"NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар боллоо.
“Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэгээ эхлэхээр боллоо.
Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо.
Цаашид зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах Ажлын хэсэг байгуулна.
Соёлын харилцаа нь хоёр орны иргэдийг холбосон чухал гүүр болохыг Ерөнхийлөгч нар онцолж, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт 2026-2027 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байгуулж буйг сайшаалаа.
Монголын оюутан залууст Казахстаны их, дээд сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэйг Ерөнхийлөгч К.Токаев онцоллоо.
Монгол Улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстанд болдог “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө оролцуулж ирсэн уламжлалаа үргэлжлүүлнэ.
Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ивээл дор Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндөр үнэлж, “Усны олон улсын байгууллага” байгуулах Казахстаны санал, санаачилгыг дэмжихээ илэрхийллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулах, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.
Талууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг тууштай дэмжинэ.
Олон улс, бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудаа харилцан дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.
С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН 28 ДАХЬ ХАВАР

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өнгөрсөн Даваа гаригт /2026.04.20/ тохиож Ардчилсан намын гишүүд, дэмжигчид гэрэлт хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 34 жилийн тэртээ Ардын Их хурлаар ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үед С.Зориг агсан “Сонгодог парламентын засаглалыг сонгох ёстой” гэх байр суурь илэрхийлж байсныг гишүүд нь мөн энэ өдөр дурслаа.
С.Зориг агсан бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг болж өнгөрснөөс хойш 28 жил өнгөрсөн ч одоог болтол энэ хэргийн үнэн мөнөн илрээгүй л байна.
УДШ: НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААЛАА

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Мягмар гаригт /2026.04.20/ хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан юм. Тодруулбал, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээл, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулах гэмт хэргээр зүйлчлэгдсэн. Үйлдлийн хувьд шууд худалдан авах ажиллагаа явуулах шийдвэрийн төсөл боловсруулсан, хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн, төслийн арга хэмжээ хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй болохыг дурдах нь зүйтэй.
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 19/03 дугаартай тогтоолоор тогтоосон евро-5 стандартыг хангахгүй байхад тус компанийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн, энэхүү шаардлагыг өөрчилж, уг компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, А.Ганхуяг, Ш.Баярсүх, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар, А.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулахгэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж, давж заалдах шатны шүүхээс Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын зүйлчлэлийг хаана хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг болон хөнгөрүүлсэн заалтыг хүчингүй болгож байна. Улмаар "Тэнүүн-Огоо" ХХК-иас нийлүүлсэн 20 автобус дээр дурдсан хөдөлгүүрийн шаардлагаас гадна шатахууны савны багтаамж 200 литр байх, үндсэн арлыг хүчитгэсэн зэврэлтээс хамгаалсан байх, галд тэсвэртэй материалаар битүүмжлэлтэй байх, салхины шил 6 мм зузаан байх, хийн нум тохируулагчтай байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоноглолтой байх, чиглэл харуулсан гурван дэлгэц болон цахим дэлгэц байрлуулсан байх зэрэг Нийтийн тээврийн газраас баталсан бусад шаардлагууд хангагдаагүй байхад актад гарын үсэг зурж, хүлээж авсан хэрэгт шүүгдэгч Б.Алтаншагайг ажлын хэсгийн гишүүн бус үндэслэлээр үүрэг хүлээхгүй гэж үзэж, Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг энэ удаа няцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа ба энэ хэргийн талаар шинэ нотлох баримт илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар энэ тогтоолыг дахин хянуулах байдлаар хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Гэрчүүдийн мэдүүлж байгаа "Дээрээс өгсөн" гэх чиглэлийг тогтооход энэ тогтоол саад болохгүй.
Шүүгдэгч Мөнхбаярын тухайд ажлын хэсгийн гишүүн атал өөр хэлтэст байнгын ажил эрхэлдэг учраас захиалгын хяналтын үүрэг хүлээхгүй гэдэг шалтгаанаар цагаатгасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.
Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Хонгорзул, О.Лувсандагва, Д.Цогдбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5.1 буюу албандаа хайнга хандах гэмт хэрэг болгон давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчилснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 заасан албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж, А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх зүйлд заасан албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Залилан үйлдэх гэмт хэргээр зүйлчлэгдсэн гэмт хэргийн хувьд, Евро-2 дизель хөдөлгүүртэй автобусуудыг евро-5 болгож харагдуулах зорилгоор гадаад улсад байрлах үйлдвэрт банк болон тийм наалт нааж, төхөөрөмж суурилуулсан мэтээр хуурамчаар хувирган, заримыг нь улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр төрөөс санхүүжилт авсан үйлдлийг уг автобусыг хүлээн авсан хэрэгтэй холбон үзэж, сэдэл зорилгын зөрчил үүсч буй учраас зэрэг үйлдэгдэх боломжгүй. Харин энэ нь албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байжээ гэж үзэн хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь эрүүгийн эрх зүйн суурь онол шүүхийн практикт нийцэхгүй тул хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахаар шийдвэрлэлээ. Хэрэгт холбогдсон А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн хоёр иргэнийг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Шүүгдэгч А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзлээ. Ингээд оролцогч нараас гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.
"ГУРВАН САР ҮРГЭЛЖИЛСЭН ЦАЛИНГИЙН ХЭРҮҮЛД ЦЭГ ТАВИЛАА"

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.04.22/-аас гарсан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар танилцуулсан юм. Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө "Багш нарын цалинг тавдугаар сарын 1-нээс 50 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ. Үүнээс гадна төрийн өмчийн 700 орчим сургууль, 1000 орчим цэцэрлэгийн багш нар НДШ-ийн 70 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. НДШ-ийн өрөнд орсон учраас 4000 гаруй багш жирэмсний тэтгэмж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн.
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРОО ХУРАЛДАЖ, ТЭРГҮҮЛЭГЧЭЭР М.ГОВЬСАЙХАНГ СОНГОВ

Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг Пүрэв гаригт /2026.04.23/ хуралдав. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, тайлан илтгэл тавьсан. Хоёрдугаарт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Гуравдугаарт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Зохион байгуулалтын асуудал нь нээлттэй яригдсан. Даргыг сонгох, өөрчлөх, өөр хүн нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн. Өөр нэмэлт асуудал хэлэлцүүлэх хүн гараагүй. Зохион байгуулалтын асуудлын хүрээнд Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээс Н.Учрал даргыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон М.Говьсайханыг нөхөн сонгосон. Мөн намын дэд даргаар ажиллаж байсан Б.Галцогийг чөлөөлж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Баярмөнх, Нийслэлийн МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга н.Цэнд-Аюуш нарыг намын хорооны дэд даргаар нөхөн сонгосон.
Нийслэлийн намын хорооны хоёр гишүүн нас барсан. Мөн хэд хэдэн гишүүн төрийн болон дипломат албанд шилжин ажилласан. Намын хорооны хураамжаа найман улирал төлөөгүй 18 хүнийг чөлөөлж, оронд нь 18 хүнийг шинээр сонгосон. Намын хорооны гишүүд Туулын хурдны замыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үг хэлсэн гишүүн бүр энэ асуудлыг хөндөж ярьсан.
Нийслэлийн намын хорооны хурал 70 орчим хувийн ирцтэй болсон. Энэ хуралд Э.Бат-Амгалан оролцоогүй.
Нийслэлийн намын хороо ойрын хугацаанд дахин хуралдахгүй, намраас хуралдана. Намын дүрмийн дагуу аймаг, нийслэлийн даргыг намын хорооноос томилж, чөлөөлдөг. Надтай өрсөлдөх хүн байгаагүй учраас "намайг огцруулж өгөөч’ гэж хэлэх боломжгүй” гэлээ.
3,605.46






















































zochin 2026-04-26 122.201.31.219
Өлөн коммунистуудыг устгаж байж Монгол улс хөгжинө.
Нэргүй 2026-04-26 73.240.33.186
ккк манай сүүгий тас хар нүдний шил зүүсэн гоё гоё шүү
Нэргүй 2026-04-26 66.181.183.155
өмхий хсгуудад бүү итгэ
zub, byryy zeregtsen Xylgain zorilgotoi 2026-04-26 66.181.177.89
gyilagchduin tsyglaan gaynyydni #;
Нэргүй 2026-04-26 202.9.40.180
Казахстан бол Монгол улсын түүх соёлыг үгүйсгэдэг ганц улс болчихоод байна. Түүгээр ч зогсохгүй Монголын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа нь тэдний үйлдлээс харагддаг. Монголын казахуудыг түүндээ ашигладаг.Баян-Өлгийд Казахстаны консул байгуулсан нь байдлыг улам хүндрүүлж тэдэнд ашигтай болно.Орос, Хятад хоёр улс маань Монголын соёл, түүхийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ганцхан Казахстаны эрдэмтэд үгүйсгэсээр л байна
Дебиль 2026-04-26 202.9.47.11
Үх, сөнө !!!