niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:06 UTC Эх: https://news.mn/r/2861619/ ec4f87919afe4a56… ← niitlelch.mn руу буцах

О.Цогтгэрэл: АН-ын 50 нас хүрсэн гишүүдийг ялтан болгож байна

О.Цогтгэрэл: АН-ын 50 нас хүрсэн гишүүдийг ялтан болгож байна

О.Цогтгэрэл: АН-ын 50 нас хүрсэн гишүүдийг ялтан болгож байна

Шүүхээс УИХ-ын дарга асан З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноосонтой холбогдуулж, Ардчилсан намаас мэдэгдэл хийлээ.


Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-З.Энхболд даргыг  Монгол Улсын анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа ороход нь хоёр жилийн хорих ял оноолоо. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг гурван удаа шүүхээр цагаатгасны дараа дөрөв дэх дээр нь яллах нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Шүүгч нарыг өөрсдийнхөө итгэл үнэмшлээр шүүн тасалдаг гэж ойлгодог. Гурван удаа шүүгээд дөрөв дэх дээр нь итгэл үнэмшил нь өөрчлөгдөөд байгааг шүүхэд хүндэтгэлтэй хандах ёстой ч эргэлзэхээс аргагүй нөхцөл байдал үүсч байна. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харахад Ардчилсан намын 50 нас хүрсэн тэр бүх хүмүүс  яллагдагч байсан бол шүүхийн ялтан болж эхэлж байна. Энийг хардахаас өөр аргагүй. Сүүлдээ УИХ дээр бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа гишүүдийг хүртэл хуулийн тогтолцоогоор нөлөөлөх оролдлого маш эрчимтэй хийгдэж байна гэж Ардчилсан намын  зүгээс үзэж байна. Харамсалтай, Баасан гариг болж байна.

Шүүхдээ хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ Монгол Улс улс төрийн хэрэгтнүүдээр шийтгэгдэх үйл явц үргэлжилж байна. Цааш цаашдаа юу болохыг тэр тусмаа Ардчилсан намын 50 нас хүрсэн улстөрчид дээр ямар хэрэг тохогдож, үйл явц өрнөхийг таашгүй. Энэ бол Монгол Улсын хувьд шударга шүүхийн хувьд, тэр тусмаа парламентын ардчиллаас ухарсан өдрүүд үргэлжилж байна.

Ардчилсан нам шударга ёсны талд, парламентын ардчиллын талд  бат нот зогсох болно.

УИХ-ын дарга асан З.Энхболдын өмгөөлөгч Б.БААТАРСАЙХАН:

-Өмгөөлөгч нарын хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Энэ хэрэгт тав дахь жилдээ орж байна. Нэгдүгээрт энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж маргасан. Хоёрдугаарт энэ бол гэмт хэрэг биш.  З.Энхболд нь  Б.Энх-Амгалан гэдэг хүнд ямар байдлаар нөлөөлсөн юм, ямар байдлаар хатгасан юм гэж 34 хавтаст хэрэг нотолгооны зүйл байхгүй гэж маргасан. Тийм учраас шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргана. Шударга ёсны төлөө өмгөөлөгчийн тэмцэл хуулийн хүрээнд үргэлэжилнэ гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

Avatar

ZOCHIN 2026-04-17 103.119.92.177

шүүгчидээ улс төрийн явуулгад автаж болохгүй

Avatar

ZOCHIN 2026-04-17 103.119.92.177

хавтаст үзэж танилцсан мэрэгжлийн хүмүүс энд дүгнэлт хэлэх ёстой ОДОО ЭНЭ ШҮҮХИЙГ дарамталж нөлөөлөх оролдлого гэж үзэх ёстой шүү

