Төрийн албан хаагч гэхээр хамгийн түрүүнд танд ямар үг бодогдож байна вэ?
Дийлэнх хүмүүст хүнд суртал гэсэн үг хамгийн түрүүнд орж ирэх байх. Төрийн албанаас ямар нэг ажил хөөцөлдөх, эсвэл зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулахын тулд яг ном журмынх нь дагуу явдаг монгол хүн лав бараг байхгүй биз. "Дээс томж найзыгаа аварна" гэдэг үлгэр шиг л найз нөхөд, хамаатан садан, танил гээд төрийн албанд ажилладаг, эсвэл тэдний танил л санаанд тань бууж байгаа. За тэгээд зун болоод зургаан сар гараад л төрийн албаныхан маань "би мэдэхгүй, амарсан, амралтаа аваад ирсэн мэдэхгүй" гэдэг үгээр есдүгээр сартай золгочихно. Энэ мэтээр төрийн албан хаагчид "яст мэлхий"-ний хурдтай ажилладаг нь нууц биш. Монголчууд ч төрөөс ямар нэг үйлчилгээ авахдаа танил хайгаад бараг л сурчихсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид ажлын таван өдөрт ажлын бүтээмж хэр зэрэг байдаг вэ, иргэд төрийн үйлчилгээ авахдаа ямар нэг чирэгдэл, хүндрэлгүй, танил тал хайхгүйгээр авч чадаж байгаа эсэхэд яг бодит судалгаа хийсэн газар алга.
Засгийн газраас төрийн ажлын бүтээмжийг нэмэх бус бүр хасах руу чиглүүлсэн шийдвэр гаргасан нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллах юм.
Төрийн албан хаагчдын нэг өдөр цахимаар ажиллуулах шийдвэр шинэ юм биш. Өмнө нь буюу 2024 онд Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн энэ санаачлагыг гаргаж, тогтоол болгохоор албажуулахаар ажиллаж байсан ч тэгсгээд намжсан байдаг. Нийслэлийн удирдлагууд ч Улаанбаатарын түгжрэлээс үүдэж нийслэлийн төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулах санал гаргаж байв. Төрийн албан хаагчдаас эмч, багш зэрэг зарим төрийн албан хаагчид цахимаар ажиллах боломжгүй байдаг. Мөн угаас төрийн албан хаагчдын ажиллах хурд нь яст мэлхийний хурдтай, бүтээмж тааруу байдаг зэрэг нь цахимаар ажиллах нь төрийн албаны ажил бүтээмж суларч, иргэд төрийн үйлчилгээ авах нь улам бүр л алсарна гэж иргэд шүүмжилж буй.
ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ҮНЭЛГЭЭ: ОЛОНХ НЬ МУУ ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ
2016 онд 188,9 мянган төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 215 096 төрийн албан хаагч болж өсчээ. Бүтцийн өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр байгуулагдах бүр төрийн албан хаагчийн тоо нэмэгддэг, мөн шинжлэх ухааны хүрээлэн, соёлын төв болон тусгай чиг үүргийн онцгой байдлын аврах анги, экологийн цагдаа гэх зэрэг бүтэц, нэгж шинээр байгуулагдсантай холбоотой нэмэгдсэн гэнэ.
Монгол Улсын төрийн албан хаагчид өнөөдрийн байдлаар ажиллах хүчнийхээ 14.6 хувийг, нийт хүн амынхаа 6 хувийг эзэлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн улс төрийн албанд 3700, төрийн захиргааны албанд 20700, төрийн тусгай албанд 49081, төрийн үйлчилгээний албанд 141 500 албан хаагч ажиллаж байна.
Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн "Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн систем"-ийг нэвтрүүлжээ. Ингэхдээ олон нийт төрийн албан хаагчддад олон нийт хяналт тавих боломж гэсэн үг. ЗГХЭГ-ын дарга асан С.Бямбацогт /2026.01 сар/ "Төрийн албан хаагчдын удирдлага нь дүгнэхдээ төрийн албан хаагчдаа 99 хувь сайн гэж үнэлдэг. Үүнийг нь Засгийн газар үнэлэхдээ 77 хувь, УИХ дээр 65 хувь гэж үнэлэгдэж, харин ард түмэн төрийн албан хаагчдад сэтгэл ханамж ямар байна гэхэд 40 хувь л гэж үнэлдэг. Тиймээс энэ ялгаатай байдлыг арилгана" гэж мэдэгдэж байв.
Энэ систем ажиллаж эхэлснээр иргэд өөрсдийн үйлчилгээ авсан төрийн албан хаагч, төрийн байгууллагаа үнэлдэг болсон гэсэн үг.
Засгийн газрын харьяа газруудаас Хууль зүй, дотоод хэргийн сайд 3,3 хувь, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 1,8 хувь, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 33,3 хувь, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд 50 хувь гэж дүгнүүлжээ.
Мөн Шадар сайд 25 хувь, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 37,5 хувь, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 1,7 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 62,5 хувь, Ерөнхий сайд нь 100 хувь гэж дүгнүүлжээ.
Цөөн хэдэн сайдыг эс тооцвол бусад нь “ТЭГ” хувийн л санал авчээ.
За иймэрхүү нөхцөл байдалтай, төрийн үйлчилгээ авч буй иргэд төрд итгэлгүй хэвээр, авсан үйлчилгээндээ сэтгэл ханамж ямар байгааг дээрх тоонуудаас харж болно. Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар төрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх сонирхолгүй бас хүсэлгүй байна гээд хэлэхэд буруудахгүй биз ээ.
3,605.46






















































Нэргүй 2026-04-20 85.118.165.38
— Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
ИРГЭН 2026-04-20 103.57.93.101
Монгол улс төргүй болоод 30- жилийг ардаа үджээ!! Одоо Монгол улсад МАН -АН мафиуудын луйварчид төрийн ордог хууль бус эзэлчихээд байгаа нь үнэн
Ард 2026-04-20 49.0.139.222
Хэлсэн асуудал оновчтой юм, баг бүрдүүлж байна гээд, мэргэжлийн бус хүмүүс цулуулж бүтээмжээ унагаж, бас болоогүй орон тоог нэг шинэ сайд нь нэмнэ (Л оуюнэрд – бүтээмж мэнэж), заавал бүтцээ өөрчилж мууд муухай нэмэр, муухайд улцан нэмэр болгоно, Төрийн албаны зөвлөлийг үл ойшооно, мэргэшсэн хүнийг дорд үзнэ, шударга, манлайлал хоёрыг ярих авч төрийн нарийнууд хулгай хийнэ. Эд бүгдийн дүн юм бол уу??? За сайн болтухай.
зочин 2026-04-20 202.9.40.129
Нэг өдөр онлайн ажиллана гэж байхаар 20 хувь цомтгоод үзэхгүй юу даа.
Нэргүй 2026-04-20 43.242.242.59
Битгий худлаа бичиж бусдын өмнөөс дүгнэлт хийж яриад бай. Элбэгдоржийн сайт дандаа өөрсдийнхөө үзэл бодол хүслээ будад тулгаж байдаг юм. төрийг аль болох гутаадгаа болих хэрэгтэй
Өвгөн Балдан 2026-04-20 59.153.115.236
Сайн мэдээлэл байна. Харин Архивын Ерөнхий газрыг муу ажиллаж байна гэсэн нь эсрэгээр архив нууцыг сайн хадгалж байна гэсэн үг биш үү. Ерөнхийдөө төр сулхан ажиллаж байна гэсэн ардуудын шүүмжлэлтэй тохирч байна. Бас төр данхайсан байна гэдэг шүүмжтэй таарч байна гэсэн үг.
а 2026-04-20 122.201.19.173
Төрийн албан ажлын ачаалал, үр дүнд үндэслэсэн орон тооны жишиг нормативыг чанд мөрдүүлэх шаардлагатай, бүх салбарт,