12/10/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
“Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжинэ
Оюутан залуусыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Монголын оюутны холбоо өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал оюутан залуусыг гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх, хамтарсан сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм. Мөн залуусыг урамшуулалт болон нийтийн эргүүлд татан оролцуулах, аялал жуулчлалын улиралд гадаадын иргэдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.