niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 02:31 UTC Эх: https://news.mn/r/2862542/ 349b2101dee1d12b… ← niitlelch.mn руу буцах

Хөндөх сэдэв: Эрсдэлийн сан байгуулж, хүүхдийн тэтгэмжийг урьдчилж олгоно

Хөндөх сэдэв: Эрсдэлийн сан байгуулж, хүүхдийн тэтгэмжийг урьдчилж олгоно

Хөндөх сэдэв: Эрсдэлийн сан байгуулж, хүүхдийн тэтгэмжийг урьдчилж олгоно

Нэг гэр бүл салалтын ард 1-3 хүүхэд хохирч байгааг судлаач, хуульчид онцолж байна. Сүүлийн жилүүдэд нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэг нь гэр бүл салалт болоод байгааг тоон статистик ч харуулж баталж байгаа юм. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд 79,577 хос гэрлэлтээ батлуулсан бол 20 мянга гаруй хос гэрлэлтээ цуцлуулжээ. Жилдээ 14-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлдэг боловч тэдгээрээс 3-4 мянга нь салдаг байна. Тухайлбал, 2024 онд 14,255 хос гэрлэлтээ бүртгүүлж үүнээс 4436 хос гэр бүлээ цуцлуулсан байгаа юм.

2022 онд хийсэн судалгаанд, гэрлэлтээ цуцлуулж буй 50 хосоос салах болсон шалтгааныг тодруулахад:  

  • 64 хувь нь таарамжгүй харилцаа,
  • 20 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаа,
  • 10 хувь нь архидалт,
  • 4 хувь нь тусдаа амьдардгаас,
  • 2 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салсан гэж хариулсан байна.

Монгол Улсад өнөөдрийг хүртэл 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг байнгын хороон дээр өрнөж байгаа юм. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хурлаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн дунд мэтгэлцээн өрнүүлэв.

Учир нь шинэ хуулийн зохицуулалтаар төрөөс 2-20 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сан байгуулж, сангаас хүүхдийн тэтгэлгийн мөнгийг урьдчилан олгоно.

Дараагаар нь эцэг эсвэл эхээс тэтгэлгийн мөнгийг гаргуулах асуудлыг тусгах гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тэтгэлгийн асуудалд төр оролцож эхэлнэ гэсэн үг. Харин ингэснээр гэр бүл салалт улам нэмэгдэнэ гэдэг байр суурийг зарим гишүүд хөндсөн юм.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар ярихдаа "Миний хувьд анх энэ хуулийн төслийг боловсруулахад оролцож байсан хүн учраас ойлголт, мэдээлэл байгаа боловч зарим зүйлийг харахаар ойлгомжгүй, Үндсэн хуульд заасан хүмүүнлэг зарчим маань алдагдсан, дараа дараагийн үр дагаврыг тооцоогүй маш олон зохицуулалт байна. Ажлын хэсэг сайн ажиллаасай гэдэг байдлаар хоёр, гурван санал хэлье. Жишээ нь эцэг эх байх эрхийг хасах асуудал байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн эсвэл зөрчил гаргасан этгээд эцэг эх байх эрхээ хасуулна гэжээ. Үүний үр дагаврыг тооцсон уу.

Нэг зөрчил гаргалаа гэхэд эцэг эх байх эрхийг нь хасах нь гэр бүлийн дуусашгүй маргааныг ундаргаж өгөх гээд байна. Энийг ултай суурьтай зохицуулах хэрэгтэй. Татвар төлөгчид хүүхдийн тэтгэлгийг төлвөл улам гэр бүл салалтыг дэмжинэ.

Харин хүүхдийн тэтгэлгийг гэр бүлийн маргаан гарахад урьдчилж шийддэг Японы жишгээр шийдчих. Аав, ээжийн маргааныг шийдвэрлэхээс өмнө хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдэж, орлого олох боломжгүй бол төрөөс халамж үйлчилгээний чиглэлээр тавьж байгаа ажилд орж, татвар төлж, орлоготой болох ёстой. Бид ийм шат дамжлагаар явахгүй бол нэг сан байгуулж, төр бүгдийг шийдэж өгнө гэж явбал бүтэхгүй шүү" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Харин Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хувьд "Ер нь хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлууд маш хүнд байна. Нийгмийн анхаарлын төвд олон жил байгаа асуудал. Төрөл бүрийн шалтгаан хэлдэг. Ажил төрөл хийдэггүй, архи уудаг, тэтгэлэг төлөхөөс зугтаадаг хүнийг яах юм бэ гэж хэлдэг. Бид бол Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг боловсруулж байхдаа тухайн үед УИХ-д өргөн мэдүүлсэн. Салбарын яам 2026 оны хоёрдугаар сард буцаан татаж авсан байна лээ. Уг хуулийг удахгүй өргөн барина гэдгийг салбарынх нь сайд хэлж байна лээ. Ингэснээр хуульд сангийн асуудлыг тусгасан юм.

Нийгмийн даатгалын сан дээр өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн мөнгийг одоо ажил хийж байгаа хүмүүсийн татвараар төлөөд явдаг шиг төрөөс сан байгуулж, төр өөрөө буцаан буруутай этгээдүүдээс мөнгийг нь төвлөрүүлдэг механизмыг хийх ёстой юм байна.

Гэр бүлийн хуулиар Тэтгэлэг төлөөгүй бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна гадаад руу зорчих эрхийг нь түдгэлзүүлнэ. Эцэг эх хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн бол шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол заавал шийдэх ёстой. Тэтгэлгээ заавал төлөөгүй тохиолдолд төрийн бүх төрлийн үйлчилгээг зогсоох ёстой. Шүүхээс тогтоосон л бол сангаас нэг ч хүүхдийн тэтгэлэг хугацаанаасаа хоцрохгүйгээр олгогдож байх ёстой. Тэгэхээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд сангийн тухай оруулна. Энэ хуулийнхаа төсөлд яаж баталгаажуулж оруулах вэ гэдэг дээр анхаарах ёстой байх" гэсэн юм.

Үүнээс гадна одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг эхийн хэн нэг нь хүүхдээ асарч үлддэг. Тэгвэл шинэ хуулийн төслийн зохицуулалтаар аав, ээж хоёуланд нь хүүхдээ хамтран асрах тогтолцоотой болох гэнэ. Ингэхдээ хүүхдийн асрамж нь дангаар болон хамтран хэрэгжүүлэх хэлбэртэй байна гэж заасан байна. Хамтарсан асрамжийн төрөл нь хууль зүйн хүрээнд болон биечлэн хамтарсан асрамж гэх төрөлтэй. Эцэг эх хоёулаа хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчин, шашин шүтэх зэрэг асуудлыг хамтран гаргана гэсэн үг. Биечлэн хамтарсан асрамж гэхээр хоёр өдөр ээжтэйгээ, гурван өдөр аавтайгаа хамт амьдарна. Ялангуяа бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх үүднээс аливаа эрсдэлээс хамгаалдаг олон улсын тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-23 85.118.165.202

:))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Зочин 2026-04-23 59.153.114.173

хүүхдийн тэтгэмж өгүүлэхгүй бгаа хүн нь хамтран амьдрагч шулам хүүхэн хоёрдугаар эхнэрүүд байдаг юм бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж