niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:31 UTC Эх: https://news.mn/r/2862635/ 5b24c6e034365673… ← niitlelch.mn руу буцах

"Энэ удаагийн цэрэг татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт татна"

"Энэ удаагийн цэрэг татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт татна"

"Энэ удаагийн цэрэг татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт татна"
Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан оюутан, залуучууд харьяа орон нутагтаа очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоогоор орох боломжтой

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар эхэлсэн.

Энэ удаагийн татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний цэрэг татлага хоёрдугаар ээлжээр буюу аравдугаар сард явагдах ажээ.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан, залуучууд уг зохицуулалтад хамаарна. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцаж байгаагаа нотлох баримт бүрдүүлснээр түр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой.
Орон нутгийн харьяалалтай боловч нийслэлд суралцаж буй оюутан, залуучууд цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу заавал харьяа орон нутагтаа очих шаардлагатай. Тэгвэл Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан оюутан, залуучууд байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа үедээ тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй. Гэхдээ иргэн орон нутагтаа очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоогоор орох боломжтой" гэдгийг хэлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-23 85.118.165.202

;)))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

dyitsyylex 74 2026-04-23 66.181.177.89

baaxan opug xyyxeg tasdaj alaa bizde. bottling
cavlasan ysaan.###.xot aimagtaa.

Avatar

Нэргүй 2026-04-23 202.21.116.2

Энэ нэг балай асуудлаа шийдэж болдоггүй юм уу???
"Орон нутгийн харьяалалтай боловч нийслэлд суралцаж буй оюутан, залуучууд цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу заавал харьяа орон нутагтаа очих шаардлагатай."

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж