Эрх баригчдын их хулгай нүүрсний оффтейк гэрээ байгуулсан цаг үеэс эхтэй тухай улс төрийн хүрээнд яригддаг ч одоо хэр нь эцэслэгдээгүй. Харин Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр нүүрсний оффтейк гэрээг шалгах Түр хороо байгуулах санаачлага гаргасан нь эрх баригчдын том хулгайг УИХ-ын түвшинд дэлбэлж магадгүй гэх горьдлого төрүүлээд байна.
Гэхдээ энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн тулд эхлээд Түр хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын гишүүдээс 32 нь дэмжих ёстой, мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд олонхийн дэмжлэг хүлээх шаардлагатай юм.
Тэр цагт нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын түвшинд судалж, нээлттэй сонсгол зохион байгуулах эрх үүснэ. Харамсалтай нь, нүүрсний том хулгайчийг илчлэх зүрх зоригтой гишүүн УИХ-д тун цөөн болжээ. Сонсгол зохион байгуулах гол хүчээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг зогсох болов уу гэх хүлээлт байсан ч олонхи гишүүн нь эрх баригч талд урважээ. Үүнээс болж, Н.Номтойбаяр гишүүн цөөнх болж мэдэхээр байна.
Нүүрсний оффтейк гэрээг сөхөхөөр “Бодь интернэйшнл” холбогддог. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Бодь интернэйшнл”-д хямд үнээр нүүрс нийлүүлж, мухар төмөр замыг өндөр үнээр барьсан асуудал хөндөгддөг. Хэдийгээр энэ асуудлаар өмнө нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулан есөн өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголыг УИХ дээр зохион байгуулсан ч жинхэнэ үнэнийг ил болгож чадаагүй, харин ч нөлөөнд нь автсан гэх шинэ дуулиан гарч ирсэн.
Тодруулбал, нүүрсний жинхэнэ хулгайг илчлэх даалгавар авсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь “Бодь интернэйшнл" компаниас хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.доллар авлигад авсан гэж өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэн, энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар/АТГ/-т хандсан юм.
Сайд Б.Энхбаярын хувьд дээрх мэдээллийг няцаасан. Харин “Бодь интернэшнл” –ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра хилийн чанадаас хэд, хэдэн удаагийн ноцтой мэдэгдэл хийж үгүйсгээд буй. Түүний хувьд сайд Б.Энхбаярыг энэ хэрэгт хамгийн их хамаатай болохыг илтгэсэн жиргээг өнгөрсөн жилээс эхлэн илгээсэн. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард А.Амундра “Б.Энхбаяр аа чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж жиргэж байв. Гэвч түүнийг гэрчийн хамгаалалтад аваагүй. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард дахин гэр бүлийн хамт хамгаалалтад орох хүсэлт тавьсан. АТГ-аас өгсөн мэдээллээр түүний гаргасан хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлт, мөн гэрч, хохирогчийн хамгаалалтад авах хүсэлтийг шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргана. Харин шүүх энэ асуудлыг одоог хүртэл эцэслээгүй байгаа мэдээлэл бий.
Харин оффтейк гэрээг шалгах түр хороо байгуулах санаачлага гаргасан УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр “Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой "Бодь" болон Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд хамгийн их асуудалтай байгаа. Гэрээний үнийн дүн бол 1.5 тэрбум ам.доллар. Өмнө нь гүйцэтгэж байсан "Самсунг Эй Си Ти" компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар, нийлбэрээрээ 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар төгрөгт хөрвүүлээд улсын төсөвт эзэлж байгаа хувь хэмжээтэй харьцуулбал 13 хувь орчмыг эзлэх дүн. Энэ асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Ер нь үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон асуудлууд байгаа. Үнэн нь юу вэ гэвэл энэ гэрээг үзэглэсэн хоёр талын буюу "Бодь" компанийг төлөөлж байсан тухайн үеийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра өнөөдөр хаана байгаа юм. Нөгөө талдаа "Тавантолгой төмөр зам"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал хаана байгаа юм. 2022 оны аравдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газраас тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотойгоор 17-н улстөрчийн нэрийг зарлаж байсан.
Х.Баттулгаас эхлээд улстөрчид тэр өдөртөө оргон зайлж байсан зэрэг үнэн зүйлс бий. Үүнд нэр холбогдож байсан хүн амиа хорлохыг завдаж байсан нь Цагдаагийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаа. Тэгэхээр энд ямарваа нэгэн асуудал байна.
Тиймээс УИХ-ын холбогдох хууль заалт, эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгож миний бие энэ асуудлыг дахин нягталж, шалгах хэрэгтэй гэж үзсэн. "Бодийн оффтейк гэрээ" ба авлигын хэргийг УИХ-аар нээлттэй шалгуулах тогтоолын төслийг өргөн барьж, хянан шалгах түр хороог байгуулна. Би Авлигатай тэмцэх газар, аудитын байгууллагад итгэхгүй. Намайг энэ ажлыг хийж чадах уу гэж та бүхнийг асуугаасай гэж хүсэж байна. Би чадна. Ийм ажил хийж байсан туршлага ч бий. Авлига авч өгч байдаг улстөрчид айна. Би бол шударга бус зүйлийг тэвчээд, хэлэхгүй сууж чаддаггүй" гэж мэдэгдсэн удаатай.
Ер нь энэхүү нүүрс дагасан хэрэгтэй холбогдох хамгийн их мэдээлэлтэй хүмүүс нь хилийн чанадад “шингэдэг” жижиг тогтсон гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Учир нь, нүүрсний том хулгайд сэрдэгдэж, “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал хилийн чанадаас нүүрсний сонсголд цахимаар оролцох хүсэлт тавьсан ч АТГ-аас түүнийг эрэн хайж байна гэж завсар зайгүй мэдээлсээр үргээсэн. Жинхэнэ үнэнийг хэлүүлэхгүйн тулд АТГ нохойтов уу гэх хардлага ч явсан нь бий.
Иймээс энэ удаагийн нүүрсний том хулгайн үнэн мөнийг илрүүлэх зорилготой УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаярын санаачлага парламентын гишүүдээс хэр дэмжлэг авахаас хохирол нь 40 их наядаар хэмжигддэг хэргийг дэлбэлж чадах эсэх хамаарна гэсэн үг.
Мөн УИХ-ын 126 гишүүнээс хэд нь нүүрсний хэргийн үнэн мөнийг олохыг зорьж байна вэ гэдэг хана ч харагдах учиртай.
Г.ХОРОЛ
3,605.46




















































Нэргүй 2026-04-24 103.229.122.210
Хил залгаа ганц их хэрэглэгч Хятадтай нарийн царигаар холбогдохыг олон жил хааж, дараа нь коксоо зүгээр шахам өгч өргөн цариг тавьж түгжсэн Х.Баттулгын хохирлыг төлөх гэж Монгол улс хэцүүдэж бн даа.. 17 жил гацааж З1,9 тэрбум долларын ашиг залгисан гэмт хэрэг.
зочин 2026-04-24 66.181.189.109
Оросуудтай өргөн царгиар ,хятадуудтай нарийн царгиар л холбогдоно, Зөвхөн манайх биш бүх орон ийм байна, Дугуйг нь солиод л явуулж байна Бараг ялгаа байхгүй, Хоосон улс төржилт, Баттулгын нэр төрийг харлуулах л оролдлого,
Нэргүй 2026-04-24 202.9.40.242
Эр хүн тугч барин тугалч маллан гэж азтай хүн юмдаа баян эрх мэдэлтэй
Нэргүй 2026-04-24 202.126.91.176
Энэ эрх овоолсон баас чадахгүй л дээ. Ёстой нөгөө Итгэлт баяны Галсанг тавладаг шиг "Чи ч чадахгүй л дээ" гэдэг санаанд оров. Зүгээр л шинэ засагт сайд хийх шантааж ш дээ
Нэргүй 2026-04-24 122.201.31.150
Женкогийн асар том хулгай илрэх нь дэ.
зочин 2026-04-24 66.181.160.64
Ганц хүнтэй ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ гэж юу байхав дэ ..Бүр үндэсний шүү…. ха ха ..
Нэргүй 2026-04-24 66.181.188.247
Энэ хамгийн зальтай, хорчин, шоучин, дүр эсгэгч үл бүтэх нөхөр …
Өнөрөө 2026-04-24 202.55.188.38
Үлгэрт итгэж үйлээ гутаасан хүмүүсийн үг үнэ цэнэгүй сонсогдох.
зочин 2026-04-24 66.181.189.109
Тэр их нүүрсний хэрэг ч үндэслэл муу,хоосон гүтгэлэг л болж хувирч байх шиг байна, Ямааг тэмээ болгосон,Төрийн эрх барьж буй МАН-ын нэр төрийг энэ мэт гүтгэлгээр иргэдийн дунд унагаж байж, төрийн эрх авах зорилготой АН-ынхны зохиол л бололтой юм, Үл бүтэх этгээдүүдийн төрийн эрхэнд гарах нэг шалгарсан арга нь өнөө үед гүтгэлэг болж хувирсан, Иргэдийг мал гэж үзсэн,Шудрага үнэнч эх орончид болж жүжиглэнэ, Үүний цаана төрийн эрх булаах бохир аргууд л нуугдаж байна ,
Гуцваа 2026-04-24 202.9.47.50
Элэнцэгний чинь худал гүтгэлэг. МАН-ын хулгайчууд өвөр зуураа хулгайгаа дэлгэж хэрэлдэж эхэлсэн дэг..
зочин 2026-04-24 66.181.189.109
АН дотор хүн төрхтэй юм байдаг юм уу, Бүгд чононууд, Үүнийг монголчууд аль эрт дээр үеэс ойлгосон, Харин өсч торинож буй хүүхэд ,залуус л дутуу ойлгож, төөрөгдөж хууртаж маллуулж байна, Мөлжлөгийн капитализмийг ,ирээдүйг нь сүйрүүлэх хорт утааг,нээх сайхан зүйл гээд ойлгосон, Мөн монголчуудын нилээд хувь нь төрлөхийн туйлширсан чононууд байдаг бололтой юм
Нэргүй 2026-04-24 202.126.91.176
тэнэг мал минь АН-ынхан биш МАНгасууд хоорондоо булайгаа дэлгэгцэж хэрэлдээ биз дээ. Усан толгойлсон орк тролл минь
зочин 2026-04-24 66.181.189.109
Чам шиг туйлширсан хулгайчийн дэргэд сайн мууг ялгана ,Эргэцүүлж чадна, АН дотор эрүүл сэтгэх чадвартай хүн байдаг боловуу
Нэргүй 2026-04-24 103.229.120.216
Нээрээ Оюун-Эрдэнэ АТГ-т баримт материалууд өгснөөс хойш АТГ таг чиг болчихлоо. ЯАГААД???
Зочин 2026-04-24 203.91.115.40
Хэрвээ амьдрал дээр үнэхээр тийм юм тохиолдох бол дэлбэлэх биш бүгдээрээ л дэлбэрэх байх даа. Энэ нийгэмд нийгмийн баялагийг хууль бусаар хуваан иддэг ойролцоогоор 1.3 сая иргэн байна. Эдгээр хүмүүс нийт нийгмийн баялагийн 90%-г хуваан идэж байна. Онцгойлон 300,000 орчим иргэн нийт нийгмийн баялагийн 60 гаруй хувийг идэж байна.
Нэргүй 2026-04-24 172.58.243.16
Номтой минь хичээгээрэй, зүтгээрэй ! Ард түмэн дэсжиж бгаа шүү !!!
Т1т 2026-04-24 202.9.47.50
Хэ цэссс… Нохойн баас, энэ эрүүгийн элемент алуурчингаар яадгийн. Энэ хулгайч харин яагаад МАН намынхаа хашааруу эргээд гүйж орохгүй худлаа шоудаад байгаа лaлap вэ..
Нэргүй 2026-04-24 124.158.123.34
Үлгэрт итгэсээр л.Сэтгүүлчид та бүхэн дуугарч чаддагсан бол харин магадлал ихсэнэ.Танай салбарт тийм зориг зүрхтэй, цээвэр хүн агентлаг алгадаа.
Дачкү 2026-04-24 202.9.47.50
Чадахгүй ээ, …
Зочин 2026-04-24 66.181.179.92
Мухар төмөрр замыг Удаанжаргалыг шалгаа Яагаад хил хорио тавиагүй бултуулчихсан бэ Оюунэрдэнэ Нчмбаатар нар нүүрсний хулгайч гэж арван долоон хүний нэрийг зарлаж байсан Тэр гь нотлогдоогүй яюугаа нуух гэж холбогдолгүй хүмүүсийг зарласан Яагаад тэд нүүрсний жагсаал зохион баыгуулсан яюуг нууж хэнийг хэлмэгдүүлэв Ойлгомжгүй юм их болсоон