Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томилсноос хойш нэг сарын хугацаа өнгөрөх гэж байна. Засгийн газар солигдоход сайд нь өөрчлөгдөж, харьяа агентлагийн даргыг шинээр томилдог болсон. Энэ дагуу шинэ Засгийн газрын томилгоонууд үргэлжилж байна. Ингээд гүйцэтгэх засаглалын түвшинд хийсэн томоохон томилгоонуудыг нэгтгэн танилцуулъя.
ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГААР Б.БАТЦЭЦЭГИЙГ ТОМИЛОВ

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг чөлөөлж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байсан Б.Батцэцэгийг томилжээ. Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралыг Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байхад тус яамын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Улмаар 2025 оны долдугаар сард Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдсон аж.
- 2007 – 2010 Хүний эрхийн үндэсний комисс , Өргөдөл, гомдлын баг, Референт
- 2010 – 2011 Хүний эрхийн үндэсний комисс, Бодлого дүн шинжилгээний баг, Ахлах референт
- 2011 – 2016 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стратеги бодлого төлөвлөлтийн газар, Мэргэжилтэн
- 2016 – 2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хуулийн хэлтсийн дарга
- 2018 – 2020 Капкорп Монголиа ХХК, Захиргаа, хуулийн хэлтэс, Хуулийн зөвлөх
- 2020 – 2020 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуулийн хэлтэс, Ахлах референт
- 2021 – 2022 Улсын Их Хурлын тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний Ажлын алба, Зөвлөх
- 2022 – 2022 Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2023 – ЦХХХЯ, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2023 оноос – ЦХХХЯ, Төрийн нарийн бичгийн дарга
- 2025 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байв.
МЭЕГ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТОМИЛОВ

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томилжээ. Х.Алтангэрэл нь хөдөө аж ахуйн салбарт тасралтгүйгээр 28 жил ажиллаж байгаа бөгөөд 1998–2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн факультетийн Дотор өвчин, эм судлалын тэнхимд туслах багшаар, 2000-2002 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар, 2002-2006 онд Улсын мал эмнэлгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газар мэргэжилтнээр, ХХААЯ-ны мал эмнэлгийн газар, 2011-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газарт мэргэжилтнээр, 2012-2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мал аж ахуйн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оноос одоог хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр тус тус ажилласан юм.
П.БАТБААТАРЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ

П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилжээ. Түүний оронд ажиллаж байсан Б.Батцэцэг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон юм. П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажилласан. Тэрбээр 2026 оны нэгдүгээр сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байв.
ЭМЯ-НЫ ТНБД-ААР Н.ЭРДЭНЭБАЯРЫГ ТОМИЛОВ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэбаярыг томилж, тэрбээр үүрэгт ажлаа энэ дөрөвдүгээр сарын 17-нд хүлээн авсан.
Тэрээр салбарын бодлого, үйл ажиллагааны уялдааг хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, бодит үр дүнд хүрэхэд чиглэн ажиллахаа илэрхийлсэн юм.
Ажлын туршлага:
- 2025–2026 — Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга
- 2012–2025 — Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал
- 2010–2012 — АШУҮИС, ахлах багш
- 2006–2010 — Япон, Токушимагийн их сургуульд докторант, туслах багш
- 2004–2006 — АШУҮИС, багш, ахлах багш
- 2003–2004 — “Монос” АУДС, багш
- 2001–2003 — ЭМШУИС, Харшил, астмын лабораторид судлаач
- 1997–1998 — Сэлэнгэ аймаг, Баянгол сумын ЭМТ-д их эмч
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧААР Т.ЕСӨНТӨМӨРИЙГ ТОМИЛЛОО

3,605.46


















































Нэргүй 2026-04-23 85.118.165.202
:)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Зочин 2026-04-23 59.153.114.173
ээлжээр хоолонд ордог тоглоом тоглохоо хэзээ болих вэ энэ царайнууд чинь шинэвтэр юм бна
Нэргүй 2026-04-23 66.181.189.71
Тоглоом юм даа. Удахгүй дахиад солигдохын оронд хадаг сүү барьж сүржигнэх ямар хэрэг байнаа. 2000 оноос ийм моод гарч түүнээс өмнө бараг 10, 20 жил нэг байрандаа ажиллахад хадаг сүү барьж сүржигнэх гүй бичиг баримтаа нарийн хүлээлцээд л болдог байв. Удаан ажиллахгүй гээ мэддэг болохоор дурсгалын зураг татуулж анкетаа баяжуулахад хэрэгтэй байдаг байх даа
иргэн 2026-04-23 43.242.241.151
батцэцэг хоосон толгой, худлаа яригч, бэлэн цээж, байнга л чирүүлээстэй их л өртэй хэрэг дээ
Нэргүй 2026-04-23 202.70.43.34
Гарч ирээл баахан сандал суудал ширээ сандал тамга тэмдэгний өгөө аваа………….Энэ байдал Монголд сүүлийн 40 өөд жил үргэлжиллээ……..Үр дүн нь ХЭЗЭЭ Ч ХӨГЖДӨГГҮЙ УЛС ………………..
Нэргүй 2026-04-23 202.126.89.6
za ter battsetseg gej hyn bol harvaas teneg hyn bna, nyyr amnii gajig heleed ugdug um
Зочин 2026-04-23 202.21.109.5
Үсээ шараар будсан гудамжны тэнүүлчин охин байна.
Нэргүй 2026-04-23 202.126.88.189
Дараагийнхан хэн бэ хурдан хурдан томилоод явчих