niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:04 UTC Эх: https://news.mn/r/2861799/ 67f26721febb2243… ← niitlelch.mn руу буцах

“Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсэд төмөр зам барьж байна”

“Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсэд төмөр зам барьж байна”

“Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсэд төмөр зам барьж байна”

Багахангай–Хөшигтийн хөндий чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэл, үр дүн, ач холбогдлын талаар Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунаас тодрууллаа.


–Багахангай–Хөшигтийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг танилцуулаач?

–Энэхүү төсөл нь 2025 оны нэгдүгээр сард Засгийн газрын 21 дүгээр тогтоол гарснаар хэрэгжиж эхэлсэн. Уг тогтоолоор Багахангай–Хөшигтийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” компанид даалгасан. Төслийн үйл ажиллагаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Эхний үе шат буюу Хөшигтийн хөндий хүртэлх 87 км төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж, ухмал, далангийн ажлыг хийж дуусгасан.

Энэ ажилд дотоодын 39 компани оролцсон бөгөөд нийт гүйцэтгэл 98 хувьтай байна. Уг 87 км замд 49 ширхэг ус зайлуулах дугуй хоолой, 16 дөрвөлжин хоолой, мөн мал амьтан нэвтрүүлэх гарцыг байгуулсан. Багахангай талаас эхний 7 км хэсгийн дээд бүтцийг угсарсан.

Өвлийн хугацаанд дэр бетон, суман шилжүүлэг зэрэг материалуудыг бүрэн татан авч бэлтгэсэн. Одоогоор угсралтын ажил эрчимтэй өрнөж байна.

–Нийт бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

–Төмөр замын үндсэн бүтээн байгуулалтын ажил 84 орчим хувьтай байна. Засгийн газрын 105 дугаар тогтоолоор уг төмөр замыг Улаанбаатар хотын Эмээлт өртөөтэй холбох шийдвэр гарсан. Ирэх долоо хоногоос гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж, ажлыг үргэлжлүүлнэ. Бид Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу энэ оны есдүгээр сард уг төслийг бүрэн дуусгаж, анхны галт тэргийг явуулахаар төлөвлөж байна.

–Бүтээн байгуулалтын явцад ямар хүндрэл тулгарч байна вэ?
–Төслийн санхүүжилтийг Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” компани хариуцаж байгаа. Санхүүжилтийн зарим хүндрэлээс шалтгаалан ажлын явц саатах нөхцөл үүссэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд манай компани бонд гаргаж, гүйцэтгэгчдийн санхүүжилтийг шийдсэн. Мөн инженерийн хувьд Монголд өмнө нь хийгдэж байгаагүй гүн ухмалын ажил тулгарч байна.

Зарим хэсэгт 34 метрийн гүн ухмал хийж байгаа нь Монгол Улсын стандартад заасан 12 метрээс давсан үзүүлэлт юм.

Ухмалын налуу огцом байгаагаас зарим хэсэгт нуралт үүсэх эрсдэл гарч байгаа. Үүнийг Зам, тээврийн яамны шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид үндэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Бусад гарч буй асуудлуудыг тухай бүрд нь шийдвэрлэж байна.

–Энэ төмөр зам стратегийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
–Монголын төмөр зам ТӨХК-ийн зорилго бол үндэсний төмөр замын сүлжээг хөгжүүлэх юм. Багахангай–Хөшигтийн хөндий–Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээс илүү нийгмийн ач холбогдолтой төсөл. Өнөөдөр Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замаас үүдэлтэй түгжрэл өдөрт дунджаар 3 цагийн алдагдал үүсгэдэг. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот дундуурх ачаа тээвэрлэлт буурч, замын түгжрэл багасна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Манай улсын хувьд нийслэлийн төвөөр дамжуулан аюултай, шатамхай ачаа тээвэрлэж байгаа нь эрсдэлтэй.

Эмээлтэд одоогоор 700–900 вагон түлш хадгалагдаж байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ачааг хотын гадна талд шилжүүлэх боломж бүрдэнэ.

Мөн бөөний худалдаа, ачаа терминалын үйл ажиллагааг Хөшигтийн хөндий рүү төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ.

–Ашиглалтын хугацааг хэрхэн тооцож байгаа вэ?
–Төмөр замын ашиглалтын хугацаа дунджаар 100 жил байдаг. Нэг удаа стандартын дагуу барьсан тохиолдолд зуун жил ашиглах боломжтой. Шинэ зам ашиглалтад орсноор вагонууд Улаанбаатар хот руу нэвтрэхгүйгээр шууд дамжин өнгөрөх боломж бүрдэнэ.

–Чанар, баталгааны хувьд хэр найдвартай вэ?
–Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсийн нөхцөлд төмөр зам барьж байна. Жишээ дурдахад, Цогтцэций–Зүүнбаян чиглэлийн 416 км замын газар шорооны ажил 22 сая куб метр байсан бол энэ 87 км замд 16 сая куб метр ажил гүйцэтгэж байна. Энэ нь илүү төвөгтэй, их хэмжээний ажил гэдгийг харуулж байна. Зураг төслийг “Монголын төмөр зам” компанийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсын стандартын дагуу боловсруулсан. Иймд чанар, аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан гэж үзэж болно.

–Барилгын чанарт ямар хяналт тавьж байна вэ?
–Төмөр зам болон гүүрийн барилгын хяналтыг Зам, тээврийн хөгжлийн төв хариуцан гүйцэтгэж байна. Мэргэжлийн байгууллагын хувьд хяналтыг холбогдох стандарт, журмын дагуу хэрэгжүүлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Ахмад инженер 2026-04-19 66.181.183.109

Ухмалын гүн, хажуугийн өнцгийг төмөр замын цаашдын ашиглалтанд хүндрэл учруулахгүйгээр анхны байгуулалтаараа өргөтгөх гэж байгаа нь зөв. Дараа өргөтгөхөөс харьцангуй бага зардал, бага хугацаа зарцуулна.

Avatar

Нэргүй 2026-04-19 43.242.242.59

Монголчуудад бүтээн байгуулалт мега төсөл гэх мэт үг бол ахадсан хэзээ ч биелэшгүй зүйл юм. Зүгээр л мөнгө идэх арга заль юм. Тиймдээ ч олонх монголчууд бүтээн байгуулалтыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж ирсэн. Наад балай ажлаа зогсоо.

Avatar

Нэргүй 2026-04-19 192.82.65.88

Энэ мөдгүй ээ. Төмөр зам байлаа гээд яахын. Ачаа бараа өөрөө вагоноосоо үсрээд буух уу? Ачаа ачиж буулгах терминалаа барьж байж хотын ачаа энэ замаар явна. Тэгээд буцах чиглэл, төмөр замтай нийлэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа гээ биз дээ.

Avatar

Нэргүй 2026-04-19 122.201.23.226

Хэзээ ашиглалтанд орохоо тодорхой хэлээч

Avatar

Нэргүй 2026-04-19 211.36.147.13

уншаач

Avatar

Нэргүй 2026-04-19 211.36.147.13

уншаач!!!

Avatar

Сэргэлэн сумын иргэн 2026-04-19 172.58.243.16

Сэндийчиж бгаа газрынхаа нэрий нь ядахдаа зөв хэлээч, унаган байгалийн эрлэгийн элч нараа !
Хөшигтийн биш Хөшигийн хөндий шүү ! Та нар ажлаа дуу сахаасаа өмнө амиа алдацгаахыг ерөөе !!!

Avatar

Нэргүй 2026-04-19 202.9.47.1

Эргүү мал

Avatar

Нэргүй 2026-04-19 211.36.147.13

яацан балиар н**ш ийм байдаг байна аа ! х****л хар толгойд нь тусаад яруу алдарт төмөр замчидын маань ажлаа дуусахыг нь үзэж чадахгүй учраа олчоод Сэрэглэн сумын ард иргэдийг цэвэрлээд өгөөсэй билээ

Avatar

Нэргүй 2026-04-19 85.118.165.38

) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-19 202.9.40.28

малынихэмч болсн малынэмчийн ангид сурч малынэмчийн мэргжлийгмуу харгдуулснгэж ярьвл хариниболноо.

Avatar

Нэргүй 2026-04-19 202.9.40.28

малынэмч ерн яаацийнмалын эмч гэдг чнхүмүүсийг хүнсийг эрүүл блгхгэж иддг хүнсийг чн эмчлдг мэргжилтн мэдлг болвсрлгүй хужааманж оркуудмалын эмчгэжмуулж тэр мэргжилян тэгжярьвл 150 кр бүсал мэргжлээс 1 жил илүү сур бж 5 жилиын баклврын аср их мэдлгсудлж бжавдг ганц хоёрхн мжргжлийн нэг шдэ юмаа мэдж бж хуцн шүүмалынижсчийг мэргжлийнмуулж бгаа л******д мэдлг болвсрлын хэмжээг харуулжтбгаа шаарууд даа харих тэрний орнд 30 40 жил сурлг тааруунуудн эсвл тмс төгсснүүднийг малынихэмч болсн малынэмчийн

Avatar

Нэргүй 2026-04-19 202.126.91.249

Хос зам болгож ашиглаж ачаалалаа багасгаарай залуусаа

Avatar

Иргэн 2026-04-19 103.57.95.40

Монгол улсад автозамын мэргэжилтэй боловсон хүчин огт байхгүй гэхэд доромжилсон хэрэг болохгүй үнэн байдал нь болчихоод байгааг Монгол улсын автозамын чанар стандарт, зураг төслийг харахад ойлгомжтой байгаа шүү!!! ЗТЯ- үхсэн ацны шинжлэх ухааны зөвлөл байхав байхгүй хэдэн хий хоосон цалин авсан лалрууд сууж байгаа!!! Хамар доор байгаа УБ- хотын автозамыг хардаа, шөнө орой гэрлийн гялбааны орж олон зуун хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна!! Чигээрээ явж байгаад гэнэт хашилага байх жиш

Avatar

Нэргүй 2026-04-19 103.57.92.129

ямар ч байсан төмөр замаа өөрсөдөө тавьчихдаг өоллоо. хийж сурах ажил их байнаа. залуучууд маань зүтгэнэ дээ.

Avatar

Түүх ч 2026-04-19 202.21.120.62

Хос төмөр зам барьж байгаа гэж ойлгож болох уу? цаашлаад цахилгааны шугам татах боломжтой ирээдүйд паравозоо болих боломж бүрдэхээр суурийг тавиад явах хэрэгтэй дээ. Монголоос өөр утаа баагуулаад явдаг зүтгүүртэй төмөр замтай орон ховор болсон доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж