niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:02 UTC Эх: https://news.mn/r/2861913/ 9a5542405981ad16… ← niitlelch.mn руу буцах

Эрчим хүч, дулааны үнийг бодит өртөгт нь хүргэнэ

Эрчим хүч, дулааны үнийг бодит өртөгт нь хүргэнэ

Эрчим хүч, дулааны үнийг бодит өртөгт нь хүргэнэ

Эрчим хүчний салбарын үнэ тарифыг нэмэгдүүлж, бодит өртөгт нь хүргэхгүйгээр алдагдлыг бууруулж, өр зээлийнхээ дороос босохгүй болсныг Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн Баасан гаригт /2026.04.17/ Дулааны IV цахилгаан станцад ажиллахдаа хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг ойрын хугацаанд судлан оруулж ирэхийг салбарын сайдад нь даалгаад байна.

Иймээс шинэ Засгийн газрын хувьд цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудлыг энэ ондоо багтаан оруулж ирж болзошгүй болов. Ерөнхий сайд Н.Учрал "Бид ирэх өвлийн бэлтгэлээ одооноос хангаж эхлэхгүй бол гал алдах эрсдэлтэй гэдгийг өнгөрсөн цаг хугацаанд хангалттай харлаа. Би нэг их зовлон, бэрхшээл ярьж мэдээлэл хийхгүй. Энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг ойлгож, мэдээлэлтэй байдаг. Үүссэн асуудлыг шийдвэрлэх нь Ерөнхий сайдын гол ажил. Эрчим хүч, дулааныг үйлдвэрлэсэн үнээсээ бага өртгөөр зарж байгаа нөхцөлд өсөлт, хөгжлийн тухай ярих эрхгүй. Энд бурхан ч ажиллаад юуг ч өөрчлөхгүй. Тэрнээс биш энэ салбарт ажиллаж байгаа хэдэн хүнээс болж нурж унаад байгаа зүйл байхгүй. Та нар ид ачааллын үед гал алдуулахгүйн тулд зүтгэж, хичээн ажиллаж байна. Бараг 2026 он гэхэд энэ салбарын өр төлбөр 2.1 их наяд төгрөгт хүрч байна. Тарифаа нэмэхгүй яваад байвал. Энэ салбарыг тогтолцоогоор нь харах ёстой. Ингэхдээ ард иргэдээ бодсон шийдвэр гаргах нь чухал. Цар тахлын үед ч гэсэн "Эрдэнэт" үйлдвэрээс цахилгаан, дулааны төлбөрийг төлж байсан. Гэхдээ энийг татаас маягаар бус эдийн засгийн харилцаанд оруулж чадаагүй. Төрөөс татаас өглөө гээд төрийн өмчит компанид нь орлого болж, түүгээрээ ажилчдынхаа цалин хөлсийг нэмэх шилжилтийг хийхгүй бол ямар ч үр дүнгүй. Капиталист нийгэмд шилжчихээд социалист нийгмийн үнэ тохирохгүй байна шүү дээ. Энэ салбарыг удирдаж байгаа хүмүүс олон нийтэд зөв мэдээлэл өгч, салбараа хайрлаж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын бүх салбар болохоо байсан мэтээр улстөржсөн мэдээлэл хийсээр байгаад ард иргэд төрдөө итгэхээ больсон байна. Ажлаа хариуцаад, ард нь гардаг байх ёстой. Би өнөөдөр зовлон ярьж, гайхамшгийг бүтээнэ гэхгүй. Энэ салбарт төрөөс олон жил татаас өгч, олон жил зөрүүг нь төлнө гэж зүтгэсэн. Тэгээд сонгуулиас сонгуулийн хооронд улстөржүүлсээр байгаад өнөөдөр үнэнтэй нүүр тулаад байна. Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийе. Сорилтын өмнө ирсэн гэдгээ ойлгох ёстой.

Цахилгаан эрчим хүчний үнэ жил бүр нэмэгдэж байгаа ч салбарын санхүүжилт, үнэ тариф, шинэ эх үүсвэр энэ өсөлтийг дагаж чадахгүй удсан байна. Цахилгаан эрчим хүчний 70 хувийг төрийн өмчит станцууд, үлдсэн 30 хувийг хувийн хэвшлийн эх үүсвэр болон импортын цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Энэ салбарт үйлдвэрлэлийн хомсдолтой, эдийн засгийн эргэлт сул, өр төлбөр хуримтлагдсан, шугамын алдагдал ихтэй, дэлхийн дунджаас 2 дахин давчихсан, засаглалын асуудал нүүр тулсан байна. Жишээлбэл, 2.1 их наяд төгрөгийн 2025 онд урт хугацаат өр төлбөрт хүрнэ гэдэг бол анхаарал татаж байна. Тэгэхээр зөвхөн дулааны цахилгаан станц дээр гэхэд Хөгжлийн банкны зээл нь төлөгдөөгүй хуваарь төлбөрийг сая хугацааг нь хойшлуулах арга хэмжээ авсан гэдгийг хэлж байна. Тиймээс эрчим хүчний реформыг цогц байдлаар үе шаттайгаар иргэдэд янз бүрийн цочрол мэдээ дуулгахгүйгээр  хий. Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартайгаа бүрэн танилцсаны дараагаар олон нийтэд хандаж мэдээлэл хий. Тодруулбал, Бөөрөлжүүтийн станц, Сэлэнгийн 70 МВт-ын станц дээр өөрөө очиж танилц. Сайд нар хамаагүй юм ярихаа болих хэрэгтэй. Нэгдүгээрт, үнэ тарифыг бодит өртөгтэй уялдуулах шаардлага байна. Өнгөрсөн 2024 онд нэг кВт/цаг цахилгааны дундаж үнэ 6.5 цент буюу 223 төгрөг байсан бол 2025 онд 280 төгрөг байна. Гэсэн ч салбарын өсөн нэмэгдэж байгаа өртөг, шинэ эх үүсвэр болон импортын үнийн дарамтыг бүрэн нөхөх хэмжээнд хүрэхгүй байна. Тийм учраас миний баримтлах бодлого бол тарифыг цаашид инфляци, түлш, валютын хөдөлгөөнтэй уялдуулж, индексжүүлэх тогтолцоонд шилжүүлнэ.  Тэгэхээр Б.Найдалаа сайд энэ төлөвлөгөөгөө 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуул.

Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан бензин шатахууны үнэ өсч байна. Тэгэхээр ирэх жил иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шаардлагатай бол төсөвт тодорхой хэмжээний зардал шийдэж, үе шаттай нэмэх зөрүүг нь тусгаж болно. Гэхдээ тэр нь өөрөө эдийн засгийн харилцааг нь авч үлдэх ёстой. Төрөөс зөрүүг нь өглөө ч гэсэн төрийн өмчийн компанид орлого нь орж, түүгээрээ цалин хөлсийг нь олгодог байдлаар явах ёстой" гэсэн юм.

Станцууд нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. Тодруулбал, IV цахилгаан станц нь 2025 онд цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Дулааныг үйлдвэрлэсэн өртгөөсөө багаар нийлүүлэх бодит шаардлагын улмаас нийт дүнгээр 30.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон бөгөөд хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол гарсныг хэллээ.

Мөн өнөөдрийн байдлаар 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй ба төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд өгчээ. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай. Цаашид өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдвэрлэж, засвар шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-04-20 66.181.161.110

цалин тэтгэвэрээ нэмээд дараа цахилгааны үнэ нэм

Avatar

Нэргүй 2026-04-20 103.212.119.164

УЧИРАЛ ЕРӨНХИЙ САЙД АА!!!! ЦАХИЛГААН СТАНЦУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЧИНЬ УЛС ТӨРЧДИЙН СААЛИЙН ҮНЭЭ БОЛГОСНООС БОЛЖ ЭНЭ УЛС ЧИНЬ ХӨГЖИЛГҮЙ ДАМПУУРЧ МӨХӨЖ БАЙГАА УЛС БОЛОН ХУВИРСАН. ТА ЭРЧИМ ХҮЧНИЙХЭЭ ҮНИЙГНЭМЭЭД МАХНЫХАА ҮНИЙГ НЭМСНЭЭР байвал ГАЗАРТ БУЛАГДАХ ӨДӨР ЧИНЬ ОЙРТОХ ДОХИО ШҮҮ. Арчаагүй ард түмэн гэж байхгүй арчаагүй дарга удирдлага л гэж байдаг.Та АРЧААГҮЙ ДАРГА Л болох гээд байна. Занданшатар сайдынхаа гаргасан шийдвэрээс буцаж байгаа бол ЭДИЙН ЗАСАГ ОГТ МЭДДЭГГҮЙ хүн байна.

Avatar

билгээ 2026-04-20 103.212.119.164

Эрчим хүчний үнийг огт нэмэхгүй ажиллуулах бололцоотой. Олон зүйл хэрэггүй дээ. Бүх тендерээ зогсоох хэрэгтэй. Засвар. худалдан авах ажиллагааг татан буулгаж эдгээр эрхийг инженер техникийн ажилчдад өгчих. Шууд гэрээгээр ажлыг гадны ямар ч компаннид өгөхөө болиход л бүх хүмүүс журмандаа орно доо. Удирдлага зохион байгуулалтаас ЯАМыг хол байгаж ТЭЦийн дарга нарыг дотоод ардчилалтай сонгуулиар тавь. Тэгээд 1квт цахилгааныг 85төгрөгөөр үйлдвэрлэ гэхэд чадах хүн олон гарна.

Avatar

Нэргүй 2026-04-20 49.0.156.20

Эрчим хүчинд нүүрэлсэн хулгайн бүлэглэлийг шүүж луйвардсан мөнгөөр нь алдагдлыг нь төлүүлэх тал дээр ажилаа хий Эдний луйврыг иргэдэд үүрүүлж цахилгааны үнэ нэмэх хэрэггүй

Avatar

Иргэн 2026-04-20 202.126.89.245

Нэг дор 100 хувь бус 3-5 жилийн дотор тодорхой хувиар өсгөөд явмаар бна, улсын станцуудын зардлыг багасган, үр ашгийг сайжруулая. ААН д одоо ч өндөр тарифаар төлж буйг тарифын цаашдын өсөлт дээр бодолцмоор бна, ААН д дээр ачаалал өсөх тутам бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээр хэрэглэгчдээ хүндрүүлж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2026-04-20 103.57.93.134

дулаан бол хэрэглээ биш хүйтэн оронд амьдрахын тулд авч төлж байгаа зардал тул улсаас зохих татаас гаргах ёстой

Avatar

Зочин 2026-04-20 121.101.177.71

Тогны үнэ нэмэхгүй бол гал алдлаа л гэж зүьгэсээр байгаад л нэмсэн. Тэгээд станцаа шинэчилж өөрчилсөн, ядаж өр төлбөрөө багасагасан бодит ажил хаана байгаа юм? Харин ч бүүр ноцтой гэмтэл гарч, хүмүүсийн амьдралт сөргөөр нөлөөлөсөн. Ийм байхад бид яаж итгэж итгэх болж бйана вэ? Зүгээр л луйвар, дээрэм шиг л харагдаж байна. Үнэ нэмээд юу сйажрах вэ харин ч үнийн өсөлтөд туйлдсан ард түмэн л бүүр сөхрөх байх даа яана даа хөөрхий.

Avatar

Норовжав 2026-04-20 66.181.178.187

Өнгөрсөн жил цахилгааны үнээ нэмснээр орлого нь хэд болсон юм .Түүнийг юунд зарцуулснаа нийтэд мэдээл
Үнэ нэмэгдүүлэх шаардлагын тооцооны дэлгэрэнгүйг нийтэд мэдээлэх , үнэ ннмэх асуудал нь хамгийн амархан , гэвч тэр нь нийгэмийн аюулгүйн , ард түмний амьжиргаа , улсын төсвийн сангийн бүрэлдүүний асуудал шүү.эрчим хүчний үнийг нэмхэд бүх ААН -ийн зардал ,бүтээгдэхүүн , үйлчилгээний үнийг нэмэгдүүлдэг түүнийг хэрэглэгч ийн даах чадвар ард түмэнд байгаа эсэхийг сайн няхуур бодож тооцож шийдэх

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.197

)))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 103.168.34.89

өчнөөн нэмээ биз дээ, одоо бас нэмэх нь үү

Avatar

Сайдад өчих өчил 2026-04-20 103.229.121.39

Станцын зуух нь ард иргэдээс мөнгө татаж нэмэх тусам дэлбэрдэг улам тоггүй болдог улам үнэ нэмэгдэх тусам үйлчилгээ нь мууддаг нүүрсийн түлшийн дуртай нэг нь идэж уучихаад үнээ нэмдэг хүй нэгдэлийн хяналтгүй ганц салбар даа

Avatar

И 2026-04-20 103.229.122.39

х****а! ӨӨРСДӨӨ ХУЛГАЙГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.46.142

Энэ салбарыг шахаагүй болго.

Avatar

сонгогч 2026-04-20 202.9.46.93

УЧРАЛ АА…. ХУДЛАА ЧАЛЧИХЫН ОРОНД ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМАА ЗОГСООГООД, 2,3 ИХ НАЯДААРАА 5,6,7, 8–Р ЦАХИЛГААН СТАНЦ, АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬ …

Avatar

Нэргүй 2026-04-20 66.181.182.239

Одоо дулаарлаа тэгээд л мартана. Энэ өвөл яаалаа. 0 зогсвол улсаараа сүйрнэ. Одоо үлдсэн 1 сар нь нэмээд хэрүүлийг нь эртхэн эхлээч

Avatar

Нэргүй 2026-04-20 66.181.182.239

Хамгийн зөв хамгийн түрүүнд хийх ажил эрчим хүч, дулааны үнийг бодит өртөгт нь хүргэх. Зүгээр л нэмчихээч. Тролууд баахан солиорно биз. Тэр хэнд ямар хамаатай юм.

Avatar

Нэргүй 2026-04-20 59.153.112.197

Тэгээд бас цалин тэтгэврээ нэмэнэ биз дээ Хүүкийн Куклээ

Avatar

Ө 2026-04-20 66.181.181.211

үнэ нэмсэн ч иднэ..тог тасална.дэлбэрнэ..хулгайчуудаасаа яагаад авдаггүй юмбэээ.иргэд цавчааны мөнгө төлөх юмуу

Avatar

Naidalaa bol zvgeer neg neoliberial hvn l dee 2026-04-20 66.181.190.36

sayhan neg huuheduud tseregiin jagsaal hiij baigaag postolij surguuliud hvvhediig ingej komunist vzeleer humuujiliihiin orond hol bombogoor toguulah heregtei geed l. Bas bie tamirchidiig unduruur jagsaah ni hvnii erh zurchij bnaa geed l soliorood baisan hvn shuu. Odoo tsahilgaan dulaanii vne hilsiig nemj ard tvmenee yduuruulah yum bnaa. Deer ni bas stantsiig hubichilalj hubid garganaa geed bgaa hvn shuu. Heden terbumtanuud avaad vnee nemj ulam l bayjih bolon doo. Tegeed l uls oron d

Avatar

Нэргүй 2026-04-20 202.179.26.227

Салбарынхаа сайд дарга нарын идсэн уусныг буцааж төл, нөгөө талаар орон тоогоо цөөл, гуравт байцаагч нарын идэж уудаг, будлиан хийдэгийн хянаж болиул, дөрөвт гэр хорооллын айлуудын тогоо салгаж заллин хийдэгийг болиул. Тэгээд чманай улс "Дэлхийн буурай хөжилтэй орон" биз дээ. Энэ түвшиндээ эхний байдлаар дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн нийгмийн хөгжлөө бодон нэмэхээ түр зогсоо.

Avatar

Нэргүй 2026-04-20 103.57.92.98

хэ ийм л буруу баг зүүсэн хүн EC болж дээ самарч эхлэх нь дээ өөрийн санаа нь баячууд нь гэрэл цахилгаан дулаантай байх ёстой гэж буй юм биз дээ

Avatar

Нэргүй 2026-04-20 66.181.187.194

Энэ салбарын сайд, дарга нарын тэр бум тэрбумаар нь идэж хулгайлдгийг зогсоохгүй бол хэзээ ч үл өөдлөмой

Avatar

Нэргүй 2026-04-20 103.229.120.133

Бодит өртөг гэж авилгалаа нэмж зардлаа өсгөснийг хэлэх үү. Эсвэл авилгал болон захиргааны бусад зардлаа өсгөснийг бууруулж бодит өртөгт хүргэхийг хэлэх үү

Avatar

Нэргүй 2026-04-20 103.212.162.130

Маш зөв дөө

Avatar

Нэргүй 2026-04-20 175.195.229.95

Салбарт нүүрлэсэн хулгай, цавчаагаа эхлээд болиулчих…. Юм л бол иргэдийнхээ кармаа руу гар хийдэгээ боль. Хамгийн явуурьгүй муу арга

Avatar

Нэргүй 2026-04-20 103.57.93.235

Авлигатай тэмцэх хэрэгтэй. Тэгэхдээ эрёим хүчний салбарыг эрүүлжүүлэхэд чиний хэтэвч ч бас орлдцох хэрэгтэй

Avatar

Зочин 2026-04-20 66.181.190.88

Худал хэлэх, хулгай, луйвар ихэссэн цаг үед Бодит өртөг, үнэ гэдгээ тооцож чадах болов уу

Avatar

Нэргүй 2026-04-20 66.181.183.147

бас л үнэ нэмэх нь түрүүн нэмээд ямар ч үр дүн гараагүй бололтой юм тэгэхээр үнэ нэмэх нь зөв шийдэл биш бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж