Тодруулга: ГХЯ-аас Эрээний консул З.Лхагвадоржийн асуудлаар дотоод шалгалт явуулж байна гэв
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
БНХАУ-ын талаас Эрээн хотод суух Ерөнхий консул З.Лхагвадоржийг авлигын асуудлаар яаралтай эгүүлэн татах шаардлага ирүүлээд байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Одоогоор БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай албан мэдээлэл ирүүлээгүй. Дээрх мэдээллийн мөрөөр дотоод шалгалтын ажиллагаа явуулж байна" гэсэн юм. З.Лхагвадорж нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу 2025 оны нэгдүгээр сард ХҮН намын квотоор Ерөнхий консулаар томилогдсон . Тэрбээр тухайн үед Шадар сайд Т.Доржхандын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.