2017.10.11 · niitlelch.mn (Archiv)
· Архив
“Чингис хаан”нисэх буудлын архи, тамхи, үнэртэй ус зардаг тасагт гал гарчээ.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын татваргүй барааны хэсэгт гал гарчээ. Гал өчигдөр буюу энэ сарын 10-ны орой 23.00 цагийн үед “Орем дюти прий” тасагт гарсан байна. Тус тасагт архи, тамхи, үнэртэй ус зардаг бөгөөд гал гарах үед Хилийн цэргийн 0218 ангийн ээлжинд гарсан ажилчид яаралтай арга хэмжээ авснаар унтраажээ. Хэрэв цаг алдсан бол их хэмжээний хохиролтой гал авалцах байсан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.