Иргэний зориг ногоон намд саяхан Ардчилсан намын нэр бүхий хоёр гишүүн элссэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл энэ асуудлаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар “С.Зориг агсны төрсөн өдөр манай намд 10 гаруй хүн элссэн. Цаашид ч сонирхолтой хүмүүс манайд элсэнэ. Манай намын үүд хаалга нээлттэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН хүнээ нэр дэвшүүлнэ. Энэ сонгуульд ИЗНН-аас нэр дэвших хүсэлт илэрхийлж санал солилцсон 10 гаруй хүн бий. Сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах хороогоо байгуулна" гэж мэдэгдээд байна.
ИЗНН-аас жагсаалтаар УИХ-д сонгогдсон Р.Батболд гишүүн МАН-ын гишүүдтэй сүжрэн намынхаа эсрэг тоглолт хийх болсон. Иймээс ИЗНН-д Ардчилсан намаас элссэн дээрх хоёр нэр бүхий гишүүн намын дарга Б.Батбаатарт нөмөр болохын зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших том амбицыг нь хязгаарлана гэдэг таамаг ч гарч буй.
ИЗНН нь үзэл баримтлалын хувьд Ардчилсан намтай ойролцоо. Дээр нь Б.Батбаатар гишүүн өмнө нь Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд тус намаас УИХ-д сонгогдон ажиллаж байв. Тиймээс Ардчилсан намаас ИЗНН руу гишүүд очиж байгаа энэхүү хөдөлгөөн улс төрийн хүрээнийхний анхаарлыг хамгийн ихээр татаад байна.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-04-24 124.158.123.242
Ямар сайхан юм бэ?
Нэргүй 2026-04-24 66.181.183.15
Намын чинь нэр хүндийг унагаагч Нара- г хөөж явуулаач
001 2026-04-24 103.168.34.203
Хямдхан нам
Нэргүй 2026-04-24 202.9.41.10
Ц.Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэ, Баярцогт, Х..Баттулга, Бат-Үүлийн намд ямар хүмүүс гишүүнээр элсэх билээ. Нэрийг нь хүртэл сонсохоор луйварчдын нам юм шиг санагдаж байгаа биз дээ. Энэ нам монголын хөгжлийг сааруулж тээг тавьж л чадна. Хөгжилд нэмэр болох нь худлаа юм шиг байна.