УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.04.17/ хуралдаан үргэлжилж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэж эхэллээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Д.Гангабаатар танилцууллаа. Улмаар байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явуулж дууссан тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг баталсанд тооцлоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг явуулах гэж байна. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцууллаа. Байнгын хорооны санал дүнгэлттэй холбоотойгоор гишүүд үг хэлж байна.
У.Отгонбаяр нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох зохицуулалтыг тусгасан билээ.
Монгол Улсын иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
–Энэ хуулийн аймаг, нийслэлтэй холбоотой хэсэг дээр санал нийлэхгүй байна. Бид иргэдээ төлөөлж чадахгүй төлөөлөгчидтэй болсны жишээг нийслэл дээр зөндөө харж байна шүү дээ. Гэтэл энэ дархлааг улам байхгүй болгох хуулийн төсөл оруулж ирлээ. Төлөөллийн байгууллага нь гүйцэтгэх байгууллагатайгаа холилдчихсон. Нийслэлд хүн олдохгүй байна гэж байхгүй шүү дээ. Иргэдийн төлөөлөгчид нь төлөөлөгч шиг байх ёстой. Иргэдийнхээ дуу хоолойг илэрхийлдэг байх ёстой. Гүйцэтгэх байгууллагатаа шаардлагыг нь тавих ёстой байтал өөрсдөө нийслэлийн ТӨК-ууд дээр давхар албан тушаал хашиж байна. УИХ-ын гишүүдээс өөр сайд хийх хүн байхгүй юм шиг бүгд давхар дээлтэй болсон. Одоо болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ бүгдийг нь нийслэл дээр үргэлжлүүлэх гэж байна гэлээ. УИХ-ын гишүүдээс өөр сайд хийх хүн байхгүй юм шиг бүгд давхар дээлтэй болсон. Одоо болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ бүгдийг нь нийслэл дээр үргэлжлүүлэх гэж байна гэлээ.
Үргэлжлүүлэн Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгатай холбоотой санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн найруулгыг сонссонд тооцож, улмаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
АН-ын бүлэг завсарлага авлаа

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр байв.
Гэвч АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дээрх хуулийн төслийг Даваа гаригийн бүлгийн хурлаараа хэлэлцэх шаардлагатай гэж үзэн улмаар ажлын нэг хоногийн завсарлага хүссэн тул УИХ-ын дарга С.Бямбацогт нэг хоногийн завсарлага өглөө.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-"Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" тухай гээд гоё нэртэй хуулийн төсөл явж байгаа. Гэвч энэ хуулийн төсөл дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй бол болохгүй байна. Нэр нь их гоё. Гэвч үүний цаана төсвийн тогтвортой байдлын тухай хууль, өр зээлийн хязгаар, олон олон зүйлүүдийг хуулийн гадуур гаргах Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох үзэл санаа энэ хуулийн цаана агуулагдаж байгаа. Энэ хуулийн төслийн хүрээнд 3.5 тэрбум ам.долларыг Монгол Улсын өрөнд тооцохгүй байя, төсвийн хязгааруудад тооцохгүй байя, тэр тусмаа орон нутгийн төсвүүдийн хязгаарт ч хамааралгүй болгоё гэж байгаа. Тэгэхээр энэ бол зарчмын олон талаасаа байж боломгүй, нөгөө талаас үүнийг маш нухацтай судалж үзэх ёстой гэсэн юм.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлав

Хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 22.1.3-т УИХ-ын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн нам эвслийн бүлэгтэй зөвшилцөж, байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж заасны дагуу байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг төслийг уншиж танилцуулсан. Улмаар тогтоолын төслийг батлах эсэх санал хураалт явуулж, гишүүдийн 61.4 хувиар санал дэмжигдлээ.
Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа. Тус тогтоолын төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай тогтоолын төсөл юм. Санал хураалтад 87 гишүүн оролцсоноос 65 гишүүн буюу 74.7 хувийн саналаар санал дэмжигдлээ. Улмаар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Өнөөдрийн хуралдаанаар дараах 7 асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг үргэжлүүлэн явуулна.
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэгийг үргэжлүүлэн явуулна.
- Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
- Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
3,605.46






















































3 МӨНХ 2026-04-17 202.70.43.34
Ардын Намын Зодоон, Орос Украйны дайн, Араб Израйл + Америкийн Дайн 3 л МӨНХ юмдааа ….
Нэргүй 2026-04-17 85.118.165.38
;)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-17 202.9.40.23
тэгхгүй бол айхтр пзданууд ямр чадвртай хүмүүсийн урьдуур нам гэж үг барьж гүйгээд х***а манжууд урвуул ашглж шааж андурцн даврлцн хужааманж л******д бэ
Нэргүй 2026-04-17 202.9.40.23
мнголдснгуульднам гэдгийг орууллгийг болих хэргтэй ард тшмн дангаараа чадвартай ордг болхихэргтэй тэгхгүй бол в х***а манжууд ани гэдг үгийг урвуулж ашглаад х***а манжууд намыг хулгайлж эзлчээд урвууллж ашглаад бн.