niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:04 UTC Эх: https://news.mn/r/2862922/ 1c6c74c5e68a3623… ← niitlelch.mn руу буцах

"Авлигыг өөрчилье гэвэл өнөөдрийн тогтолцоогоор үр дүнд хүрэхгүй"

Live"Авлигыг өөрчилье гэвэл өнөөдрийн тогтолцоогоор үр дүнд хүрэхгүй"

"Авлигыг өөрчилье гэвэл өнөөдрийн тогтолцоогоор үр дүнд хүрэхгүй"

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.04.24/ хуралдаан үргэлжилж байна.


Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
14 : 22
2026-4-24

УИХ-ын асуулгын цаг эхэллээ

УИХ-ын асуулгын цагаар АН-ынхан “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна.


АН-ын дарга О.Цогтгэрэл:

–Дэлхийн бусад улс орнууд Монгол Улсыг ардчиллын нэг арал гэж үздэг байсан бол одоо ардчилсан Монгол Улс биш авлигажсан Монгол Улс гэж хэлэхээр түвшинд хүрлээ. Энэ нь олон улсын үнэлгээ, индексээр тод харагдаж байна. Сүүлийн жилүүдэд авлигын индексээр олон байраар ухарч байна. Дотоодод гарч байгаа авлигын хэргүүдийг тоо зах замбараагаа алдлаа. Авлига гэдэг үзэгдэл хэвийн соёл болж хувирлаа. Сүүлдээ бид бүгд цочирдохоо ч болилоо. 60 тэрбумаар эхэлсэн авлигын хэрэг сүүлд нь ногоон автобус, нүүрсний хулгай, ЖДҮ-гийн хэрэг, Ерөнхий сайд байсан хүн нь гарч ирээд хэлсэн 110 сая ам.долларын эзэн биетэй, цаг хугацаатай хэргүүд байна. Үүнийг тоож байгаа ч амьтан алга. 

Энэ юу болж байна вэ?

Монгол Улс авлигажсан улс болж байгаа олон улсын дүгнэлтүүдтэй Ерөнхий сайд та санал нийлж байна уу? 

Ерөнхий сайд Н.Учрал:

–Авлига бол бүх ард түмний эдлээгүй боломж, идээгүй талх, биелээгүй мөрөөдөл. Тийм ч учраас эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт бол авлигыг үндсээр нь устгая гэсэн санаачилга байсан. Танд үнэнийг хэлэхэд Авлигын гэмт хэргийг бууруулах, авлигатай дээр томоохон өөрчлөлт гаргая гэвэл өнөөдрийг тогтолцоогоор үр дүнд хүрэхгүй гэж би үздэг. Тийм ч учраас бид нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ бол АТГ-ын ганц ажил биш. Авлигын төсөөллийн индексээр 10 байраар ухарсан дээр дүгнэлт хийгээд үзэхэд 8 хүчин зүйл байгаа юм билээ. Үүнийг бид уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь төр захиргааны төв байгууллагууд болон бүх ард түмний хүсэл эрмэлзэл байх ёстой. 

АТГ бол авлигатай холбоотой өргөдөл гомдлыг хүлээж авч, мөрдөн шалгадаг байгууллага. Прокурор бол хяналт тавьдаг, шүүх бол гэм буруутай эсэхийг тогтоодог. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Засгийн газар бол мэдээ, мэдээллээр хангаж уг үндсээр нь устгахын төлөө бодитой санал санаачилга гаргаж ажиллаж байж үр дүнд хүрнэ. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс хууль хяналтын байгууллагуудад илгээж байсан өөрөө эргээд хууль хяналтын байгууллага дээр очоод гацдаг гэсэн ийм асуудал үүсдэг. Тиймээс Ерөнхий сайдын хувьд дэвшүүлж байгаа бодлогынхоо хүрээнд Зөвшөөрлийн тухай хууль, 110 зөвшөөрлийг мэргэжлийн холбоонуудад өгөх эрх мэдлийг сааруулах юм. Засгийн газар бол эрх мэдлийг төвлөрүүлдэг биш, иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, эрх мэдлийг сааруулсан бодлогыг хэрэгжүүлэхээ ажил хэрэг болгож, ажиллаад эхэлж байгаа. 

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Монгол Улс авлигажсан улс болж байгаа олон улсын дүгнэлтүүдтэй Ерөнхий сайд та санал нийлж байна уу? гэдэг тодорхой асуулт асуусан. Та тойруулаад хариулчихлаа. Таны өмнө нь нэг хурал дээр хэлж байсан үгийг сануулъя. Та "Авлига МАН-ын намыг идлээ, МАН улсаа идлээ" гэдэг үг хэлж байна лээ. Үүнээс дүгнэхэд таныг авлигажсан монгол орон боллоо гэдэгтэй санал нийлж байгаа байх гэж бодож байна. 

Танд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг, хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг Ерөнхий сайдын хувьд ногдож байгаа. Нөгөө талаасаа сүүлийн гурван парламент дамжаад үнэмлэхүй засаглаж байгаа эрх баригч намын даргын хувьд авлига гэдэг зүйл таны чиг үүрэгт онцгойлон хамаарна гэж бодож байна. 

Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв авлигажуулсан гэдэг үгэнд байгаа. Авлигажсан, авлигажуулсан гэдэг хоёр үг ялгаатай утга илэрхийлнэ. Авлигажуулсан гэдэг нь санаатай зохион байгуулалттай системтэй үйл явцыг хэлнэ. Санамсаргүйгээр хэдэн хулгайч энэ жилүүдэд авлига авсан асуудал биш ээ. Санаатай гэдгийн жишээ нь Төрийн нууцын тухай хууль. 

Төсвийн тэлэлт авлигын гэмт хэргийн тоог мэдээллийн сайт харьцуулж гаргасан байна лээ. МАН 2017 онд Төрийн нууцын тухай хуулийг өөрчилж нууцад авдаг, шууд гэрээ хийх боломжийг бүрдүүлж санаатайгаар авлигажуулах үндэс суурийг тавьсан. Улмаар 2017 оноос эхэлж авлигын гэмт хэргийн тоо эрс өссөн. Үүнтэй та санал нийлж байна уу? 

Ерөнхий сайд Н.Учрал:

–Авлигын эсрэг тэмцэл бол авлигач гэж хэдэн хүнийг цохож тэмдэглэхдээ биш. Тийм ч учраас авлигатай тэмцэх ажил бол Засгийн газрыг тэргүүлэх бодлого байна гэдгийг танд хэлье. Авлига бол АН-ын дайсан, МАН-ын дайсан ч биш бүх ард түмний болоод монголын дайсан. Тэгэхээр авлигатай тэмцэх тэмцлийг бодит үр дүнд хүргэхгүйгээр урагшлахгүй. Тийм ч учраас тогтолцооны хувьд би 2016 онд УИХ-д орж ирснээсээ хойш авлигатай тэмцэх ажил дээр үр дүн гаргаж ирсэн. Өнөөдрийн хийгдэж байгаа Улсын бүртгэлийн багц хууль байна. Иргэд ашиг сонирхлын холбоотой асуудлыг буюу хэн ямар тендерт ялсан байна вэ гэдгийг харах боломжтой болсон. Миний бие энэ хуулийг ахалж ажиллаж байсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 680 төрлийн мэдээллийг ил болгосон. Шилэн ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болгосон. Түүний хүчинд өнөөдөр хиймэл оюун ухаанаар ард түмэн кирилл үсгээр бичээд хайлт хийж байгаа. Дүн шинжилгээ хийлгэж чадаж байгаа. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж би Ерөнхий сайд болсон. 

Тийм ч учраас авлигатай тэмцэх бодлого гэдэг бол уг үндсээр нь шийдвэрлэх бодлого юм. Таны хэлсэн буюу би намынхаа хурал дээр хэлж байсан үзэл санаанаасаа хэзээ ч ухраагүй. Өнөөдөр монгол юуг ч нууцлах эрх байхгүй. Цаашид шилэн ажиллагааг илүү үр дүнд хүргэнэ. 146 зөвшөөрлийн 5 даваа давдаг байсныг болиулахад маш олон хүн эрх мэдлээсээ салж бухимдаж байгаа. Гэсэн хэдий ч үүний цаана нөгөө авлига, албан тушаалын хэрэг, бие биеэ найрч, тав арван төгрөг өгч асуудал шийддэг байдал таслан зогсож байгаа. 

АН-ын дарга О.Цогтгэрэл:

–Би танд өнгөрсөн хугацааны асуултууд л тавиад байгаа юм. Яагаад энэ авлигажуулсан систем бий болчхов оо. Танай нам өнгөрсөн 10 жилд бий болгочихлоо. Хуулийн хулгайг хулгайчидтайгаа нийлж хийнэ гэдэг чинь мафижсан тогтолцооны 10 жил байсан юм биш үү? гэдэг өнгөрсөн хугацааг асуусан та ирээдүй цагийн өөрчлөлтийн талаар яриад байна. Ирээдүй цаг дээр ярихын тулд бид эхлээд шалтгааны оношлох ёстой. Тэгж байж эмчилгээгээ хийх ёстой. Тэгэхээр авлигын шалтгаан хаана байна гэж та дүгнэдэг вэ? 

Ерөнхий сайд Н.Учрал:

-Та өөрөө хувийн хэвшлийн төлөөлөл хүн. Тэгэхээр өнгөрсөн 10 жил 20 жил 30 жил гэж хоёулаа ярих нь зохимжгүй. Би зөвхөн ирээдүйг яриагүй. Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг ярьж байна. Өнгөрсөнд хийж хэрэгжүүлсэн ажлаа цаашид ямар үр дүнд хүргэх вэ гэдгээ ярьж байгаа юм. 

ЦХИХХ-ны сайд байхдаа ч тэр, ЗГХЭГ-ийн дарга байхдаа ч гэсэн авлигыг уг үндсээр нь шийдэх ажлуудыг хийж, хэрэгжүүлж ирсэн. Хоосон ярих биш. 

Та бизнесийн төлөөлөл хүн. Та бид хоёр яагаад улс төрд орсон бэ гэвэл, өнөөдөр иргэд, ААН-үүд авлигын системд өртөөгүй хүн байхгүй. Саад тээгтэй учраагүй хэн ч байхгүй. Энэ болгоныг өөрчилье, чөлөөлье гэж та бид улс төрд орсон. Тиймээс манай, танай гэж ярих зүйл байхгүйгээр АН Засгийн газарт хамтраагүй ч гэсэн авлигын эсрэг тэмцэлд нэгдэх зөв санал санаачилга гаргаж байгаад талархаж байгаа. Та бид хамтдаа энэ асуудлыг уг үндсээр нь шийдэх ёстой. 

АН-ын дарга О.Цогтгэрэл:

–Төрийн нууцын тухай хууль ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Зөвхөн төрийн нууцын тухай хуулийг гэхэд 2016 оны 12-р сард батлаад, Төрийн нууцын тухай хууль байсныг албаны гэж нэмээд тухайн үед 60 орчим баримт бичгийг парламентаас зөвшөөрч нууцад авдаг байсныг Засгийн газар хэмжээ хязгааргүй авдаг болгож, албаны нууц гэж нэмээд 60 байсан асуудал 800 болж нэмэгдсэн. Одоо сөхөгдөж байгаа авлигын асуудлуудад хэд нь ил болсон бэ, нууцад авсан 800 асуудлаас хэд нь гараагүй байна вэ гэдэг дахиад том асуултын тэмдэг. Тэгэхээр УИХ яаралтай энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Үнэхээр л авлигатай тэмцэх гэж байгаа бол үндэс сууриар нь шалтгаанаар нь энэ асуудлыг ярихгүй юм бол бидний уриа лоозон үнэхээр хэтэрч байгаа. Авлигыг хортой шавж гэж үзвэл үржил шимтэй хөрс нь хэвээрээ байна. Авлигажсан тогтолцооны томоохон хэсэг нь Төрийн нууцийн тухай хууль. Тэгэхээр энэ хүрээнд учир шалтгаантай нь хийх олон зүйлс байна. Үүнд хамтарч ажиллана гэдгээ хэлэх нь зүйтэй байх. 

Ерөнхий сайд Н.Учрал:

-2016 онд Төрийн нууцын тухай хуулийг өргөн барьж, батлуулж байсан юм билээ. Түүнээс хойш бид ямар олон асуудлыг нууц гэж тамга дарж, хаав. Тэгэхээр мэдээллийг ил тод нээлттэй болгох нь маш чухал. Авлигын төсөөллийн индекс бол толь шүү дээ. Толь руу хараад хэн ч өөрийгөө муу, сайхан байна гэж хэн ч хэлдэггүй. Тэгэхээр бид цаашид Төрийн албаны тухай хуулиараа энэ 800 гаруй мэдээллийг ил болгох үүргийг өгөх ёстой. 

Би УИХ-ын даргаар 4 сар ажиллахдаа УИХ-ын бүх мэдээллийг шилэн дээр байршуулсан. Тэгэхээр энэ бол тодорхой санал санаачилга. Би бодитой ажлууд хийж ирсэн. Өнөөдөр Ерөнхий сайдаар сонгогдоод 26 хонож байна. Өөрийн хийж ирсэн ажлуудаа үр дүнд хүргэх гэж Ерөнхий сайд болсон. 

Нөгөө талдаа эдийг засгийн харьцаа. Манай ДНБ 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 5 дахин өссөн. Гэтэл манай ДНБ-ний эдийн засгийн харьцаа буюу төрийн өмчит компани, төсөв хоёр нийлээд 61 хувь. Тэгэхээр хувийн хэвшил, ААН-үүд төртэй хамааралгүйгээр бизнес хийж, баялаг бүтээх ямар ч боломж байхгүй. Төрийн өмнө очоод хүнд сурталтай нүүр тулдаг. Тэгэхээр энэ эдийн засаг дахь харьцааг өөрчлөхгүйгээр урагшлахгүй учраас Төрийн өмчит компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийг өргөн барьсан. Ингэснээр улсын хэмжээнд байгаа 600 гаруй төрийн өмчит үйлдвэрийн газрууд, орон нутгийн өмчит компаниуд 50 дахин буурна. Засаглалыг нь сайжруул гэдэг санал, санаачилгаа амилуулахын тулд явна. 

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Таны хэлсэн шиг төсвийн болоод төрийн өмчит компанийн оролцоо 60 хувь болж өссөн. Дээр нь нэмээд тусгай зөвшөөрлөөр ажил хийдэг, дарга нарын гарын үсгээр ажил явдаг байдал нэмэгдээд 80 хувь руу дөхсөн. Цаана нь чөлөөт эдийн засгийн 20 хүртэлх хувь бүхий байна. Үүнийг эсрэгээр нь бий болгохгүй юм бол энэ улс оронд чинь ирээдүй байхгүй болж хувирлаа. Зөвхөн эдийн засгийн оролцооноос гадна энэ чинь иргэдэд очдоггүй, бизнесүүдэд очдоггүй тогтолцоо болж хувирч байна. Эдийн засаг 4 хувиар өсч байна гэж яриад байгаа өсөлт иргэдэд очдоггүй. Ийм л хулгайн эдийн засаг болоод хувирчхаж.

Үүний нэг нь тендер. Тухайлбал, 2025 онд 43 их наяд төгрөгийн 18 мянган тендер зарлагдсан байна. 43 их наяд төгрөг нь Монгол Улсын эдийн засгийн 40 гаруй хувь гэсэн үг. Гэтэл 2023 онд төрийн худалдан авалт, тендертэй холбоотой 100 гаруй Эрүүгийн гэмт хэрэг шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Тогтолцооны өөрчлөлтийг хэрхэн хийх юм бэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

–Хувийн хэвшлийг дэмжихэд манай Засгийн газрын гол бодлого оршино. Арван төгрөг тутмын 7-8-ийг хувийн хэвшилд шилжүүлэх нь чөлөөлье санаачилгын гол зорилт. Энэ гэхдээ бодитой ажил хэрэг. Өнгөрсөн хугацаанд дүрэм журам саад тээг болдог байсан асуудлуудыг Зөвшөөрлийн тухай хууль батлагдсаны дараа би зоригтойгоор 110 мэргэжлийн холбоонуудад шилжүүлнэ. 20 гаруй тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл рүү хөрвүүлнэ. 

Саяхан 146 үйл ажиллагааг чөлөөтэй явах эрхээр нь хангалаа. Төр иргэндээ очиж үйлчилнэ. Энэ бол бодитой санал санаачилга. Үр дүнгээ үзүүлнэ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

–Та дөрвөн талаар чөлөөлөх бодлого барьж байгаа. Гэхдээ үүний нийт цохиотод тун чинь сүүлийн 10 жилийн авлигажсан тогтолцоо руу л явж байгаа. Сар гаруйн өмнө намынхаа их хурал дээр та чөлөөлье гэж байгаад дөрвөн хүний асуудлыг оруулж ирсэн шүү дээ. Таны шударга ёсны илд чинь хэвээрээ байна уу. Засгийн газар бүрдээд уусаад алга болчихсон уу. Танай Засгийн газар талцаад суучихсан хоёр талаасаа аль аль нь суучихсан, Засгийн газрын хуралдаан дээрээ хүртэл үзэлцээд байгаа сурагтай байна лээ. Улс төрийн хувьд авлигатай тэмцэхэд танд ямар саад бэрхшээл байна вэ? Ерөнхийлөгч талаас танд ямар нэгэн дарамт шахалт байдаг юм уу? Бусад улс төрчдөөс танд ямар нэгэн дарамт шахалт байдаг юм уу, таны залуу хүн гэдэг итгэл үнэмшлийг чинь би ойлгож байна. Гэхдээ улс төр гэдэг хөлийг чинь тушчихаад байгаа зүйл байдаг уу, үгүй юу. Яг одоо авлигатай тэмцэхэд танд ямар саад бэрхшээл байгаа вэ гэдэг дээр тодорхой хариулт өгөхгүй юу? 

Ерөнхий сайд Н.Учрал:

-МАН-ын дүрэмд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол намын гишүүнээс нь түдгэлзүүлдэг. Харин намын хяналтын хороондоо намын гишүүн, намын дарга хэн ч бай ёс зүйн зөрчил гаргасан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсийг хянан шалгуулахаар өгдөг. Улмаар хяналтын хороо уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэдэг. Тиймээс даргын хувьд нэр бүхий гишүүдийг шалгуулахаар хяналтын хороонд өгсөн. Намын даргын ажлаа бол хийж байгаа. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад шууд гэм буруутай гэж ярих нь буруу байх. 

Гэхдээ намын дүрмээ би хэрэгжүүлж байгаа. Авлига албан тушаалын хэрэг дээр ах дүү, амраг садан хэн ч байх ёсгүй. Надад зориг байна. Миний удирдах арга барил заримд нь таалагдахгүй байна. Заримд нь нийцэхгүй байна. Би хундаганы ард асуудал шийдэж үзээгүй хүн. Тиймээс зарим хүмүүс надтай уулзаад учраа олохгүй байх шиг байна. Тиймээс битгий уулзаарай гэж хэлье. 

Хундага дарсны ард орой үдэш суугаад асуудал шийддэг, тендер наймаалцдаг арга барил надад байхгүй. 

 

 

 

 

 

 

 

 

 

13 : 43
2026-4-24

Үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Дэгийн тухай хуулийн 101.1 дүгээр зүйл дээр бид анхаарч, өөрчлөх ёстой зүйлс байна. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдээс тавьж байгаа бол гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэдэг Үндсэн хуулийн заалт манай дэгийн тухай хууль дээр 7 хоног гэж байгаа нь зөрчилтэй гэж үзсэн. Өнгөрсөн намар яг энэ асуудлаар цаг хугацаатай асуудал орж ирэхэд гурав хоног буюу Үндсэн хуулийн хугацаагаар хэлэлцэж эхэлсэн байдаг. 

Тухайн үед бид чуулганы ирцийг бүрдүүлж чадахгүй нэг өдрийг өнгөрүүлсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн хугацаатай байхад чуулганы хуралдаандаа оролцохгүй байгаа гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг дэгийн хуульдаа тодорхой зааж өгөхгүй бол, эргээд энэ хугацаандаа хэлэлцэж дуусаагүй бол Үндсэн хууль зөрчсөнд орох уу, үгүй юу гэдэг асуудал нийт УИХ-ын гишүүдэд хамаарна. Тэгэхээр УИХ өөрөө чадамжгүй юу гэдэг асуудлыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. 

Түүнчлэн 101.4 дээр өмнөх 95 дугаар тогтоолтой холбоотой зөрчил гарч байсан нь "байнгын хорооны дүгнэлтийг сонсож санал хураана" гэсэн байсныг өмнөх практикаар байнгын хорооны дүгнэлтээр буюу дэмжсэн, дэмжээгүйгээр нь санал хурааж явсан нь Үндсэн хуулийн зөрчилтэй байсан гэж ҮХЦ дүгнэсэн учраас үүнийг тодорхой болгож, өөрчлөн найруулах шаардлагатай. Цаашид дэгийн хууль дээр 101 дүгээр бүлэгтэйгээ нэлээд сайтар ажиллах хэрэгцээ шаардлага ойрын хугацаанд үүсч байна. 

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

–Хуулийн төслийг дэмжээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Цэцийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал хэзээ, яаж орж ирэх вэ гэдгийг тодруулмаар байна. Тэгэхээр дэгийн тухай хууль болон цэцийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хэрхэн сайжруулж байгаа вэ, үйл явц одоо ямар түвшинд явж байна вэ? 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

–Хуулийн төслийн найруулан, сайжруулах нь зүйтэй. Энэ асуудал намар болсон улс төрийн үйл явцаас шалтгаалан олон нийтийн хараанд орсон. Нэг маргаантай зүйл бол Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаан зарлаад дүгнэлт гаргаад ирэхэд УИХ түүнийг нь авч хэлэлцэх үү, үгүй юу гэдэг асуудал УИХ дээр ч гэсэн маргаан болсон. Яг дэгийн хуулийн дагуу явж чадаагүй. Дэгийн хуулийн дагуу цэц албан тушаалтантай холбоотой дүгнэлт гаргасан бол холбогдох байнгын хороод хэлэлцээд л явдаг дэгтэй. Үүнийг яагаад дэгээр нь яваагүй вэ гэдэг асуудалд хариулт өгөх ёстой. 

Гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалттай холбоотой хуулийн төслийг 16:00 цаг хүртэл хойшлууллаа. 

 

 

10 : 49
2026-4-24

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

chuulgan-1-810×500-1

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

–Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Сэлбэ дэд төвтэй холбоотой ямар ч хэлэлцүүлэг орж ирээгүй. Байнгын хорооны хуралдаан дээр энэ талаар асуусан. Сэлбэ дэд төвийн өртөг зардалтай холбоотой хариулт өгье гэсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Тиймээс үүнийг дахиад асууя. Яг барилгынх нь өртөг хэд вэ? Дэд бүтэц, газар нь орвол хэд вэ? 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

–Таны асуултад хоёр хоногийн өмнө албан бичгээр хариу өгсөн юм байна. Сэлбэ төслийн хувьд нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг. Нийт борлуулалтын орлогыг энэ оны тавдугаар сарын сүүлээс эхэлж олохоор төлөвлөж байгаа. Борлуулалтын орлогыг 2 их наяд 647.74 тэрбум төгрөгөөр тооцсон. Сэлбэ 20 минутын хот төслийн хувьд нийслэлийн орон сууцжуулалтын корпорац дээр борлуулалтын төлөвлөгөө, журмыг баталж НИТХ-аас баталсны дараа 2026 оны эхний улиралд буюу тавдугаар сарын сүүлээр, чадахгүй бол зургадугаар сарын эхээр бид борлуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийт 8575 өрх буюу 113 блок дээр борлуулалтыг хийнэ. Дундаж м.кв  61.72 м.кв, дундаж орон сууцны үнийг 1 м.кв нь 4 сая 810 мянган төгрөгөөр борлуулахаар одоогийн бизнес төлөвлөгөөнд төлөвлөгдөөд явж байна. 

Зах зээлийн үнэ болон бизнес төлөвлөлттэй уялдуулаад бид улирал болгон Сэлбэ 20 минутын хот дээр төлөвлөгөө, судалгааг хийгээд явж байгаа. Газар чөлөөлөлт дээр одоогийн байдлаар 392 тэрбум төгрөгийн зардал гарсан гэсэн тооцоо байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Сэлбэ 20 минутын хот төслийн гүйцэтгэгчээр нэр бүхий 4 монгол компани ажиллаж байгаа. Үүн дотроос нийслэлийн удирдлагуудтай холбоо хамааралтай компани бий юу? 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-Одоогийн байдлаар нийслэлийн удирдлагуудтай холбоо хамааралтай гэсэн мэдээлэл надад байхгүй байна. Би тантай адилхан сошиал сувгуудаар мэдээлэл харж байгаа. Энэ талаар бид нягтлаад, компаниудын албан ёсны эзэмшигчийн талаар мэдээллийг танд бичгээр хүргүүлье. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

–Сошиал мэдээ гэхээс илүү Профессионалстрой гэдэг компани НЗД-ын туслах, НИТХ-ийн төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Үнэн ба зөв намын даргын орлогч Ш.Мөнхсайхан нарын хамтран байгуулсан компани юм байна. Тэгэхээр анх бондоор санхүүжүүлнэ гэж эхлүүлсэн төсөл сүүлдээ ашиг сонирхлын зөрчил дагуулаад байгаа юм биш биз гэх хардлага төрүүлж байна шүү дээ. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

–Таны хэлсэн Профессионалстрой компани Сэлбэ 20 минутын хот төслийн багц 3.3 дээр шалгараад ажлаа гүйцэтгээд явж байгаа юм байна. Эзэмшлийн хувьд надад одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. Эргээд танд бичгээр мэдэгдье. Б.Сэргэлэнбаатарын хувьд НЗД-ын туслах биш НИТХ-ын төлөөлөгч мөн. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас асуулт асуух гэсэн боловч байнгын хорооны хуралдаанд оролцоогүй. Одоо ч гэсэн байхгүй байна. Алтанширээд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор агаарын хөлгийн түлшийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэнэ гэж мэдэгдэж байгаа. Гэтэл нөгөө талд ОХУ-тай 15 жилийн хугацаатай агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ байгуулах тухай ярьж байна.

Тэгэхээр нэг төр шийдвэр гаргаж байж 2 өөр үзүүртэй юм яриад байгаа байхгүй юу. Г.Дамдинням сайдаас энэ асуултыг асуумаар байна. Дээрээс нь энэ хуулийг санаачлагчид хоорондоо дахиад зөвшилцөх хэрэгтэй гэж үзэж байна. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Г.Дамдинням сайд орж, ирж асуултад хариулаарай. 

 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан:

-Хуулийн төсөл аль ч шатанд гацаж болно. Гэхдээ энэ хуулийг татах юм бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал, газрын тосны үйлдвэрийн асуудал дагаж татагдаад бидний зорьж байсан ажлуудад хүндрэл үүснэ гэсэн бодолтой байна. Тэгэхээр энэ түвшинд хүрээд явчихсан юм чинь санал хураалтаар асуудлаа шийдээд явчихвал яасан юм бэ? Бидний зүгээс заавал Сэлбэ дэд төвийн төслийг оруулна гэж шахаагүй шүү дээ. Манай ажлын хэсэг хасаж оруулсан. Тэгэхээр үүнийг УИХ-ын санал хураалтын түвшинд шийдвэрлэх бололцоотой. 

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал: 

Газрын тосны үйлдвэрийн зээлийг Энэтхэгийн Экзим банкнаас жилийн 1.75 хувийн хүүтэй зээл авч барьж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-аас жилийн 2 хувийн хүүтэй зээл авч эхлүүлнэ. Ийм бага хүүтэй зээл дахин авах хэцүү тул энэ  хуулийн төслийг дэмжсэн.          

Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням:

-Бид Алтанширээд газрын тосны үйлдвэр барьж байгаа. Газрын тосны үйлдвэрийн хувьд 80 мянган тонн орчим хүчин чадалтай. Өнөөдрийн манай улсын хэрэглээ 85 мянган тонн байгаа. Дамжуулан ачих, цэнэглэх байгууламж 140 мянган тонны хүчин чадалтай. Тэгэхээр хэлэлцээрийн хувьд бид зах зээлийн зарчмаар нээлттэй өрсөлдөж аль хямдаас нь авах зарчимтай. Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнийг шууд буюу хамгийн эхэнд авах зохицуулалттайгаар бид хэлцэл хийсэн. Шалгаж үзээрэй. Хардаж болно. Эх орондоо хэрэгтэй ажил хийгээд явж байна гэж ойлгох нь зүйтэй байх.

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэ төслийг дэмжээгүй байхад та нар яагаад хүчээр зүтгүүлээд байгаа юм бэ? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд мэргэжлийн хүмүүс бий. Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар би ярихгүй. Мэдээж хэрэгтэй төслүүд. Гэхдээ энэ хуулийг баталчихвал дараа нь өөр төслүүдийг та нар нэмээд оруулаад ирнэ. Би мэдэж байна. Нийгэм, эдийн засгийн хувьд ийм, ийм ач холбогдолтой гээд л ярина. Улсын төсвөөс тусдаа төслүүд байж болохгүй. Төсөв санхүүг Сангийн яам нэгдсэн удирдлагаар хангаж, хянах ёстой.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар: 

-Манай байнгын хорооны хуралдаанаар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хассан. Гэвч УИХ энэ төслийг хасахгүй гэж үзээд нэмсэн. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ хуулийг баталбал эдийн засагт эрсдэлтэй гэж дүгнэсэн.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Яагаад ингэж тусгайлсан хууль батлах гээд байгаа ч ойлгохгүй байгаа. Үүнийг дараа нь төслүүдийг хэрэгжүүлж байгаа газрууд нь УИХ энэ хуулийг баталсан гэж буруугаа хэлнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвөөс гадуурах төслийн санхүүжилт хэрээс хэтэрсэн. Нийслэл барилгын төсөл хэрэгжүүлээд, тендер зарлаад байгааг огтхон ч ойлгохгүй байгаа. Т.Даваадалай орлогчтой холбоотой тендерийн асуудал гарсан. Үүнийгээ тодорхой тайлбарлаж өгнө үү.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
-Миний эхнэрийн компани нийслэлийн төслийн тендерт шалгараагүй. Нэр төрд халдсан асуудлаар хуулийн байгууллагад хандсан. Бусад асуудлаар шалгуулааад явахад бэлэн. Нийслэл анх удаа 20 минутын хот байгуулах зорилгоор Сэлбэ хотыг байгуулж байгаа. 2000 нүхэн жорлонг арилгаж, агаарын бохирдлыг долоон хувиар бууруулна гэж тооцож байгаа.

Улмаар хуулийн төсөлтэй холбоотойгоор МАН-ын бүлэн ирэх Пүрэв гаригийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 : 32
2026-4-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

62a7f8fec6c345cd8213c7b45bb8c82b

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан 75 гишүүн буюу 59.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал үдээс өмнөх хуралдаанаар,


-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батална. 

–Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

–Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ 

–Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

-БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120  минут/

Түүнчлэн үдээс хойших хуралдаанаар, 

–Улсын Их Хурлын асуулгын цаг

-Баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Ждү хулгай 2026-04-24 202.9.47.50

Ждү хулгайлж хувийн ББСБ-аараа дамжуулан хүүлж байгаа биз дээ Тимон хулгайч. Цагаан сараар хэвийн б**в тарааж сонгуулийн пиар хийсэн хулгайч, архины хордлогоороо үхэх нь яаваа!

Avatar

Нэргүй 2026-04-24 188.162.249.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Өвгөн Балдан 2026-04-24 103.212.118.182

Авлигатай тэмцэх биш юм байна лээ шүү. Авлига авч баяжиж байгаа гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн хатуу арга хэмжээг авах, шоронд хийж, хулгайлсан хөрөнгийг нь төр хураан авч улсаа хөгжүүлэх л ажил юм шүү дээ. Ерөнхий сайд хичнээн уянгалаад хол явахгүй, бодитой ажил хийгээч. Авлигад зориулсан хууль нэг ч байхгүй УИХ-ын гишүүд ээ. Ши жин пи шиг л ажиллах хэрэгтэй байна. Наад зах нь Хятад улсад АТГ-ыг САХИЛГА БАТЫН ХОРОО л гэж байна шүү дээ. Яахав ХАДМАЛ орчуулга байж болно… гэхдээ л…

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.40.239

Би хулгай хийхгүй, ханасан цадсан гээд байх юм, ИЗ, МҮИС ууд улсын сургуульд орж чадахгүй хөдөөний хүүхдүүд, эцэг эхийнх нь сэтгэлийг хөдөлгөж байж олсон сургалтын төобөрөөр л баяжсан гарууд ш дээ.

Avatar

Нэргүй 2026-04-24 103.212.117.200

АН-ынхан Учралыг УИХ-ын даргаас болиулж, ЕС болгосон нь өөрсөнд нь том алдаа болжээ. Учрал маш их мэдээлэлтэй байна. АН-ынхан өөдтэй бодлогын чанартай ярих юмгүй, жол жол юм ярих юм. Цогтгэрэл нь ЕС боллоо гэхэд жолдохоор байна.

Avatar

Нэргүй 2026-04-24 80.83.237.119

20-р зуунд сайн буриад сараын найз байсаан байсан. 21-р зуунд сайн нь цагийн найз болсон байна лээ. Цаг үе маш хурдан өөрчлөгдөж байна даа.

Avatar

Нэргүй 2026-04-24 103.229.122.68

сайн хасаг сарын найз л гэдэг шүү хэзээ буриад гэж бст

Avatar

Нэргүй 2026-04-24 202.55.188.35

ардын намын 300000 ардчилсан намын 250000 гишүүн мөн 320000малчдын сонгуулийн эрхийг хүчингүй болгож төрийн байж авилгалын нөлөөлөлын хүчийг үгүй хийж болно хэрэггүй халамжын амлалтаар малчдын саналыг авилгалдөаж авдаг бол монголын хамгын том гай

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2026-04-24 103.212.117.200

АН-ынхан МАН-нхныг авилгаар нэр хүндийг нь сонгогчдын дунд бууруулж, ирэх сонгуульд ялах гэж тогтсон нь Асуулгын цагийн явцад илт байна.. Гэхдээ өөрснөө юу хийх гэж байгаа нь тодорхой бус. ТӨРИЙН ЭДИЙН ЗАСАГТ ОРОЛЦОХ ОРОЛЦООГ БУУРУУЛНА ГЭСЭН НЭГ ЕРӨНХИЙ ЛООЗОНТОЙ. МАН-ын дарга, ЕС Учралын ажлын арга барил, ажлаа мэдэж байгаа байдал, хандлага, эрч хүч, тууштай байдал зэрэг нь АН-ынхны сонгуульд ялах хүслийг нь хясахаар байна шүү.

Avatar

Монголын Авилгалжуулалтын Нам 2026-04-24 202.9.47.50

Нэр хүнд гэнэ шүү. Ямар нэр хүнд байгаа юм. Битүү хулгайчуудыг агуулж байдаг хоноцнуудын хонуур гэдгийг түмэн олон мэдэж авсан даа. Уг нь хөдөөнийхөн мэдээллээр хомс тул мэдэхгүй өмөөрч байлаа хөөрхий..

Avatar

Зочин 2026-04-24 66.181.179.92

цогтгэрэл авилгын тухай ойлголт муу байна Сүүлийн арьан жилд үүссэн юм бишээ Өмч хувьчлалаар эхэлсэн юм Намууд мөнгөний сонгуулиас татгалзахаас нааш авилгал буурахгүй Арга замаа ярилцах естой

Avatar

ЗОЧИН 2026-04-24 66.181.185.231

Авилгыг өөрчлөх бус устгах ёстой бус уу..

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-04-24 202.70.37.93

Z-БУРИАДУУД АРАЙ ӨӨР БАЙХ МАГАДЛАЛТАЙ Л ЮМ……..ТҮҮНЭЭС "САЙН БУРИАД , САРЫН НАЙЗ "л ЮМ ШҮҮ ДЭЭ……….ДЭЛХИЙ МЭДНЭ ДЭЭ…………

Avatar

Зочин 2026-04-24 192.82.92.42

Терийг эрс цомхотгож, яамдыг цеелж, чадваржуулахаас нааш ахиц гарахгуй!!!

Avatar

Зочин 2026-04-24 202.55.188.87

Бүх шатандаа авлига их байна.Нэн даруй арга хэмжээ авахгүй бол Монгол улс сүйрлийн ирмэгт ирсэн байна.

Avatar

Т1т 2026-04-24 202.9.47.50

ТҮЦ-ний ухралт хийсэн Тимоноос ямарваа нэг урагштай ажил, шийдэл гарахгүй ээ!!

Avatar

Нэргүй 2026-04-24 202.126.89.15

Их Мөнгөний Ажил дээр ч Монголчууд үхэлдэн тэмцэлдэж бнадаааа….3 үсэгтэй компаний захиралууд хүртэл энэ залууг шилдэж унагаж нтр…

Луйварчин Монгол компаниуд

Avatar

Зочин 2026-04-24 203.91.115.42

Сэлбэ дэд төвд ямар бизнeс хөгжөөд их наядаар орлого бий болдог байна аа? сэрүүн зүүдлээд байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж