Шүүхээс авлига, албан тушаалын хэргээр ял сонссон албан тушаалтнуудад хэдэн жилийн хорих ял оноосныг тоймлон хүргэж байна.
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРТ ТУС БҮР 2 ЖИЛИЙН ЯЛ ХОРИХ ОНООВ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, /2026.04.17/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд таван өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргав. Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хорих ялыг тус тус оноосон юм.
Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх бөгөөд Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн тооцох гэнэ. Мөн шүүгдэгчдийн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих ялыг нь тухайн өдрөөс нь тооцож эхлэхээр шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг. Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хооронд таван өдрийн хугацаанд 8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭН НАРТ 2-13 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноов. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан байна. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноожээ. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасч, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Эл хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт /2026.04.14/ хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Эргэн сануулахад, шүүхээс Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарыг 2024 оны есдүгээр сарын 19-нд анх авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорих арга хэмжээ авч байсан юм. Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарын 11 хүнийг Эрүүгийн хэргийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 зүйлээр шүүсэн байна. Улмаар тэдэнд торгох ялаас эхлүүлэн 2-13 жилийн хорих ял өгсөн гэдгийг шүүх байгууллагаас мэдээлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Т.АЮУРСАЙХАНЫГ ХОЁР ЖИЛ 6 САР ХОРЬЖ, СУЛЛАВ

Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг хийсэн эзэн ч үгүй болсон. Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан. Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан юм. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн. Ингэхдээ шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолж байв. Гэтэл 2026 оны гуравдугаар сард нүүрсний гэх тодотголтой хэргээр ял авсан улстөрчид ялаа эдэлж дуусаад, суллагдсан юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө "Ялын хугацаа нь дууссан хүмүүс эхнээсээ суллагдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан-ы 2.6 жилийн ялын хугацаа дууссан тул суллагдана" гэж мэдээлсний дараагаар хорих ангиас суллагдаж, хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханыг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг нэрсийн дунд түүний нэр байгаагүй. Гэхдээ УЕП-оос нүүрсний гэх хэрэгт түүнийг яллагдагчаар татан, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээж авсан. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, хоёр жил 6 сар хорихоор шийдвэрлэсэн байдаг.
Б.ГАНХУЯГИЙН 5.9 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ 3.9 ЖИЛ БОЛГОЖ, СУЛЛАВ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дөрвөн жилийн өмнө /2022.10.27/ албан ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбатыг томилж байв.
Шүүгдэгч Б.Ганхуягийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгаж, ял оноосон. Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, таван жил есөн сарын хугацаагаар хорих ял оноосон юм.
Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлаар шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзжээ.
Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар хорихоор болсон юм. Б.Ганхуягт холбогдох хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг "хэрэгсэхгүй" болгож шийдвэрлэснээр түүний биеэр эдлэх ялын хугацаа буурсан байх магадлалтай. Түүний хувьд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байдаг.
УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛИЙН ГЭРЭЭС НЬ 7.3 ТЭРБУМ ОЛДОЖ, 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрт цагдаагийн газраас нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураагдсан юм. Улсын дээд шүүхээс шүүхээс 2024 оны хоёрдугаар сарын 7-нд С.Батдөлийн хэргийг зөв зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох хэргээс 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр "Ланд Крузейр-200" загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн магадлалаар шүүгдэгч С.Батдөлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хахууль авсан хэрэгт найман жил хорих ял оногдуулсныг долоон жил, мөнгө угаах гэмт хэрэгт хоёр жил хорих ял оногдуулсныг нэг жил болгон өөрчилж, харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт оногдуулсан хоёр жил хорих ялыг хэвээр үлдээж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2024 онд шүүгдэгч С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй хэмээн дүгнэж, С.Батдөлд нийт 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн юм.
Дээрх шийдвэртэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн мөн хахууль авах гэмт хэрэгт оногдуулсан найман жилийн ялыг долоон жил болгон хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзээд, шүүх болон прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Хуульд заасан шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах тухай гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хувьд хураан авсан 5.4 тэрбум төгрөгийг хахууль авах замаар олсон мөнгө гэж өмгөөлөгч тайлбарласан. Прокурор үндэслэлтэй гэж үзвэл энэ нөхцөл байдлын улмаас хэрэг шалгах боломжтой гэж үзсэн байна. Өмгөөлөгч нар шүүгдэгч С.Батдөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа хууль ёсныхоо хөрөнгийг хууль ёсны хөрөнгөтэй нийлүүлж авсан. Эдгээрийг салган дүгнэж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгох талаар гомдол гаргасан. Энэ гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Тасганы Овоо 23-1 байрны дөрөв, тавдугаар давхарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах "Ривер гарден" хотхоны 315, 316 дугаар байранд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан атлаа дээрх үйлдэлд мөн давхардуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн ч магадлалынхаа тогтоол хэсэгт тусгаагүй гэсэн юм. Бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
МХЕГ-ЫН ДАРГА НАРЫН ХЭРЭГТ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛ ОНООЖ БАЙВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ Экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, тус газрын хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар бусдаас их хэмжээний авлига авсан буюу 500 сая төгрөг авсан гэх хэргийг 2019 онд Авлигатай тэмцэх газраас шалгаж байв. Тодруулбал, Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авлига өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоогдсон гэдгийг тухайн үед хуулийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулсан байдаг.
Нэг жилийн дараа нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /2021.03.03/ хуралдаж, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргасан. Тодруулбал, өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцсэн. Тухайн үед Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байв.
ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙГ 100 ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГЭЭР 2 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖ, ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Шүүхээс түүнийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч иргэнийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.
3,605.46





















































Их Монгол 2026-04-21 138.252.29.40
Дарваан Магнай гэж хэрэглэгчийн төлөө газрын дарга бсн ацын хахуулийн, гадны иргэнээс барилга дээрэмдэж ээжийнхээ нэр дээр шилжүүлсэн хэрэг нь хааччив
Зочин 2026-04-21 103.57.95.249
ЯЛ ШИЙТГЭЛИЙН БОДЛОГО ЯАГААД ИЙМ ЗӨРҮҮТЭЙ ЯДАРСАН ИРГЭНД ӨНДӨР, ТАНИЛ ТАЛТАЙ УЛС ТӨРЧДӨД ХӨНГӨН БАЙНА ВЭ
Нэргүй 2026-04-21 85.118.165.202
;)))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Зочин 2026-04-21 59.153.113.125
Энэ Энх-Амгалан, зика хоёрын ял арай л хөнгөн, ор нэр төдий юу гайгүй юу
Нэргүй 2026-04-21 172.58.243.16
Зика бэлтрэгийг бол шууд буудах л хэрэгтэй !
ТТ-г ард түмэнд биш авилгачидад л авч өгсөн муу хувхай ш дээ, 44 их наядын ЗагалмайлсанЭЦЭГ нь энэ муу хүүр !
Нэргүй 2026-04-21 103.212.116.188
URN SHINEGENE AMSI SEXSEER DYRTAI XAMTRAGCH BOLI80955877
Нэргүй 2026-04-21 202.131.236.22
оюутолгойн хангамжийн албаны нөхдүүд их хэмжээний авилгын хэрэгт холбогдоод байсан тэр талаар мэдээлэл байна уу
Зочин 2026-04-21 59.153.114.117
Ялын бодлогоо цэгцлээчээ Дэндүү замбараагүй байна Нэг үхэр хулгайлсан хүнд гурван жилийн ял өгсөн байсан Гэтэл тэрбумаар нь авилга аввсан хүнийг торгоод өнгөрсөн гэх мэт Таван Толгойг монголчуудад эргүүлж авчирсан хүнд хоер жилийн ял өгчихжээ Ер нь Монголыг шоронжуулж байнаа Оюунэрдэнэ Нямбаатао нарын хуулиар жаран настай эмэгтэй арвангурьан жилийн ял авлаа Шоронд хиыдгээ аль болохоор цөөлж хохирол төлүүлэх өндөр торгууль тависан нь дээр ш дээ Цөөн монголчуудыг шоронжуулах хэнд ашигтай вэ
Нэргүй 2026-04-21 103.212.116.188
SEXSDEED XUCHINDUULI BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSDEED ANUSDAAD BIEE UNELELN MASSAJLI ERCHUUDN ANUSN NUX XELEERE DOLOON80955877
Нэргүй 2026-04-21 66.181.186.172
Манайд арай л зөөлөн яллаад байна, Нэг сая хүртэл бол ажлаас халах, 10 сая хүртэл бол насаар нь төрийн албанд орохооргүйгээр халах, 25 сая хүртэл 1 жил хатуу дэглэмтэй шоронд, 50 сая хүртэл 3 жил, 100 сая хүртэл 5 жил, 500 сая 10 жил, 1 тэрбум 15 жил, 2 тэрбум 20 жил дээш бол 30 жил хорих хэрэгтэй штээ