niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%8d%d0%bd%d1%8d-%d1%81%d0%b0% f57719c61a1ad254… ← zurück zu niitlelch.mn

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд цэрэг татлага болно

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/679 захирамжийг үндэслэн 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод, Цэргийн штабууд цэрэг татлагыг зохион байгуулна.

Цэрэг татлаггад орох иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж авч ирнэ. Үүнд:Цэргийн үүрэгтний үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, Иргэний цахим үнэмлэх3х4 хэмжээний цээж зураг 2 хувь

Хэрэв оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутан сурагчийн үнэмлэх зэргийг дүүрийнхээ Цэрэг татлагын товчоонд авчирч бүртгүүлэх юм.