niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:30 UTC Эх: https://news.mn/r/2862595/ 5a9fabf45c02f7a1… ← niitlelch.mn руу буцах

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд хоёр орон хамтарч ажиллана"

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд хоёр орон хамтарч ажиллана"

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд хоёр орон хамтарч ажиллана"

Нийслэлийн ерөнхий боловсрлын 29 дүгээр сургуулийн найман сурагч долоон багш нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны Хөххотод гурав хоногийн хугацаанд туршлага судлаад ирсэн байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн эрт илрүүлэх тэдгээр хүүхдүүд бусадтай ижил тэгш сурч хөгжих боломж цаашлаад нийгэмд бие даан хэрхэн хөдөлмөр эрхэлж болох талаар туршлага судалжээ. Энэхүү туршлага солилцох уулзалт үйл ажиллагааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам санхүүжүүлэн зохион байгуулсан байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань:

-Тэрбээр, "Энэ удаагийн туршлага солилцох уулзалт бол Хөх хот болон Улаанбаатар хот хооронд харилцаа тогтоосны 35 жилийн хугацаанд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын чиглэлээр тусгайлсан харилцан солилцоог хэрэгжүүлж буй анхны ажил боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, нийгэмд бие даан ажиллаж амьдрах асуудалд анхаарлаа хандуулах нь хоёр орны маш чухал ажлын нэг. Хятад улсын таван жилийн  хөгжлийн төлөвлөгөө болон Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүдэд тусламж үзүүлэх чиглэлд олон ажил төлөвлөсөн байгаа. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд илүү өсөн дэвжиж улс орондоо хувь нэмрээ оруулахад Хятад, Монгол хоёр орон хамтдаа хүчээ нэгтгэж туслахыг уриалж байна" гэлээ.

Сурагчид болон багш нарын төлөөлөл Хөххотын Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, асран хамгаалах, эрт үеийн сэргээн засал, хүүхэд хамгаалал, халамжийн үйл ажиллагаа, хэрэгжилт болон Сэргээн засах, туслах хэрэгслийн төвийн тоног төхөөрөмжийн технологийн судалгаа, хэрэглээ, хөгжил дэвшил зэргийг судалж турлага солилцсон байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Шяо Хун Яо бо” баншны газар, “Му Лэ” гар урлал, соёлын төвтэй танилцжээ. Үүнээс гадна Тусгай сургуульд зочлон сургалтын орчин, үйл ажиллагаа, менежменттэй танилцсан байна. Мөн Хөх хотын Гадаад харилцааны алба, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Нийгмийн хамгааллын газрын төлөөлөгч нартай уулзжээ. Уулзалтын хүрээнд Хөх хотын тусгай сургуультай хамтын ажиллагааг эхлүүлэн бэхжүүлэх, багш, сурагч солилцоо, төгсөгчдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж нөхцөлийг судлах, хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1964 онд сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох 29 дүгээр тусгай сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг. Энэ хичээлийн жилд 1-12 дугаар ангид сонсголгүй, сул сонсголтой, хэл ярианы, хавсарсан бэрхшээлтэй нийт 257 сурагч суралцаж, үндсэн багш 55, хэл засалч 8, туслах багш 13, эмчилгээний биеийн тамирын багш 1, дотуур байрын багш 5, нийт 141 багш, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-23 85.118.165.202

!!!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-23 66.181.164.23

Төлбөртэй жагсана, цуглана, өлсөглөн зарлана. Төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцнэ, зогсооно. Уул уурхай хөдөө орон нутаг хамаарахгүй үнэ тохирч тэмцэнэ. Нэр дэвшигчдийг харлуулна гутаана байхгүй болгоно мөн дэмжинэ сонгуульд гаргана. Төлбөрийн нөхцөлд Хаус газарууд Ланд Лексус сонирхоно мөн хороон даргаас дээших албан тушаал сонирхоно. Мэйлээр холбогдоно уу

Avatar

Нэргүй 2026-04-23 202.9.40.3

өөрздийгөө л хичээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж