niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/%d0%ba%d0%b8% 0e5fcfc3a47dd483… ← zurück zu niitlelch.mn

Кино найруулагч Тони Гербер СУИС-д зочиллоо

АНУ-ын кино найруулагч, “ЭММИ”-ийн хоёр удаагийн шагналт Тони Гербер өнөөдөр манай сургуульд зочилж оюутнуудад мастер класс заалаа.

Тони Гербер нь National Geographic-т зориулан дэлхийн хамгийн алслагдмал, аюултай газруудад очин кино зураг авч, бичиж, найруулж байсан нэгэн юм.

Хамгийн сүүлд тэрээр АНУ-ын тэргүүн хатагтай асан Michelle Obama-ийн Африкт зочлон, охидын боловсролын талаарх асуудлын хѳндѳн хийсэн CNN Films-ийн “We Will Rise” киног найруулан Америкийн Телевизийн Академиас 2017 оны хүндэт шагнал хүртсэн билээ.

Тони
Тони Гербер өнөөдөр манай сургуульд зочилж оюутнуудад мастер класс заалаа.