИХ-аас баталсан Улс төрийн намын тухай хууль/шинэчилсэн найруулга/ -ийн  дагуу улс төрийн нам бүр дүрмээ шинэчлэн батлах үүргийг хүлээсэн. Тус нам өмнө нь дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн ч зөрчилтэй байна гэж үзсэн. Гурван зөрчлийг арилгахыг Улсын дээд шүүхээс сануулсан юм.

Иймээс ИЗНН-ын гишүүд энэ удаагийн Их хурлаар дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн батлаад Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлнэ.

Мөн тус хуралдаанаар намд тулгамдаад байгаа зарим асуудлыг хэлэлцэх мэдээлэл бий. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд ИЗНН -аас парламентад дөрвөн гишүүн сонгогдсон. Гэвч тэднээс УИХ-ын гишүүн Р.Батболд өнгөрсөн гуравдугаар сард Онц их хурал зохион байгуулж өөрийгөө ИЗНН-ын дарга болгон тодруулсан нь намын дүрэм хийгээд хэд, хэдэн хуулийг зөрчсөн болохыг ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар мэдэгдсэн юм. Мөн ИЗНН-ын гишүүд "Р.Батболд нь намыг хагалган бутаргаж байна" гэх асуудлыг хөндөх болсон.

ИЗНН-ын дүрмийн хороо энэ сарын 22-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Р.Батболдын дээрх хууль бус үйлдлийг хэлэлцэн, намын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Иймээс энэ асуудлыг ИЗНН өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн дүрмийн хорооны шийдвэрийг батлах болов уу гэх хүлээлт бий. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Р.Батболдыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал ч энэ удаагийн хурлаар хөндөгдөж мэдэхээр байгаа юм.

 

 

 

ИЗНН-ынхан ээлжит бус Их хурлаа хийнэ

Иргэний зориг, ногоон нам өнөөдөр /2026.04.26/ Төрийн ордонд ээлжит бус Их хурлаа хийнэ. Энэ хуралдаанаар ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор улс төрийн намууд тус хуульд нийцүүлэн дүрмээ баталж, бүтцээ шинэчлэн батлах ёстой. Иймээс ИЗНН нь өнөөдөр энэхүү хурлыг товлосон.

Иргэний зориг ногоон намд саяхан Ардчилсан намын нэр бүхий хоёр гишүүн элссэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл энэ асуудлаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар “С.Зориг агсны төрсөн өдөр манай намд  10 гаруй хүн элссэн. Цаашид ч сонирхолтой хүмүүс манайд элсэнэ. Манай намын үүд хаалга нээлттэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН хүнээ нэр дэвшүүлнэ. Энэ сонгуульд ИЗНН-аас нэр дэвших хүсэлт илэрхийлж санал солилцсон 10 гаруй хүн бий. Сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах хороогоо байгуулна"  гэж мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Баяраа.Х ИЗНН гишүүн 2026-04-26 103.212.119.195

Батын Батбаатарыг УДШ ИЗНН дарга биш гэсэн тогтоол гаргасан, мөн Б.Батбаатар Намын хуримтлал,Төсвөөс өгсөн 600 гаруй сая төгрөгииг хууль бусаар дур мэдэн зарцуулж идэж уусан ГЭМТ ХЭРЭГ үйлдсэн, Намыг хувийн эрх ашигтаа үйлчлүүлэх хэрэгсэл болгосон хүн

Avatar

Иргэн 2026-04-26 66.181.183.196

Дандаа гишүүн бус, гадны хүмүүс байна.. Би өөрөө энэ намын гишүүн хүн

Avatar

Нэргүй 2026-04-26 202.9.47.113

Еэ нөгөө хаалга “мөрөлдөг” Одхүү энд цохиж байх чинь ээ. Энэ нөхөр УИХ-ын гишүүн болох гэж мөрөөдөж яваа юм байна. АН-аас ямар ч шансгүй болсон хүн. Харин ИЗНН-д орвол Нара-гаас дутахгүй гэж тооцож. Увс хүн дээ.

Avatar

Мөнхжаргал 2026-04-26 103.57.94.11

Байнгын хорооны хурлын танхимд болж байгаагаас харахад их л цөөхүүл бололтой.

Avatar

Зочин 2026-04-26 103.168.34.66

Ха ха ха. 100 хүрэхгүй хүн суугаад хуралдахаар намын их хурал болдог юм уу?! 800-гаас дээш гишүүний хэдэн хувь нь хуралдаж байгаа юм бэ дээ?

Avatar

Дебиль 2026-04-26 202.9.47.11

Элэнцэгний чинь нам мам, тарцгаа !!!

Avatar

Нэргүй 2026-04-26 202.9.40.180

АН-ын гишүүн Г.Уянга энэ намд элсвэл УИХ-ын гишүүн болох магадлал маш өндөр юм.

Avatar

yni ### 2026-04-26 66.181.177.89

ard tosni Xylgaichid

Avatar

Нэргүй 2026-04-26 66.181.188.247

Ямарч анхаарал татахгүй байна. Санжмятав нар элссэн нь Жонхуурсан гэсэн л үг… ИЗ нам гэж байхгүй Жонхуугийн туслан нам болсон….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж