niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:03 UTC Эх: https://news.mn/r/2861939/ 681da9d1027dcd38… ← niitlelch.mn руу буцах

Ямааны тоо өсөж, хонины тоо, толгой буурч байна

Ямааны тоо өсөж, хонины тоо, толгой буурч байна

Ямааны тоо өсөж, хонины тоо, толгой буурч байна
Монгол Улсын нийт малын тоо толгой 2024 оноос 456.6 мянгаар өсөж өнгөрсөн оны эцсийн байдлаар 58.1 сая толгой мал тоологдсон байна. Үүнээс адуу 5.4 сая, үхэр 5.1 сая, хонь 23.2 сая, ямаа 23.9 сая, тэмээ 500 мянган тоо, толгой байгаа аж. Өнгөрсөн онд адуу, үхэр, ямаа, тэмээний тоо өссөн бол хонины тоо 628.7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна. Нийт мал сүргийн бүтцэд хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус тус эзэлж байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Бог малын бүтцийг 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.8 нэгжээр өсөж, хонины эзлэх хувь 15.1 нэгжээр буурсан байна. Энэ нь сүргийн бүтцэд өөрчлөлт орж малчид ямаагаа түлхүү өсгөж байгааг харуулж байгаа юм.
Нийт малын тоо, толгойгоор Хөвсгөл аймаг тэргүүлж байгаа бол адууны тоогоор Архангай аймаг тэргүүлж байгаа ажээ. Мал төллөлтийн хувьд 2025 онд оны эхний хээлтэгч 26.7 сая толгой малаас 22.4 сая нь төллөж, төллөлт улсын хэмжээнд 84 хувьтай гарсан нь өмнөх оноос 20.4 нэгжээр өссөн үзүүлэлт юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-20 59.153.115.123

Хөдөөний ОРКУУД ойлгохгүй ш дээ хар амиа бодсон улсууд маш их Цус ойртсон

Avatar

Нэргүй 2026-04-20 103.212.118.194

өнгөрсөн хойно нь амаа барина даа ус ч үгүй ургамал ч үгүй цөл болсон хойно баячууд нисээд зугтчихна тэнэг ард түмэн нь амаа бариад хоцроно

Avatar

Иргэн 2026-04-20 103.57.93.162

Ямаа өснө гэдэг нь алсдаа удахгүй Монгол улс цөлжилтөд бүрэн нэрвэгднэ гэсэн үг!!! Монгол улсад цаашидаа билчээрийн мал аж ахуй байхгүй болно гэсэн үг!!

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.38

;)))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 103.168.34.41

ali ur ashigtai ni l uldene

Avatar

Энхбаяр 2026-04-20 202.55.188.86

малчдыг сонгуулийн эрхгүй болговол бүх юм сайхан болно саналыг авахын тулд ноолуурын үнийг өндөр байлгаж худалдан авдаг жил бүр ноолуур угаадаг компаниудад 500тэрбумын зээл олгож ноолуур өндөр үнээр авахуулдаг кгын 10000авч болно төрөөс мөнгө гаргаж байгаа учраас 200000аар авч компаниуд ч эдийн засагч хохирч байна

Avatar

Зочин 2026-04-20 59.153.113.125

Ямааг ингэж хяналтгүй өсгөх нь зөв үү, бэлчээрийн дайсан гээд байдаггүй бил үү, энэ улсад мал аж ахуйн бодлого, зохицуулалт гэж байна уу, ингэж урсгалаараа малчин ардын аясаар явж болж байгаа л юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж