niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:30 UTC Эх: https://news.mn/r/2861555/ 5e330ad5e953a9ff… ← niitlelch.mn руу буцах

Гоншигнохоо болиод ажлаа хийгээч, сайд нар аа!

Гоншигнохоо болиод ажлаа хийгээч, сайд нар аа!

Гоншигнохоо болиод ажлаа хийгээч, сайд нар аа!

Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сарын хугацаатайгаа золгох гэж байна. Шинээр томилогдсон сайд нар ажлаа аваад тэнгэрээс бууж ирсэн юм шиг л тайлбар мэдээлэл өгч сууна. Угтаа бол нөхцөл байдал ямар байсан талаар УИХ-ын гишүүний хувьд мэдлэг, мэдээлэлтэй л байгаа.

Гэтэл ажилтай танилцсан чинь болохгүй, бүтэхгүй байна, нөхцөл байдал хүнд байна, өмнөх сайдын алдаа яриад л сууж байна.

Тэд гоншигнолгүй хурдан шуурхай шийдвэр гаргаад, алдаа оноотой бол зөв болгон залруулж ажиллах гэж сайдын албанд томилогдсон. Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч үүрэх учиртай.

Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байгааг сүүлийн хэдэн жил л ярьж байгаа. Монголчууд тэр дундаа нийслэлчүүд эрчим хүчний дутагдалд орсон, цахилгаан хязгаарлах арга хэмжээ авсаар л яваа. Гэтэл Эрчим хүчний сайд нь ирэх жил нөхцөл байдал хүндэрнэ гэхээс өөр зүйлгүй. Хүнд байгааг өмнөх Засгийн газар, сайд нь ч тодорхой хэлсэн.  Харин зөв бодлого, зохион байгуулалт хэрэгтэй байгааг монголчууд ч мэдэж байгаа. Шинэ сайд нар энэ зовлон дээр нэрмээр болж, хэцүү байна гээд гоншигноод сууж байх. Өчигдрөөс эхлээд эрчим хүчний салбарынхан ажил хаяад, цалингаа нэмэгдүүлэх жагсаал хийж эхэлсэн. Сангийн сайд, Эрчим хүчний сайд нар цалин нэмэх боломжгүй, цалингаа ч яая гэж тавьж байна гээд сууж байх. Уг нь цалингаа нэмэхийн тулд орлогоо яаж бүрдүүлэх, цахилгааны дутагдлаа яаж нөхөх вэ гэдэг гарц, гаргалгаа яриад, шийдвэр гарчихсан байх учиртай.

Засгийн газрын сайд нарын байгаа царай үүгээр дуусахгүй. Боловсролын сайд Л.Энх-Амгалан нь өмнө нь сайдаар ажиллаж байсан, П.Наранбаяр нэг жил гаруй хугацаанд л тус салбарын сайдаар ажиллаж байсан. Гэтэл Л.Энх-Амгалан сайд цалингийн нэмэгдлийг, боловсролын салбарын болохгүй асуудлуудыг өмнөх сайд руугаа чихээд, одоо түүнийг нь засах гээд үйлээ үзээд сууж байгаа гэх.

Сангийн сайд З.Мэндсайхан нь 1.7 тэрбумаар тасарчихсан төсвөө яаж хэрхэн бүрдүүлэх, юу хийх талаараа ярьж байгаа юм л алга. Дээрээс нь хэдэн аж ахуй нэгжүүдээсээ нийгмийн даатгал, татварын өрийг нь авч байж асуудлаа шийднэ гээд яриад сууж байх. З.Мэндсайханг ажлаа авахаас өмнө нь ч нөхцөл байдал хүндрэх нь тодорхой байсан. Өөрөө УИХ-ын гишүүний хувьд төсөв тасарсан, орлого буурсан асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж, сайдын суудалд суусан.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд нь мах үнэд ороогүй гээд яриад сууж байдаг. Махны үнэ ямар үнэтэй байгааг ч мэдэхгүй, мах яагаад үнэд орсон талаар ямар арга хэмжээ авахаа ч ярьж байгаа юм алга.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөний учрыг олчих гээд хэдэн өдөр л excel дээр ажиллаад нойргүй хонож байгаа, монголчууд эмнэлэгт үзүүлэх гээд очерлоод сууж байна гэх.

Засгийн газрын тэргүүн нь өмнөх Засгийн газрын аж ахуйн нэгжүүдийн хаасан дансыг нээж, нэг сарын хугацаа өгсөн нэртэй. Эмч, багш нарын цалин нэмэх асуудлыг “цэгцэлж” байгаагаа улсаар нэг шууд дамжуулан гайхуулж, шоудаж сууна.

Ерөөсөө л шинэ Засгийн газар, сайд нар харь гаригаа унасан мэт л аашилж, гоншигнож сууна. МАН 2016 оноос хойш сүүлийн 10 жилийн хугацаанд эрх барьж байгаа. МАН-ынхан, ХҮН намынхан ч өмнөх Засгийн газарт ажиллаж байсан. Та бүхэн одоо өмнөх сайдын алдаа оноог ярьж, гоншигнож суух цаг биш гэдгийг дэлхий дахинд өрнөж буй үйл явц харуулж буй. Иргэд сонгогчид үүнийг ойлгож, мэдэж байгаа. Одоо та бүхнээс зөв, хурдтай бодлого, шийдвэр, асуудал шийдсэн гарц гаргалгаа л хүлээж суугаа шүү, монголчууд.

Гоншигнохоо болиод ажлаа хийгээч, сайд нар аа!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-17 66.181.179.234

хар бараан бохир зг болох нь харагдаад эхэлсэн монголд монголчуудад их л халгай түрүү түрүүчийн бохир зг-уудаас ялгарах цэг ч байхгүй дээ

Avatar

ujil syregtee nuil, munuu yumuig ugchuurei 2026-04-17 103.212.117.59

olon xabitagchtai xychin, bainguin xylgai Nobshnyyd xuilee

Avatar

Өвгөн Балдан 2026-04-17 59.153.115.236

Төр засгаа дээдлэн хүндэлж сурцгаая даа. Ш.Чимэг та хөлсний бичээч болж болохгүй шүү. Энэ зүйлийг та өөрөө санаачлагаараа бичээгүй, судлахаа байг гэхэд хэдэн тоо баримт харж, улс орны эдийн засгийг том зургаар нь харах чадвартай бичсэн гэж харагдахгүй байна шүү. Бүхнийг харлуулах гэж их хичээжээ. Зарим нь бараг хүн ойлгохооргүй муулсан, өөр хоорондоо зөрчилдсөн өгүүлбэр байж ч байх шиг. Анхаараарай цаашид.

Avatar

Нэргүй 2026-04-17 174.95.6.239

kkk ene zasag margaash tarnaa kkk

Avatar

Нэргүй 2026-04-17 103.212.118.194

залуу сайд хэт дөвчигнөж байж нугалаа гаргав даа зүүний барууны нугалаа гээд Монголын шинэ үеийн түүхэнд байдаг уншсан болов уу Түцнүүдийг буцааж тавиулна гэсэн юм уу яагаад татвараа төлөгч жирийн иргэдийн амьдрах орчинг муутгаж мөнгө олно гэж байгаа юм бэ яагаад сайжирсан дэвшсэнийг эргээд муухай болгох гээд байгаа юм бэ Хотын даргад дургүй байлаа гээд та нарын хөлөө жийлцэхэд иргэд яагаад хохирох болчихов бас л мулгуу талдаа юу энэ залуу чинь

Avatar

Нэргүй 2026-04-17 85.118.165.38

!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Иргэн 2026-04-17 66.181.176.251

Энэ засгийн сайд нарыг яг л хэллээ

Avatar

Нэргүй 2026-04-17 59.153.87.21

Сахил хүртээд шал дордов гэгчээр ер нь доошоо л яваад байна. Энэ засгаас нэг их сайн юм гарахгүй бололтой. Уг нь ОЭ-н хамтарсан ЗГ чинь овоо юм хийчэхмээр итгэл төрүүлж байлаа. Гэвч баячуудын дургүйг их хүргэсэн болохоор шүүрдүүлчихсэн дээ.

Avatar

Зочин 2026-04-17 213.120.231.5

эдэн дотроос шийдэл, гарах гарц ярьсан 1 л сайд байна. Тэр нь Э.Батшугар. Бусдыгаа бодвол толгой нь зөв ажилдаг залуу болтой.

Avatar

Нэргүй 2026-04-17 175.195.229.95

Нэг л гоншигоносон, айхтар, бодохоо байчихсан салбар авсан гээд л хэвлэл, мэдээллээр яриад, чацга царайлаад байх юм…. Шийдэл олж чадахгүй, мэдлэг чадвар чинь хүрэхгүй юм бол яах гэж сайдын албан тушаалд очсон юм?

Avatar

хүннү 2026-04-17 66.181.161.49

1литер түлш 500₮-өөр хэмсэн. Гэтэл Талх Чихэр ХхК -ний 1ш талх 300₮-өөр нэмэгдмэн байна. Эдийн засагчидаа үүний тооцоог гаргадаа.

Avatar

ХҮН 2026-04-17 66.181.165.234

найдлага гэж балай нөхөр ажлаа хийж чадах уу үнэ нэмнэ ч гэхшиг. үнэ нэмээд сайд байж хэн ч чадна шүү

Avatar

Нэргүй 2026-04-17 103.229.121.60

хэ хэ угаасаа энэ удаагийн ЗГ бүтэхгүй бүтэлгүй хар бараан зг бүрдсэн харагдах

Avatar

Зочин 2026-04-17 103.229.123.51

Шинэ сайд нараас Батшугар сайд мундаг ажиллаж эхлэж байна. Салбарынхаа үргүй зардлын учрыг олж засч залруулахаар чармайж байгааг нь үнэлэх ёстой

Avatar

зочин 2026-04-17 103.57.93.61

Манайх шиг тогтворгүй төр засагтай орон энэ ертөнцөд бараг алга,Засгийн газар арай ядан бүрдээд ажиллах гэтэл АН гэх бүлэг хулгайчууд хажуугаас нь дайрч давшилж ,гүтгэж гүжирдэж, мэрж зулгаасаар байгаад дампууруулна, Ажлын эрчийг нь бууруулна, Юу ч хийх боломжгүй болгоно, Персийн булангийн хямралаас болж дэлхий даяар маш их хүнд байдалд орох төлөвтэй боллоо, Газар сайгүй бензин шатахуун тасарч,үйлдвэрлэл унаж,бараа таваарын үнэ өсч, иргэдийн амьдрал хүндэрч байгаа сурагтай,

Avatar

зочин 2026-04-17 103.57.93.61

Энэ янзаараа байвал монгол маш хүнд байдалд орж болзошгүй, Юмны үнэ эрс өслөө, Мах зэрэг хүнсний барааны үнэ дийлдэхээ байлаа гээд л гомдоллоод байна Энэ бол юу ч биш ,Дэлхийн одоогийн хямрал бараг дөнгөж эхлэж байна, Хэрэв цаашид гүнзгийрвэл бүр аюултай байдалд орно, Дайн бол аюул Үүний хор уршгийг одоогийн залуус мэдэхгүй ,Харин манай эцэг ах өвгөд дээдэс мэднэ , Эх орны дайны үед бараа таваар хомсдож, газар сайгүй өлсгөлөн нүүрлэж,хүмүүс үй олноо үрэгдэж хохирч байсныг,

Avatar

Нэргүй 2026-04-17 202.9.40.23

хужааманжууд мнголд хүндээр ажллгаа шааж тэрийгн манжхужаа ажллагаагн өөхшүүлээд бхмгэдр мнгол хүний л арчаагүй өдл манжхужаагуудыг улмөөхшүүлээдмбгаам даа.

Avatar

Нэргүй 2026-04-17 103.212.118.194

сэтгэцийн өвчтэй хар эргүү мал

Avatar

Өвгөн Балдан 2026-04-17 59.153.115.236

Чи муу шушмаа аятайхан байгаарай. Монголоор ганц үг зөв бичиж чадахгүй байж ах дүүсийн хоронд яс хаяад сайнаа үзэхгүй шүү.

Avatar

Нэргүй 2026-04-17 143.58.253.107

САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ. БЭРХШЭЭЛЭЭ Л ХУВААЛЦСАН БИЗ, СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨ ГҮЙЖ ОЧООД ЗА, ШИНЭ АЖЛАА АВААД ЯМАР БН ГЭЖ АСУУГААД БДГ БИЗДЭ. АСУУХАА Л БОЛЬЧИХГУЙ ЮУ, ТЭГВЭЛ ЯРИХАА Ч БОЛИООД АЖЛАА ХИЙХ БИЗ. ЭНЭ ИХ СОНИН, ГОЛОО ОЛООГҮЙ ЮМ БИЧЖЭЭ, БИЧИЖ МУУЛАХЫН ТУЛД Л БИЧСЭНЭЭС ЯМАР Ч АГУУЛГАГҮЙ БИЧВЭР БОЛЖ

Avatar

Нэргүй 2026-04-17 202.179.11.230

Uudluhgui ni ee.

Avatar

Зочин 2026-04-17 59.153.114.117

Засагт гурван том бэрхшээл байна Нэгд ард иргэдийн амьдрал доройтож байна Хоерт Амьдрал муу учраас нийгмээрээ тогтворгүй улмаар улс төр тогтворгүй байна Гуравт энэ бүгдийг ашиглаж засгийн эрхийг тчөмар ч үнээр хамаагүй аьах гэсэн шинэ МАНАН асар их мөнгө цацаж ниыгмийг бүхэлд нь тогтворгүй болгож байна

Avatar

Зочин 2026-04-17 59.153.114.117

Төсвийн тодотгол тлргэн хийгээд цалин тэтгэврээ ядаж инцляуийн түвшингээр нэмэх хэрэгтэй Төсөв цох дутаж байгаа ч татвар нэмэх аргагүй Авилгачдаас хураасан мөнгийг ашиглаач Өр тавьж мөнгө хэвлэснээс лээр Амьдрал өлөр ирэх тутам хүндэрч байгаа үед хүмүүсийн агмьжиргааг эхний ээлжинд анхаарахгүй бол жагсаал цуглаан диылдэхгүй Засгийн эрхийн төлөө улаыран тэмцэгч шинэ мананд сайхан лалим болж зас7ийг огцруулая гээд бүр жинхэнэ анархи байдал бий болноо

Avatar

Худал Дүр 2026-04-17 202.70.43.34

Монголд зүгээр л Ажлаа чимээгүй хйигээд явчихдаг Хүн Хувьд ч, Хувьсгалд ч Алгаа ….Хаа сайгүй Худлаа царайлсан Ядцан, Өөрөөсөө Бусдыг амаараа шүүсэн шүүмжилсэн, Хоосон дүр эсгэсэн, Сүржигнэсэн, Чадваргүй Хүмүүс байх юмааа …..

Avatar

Нэргүй 2026-04-17 202.70.43.34

Урдах Хойдохоо ухаж, Өөрсөө Бусдыг Амаараа Шүүж, Мөнгө, Нэр алдрын төлөө л худлаа шоудсан хүмүүс л Монголоор дүүрлэээ….ЗҮгээр л АЖЛАА МЭДДЭГ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН Бусдадаа Садаа болдоггүй Хүмүүс хэд бна энэ улсад ?????

Avatar

Нэргүй 2026-04-17 103.229.122.248

ANUSDAAD AXN ANUSN NUXN DOLOOJ BOOB XXN BOOW DOLOOX ALNI SEXSDEX BIEE UNELLEED80955877

Avatar

Нэргүй 2026-04-17 66.181.188.221

Эд нарыг ажил хийнэ гэж бодож байна уу та бүхэн ???. Эсрэгээрээ болно шүү дээ, эд нар биш харин ард иргэд та бүхэн тэдгээр хулгайчуудыг тэжээнэ. Тэдний тухай түмэн зүйлийн сайн сайхан мэдээг бэлтгэж та нарын тархинд тэжээл өгнө.

Avatar

zo 2026-04-17 66.181.179.172

хүсээд сайд болсон бол 10 жилийн ардын намынхаа засгийн алдааг гоншгонолгүй засаад явцгаав болохгүй бол бүгд огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж