niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:06 UTC Эх: https://news.mn/r/2861573/ 7ff06854ce55d3b3… ← niitlelch.mn руу буцах

Цаг агаарын гамшигт үзэгдэл тохиохыг анхаарууллаа

Цаг агаарын гамшигт үзэгдэл тохиохыг анхаарууллаа

Цаг агаарын гамшигт үзэгдэл тохиохыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргал өнөөдөр /2026.4.17/ цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.


Тэрбээр "2026 оны дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы аюулт, зарим газарт гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна. Энэхүү үзэгдэл дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө баруун аймгуудаас эхэлж, 19-ний өдөр зүүн нутгаар шилжинэ. Шуурганы үеэр агаарын температур 10-20 хэмээр огцом буурч, эрс хүйтэрнэ. Дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий аймаг, Говь-Алтай аймгийн хойд хэсгээр салхины хурд 15-20 м/с, зарим үед 24 м/с-ээс давж, хүчтэй шороон шуурга шуурч аюулт үзэгдэл үүснэ. Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймаг, Хөвсгөл аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Төв аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Харин Говь-Алтай аймаг, Архангай аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд 24-28 м/с, зарим үед 34 м/с-ээс давж, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна. Дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Хэнтий аймаг, Дорнод аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурганы аюулт үзэгдэл ажиглагдана.

Мөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймаг, Дорнод аймаг, Сүхбаатар аймгийн нутгаар салхи, шороон шуурганы аюулт болон гамшигт үзэгдэл үргэлжилнэ.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч байгаад огцом хүйтрэх тул даваа, гүвээ, зам талбайд мөстөлт, халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Иймд хол замд гарах иргэд онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Түүнчлэн, аюулт үзэгдэл ажиглагдах бүс нутгуудад бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүсийг малд явуулахгүй байх, төл малыг осгохоос хамгаалах, төллөх дөхсөн малыг хашаа, хороондоо төллүүлэх, отор нүүдлийг хойшлуулах, ямаа самналтыг түр азнах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Мал шуурганд уруудах зэрэг эрсдэл өндөр байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй. Энэхүү цаг агаарын аюулт үзэгдэл нь 2021 оны гуравдугаар сарын 13-15-ны хооронд болсон, улс орон даяар үргэлжилсэн гамшигт шуургатай төстэй хэмжээнд хүрч болзошгүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-17 202.9.40.23

эсргээрээ дөрвөдүүд хулгай хийж болохгүй гэж сургадаг тэрнийи цаана хүний хөдөлмөр бгаа гэж хэлдг боловсрол гэж энэ дээ.

Avatar

Нэргүй 2026-04-17 85.118.165.38

!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-17 66.181.160.9

Манай Монголын хавар ч чанга шүү дээ!!! 1980-аад оны дунд үед Өмнөговийн Мандал-Овоо суманд маинтай явж байтал 24 м\сек. салхилж, шороон шуурга болсон чинь салхи өөд машин явж чадахгүй зогсоод хүлээсэн шдээ!!!

Avatar

Нэргүй 2026-04-17 202.179.24.90

Ялангуяа хээр тал газрын малчид сайтар анхаарч малаа бэлчээрт гаргалгүй хашаал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж