niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:03 UTC Эх: https://news.mn/r/2863034/ 98b0b98a248fb5bb… ← niitlelch.mn руу буцах

Аавынх нь компани ЖДҮХС-гаас 950 саяын зээл авсныг ариун цагаан хөдөлмөртэй холбов

Аавынх нь компани ЖДҮХС-гаас 950 саяын зээл авсныг ариун цагаан хөдөлмөртэй холбов

Аавынх нь компани ЖДҮХС-гаас 950 саяын зээл авсныг ариун цагаан хөдөлмөртэй холбов

Одоогоос зургаан жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас УИХ –ын гишүүн Н.Учралын хамаарал бүхий Хүннү компани 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдэж,  дуулиан тарьсан. Энэ үед УИХ-ын гишүүн Н.Учрал Их Британид албан томилолтоор ажиллаж байсан бөгөөд нүүр номоороо дамжуулан тайлбар хийсэн удаатай.

Харин өнөөдөр энэ асуудлыг УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн сөхөж асуухад Ерөнхий сайд Н.Учрал “Би энэ сангаас зээл аваагүй.  Хамгийн эхэнд тайлбарыг нь хэлж байсан. Зах зээлд шилжсэн цагаас миний аав ээж ариун цагаан хөдөлмөрөөр өнөөдрийг хүрсэн хүмүүс. Хөдөлмөрлөж хүн болдог гэдгийг амьдралаараа харуулж яваа” гэж тайлбар хийв. Дээрх тайлбараар аавынх нь компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан нь ариун цагаан хөдөлмөрийнх нь үр шим аж.

Гэхдээ дээрх зээлийг Ерөнхий сайд Н.Учралын аав ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан гэж хэлэхэд хэцүү.  Учир нь МАН-ын 49 гишүүн өөрийн болоод хамаарал бүхий компаниараа дамжуулаад нэг ижил дүнтэй буюу хамгийн дээд тал нь 950 сая төгрөгийн зээл авсан энэ үйлдлийг Ардчилсан намаас “Ард түмнийхээ боломжийг хулгайллаа” гэж дүгнэсэн бол тухайн үед ХҮН намын даргаар ажиллаж байсан Б.Найдалаа “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн үйлдэл гэмт хэрэг” гэж мэдэгдсэн юм.

Ингэж үзэхээс ч арга байгаагүй. Учир нь, ЖДҮХС-гийн зээл жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчиддээ очдоггүйн цаад шалтгаан нь эрх мэдэлд ойрхон, мэдээлэлд ойрхон хүмүүс нь замаас нь авч ашигладаг болох нь ийн тодорхой болсон. Түүгээр зогсохгүй банк бус санхүүгийн байгууллага руу оруулж мөнгө хүүлсэн асуудал ч сөхөгдөж байсан билээ.

Дээрх дуулианы дараа УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй өнжиж байв.

Мөн зорилтот бүлгийнхэнд очих ёстой, жилийн зургаан хувийн хүүтэй ЖДҮХС-гаас МАН-ын 49  гишүүн өөрийн болоод хамаарал бүхий компанид нь зээл олгосон асуудалд тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон юм. Түүгээр зогсохгүй хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр орж торгуулсан.

Харин Ерөнхий сайд болж дэвшсэн Н.Учралын хувьд аавынх нь нэр дээр бүртгэлтэй “Хүннү” компани 950 сая төгрөгийн зээл авсан асуудлыг ариун цагаан хөдөлмөртэй холбож мэлзэв. Муу нуухаар сайн илчил гэж үгтэйсэн дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-04-24 66.181.179.92

Юм хийж чаддаг хь зээл авах естой юмаа язээл авсан кампаниуд чухам пу хиыснийг нэгбүрёлэн длгнэж ярих естой

Avatar

Нэргүй 2026-04-24 66.181.160.54

Яг одоо цагт Учрал МАН-ынхан дотроос арай эрүүл, залуу сэтгэлгээтэй нь боловч зоригтой, шийдэмгий, ухаантай удирдагч биш юм байна?! АН-ын бүлгийн дарга Цогтгэрэл: Монголд авлигын гол үндэс суурь нь Төрийн өмчит компаниуд, хэт томорсон хяналтгүй төсөв, төрийн өмчийн хувьчлал хийх талаар юу хийх вэ гэж асуухад Учрал бөөрөнхий хэрэггүй юм ярьж байгаа нь үнэхээр гологдсон!!! Төрийн өмчит компаниудыг эрс цомхотгох, хувьчлах, төсвийн багасгах талаар юу ч хэлсэнгүй!!!

Avatar

зочин 2026-04-24 66.181.189.109

Зоригтой шийдэмгий ухаантай удирдагч нь гадаадын үл бүтэх этгээдүүдтэй нийлж, монголын бүх баялагийг цусалсан,, АН гэх бүлэг хулгайч луйварчид,

Avatar

Ннргүй 2026-04-24 66.181.180.32

Мсэсийнхээ ухаа худгийг алдчихгүй шиг л сонгууль хүргэх л гол, юун тэр утаа, түгжрэл вэ

Avatar

жирийн иргэн 2026-04-24 103.212.118.182

Сүртэй шүү бүр их сүртэй юм шдэ. Эндээс л эхлэх хэрэгтэй юм. Учрал асуултанд мад тавиуллаа. Бүүр Авлигачдын жагсаалтыг Ням-Осороос эхлэх ёстой, Чадахгүй бол Авлигаас ангижрана гэж яриад хэрэггүй. Сингапурын Ерөнхий сайд ЛИ ХУАН авлигыг таслан зогсоох ажлаа Хогны машины жолооч нарын баячуудаас авдаг гар цайлгах мөнгөнөөс эхлэсэн гэдэг шүү.

Avatar

зочин 2026-04-24 66.181.189.109

Авилгыг ардчилагч гэх бүлэг хулгайчид буй болгосон, 1990-ээд оны тэдний ардчилсан хувьсгал гэгч нь үндсэндээ луйвар байсан,Тэд ахар богино хугацаанд барууны жишгээр хязгааргүй хөгжинө, Хүн бүр баяжина гэж иргэдийг хуурч төрийн эрхэнд гарсан, Тэгээд хамгийн анх авилга мэт бохир аргаар нийгмийн хөрөнгөөс идэж ууж маш богино хугацаанд баяжсан, Гэдсээ хагартал цусласан, Хамгийн анхны саятангууд тэдний дундаас төрсөн, Тэдээс шудрага ариун зүйл олж харах боломжгүй Чоно бол чоно л байдаг

Avatar

Зочин 2026-04-24 103.212.116.49

Тэр үеийн бүх гишүүн зээл авсан ш дээ ганц Учрал аваагүй байх юуун сүртэй юм

Avatar

Нэргүй 2026-04-24 172.58.243.16

Тэр үеийн УИХ-ын гишүүн – МАН-ын гишүүдэд адил тэгш хуваарьлан олгосон л юм билээ дээ !!!

Avatar

Нэргүй 2026-04-24 202.55.188.35

ЖДҮ гэж сан байгуулаад ардын намынхан хуваагаад тогшсон юм бүгд адил дүнтэй бүх хүний хүссэн зээл 950сая эсвэл 1.5тэрбум байдаг нь сонин их ч биш бага ч бүгд хамаатан садандаа яг хувиарладаг явсан ариун цагаан хөдөлмөрөөрөө

Avatar

зочин 2026-04-24 66.181.189.109

Ардчилагч гэх луйварчид тийм ариун хүмүүс үү, 1990-ээд оны үед иргэдийг хуурч, төрийн эрхэнд гарангуут, луйврын ажиллагаанд шууд орсон,Хувьсчлал нэрийн дор нийгмийн хөрөнгийн ихэнхийг цусалсан, Хамгийн ашигтай үйлдвэрлэлийн газруудыг үнэгүйдүүлж байгаад идсэн, Зүүнхараагийн спиртийн үйлдвэр, мах гурилын үйлдвэрүүд,говь мэт хөнгөн үйлдвэрийн эзэд хэн байна Бүгд АН-ынхан Бүр улсад ганц үлдсэн Эрдэнэтийн үйлдвэрийг улсын хөрөнгөөр бүлэглэн луйвардахыг оролдсон,Одоо гэнт ариун хүмүүс болж гэнэ

Avatar

зочин 2026-04-24 66.181.189.109

Чоно бол чоно л байдаг Цадахыг мэдэхгүй щуналууд л байдаг

Avatar

Нэргүй 2026-04-24 66.181.177.246

Тамын тогооныхон бас л өөдөө гарсан нэгнээ татаж унагах нь дээ шаарнууд

Avatar

Нэргүй 2026-04-24 202.55.188.92

туул голын хаяанд гэр нь олон жил байдаг юм бна гэдгээ хэллээ..ард түмэн..оюутолгоигоо 1 ч төгрөгийн зөрүүгүи шалгуулчих юмсан..чадахгүи баиж бүтээн байгуулалтанд гаи болоод баих юм.

Avatar

зочин 2026-04-24 66.181.189.109

Хэн нь ийм зээл авч болдог хэн нь болдоггүй юм Ямар хууль тогтоомж зөрчив,Үүнд Учрал ямар хамаатай юм, 20 гаруй жилийн өмнөх асуудал санагдах юм,, Зээлээ аваад ажлаа бүтээгээд зээлээ төлөөд асуудал дуусаа биз, Энэ мэт зүйлээр бусдын нэр төрийг унагах гэж оролдох нь зөвүү,

Avatar

үйлдвэрлэгч 2026-04-24 202.126.89.98

бид бас ждү зээл авмаар л байна, даанч төр барьж байгаа намд Учрал шиг дарга хүү байхгүй. Хэрэв Учрал өндөр алба хашдаггүй байсан бол аав нь ждү-гээс 950 сая-г авч чадахгүй л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж