niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:04 UTC Эх: https://news.mn/r/2861580/ 4401b3eee6f8ad45… ← niitlelch.mn руу буцах

"Төлөвшөөгүй намуудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх өгч болохгүй"

"Төлөвшөөгүй намуудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх өгч болохгүй"

"Төлөвшөөгүй намуудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх өгч болохгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар МУБИС-ийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт туссан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Зарим гишүүдийн хувьд энэхүү төслийг УИХ-ын босго давуулсан нь парламентын ардчиллаас ухарсан үйлдэл гэж байр сууриа илэрхийлж байна. Нөгөө талд энэхүү төслийг батлах нь зөв юм гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Нэгэнт энэ хуулийн төсөл парламентын босгыг давсан учраас одоо хэрхэн засч, сайжруулах тал дээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллах байх. Хуулийн төсөлд үнэхээр ард түмний хүсч байгаа, нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудлыг тусгасан байх. Энэ нь парламентын гишүүнийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай болгоё гэсэн санаа бөгөөд үүнийг ерөөсөө үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хуулийн төслийн хоёр зүйл заалт дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. Миний хувьд, өмнө нь дахин ийм хууль батлах шаардлагагүй, одоо хангалттай хууль эрх зүйн орчин байна гэдэг байр суурьтай байсан. Жишээлбэл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, Ёс зүйн дэд хороо, хуульд заасан бусад асуудлаар УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог болон эгүүлэн татах механизмууд байгаа. Нэгэнт УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн учраас засах хэд хэдэн зүйл байна.

Нэгдүгээрт, улс төрийн нам УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх байхгүй. Хэрэв тийм эрх олговол парламентынхаа дээр улс төрийн намыг гаргана гэсэн үг.

УИХ-ын гишүүний чөлөөт мандатыг улс төрийн намууд хүссэнээрээ өөрчилж, нөлөөлдөг, дуулгавартай байлгадаг хандлага руу шилжих эрсдэл маш өндөр. Яагаад гэхээр, Монгол Улсад өнөөдөр улс төрийн намууд төлөвшөөгүй байна. Бид улс төрийн намыг хариуцлагатай, дотоод ардчилалтай болгоё гэж ярьж, хуульд тусгасан хэдий ч бодит амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа цорын ганц асуудал бол улс төрийн намаас нэр дэвшигчийг тодорхойлдог үйл явцыг бүрэн ил болгож чадахгүй байна. Үндсэндээ хаалттай хаалганы цаана улс төрийн намаас нэр дэвшилт явагдаж байна. Тэгэхээр хэрхэн улс төрийн намуудыг хариуцлагатай, ил тод, дотоод ардчилалтай болгох вэ гэдэг асуудлыг л хөндөх ёстой. Ялангуяа сонгуулийн холимог тогтолцоо яригдаж эхэлсэн тэр цагаас л үүнд илүү анхаарал хандуулж байна гэж ойлгодог. Гэтэл үндсэндээ 30 жилийн турш энэ асуудлыг тасралтгүй ярьж байна. Улс төрийн намууд бараг 14 хоногийн өмнө хэн нэр дэвшиж, сонгогчидтойгоо ажиллаж, өөрийгөө таниулсан байна, намын анхан шатны нэгжээ хэн нь илүү "усласан" байна гэдгээс шалтгаалж, нэр дэвшигчээ тодорхойлдог. Яг үнэндээ бид ийм улс төрийг, ийм намуудыг огт хүсэхгүй байгаа.

Тийм учраас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ нэр дэвшигчийг сонгох, шалгаруулах, томилох журмуудыг ил тод болоогүй л байна.

Ер нь намууд дүрмээс гадна журмуудаа ил тод болгох ёстой. Тэгснээр сонгогчид намуудын нэр дэвшигчид ямар журмаар тодорхойлогддог вэ гэдгийг мэддэг болно. Хоёрт, горилогчдод тоглоомын дүрмийг ил болгож байна гэсэн үг. Тэр дундаа сонгууль дөхсөн хойно бус хамгийн багадаа нэг жилийн өмнө "тоглоомын дүрэм"-ийг хөдлөхгүйгээр царцаах ёстой байдаг. Ингэснээр сонгуульд нэр дэвшигчдийн тоглоомын дүрэм ил тод болж, өрсөлдөх боломж нээгдэнэ. Өнөөдрийг хүртэл үүсч байгаа асуудал бол ердөө энэ. Улс төрийн нам дотоод ардчилалгүй ийм нөхцөлд нэр дэвшигчээ тодруулж чадаагүй байж намд эрх мэдэл өгөх асуудлыг УИХ хэлэлцэж болохгүй. Нөгөө талаасаа, яагаад энэ заалтыг эсэргүүцэж байгаа үндэслэл нь нам хэдий УИХ-ын гишүүний мандатыг гаргаж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа ч гишүүнийг сонгох эрх нь иргэдэд бий. Тийм учраас намууд дундуур нь орж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал хаана ч байхгүй. Ерөөсөө улс төрийн нам гэдэг байгууллага төлөвшиж чадахгүй байгаагийн нэг үндэс нь энэ. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авсан л бол эгүүлэн татах эрх байхгүй.

Хэрвээ улс төрийн намд ийм эрхийг олговол дараагийн улстөрч нь УИХ-д орох орж ирэхийн тулд хөөцөлдөж эхэлнэ. Нам дээрээ хэн лобби хийсэн нь өрсөлдөгч гишүүнээ эгүүлэн татуулах боломжтой болно.

Төлөвшөөгүй, соёлгүй нам, улстөрчдөд ийм эрх мэдэл олгож болохгүй. Тэр утгаараа би энэ төслийн заалтыг онцгой эсэргүүцэж байгаа.

-Парламентын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалттай хууль маш цөөн оронд байдаг. Ихэнх улсад орон нутгийн төлөөллийн байгууллагаас төлөөлөгчийг эгүүлэн татдаг гэдгийг судлаачид хэлж байна. Хэрвээ УИХ энэ хуулийг баталбал Монгол Улсад ирэх эерэг болоод сөрөг тал нь юу байх бол?

-Дараагийн нэг зүйл бол иргэдийн саналаар гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ээр эцсийн шийдвэр гаргах тухай ярьж байна. Энэ санал бол зарчмын хувьд адилхан. Тоглогч нь л өөрчлөгдөнө. Энэ их асуудалтай заалт. Парламентын гишүүнийг эгүүлэн татах хууль Их Британид л байгаа бололтой. Түрүүн хэлсэн орон нутгийн сонгуулийнхаа түвшинд байна. Тэгэхээр бид энэ хуулийн зохицуулалтыг Монголд хэрэгжүүлэх нь асуудалтай.

Нэгдүгээрт, ийм эрхүүдийг нам ч тэр, иргэн нь ч тэр олговол эцэс төгсгөлгүй улстөржилт үүсгэх эрсдэлтэй. Гишүүнийг эгүүлэн татах асуудлаар иргэнийг худалдаж аваад УИХ руу бичиг явуулах боломж нээгдэнэ. Ингэснээр өвөлжин, зунжин жагсаал болно, бичиг илгээнэ гэж харж байна. Гэхдээ энэ хуулийн төсөл нэгэнт УИХ-ын босгыг давсан тохиолдолд олон янзын утгагүйгээр хуулийг нэр мөр ойлгох, логик нь үндэслэл бүхий байх, зарим тохиолдолд хязгаарлах шаардлагатай. УИХ дээр нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, хууль эцэслэн батлагдана. Мөн хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагч хуулийн төслөө буцаан татах ч эрхтэй. Энэ чигээрээ батлахгүй байх гэж итгэж байна. Иргэд ч мөн олон талаас нь харж шүүгээсэй.

Хэрэв энэ чигээр нь баталвал тогтсон улс төрийн соёл, институцээ эвдэнэ. Эцэс төгсгөлгүй улстөржилт явагдана. Сүүлдээ парламент маань парламент биш болж хувирна шүү.

Ер нь парламентын легитим шинж их эмзэг байдаг. Парламентад сонгогдох гэж намууд амлалт өгнө, олонх болсон нам л амлалтаа биелүүлэх боломж бүрдэнэ. Сонгуулийн тогтолцооноос хамаарч цөөн нэр дэвшигч л сонгогддог. Жишээлбэл, УИХ-ын 2024 оны сонгуульд 1341 нэр дэвшигч өрсөлдөж, 126 гишүүн л сонгогдсон, цаана нь 94 хувь нь сэтгэл дундуур үлдэж байгаа. Гэхдээ сонгуулийн холимог тогтолцоо нь олон сонгогч сэтгэл дундуур үлдэхээс сэргийлдэг ач холбогдолтой. Дээр нь парламентад орж ирсэн ч магадгүй олонх болж чадахгүй бол юу ч хийж чадахгүй нөхцөл үүсдэг. Парламентад олонх болсон ч гэсэн улс орны төсөв мөнгөний хязгаарлалттай холбоотойгоор улстөрчид хүссэн болгоноо хийж чадахгүй. Тэгэхээр иргэд парламентад сэтгэл дундуур байх үзэгдэл дэлхий дахинаа нийтлэг байдаг. Иргэд нь сэтгэл ханамжгүй байгаа учраас ийм хуулийн өргөн барих шаардлагатай гэдэг бол өрөөсгөл ойлголт. Ардчилсан улсын парламентад түгээмэл байдаг үзэгдэл.

-Дээрх төслөөр санал хураахад УИХ дахь Ардчилсан намын бүлгээс маш олон гишүүн үзэл баримтлалынхаа эсрэг санал өгсөн нь олон хүнийг гайхашруулсан. Парламентын ардчиллаа бүлэглэлийн эрх ашгаар солилоо гэж дүгнэсэн хүмүүс ч бий. Та энэ процессыг юу гэж хэлэх вэ?

-Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал нь яг ямар юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. УИХ-ын гишүүнийг хариуцлагатай болгох асуудалд нам ямар байр суурьтай байсныг мэдэхгүй байна. Тэр дундаа мөрийн хөтөлбөр, суурь бичиг баримт дээрээ юу гэж тодорхойлсныг мэдэхгүй. Тэгэхээр намын бодлого, үзэл баримтлалын эсрэг мөн үү гэдгийг нь тодорхойлох боломжгүй. Хэдийгээр Монголын улс төрийн намын мөрийн хөтөлбөрүүд нь сонгуульд ялалт байгуулж, амлалтаа хэрэгжүүлэх зорилготой ч гэсэн цаана нь байгаа хөтөлбөр, суурь бичиг баримт хамгийн тогтвортой байх ёстой. Улс төрийн намын тухай хуулиар намыг тогтвортой суурь бодлоготой байхыг шаардаж байгаа. Одоо нам үндсэн хөтөлбөртөө нийцүүлж сонгуулийн хөтөлбөртэй байхаар заасан. Ардчилсан намын зарим гишүүд нь ялгаатай байр суурь илэрхийлж байгаа нь өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн байх.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс өөр онцлох ямар заалт байна вэ?

-Хуулийн төсөлд дээрх хоёр заалтаас бусад заалтыг нийгмийн шаардлага гэж харж байгаа. Учир нь УИХ-ын гишүүний үндсэн ажил хуулийг хэлэлцэж батлах. Гэтэл төсөв юм уу, эрх ашиг нь хөндөгдөхгүй бол бараг ажилдаа ирдэггүй гэх шүүмжлэл ч бий. Магадгүй энэ бүхэн Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барих сэжим байх. Тэр үүднээс энэ хуулийн төсөлд УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд оролцох, санал хураалтад саналаа өгдөг байх ёстой.

Мэдээж олон улс төрийн намууд байгаа учир олон байр суурь байгаа. Намууд, гишүүдийн үзэл бодол зөрчилдөж болно. Ирцэндээ орохгүйгээр эсэргүүцсэн саналаа илэрхийлэх эрхтэй. Тэрнээс биш ажлаа хийхгүй, ирэхгүй байхад нь хүлээн зөвшөөрөөд байж болохгүй.

Магадгүй улс төрийн зорилгоор чуулгандаа оролцохгүй байгаа бол яагаад гэдгээ илэрхийлдэг байх ёстой. Энийг ард түмэн ойлгоно. Саяхан Х.Баасанжаргал гишүүн УИХ-ын гишүүний ашиг сонирхлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ бол маш чухал хууль. Парламентад хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд санал хураалтад оролцохгүй байх замаар тухайн асуудлаарх байр сууриа илэрхийлдэг жишиг олон улсад түгээмэл байдаг.

-УИХ-ын зарим гишүүн “Парламент энэ хуулийг баталбал нэг нам, нэг хүн улсыг удирддаг болно. Монгол Улс аажим аажмаар дарангуйлал руу гулсаж байна” гэх байр суурь ч илэрхийлсэн. Үнэхээр ийм аюул ойрхон байгаа юу, эсвэл айдсаар дамжуулж, өөрсдөө асуудлаас мултрах гээд байна уу?

–Магадгүй. Би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг зүйлийг хэлж чадна. Дэлхий даяар ардчилал ардчилал доройтож, зарим улс ардчиллаас ухарч байна. Энэ үйл явц цэрэг эргэлт, дайнаас гадна сонгуулийн үр дүнг луйвардах, хууль тогтоох институцийг сулруулж, эрх мэдлийг төвлөрүүлэх замаар явагдаж байгааг 2025 оны V-dem хүрээлэнгийн судалгаанд дурдсан байсан.

Тэгэхээр бид ч гэсэн сэрэмжтэй байх ёстой. Монгол гэдэг улс ирээдүйд оршин тогтнох, тэр дундаа чөлөөт ардчилсан үнэт зүйлээ хадгалж үлдэх нь ганц бидний дотоод асуудал биш, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал гэж бодож байна. Зарим улстөрчид ийм сэжмээр ярьж байгаа байх. Гэхдээ нээрээ бид жижиг зүйл дээр халтирч, бүр гүн рүү ойччих вий. Тийм учраас аль алиныг нь анхааралтай бодож үзэх ёстой. Ер нь "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий". Би ч гэсэн тийм өнцгөөс харж байна.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зохицуулалтыг хуульд оруулж, одоогийн төрийн тэргүүн дахин үргэлжлүүлэн албаа хашиж магадгүй гэх асуудал хөндөгдөх боллоо. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал УИХ-д орж ирвэл та дэмжих үү?

-Би энэ чиглэлээр дагнан судалдаггүй. Гэхдээ улс төрийн намын төлөвшилд энэ асуудал хэрхэн нөлөөлж байгааг анзаарах хэрэгтэй. Миний анзаарснаар нэгд, өнгөрсөн жилүүдэд УИХ-ын сонгуулийн дараагийн жилд Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулж ирсэн. Тэгээд зөвхөн УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлэх эрх байгааг мартаж болохгүй. Энийг би УИХ-ын дараагийн шатны төрийн сонгууль гэж ойлгохоор загварчилсан. Хоёрт, Ерөнхийлөгчийн нэг удаа дахин сонгогдох эрхийн асуудал. Энэ нь Ерөнхийлөгч нар парламент, улс төрийн намд эргэж нөлөөлөх оролдлогуудыг хийгээд байсан уу гэж харсан.

Монгол Улс 1993 оноос хойш Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгож байна. 2019 оны Үндсэн хуулиар зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдохоор хуульчилсан. Энэ өөрчлөлт нь намд үзүүлэх нөлөөллийг хаасан болов уу гэж бодсон.

Ажиглаад байсан чинь энэ Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль УИХ-ын 2028 оны ээлжит сонгуулийн өмнөх жил болж байна. УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнө нь авчирч байгаа нь сонирхол бүхий хүмүүсийн асуудал болоод байгаа бололтой.

Мөн Монголын онцлогтой ба нэг асуудал байна. Энэ нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс залуу байгаа явдал. Бүгд 46-54 насандаа сонгогддог. Энд бас асуудал байна. Гадаадад бол Ерөнхийлөгчийг бүтэн найман цагийн ажлын ачаалал дааж чадах уу гэдэг асуудал үүсдэг. Бид залуу улс. Намын лидерүүд нь дандаа залуу хүмүүс байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг 45 байсныг 50 болгож нэмсэн. Гэхдээ нас нэг их хамаарахгүй л дээ. Цаашид Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болоход нэг их буруудах юм байхгүй.

-Парламентыг дархлаатай болгох зорилгоор УИХ-ыг 126 гишүүнтэй болгож, тоог нь нэмсэн. Сонгуулийн тогтолцоогоо холимог болгож өөрчилсөн. Үүний хүчинд 2024 оны сонгуулиар таван нам парламентад төлөөлөлтэй болсон ч МАН л бүх шийдвэрийг гаргаж, өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэж байна. Цаашдаа яах ёстой вэ. Олон зүйлийг засах сайжруулах шаардлага гарч байна гэж ойлгож болох уу? 

-Үнэнийг хэлэхэд, Монгол Улсад угаасаа нэг намын давамгайлсан улс төр өнгөрсөн 36 жил байсан. 2016 оныг хүртэл Ардчилсан нам хоёр удаа олон болж өрсөлдөхүйц сөрөг хүчин болж байсан. Гэхдээ бодит байдал дээр Ардчилсан нам эрх мэдлийг бүрэн авч чадаагүй. Бусад бүх үед МАН л засгийн эрхийг тодорхойлж байсан.

Тэгэхээр миний хувьд, Монгол Улс олон намын тогтолцоотой гэж ярьж байгаа боловч яг үнэндээ намын систем талаасаа нэг нам давамгайлсан улс. Сүүлийн гурван УИХ-ын сонгуульд эрх баригч нам дараалан ялалт байгуулсан нь эрх баригч намын дарангуйлал тогтох хандлага үүссэн гэж харж байгаа.

Харин яаж ашгүй 2023 онд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэхээр шийдвэрлэсэн юм гэж бодож байгаа. Үр дүнд нь УИХ-ын төлөөлөх чадвар нэмэгдсэн, олон ургалч үүднээс асуудалд хандах боломж бүрдэж таван нам, эвсэл суудалтай болсон. Ардчилсан нам 42 суудалтай хүчтэй сөрөг хүчин болох боломж бүрдлээ. Энэ бол маш том боломж. Учир нь хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байна. Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа сайн хийж байна гэж харж байгаа.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.38

— Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 172.58.243.16

Их л зөв санаанууд ярьжээ, Ийм хууль өайж ерөөсөө бболохгүй шүү дээ ! Харин энэ хүн Хүүкээс айгаад илүү хэрэгтэй зүйлүүдийг дэлгэрэнгүй ярьж чадсангүй !!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-04-20 157.15.6.105

Хэзээ төлөвших юм

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.46.37

60жил

Avatar

Зочин 2026-04-20 202.21.109.5

300-500 жил.

Avatar

Нэргүй 2026-04-20 210.148.94.144

Төлөвшөөгүй юм бол ац аа хийж хүн нэр дэвшүүлдэг юм? Нэр дэвшүүлсэн юм бол бас хариуцлага тооцдог байх ёстой шдээ

Avatar

Хотын уугуул иргэн 2026-04-20 103.229.122.167

Бас нэг худалдагдсан ИХ МЭДЭГЧ гараад ирлээ. Дээд шүүхээс албан ёсоор бүртгэсэн намууд УИХ-ийн сонгуульд оролцож байгаа. Тэгээд тэр "энэ нөхрийн яриад байгаа "төлөвшөөгүй" намуудаас нэр дэвшиж , УИХ-ын гишүүн болоод, улсын хууль тогтоомж боловсруулж баталж болоод байгаа. Гэтэл нэг задарсан гишүүнийг эргүүлэн татахад тэр нам нь төлөшөөгүй гэнээ. Ямарч ч логик угуй, тэнэг юм ярих юм. Яаж докор мооктор авсанх нь ойглгомжтой …

Avatar

Зочин 2026-04-20 202.21.109.5

Докторын диплом зах дээр 2000 оны үед хямдхан байсан гэсэн одоо хэдэн төгрөгөөр зардаг бол. Хүүхдүүддээ авч өгөх юмсан.

Avatar

МӨНХӨД 2026-04-20 202.70.43.34

Ардын Намын Зодоон, Орос Украйны дайн, Араб Израйл + Америкийн Дайн 3 л МӨНХ юмдааа ….

Avatar

Нэргүй 2026-04-20 103.229.123.200

Асуудал анхнаасаа буруу тавигдсан. Хэнийг ч хаан ч сонгосон бай, эгүүлэн татах эрх гагцхүү тэрхүү этгээдийг сонгосон сонгогч иргэдэд байх ёстой. Хөндлөнгийн элдэв байгууллага, тэр тусмаа "улс төрийн нам" нэртэй луйврын байгууллагад байж болохгүй. Тэгсэн нөхцөлд л өнөөгийн охлокрасийг ардчилал болгон хувиргах магадлалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж