Нийслэлийн Баянгол дүүрэгт “Мэдээллийн болон кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааны засаглал” сэдэвт “AI Governance & Cyber Security Policy” төслийн нээлт 2026 оны дөрөвдүгээр сарын 22–23-ны өдрүүдэд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба, төлөөлөгчид оролцож, хиймэл оюун ухааны бодлогыг байгууллагын бүтээмжид хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар олон улсын мэргэжилтэн, шинжээчдийн удирдсан практик сургалт, “training test”-д хамрагдаж байна. Тус төслийг “GSI – Global Social Initiative” олон улсын төрийн бус байгууллага санаачлан, “Ember Cyber Service”, “Young Brain Institute” байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй бөгөөд төрийн байгууллагын албан хаагчдын орчин үеийн дижитал мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Өнөө үед хиймэл оюун ухаан болон кибер аюулгүй байдлын чиглэл нь дэлхий дахинд эрэлт хэрэгцээ өндөртэй, зайлшгүй эзэмших шаардлагатай мэдлэгийн нэг болоод байна. Төрийн болон засгийн газрын байгууллагууд кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлд өртөмтгий салбарт тооцогддог тул албан хаагчдын мэдлэг, ур чадварыг системтэйгээр нэмэгдүүлэх, чадавхжуулах хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцоллоо. Сургалтад олон улсын болон салбарын туршлагатай илтгэгчид оролцож байна.
Тухайлбал, Бээжингийн их сургуулийн судлаач Кристиан Уагнер, Худалдаа хөгжлийн банкны “IT Transformations” төслийн гүйцэтгэх захирал Анкит Гупта, аюулгүй байдал судлалын доктор Б.Жавзандорж, доктор Г.Мөнхцэцэг нар оролцож, дэлхийн жишиг кейс, бодит туршлага, зөвлөмжийг оролцогчдод хүргэжээ.

“Эмбер Кибер Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзандорж уг төслийн талаар хэлэхдээ "Сүүлийн үед хиймэл оюун ухааны хэрэглээ эрс нэмэгдэж байна. Бүх насны хүмүүс хиймэл оюуныг ашиглаж эхэлсэн энэ үед бид зөвхөн хөл нийлүүлэн хөгжихөөс гадна үүнтэй холбоотой гарч болох эрсдэлүүдээс хэрхэн сэргийлэх талаар анхаарах шаардлагатай болж байна. Энэхүү төслийн гол агуулга нь хиймэл оюунд суурилсан бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ кибер аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах асуудлыг хөндөж байгаа юм. Төрөөс хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр олон бодлого, баримт бичгүүдийг боловсруулж байна. Гэвч Монгол Улс хиймэл оюун болон автоматжуулалтыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бэлэн эсэхийг тодорхойлох нь чухал юм. Дэд бүтцийн бэлэн байдлыг үнэлэхийн тулд учирч болох эрсдлүүдийг нарийвчлан тооцоолох шаардлагатай.
Дэлхийн улс орнууд хиймэл оюуныг өргөнөөр ашиглахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарч байна. Кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болсон. Цахимжилт хүн төвтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд л цахим засаглал цаашид тогтвортой хөгжих боломжтой.
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхдээ зөвхөн албан хаагчдыг цомхотгох бус, харин тэднийг сургаж, чадавхжуулах нь илүү үр дүнтэй арга юм. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улсын бүртгэл, эрүүл мэндийн байгууллагуудын кибер аюулгүй байдлыг сайжруулах, иргэдийн хувийн нууцтай мэдээллийг цахим орчинд хамгаалах бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна Монгол Улсад цахим хэрэглээ, сошиал орчинд бусдыг дээрэлхэх зэрэг сөрөг үзэгдлүүд нэмэгдэж байгаа тул цахим орчны хамгаалалтыг зайлшгүй бэхжүүлэх хэрэгтэй байна" гэлээ.
















ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,605.46





















































test 2026-04-23 202.131.239.190
Naad humuus chn yarisn zuiliisiig oilgohoorgui haragdhi
Нэргүй 2026-04-23 85.118.165.202
!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
18-р зуун, феодализм, Монгол өв соел мандтугай ха ха ха ха.. 2026-04-23 202.9.47.50
Эхлээд тог цахилгаантай болчих!!
Нэргүй 2026-04-23 202.9.40.3
уих зг гэсн хитад манжуудыг тараа нам гэсн нэр төдийхн хэрглсн монголыг эзлснхитадманжуудыг тарааж монголын хэдн үгээр эзлсн хитад манжуудыгтараа ихнэнхийн хитад манжууд эзлцн хэдхн цаасаар эзлчээд бн.нам төр төк гэсн үг үсэг хэрглээд монголыг баялг бүгдийгхужааманжууд урвуулж эзлчээд бн.
Нэргүй 2026-04-23 202.9.40.3
хитадманжууд нам төргэгчийг эзлчээд хитадманжаараа нийлээдхитадманжуудыг өрсж оруулж шаагаад хитадманжууд эрхнбгаа юм чин шийдврийн хитадманжууд гаргчхюм чингэсн шиг шаахиймаа.шаарнууд.тэгн лдээ easy логикиын хувьд ийм бнлда логикиын хувьд хэдиын болтл ингж лалартхын харий лдаа хужааманж л******д ширнгиын хуулиар шаахиймаа тооны олноор хужааманжууд тооны олноор бүлглж шааж амьдраад бхийн харж л байя.