Avatar

ZOCHIN 2026-04-17 103.119.92.177

Хэрэг хийсэн бол ялаа эдлэх ёстой бусуу

Avatar

ЗОЧИН 2026-04-17 103.157.184.146

АН МАН 2 СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ МОНГОЛ УЛСЫГ СҮЙДЭЛСЭН. АРД ТҮМЭН ЯЛ АСУУХ ЦАГ ИРНЭ ЭЭ ТЭР ҮЕД ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ЯЛД УНАНА. ЭД НАР ЧИНИЙХ ДОЛОО, МИНИЙХ ДОЛООХОН ГЭДГИЙН ҮЛГЭРЭЭР БИЕ БИЕНЭЭ ХЭМЛЭЭД ШИВШГЭЭ ТАРЬЖ БАЙНА. ЭД НАРТ НАМЫНХАА ТЭРГҮҮНД ЗАЛЧИХ НЭР ЦЭВЭР ХҮН АЛГА БОЛТОЙ БҮГД ГУНШИНТАЙ ГЭМТ ХЭРГИЙН. НАМУУД НЬ БУЗАРТСАН ТУЛ ЭДНИЙГ ТАТАН БУУЛГАХ ЦАГ БОЛЖЭЭ.

Avatar

МӨНХӨД 2026-04-17 202.70.43.34

Ардын Намын Зодоон, Орос Украйны дайн, Араб Израйл + Америкийн Дайн 3 л МӨНХ юмдааа ….

Avatar

Нэргүй 2026-04-17 202.9.41.83

Элбэгийн хонгилын шүүгчид биш үү

Avatar

Нэргүй 2026-04-17 202.126.89.253

АН-ыг анх гуламжны хулигаанууд байгуулсн гэдэг. Цөөн хүнтэй хэд хэдэн бүлэглэл өрсөлдөж янз бүрийн нэртэй нам байгуулж Оросыг дууриаж өөрчлөн байгуулалт гэж орилолдож бүр Горбачевт захидал явуулж байж. Улмаар бүлэглэлүүд нэгдэж АН нэр өгч ардчиллыг өмчилсөөр өдий хүрчээ. Жинхэнэ ардчилагч лидер Зоригоо нухаж дураараа аашлах замаа зассан түүхтэй гэдэг

Avatar

irgen 2026-04-17 66.181.178.158

Монголд хүрэлсүхийн хонгилоор чирэх ажиллагаа ийнхүү эхэллээ. Дараагийнх нь түүний үгийг сөрсөн, түүний бодлогод хөндөлссөн хэн нэгэн байх нь гарцаагүй. Хаан хүүк харин өөрөө хэзээ нэгэн цагт бас хонгилоор чирэгдэх нь дамжиггүй. Тэр болтол хүлээцгээ.

Avatar

Зочин 2026-04-17 202.126.88.174

Энэ Цогтгэрэл буруу л яваад байх шиг, Женко ч тэр, Алтанхуяг ч тэр, зика ч тэр ял авах хангалттай нөхцөлтэй, бүр хэд дахин давуулан биелүүлсэн улс ш дээ

Avatar

Нэргүй 2026-04-17 59.153.112.125

Цогтгэрэл АН-ын ерөнхийлөгч Элбэгдорж, Баттулга хоёртоо хэл ТЭР ХОЁРЫН ТОМИЛСОН ХУУЛЬЧИД Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.САЯЫН ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮГЧ НАР ЯМАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН БАЙНА УУГЭЭД НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ХЭВЛЭЛИЙХЭН БАЙХГҮЙ Л ДЭЭ. МАНАЙ ХЭВЛЭЛИЙНХЭН ҮНЭНЭЭС АЙНА.

Avatar

Нэргүй 2026-04-17 66.181.180.32

Эргүүлэн татах чинь батлагдвал энэ ч юу ч биш гэж ойлгоорой, Ухаа худагийг төрд өгөхгүйн төлөө юу ч хийхээс буцахгүй болцгоосон шдээ

Avatar

МоАХ гишүүн партизан 2026-04-17 202.70.34.115

Баярцогтыгоо л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ шүү……. тэр нь найдартай даа

Avatar

зочин 2026-04-17 150.228.177.133

Монгол хүнээ нэр дэвшүүлэх нь зөв байхаа.

Avatar

женко ажиллагаа 2026-04-17 66.181.161.182

өөрийг нь дахин ерөнхийлөгч болох боломжийг нь хаасан хүнийг өөрийнхөө хонгилоор оруулж өшөөгөө авлаадаа . Уг нь энэ хүн өөрөөрөө байсан бол их хол явах улс төрч шүү дээ . Женко одоо болимоор юм даа . ядаж байхад женкогүй юм гэж алга . женког дагаад шорон , шороо л болох юм даа

Avatar

Нэргүй 2026-04-17 85.118.165.38

~~ Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-17 59.153.87.21

Парламентийн ардчилалд АН-н гишүүд өөрсдөө тун дүргүй байгааг саяны санал хураалтын үеэр харлаа. Одоо нэг дарагуйлагчийн крантаар бүгдээрээ гоожихоо мэдэхгүй л явж байна даа

Avatar

Нэргүй 2026-04-17 2.57.97.94

Бэлтрэг Зика вирус (З.Энхболд) Женко-той хамтарч Таван Толгойн төмөр замыг гацааж, Монос-ын Эрдэнэчимэг "Төмөр замыг гацаасандаа баяртай байна" гэсэн гарчигтай ярилцлага Өдрийн сонинд өгч байж билээ. 10000 жолооч ажиллуулж нүүрсийг төмөр замаар биш машинаар зөөж байгаль орчинд асар их хохирол учруулах, өөрийн нүүрсний компаниудаа ажилтай байлгах гэж Монголын боломжийг хорлож байсан хүн дээ

Avatar

цогтгэрэл 2026-04-17 122.201.31.123

я женко дагаад чи ч удахгүй байх. нэг худлаа матрын нулимс унагааж гэнэ. женкогоосоо хурдан салаач дээ . уг алираад сонгогдох боломж байман . даан ч женко чадаагүйдээ маш их хорсож өөр йн шорон хонгилоор оруулаадаа

Avatar

Нэргүй 2026-04-17 103.229.123.29

огоорон улайрч чаддаг " стратегич " Сага . Баярцогт маань л тунан үлдэх болов уу . Гал хам Санж . Баяр нь ч бүдэрсэн урд холд нь биш юмаа гэхэд бүдүүн гуянд ташуурыг өгсөн шиг өгнө … Хар масс , Улныхан хоёр одоо 50 гарсан ТАВЬТАРТАЙХАн ОРКУУДЫН эрэлд гарсан нь өлзийтэй …

Avatar

Нэргүй 2026-04-17 103.229.123.29

ХХ1 зууны 30 – аад он – яг ХХ – ых шиг 20 – иод оны сүүлчээр Н . Алтанхуяг , З . Энхболд нараар мөн хар баасан гаригт эхэлж байна . Цаашид Х Баттулга гээд үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй . Нөгөө Салдангийн хэн билээ нэг бүсгүй маань бас нэг хэрэгт холбоггдоод байв уу . За тэгээд ЭЗЭДДЭЭ сургуультай нохой шиг бэлтгэгдэж , үнэнч ээ харуулсан , гүйцэтгэлээ үнэлүүлж – итгэл хүлээсэн , даалгавараа гүйцэтгэхийн төлөө нэр нүүрээч огооро

Avatar

Нэргүй 2026-04-17 103.229.123.29

горьдох хүлээлт цэгцрэв . Одоо хар массын горьдлого юу байх вэ гэвэл : хөдөөгий нэгэн хэний ч санаанд ороогүй 50 гарсан МАЛЧИН ч юм уу , уурхай ч юм уу зовлон үзсэн инженерийг олж аль нэг намын \ АН ч байж болно оо \ нэр дээр ЕРӨНХИЙЛӨГЧИД дэвшүүлэх хувилбар л үлдлээ дээ …

Avatar

женко дагаад женко ажиллагаанд орждээ 2026-04-17 122.201.31.123

Женког дахин ерөнхийлөгч болох боломжийг хаасан хууль гаргасан өөрийн хонгиллоор явууллаадаа . Женког дагасан хүн нэг бол шоронд үгүй бол шороонд ордог гэж нэг хүн хэлсэн дээ . Залуучуудад хэлхэд женког сайн дага дараа . Ганбат ,гэх мэт маш олон сайхан залуучууд шороо, шоронд орлоодоо

Avatar

Нэргүй 2026-04-17 192.82.66.41

Шударга ёс нэг хүнээс хараат болжээ. Арай ч дээ

Avatar

Нэргүй 2026-04-17 66.181.181.31

та нар шинэхэн енбд-саа суралцаач дээ. шүүхээс хэрхэн мултарсан талаарх бөөн туршлага байгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2026-04-17 103.168.34.253

Үүнд танай Элбэгдоржын оролцоо их байгаа ш дээ, үнэндээ одоо Элбэгдорж Хүрэлсүхийг удирдан залж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж