niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:04 UTC Эх: https://news.mn/r/2862953/ 9220134ccab6cc5f… ← niitlelch.mn руу буцах

Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болгохгүй

Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болгохгүй

Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болгохгүй

Авто засвар, авто үйлчилгээний салбарын байгаль орчны хариуцлага, аюултай хог хаягдлын менежментийн асуудлаарх сургалт өнөөдөр эхэллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй 616 объектод хийсэн хяналт шалгалтаар 2,287 зөрчил илэрсэн нь аюултай хог хаягдлын менежмент, стандарт мөрдөлт, мэдээллийн хүртээмжийг сайжруулах шаардлага өндөр байгааг харуулж байна.

Сургалтыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хэлсэн үгэндээ байгаль орчны салбарын хяналт торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлд шилжиж буй бодлогын хандлагыг онцоллоо. Тэрээр зөрчил гарсны дараа арга хэмжээ авахаас илүү эрсдэлийг урьдчилан бууруулах, шаардлагыг ойлгуулж мөрдүүлэх, хамтран асуудал шийдэх нь илүү үр дүнтэйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд зөвшөөрлийн дарамтыг бууруулах, салбарын 47 зөвшөөрлийг 37 болгон цөөлөх шинэчлэл хэрэгжиж байгааг танилцуулж, цаашид зөвшөөрлийн тоог бууруулах, үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.

Ш.Батбаяр мөн хэрэглэсэн тос, химийн үлдэгдэл зэрэг аюултай хог хаягдлыг зөвхөн эрсдэл гэж бус, зөв менежмент хийвэл эргэлтийн эдийн засгийн нөөц гэж харах хандлага чухал байгааг онцолж, 3.8 литр орчим хаягдал тосыг дахин боловсруулснаар 2.5 литр орчим шинэ тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг дурдав.

Яамны зүгээс хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, зах зээлийн эргэлтэд оруулах шийдлийг чухалчилж байгааг мөн энэ үеэр тэмдэглэлээ.

Тус сургалт нь хяналт, шинэчлэл, зөвлөгөө, цахим шийдлийг уялдуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Б.Энхбат

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-24 59.153.115.158

Сайн байна.

Avatar

Нэргүй 2026-04-24 104.28.71.89

Тос маслыг дизель түлш болгож дахин ашиглах хэргтэй

Avatar

Нэргүй 2026-04-24 104.28.68.90

БОЛЖ БАЙНА ШДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж