niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 03:35 UTC Эх: https://news.mn/r/2861108/ f859717d47e5316c… ← niitlelch.mn руу буцах

Б.Батцэцэг дипломат ёсыг ноцтой зөрчиж улсынхаа нэрийг шавартай хутгав

Б.Батцэцэг дипломат ёсыг ноцтой зөрчиж улсынхаа нэрийг шавартай хутгав

Б.Батцэцэг дипломат ёсыг ноцтой зөрчиж улсынхаа нэрийг шавартай хутгав

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачлагаар Харбины гэрээгээр хянан шалгах хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, парламент дэмжсэнгүй. Олонх гишүүд дэмжихгүй гэсэн санал өгсөн ч дэмжсэн цөөнгүй гишүүдийн дунд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр цохиж яваа нь шуугиан дэгдээгээтэхлээ. “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа Гадаад харилцааны сайдын  энэ улстөржилтийг “Дипломат ёсны маш ноцтой алдаа” гээд шүүмжилчихэж. Яалт ч үгүй ноцтой алдаа учраас үндэсний өдөр тутмын том сонин ингэж дуугарсан хэрэг.

Б.Батцэцэг бол жирийн нэг улстөрч биш. УИХ-ын сул гишүүн ч биш. Монгол Улсын Гадаад харилцааны сайд. Монгол Улсын гадаад харилцааны нүүр царай болсон гол хүн. Бүхэл бүтэн арван жилийн турш энэ салбарын сайдаар ажиллаж яваа улстөрч.

Гэтэл тэр өөрийнхөө ажиллаж явсан Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээний эсрэг кноп дарж дипломат ёсыг ноцтой зөрчиж орхилоо.  Шуудхан хэлэхэд гоё дээлтэй сайд эмэгтэй өөрийнхөө гардаж оролцсон гэрээний эсрэг ядмаг, мугуйд улстөр хийчихлээ. Дэлхийн жишигт Гадаад харилцааны сайд нь Засгийн газрынхаа хийсэн олон улсын гэрээний эсрэг зогссон кейс огт байхгүй. Гэтэл Гадаад харилцааны сайд дэлхийн түүхэнд байхгүй тэнэг алхам хийж улсаа шившиглэв.

Нэг ноцтой мэдээ байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Засгийн газрынхаа байгуулсан олон улсын гэрээний эсрэг кноп дарсан үйлдэл  БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хараанд орчихож. Урд хөршийн дипломатууд түүний энэ улстөржилтөд  тун эмзэг хандаж буй мэдээ чих дэлсч байна. Тэгэхээс ч аргагүй. Гадаад харилцааны сайд нь ингэж улстөржинө гэдэг улсаа шившиглэсэн ноцтой үйлдэл болохыг захын дипломатч хэлнэ.

Дэлхийн бүх улс Гадаад харилцааны сайдаараа мэргэжлийн дипломатч тавьдаг алтан дүрэмтэй. Өндөр боловсролтой, хийгүй нүүдэлтэй ясны дипломатч сайд нар нь Засгийн газрынхаа хийсэн гэрээ, байр суурийг ямагт хамгаалдаг. Тэд тэгж улс орныхоо нүүр царай болдог юм.

Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ясны дипломатчийн ийм чанар огт алга. Засгийн газрынхаа байгуулсан олон улсын гэрээний эсрэг кноп дарж улсаа хорлолоо.

Улстөрчид, УИХ-ын сул гишүүд ямар ч асуудал дээр, яаж ч попорч болно. Сул гишүүд Харбины гэрээг улстөржүүлэх нь тэгтлээ гайхаж  цочих зүйл биш. Харин Гадаад харилцааны сайд засгийнхаа байгуулсан гэрээний эсрэг кноп дарвал  Монгол Улсад ирэх балаг нь тун ноцтой юм. Бүр тодруулж хэлбэл Б.Батцэцэгийн энэ кноп  БНХАУ-ын Гадаад яаманд  Монгол Улсын гадаад бодлого гэж харагдана. Хамгийн том аюул нь энэ.

Б.Батцэцэг сайд аа, хоёр улсын харилцаатай холбоотой ийм нарийн асуудал дээр улстөрчид попорч болно, Монгол Улсын гадаад харилцааны нүүр царай болсон та ийм асуудал дээр попорч огт болохгүй.

Таны попролын сураг чимээ Хятад улсын Гадаад харилцааны яамны сонорт аль хэдийнэ хүрчихээд байна. Одоо тэд таны ганц кнопны төлөө ямар нүүдэл хийх бол.

Муугаар бодоход ямар үр дагавар гарахыг танд одоо хэлж өгье. Монгол гэдэг улс зэс, нүүрсээ зарж доллар олж амьдардаг орон. Зэс, нүүрсийг маань худалдаж авч валют өгдөг цор ганц улс бол БНХАУ. Тэд “Манай улстай хийсэн гэрээгээ танай Гадаад харилцааны сайд үгүйсгэчихлээ. Бид зэс нүүрсийг чинь авахгүй” гээд хилээ хаачихвал попорч улстөржсөн та биш монголчууд бултаараа хохирно. Нүүрс, зэс экспортлодог уул уурхайн компаниуд дампуурна. Валют орж ирэхгүй бол долларын ханш хаданд авирна. Үр дүнд нь өргөн хэрэглээний барааны үнэ гэрлийн хурдаар өснө. Эдийн засгийн хямралд нуруугаа авахуулсан морь шиг болсон ард түмний амьдрал жинхэнэ утгаараа элгээрээ хэвтэнэ.

Дахиад сануулъя. Гадаад харилцааны сайд аа  таны утгагүй улстөржилт, мэргэжлийн биш мулгуйд үйлдэл Монгол Улс, уул уурхайн компаниуд, Монгол Улсын жирийн иргэдийг самарчих гээд байна. Гадаад харилцааны энэ мэт торгон нюансыг олж харж, ойлгож мэдэрч чадахгүй яваа бол ядаж л мэргэжлийн дипломатчаас зөвлөгөө авч ямар нэгэн алхам хийж байхыг танд зөвлөе.

Б.ЭРХЭМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-04-15 202.55.191.194

та нарын олсон доллар ард түмэнд ирдэг биш ямар хамаатай юм

Avatar

зочин 2026-04-15 202.55.191.194

та нарын олон доллар ард түмэнд ирдэг биш ямар хамаатай юм

Avatar

Нэргүй 2026-04-15 202.21.100.164

Өмхий Женкогийн 17 жил гацааж хулгайлсан төмөр замын асуудалд одоо ч улсаараа хохирсоор байна. Энэ оросын бууны нохой, хятадын мөнгөний боолыг зайлуулах болоогүй юу

Avatar

Нэргүй 2026-04-15 85.118.165.202

!!!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.184.223

News.mn сайтыг данхын кармаанд орно гэж даанч бодсонгүй. Ньюс биш НУС сайт болжээ. Туулын хурдны замын асуудал дээр ч тэр, Харбины гэрээний асуудал дээр ч тэр данхын талд дуугараад байгаа. Энэ сайт зарагдаад, шинэ эзэнтэй болсон юмаа даа.

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.180.32

Ухаа худагийг төрд өгөхгүйн төлөө өнөөгийн зг яахаас ч буцахгүй болжээ

Avatar

Нэргүй 2026-04-15 59.153.87.21

Үнэхээр хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд сөрөг нөлөөтэй, дипломат байдалд нийцэхгүй зүйл боллоо гэж үзвэл засаж залруулах, хойшид ийм байдал гаргахгүй байх арга зам нь ЕС шийдвэр гаргаж Батцэцэг сайдыг ажлаас чөлөөлөх нь гол арга зам байж магадгүй

Avatar

Бцэцэг сайд Хятадтай харин ч хамтарч хамаг булхайг илчлэн цэгцлэнэ 2026-04-15 202.9.46.202

Боломж л олдвол харлуулах гэж ядаж явдаг нэгний тролл бна. Хятадтай харилцаа эрхэлж буй яамны тэргүүн хөрштэй яахаа дээд зэргээр мэднэ. Урд хөрш ч Батцэцэгт гүн итгэж харилцааг муутгах бус, өргөжүүлэх бүх замыг чин сэтглээр эрэлхийлж явдаг төрийн төлөөлөгч гэж үнэлж хүндэтгэж ирсэн.Сонсголын зорилго нь манай дотоодын эмх цэгцгүй үйл явдлыг цэгцлээч гэж шахаж буй ард түмний шаардлага болохоос.. Сонсголын жинхэнэ учрыг Батцэцг айлд зөв ойлгуулж харин ч тэндээс том дэмжлэг авч алдааг цэгцлэнэ

Avatar

Нэргүй 2026-04-15 103.212.116.80

Долооход бас ухаан хэрэгтэй байдаг юм ш дээ

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.186.128

хоёр улсын харилцаатай холбоотой ийм нарийн асуудал дээр улстөрчид ч попорч болохгүй гэж бодож байна. Улс орныхоо дотоод асуудал дээр попорч болдог юм байгаа биз, гадаад бодлого дээр нэг цонхны зарчим үйлчлэх ёстой, Хэрэв энд бичсэн зүйл үнэн бол Батцэцэгийг яаралтай огцруулж дараа дараагийн нөхдүүдэд нь сургамж болох жишиг бий болгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-15 103.140.11.141

Улстөрч хүн попорч болно Харин сайд хүн хувирч хувьсаж үл болно.

Avatar

сонгогч 2026-04-15 202.9.47.110

ЭНЭ ХҮН ОГЦРОХ БОЛЗЛОО ХАНГАЖЭЭ.

Avatar

Нэргүй 2026-04-15 203.98.76.176

Дэмжиж байнаав Зөвөө Батцэцэг

Avatar

Нэргүй 2026-04-15 178.174.229.45

SAIDIIG DEMJIJ BNA AA. MUU MUUHAITAI EVLERCH BOLOHGUI EE . ADGIIN LUIVARCHIDTAI DANDAA HAMT BNA GJ BHGUI EE.

Avatar

Нэргүй 2026-04-15 202.131.225.242

Сүүлийн үед УИХ ын гишүүд нь ч тэр шалны сэтгүүлчид ч тэр хятад хилээ хаавал яахав гэж их айлгаад ч байгаа юм шиг заналхийлээд ч байгаа мэт улих болжээ. Бас заримдаа юуг улин хуцаж болох болохгүйгээ мэддэг баймаар байна шүү. Ялангуяа Монгол Улсын иргэн хүн ухаантай юм бол эсхүл эд цөм хятад цустангууд хятадын эрх ашигт үйлчлэгчид, урвагчид байдаг юм. Оюун-Эрдэнэ УИХ ын индэр дээрээс хятадын талын алдагдсан боломж гэж хуцсаар байгаад тэр харбины гэрээг байгуулсан.

Avatar

Нэргүй 2026-04-15 202.131.225.242

Батцэцэгийн хувьд гадаад харилцааны сайд ч гэсэн УИХ ын гишүүн хүн яагаад УИХ ын гишүүнийн хувьд үзэл бодол итгэл үнэмшилд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ингэж мушгин гуйвуулах шаардлагагүй юм. ЗГ олонхиороо шийдвэр гаргадаг. Харбины гэрээтэй холбоотой асуудал дээр эсрэг байр суурьтай байсан байж болно шдээ. Ард түмэнд хохиролтой зүйл дээр эсрэг санал өгсөнг яагаад попрол гэж хуцна вэ, ийм зүйл бичсэн сэтгүүлч бол харин Хятадын мөнгөөр хятадад аялаж цөвдөл долоож явдаг сэтгүүлч нэртэй сүгнүүд

Avatar

Иргэн 2026-04-15 66.181.186.68

Батцэцэг өөрийн толгойгүй . Хүрэлсүхийн долдой хүн. Оюун- Эрдэнийг хорлох гэх санаа нь л энэ

Avatar

УБ хотын унаган иргэн 2026-04-15 103.57.92.227

ЭХлээд нэрээ тавьчих. Хятад хилээ хаавал яадгийг Ковид болоход мэдээгүй малуу чи.

Avatar

Зочин 2026-04-15 66.181.188.201

Энэ балай юм бичихээ болих хэрэгтэй сайн ажилласан сайдаа гутаах хэрэгүй

Avatar

з 2026-04-15 202.126.89.14

юу сэвээд байнаа. Ноцтой биш бол гэрээгээ ил тавих нь зөв. Но-той болоод нуугаад байна уу

Avatar

монгол хүн 2026-04-15 154.23.253.245

Энэ Эрхэм гэгч чинь харин ёстой хоёр улсын харилцаанд сэв суулгахаар мушгин гуйвуулагч биш үү? Өөрөө харин урагшаа хов зөөгч ХУТГУУР уу?

Avatar

Иргэн 2026-04-15 202.55.186.137

Б.ЭРХЭМ ч гэх шиг.ккк. Сайн хараад аваарай. Худалдагдсан сэтгүүлчинцэр. Бодвол нэр нь хүртэл худлаа байгаа даа.. Тэнэг ац! Мөнгөний төлөө улсаа худалдахаас буйахгүй ийм ацнууд их бн. Ялангуяа Данх засгаас холдсоноос хойш тэжээврүүдээрээ их бичүүлж бн. Хулгайлсан мөнгөө тархи угаалтанд зориулж бн. Хар массын дэмжлэгт итгэдэг биз. Бүгдийг нь барьж хориоч дээ!!! Энэ улсаар тоглож дууслаа. Улаан цагаандаа гарчиж.ккк

Avatar

Иргэн N 2026-04-15 202.55.186.137

Энэ нүүрсний хулгайчид бүр солиорчээ: Байтлаасаа УИХ-ын гишүүн хүн саналаа яаж өгөхөө хятадаар заалгах ёстой гэчихэв үү дээ.. Энэ Харбины гэрээ гээч нь тэгээд олон улсын гэрээ конвенц юм уу? Муусайн хулгайчдын байгуулсан бизнесийн гэрээ ш дээ! Тэгж яривал олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны дүрмээр манайх дотооддоо гэрээг хянан шалгаж, гэмт хэрэг, авилга, ашиг сонирхлын зөрчилтэй бн гэж нотолбол2 тал гэрээг хүчингүй болох ёстой. Хэрээ тхенологид худалдагдсан сэтгүүлчийн бичвэр л бн.ккк

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.160.30

гичиии сайт хуцна из

Avatar

ард 2026-04-15 59.153.113.179

нус.мн сайтын ээлжит тархидалт, сүржигнэл. парламентын гишүүн, гадаад харицааны энэ үйлдэл олон улсын харилцаа, дипломат албанд түй ч хамаагүй…..энэ сайт "зүүд, мөрөөдлөө" л зөгнөн гийнаж байна

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.179.126

Энэ хүн удахгүй солигдож магадгүй

Avatar

Нэргүй 2026-04-15 103.229.122.167

За битгий хоосон сүржигнээд бай…

Avatar

Нэргүй 2026-04-15 103.229.121.121

ИЙМ ЯДМАГ, ӨӨРИЙН ХҮССЭНЭЭ ГАДААД ХАРИЛЦААНД СЭВ СУУЯИХСАН МЭТ БИЧИХ НЬ АРАЙ Л ЁС ЗҮЙГҮЙ БИШ ҮҮ “СЭТГҮҮЛЧ” ГУАЙ !!! БОДЛОГЫГ НЬ БИШ, ХҮНИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ӨЧҮҮХЭН АТГАГ САНАА ЧИНЬ ЭХНИЙ ӨГҮҮБРЭЭС Л ОЙЛГОМЖТОЙ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-04-15 161.5.6.230

Үнэн. Ер нь энэ сайт эмэгтэй гишүүдийг илүү харлуулах сэдэлтэй байдаг нь илт байдаг.

Avatar

Нэргүй 2026-04-15 202.126.88.125

ТАНАЙ ВЭБ САЙТ ОЮУНЭРДЭНИЙХ ЖЭНКОГИЙНХ БАЙСНЫГ ОДОО Л ОЙЛГОЛОО

Avatar

Нэргүй 2026-04-15 178.174.229.45

END 2 ULSIIN ASUUDAL OGT HAMAAGUI MUU HUJAGIIN TAGNUUL AAA !! SAID SAIN BNA AA. GEREE MASH AYULTAI BOLSON TUL NUUGAAD BGAA YUM. OYUERDENE DEEGII 2 – IIN HIISEN AJIL BAS TUBAAN GJ 1 LAAR GAHAI BGAAA. SADAR UBGUN DEEGII UGAAS HUJAAGIIN TAGNUUL MONGOLIINHAMAG TUMRIIG HUJAA RUU UULAAR N ZUUGUUD DUUSGASAN BUZAR URVAGCH NOHOI

Avatar

Нэргүй 2026-04-15 103.229.121.106

Тэнэг юм бичхийн чуулганы танхимд байхгүй байсан бол дэмжээгүй л гэж гарна штэ

Avatar

Нэргүй 2026-04-15 202.21.111.218

Юун дипломат ёс шаварт хутгах, зөв л юм хийсэн байна. Троллууд болиорой. Үүнийг хэнч ойлгоно шүү

Avatar

Нэргүй 2026-04-15 202.9.40.175

Ер нь бол Хятад-Монгол хоёр улсын хоорондын харилцаанд гадаад хэргийн сйад болгоомжтой хандах ёстой байсан. өөрсөд дээрээ гал дуудаж байгаа нь тэнэглэл мөн. Улс орноо хорлож болохгүй.

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.188.78

Тэнэг авгай. Хоёх хөргийнхөө ГХ сайд С.Лавров, Ван И нарыг шүтдэг хөөн би. Одоо Ираны ГХ сайд Аббас Арагчи гэгч Эрхэмийг шүтэж байна. Улсын ГХ сайд нар гэж ийм л нэр хүндтэй хүндлэл хүлээсэн хүмүүс байдаг аж.
Батцэцэг бол өөрөө ч ичихгүй, ардын нам нь ч ичихгүй дээлний гол. Монгол улс ядаж ГХ сайдаа Эрдэнэчулуун гуай шиг мэргэшсэн эрэгтэй хүнээр тавиачээ. Энд тэнд улаан цагаан цэнхэр дээлтэй тхожгор толгойтой авгай явах утгагүй байдаг юм байна.

Avatar

Нэргүй 2026-04-15 161.5.6.230

Хуцна биз

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.187.188

Дэндүү сүржигнэх юмаа. АН-н зарим гишүүн зориудаар Батцэцэг рүү дайрч байгааг хотлоороо харж байгаа шүү. Шударга хүн бол Батцэцэгийг ингэхгүй. Та нар дотор Батцэцэг шиг ажиллах нэгэн байхгүйг даяараа мэдэхийг л онцолмоор байна

Avatar

Нэргүй 2026-04-15 178.174.229.45

TENEG ZUSARCH SETGUULCHEE. BURUU HIISE GEREEG ZASII GEED SANAL UGCHEE. YU N BURUU BNA ?

Avatar

мгл 2026-04-15 103.229.123.176

зов л байна,иргэдээс нууцалсан болгоны ард томчуудын хулгай авилгал урвалтт байдаг нь хэвшил болсон!

Avatar

Иргэн 2026-04-15 202.126.91.238

Харбины гэрээг буруутгаагүй, харин ил тод болгоё гэж байгаа. Энэ юу нь буруу юм бэ? Монголд байгаа нүүрс, баялаг бүгд ард түмнийх, тиймээс Монголын ард түмнээс чухам юуг нуугаад байгаа юм бэ гэдгийг ард түмэн мэдэх эрхтэй.

Avatar

Зочин 2026-04-15 103.229.123.51

Энэ хорвоо дээр алдах гаргадаггүй хүн гэж байхгүй, сайд алдаа л биз юуун сүртэй юм, хэний захиалгаар үүнийг бичүүлэв?

Avatar

Нэргүй 2026-04-15 122.201.19.86

Gishuuniihee erhee edelj sanalaa uguh ni diplomat yostoi yamar hamaatai um boloo? Iluu uls turtei l hamaatai baimaar

Avatar

зочин 2026-04-15 103.57.93.61

Ардчилагч гэж бүлэг этгээдийн үндсэн ажил бол сөрөг хүчний, нэр төр өндөр, нөлөө бүхий хүмүүсийг гүтгэж гүжирдэх, нэр төрийг бузарлах,хог шаар мэт болгох, бусдыг хуурч мэхлэх, эх оронч дүр эсгэн, иргэдийн толгойг угаах, хуурч мэхлэх, муу бохир аргаар төрийн эрх булаах явдал, Үүний л нэг илрэл бололтой,, Батцэцэг сайдын зүг чиглэсэн хорон гүтгэлэг байнга л явагдаж байдаг,АН дотор ямар бохир хүмүүс ихэнх нь байдгийг иргэд мэднэ

Avatar

Нэргүй 2026-04-15 117.111.17.193

энэ хүн алдаа гаргахад ардчилагчид юун буруутай байхав дэ .тролдоно тролдоно гэхэд арай л эргүү юу гүй юу ? ямар ч логик утагагүй коммунист авгай юу гүй юу өөрөө

Avatar

ИРГЭН 2026-04-15 103.229.123.100

90 оноос хойш буюу Нийгэм солигдсноос манай Улс тэр чигээрээ Буруу замаар орж явж ирсний нэг Балаг нь манай ГЯЯ-ыг самарч , Намын томилгооны, Намын тэтгэврт гарсан Нөхдүүдыг шагнах маягаар Мэргэжлийн бус Нөхдүүдыг дипломатын албанд томилож байсны Гай шүү дээ,

Avatar

зочин 2026-04-15 103.57.93.61

Монголыг самарч буй этгээдүүд бол харин ардчилагч гэх барууны тавиул бүлэг этгээд, Төрд гарах бүрдээ улс орныг сүйрүүлнэ,Идэж уухыг л бодно,Эдийн засгийг унагаж, өр зээлэнд живүүлж,төрийн данс улайлгана Иргэдийн амьдрал хүндрэнэ, Хулгай луйвар хийж гэдсээ цүндийлгэж аваад гадаад рүү зугтана, Харин МАН төрд гарч байдлыг засна, Эдийн засаг бизнесээ сэргээнэ Иргэдийн амьдрал хэвийн болно, Гадаад худалдааг өргөжүүлж төсвөө тэлнэ, Бүтээн байгуулалт өрнүүлнэ,Үүнийг хүн бүр мэдэж байгаа,

Avatar

Нэргүй 2026-04-15 185.97.113.56

Харбины гэрээнд асуудал байгаа бол хэлэлцэх ёстой. Буруу зүйл байгаа бол гэрээг цуцлах шаардлагатай. Маш их хулгайг Төрийн нууцад оруулж, дараа нь нөгөөх нь илэрлээ шүү дээ. Харбины гэрээгээр Туулын хурдны замыг тавиулах гэсэн бол маш буруу зүйл байна. Ажил эхлээгүй байхад Нийслэл 463 тэрбум төгрөгийг Хятадын компанид шилжүүлж байгаа нь асар том алдагдал гэсэн үг. Учир нь Цахилгаан станц баригдах мөнгөгүй байхад юун МЕГА төсөл вэ? Оюун-Эрдэнэ, Женко хоёрын асар том хулгайнуудыг нуух гэж байна.

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.160.9

"Харбины гэрээ" ил болохоос авлигачид үхтэлээ айн чичирч, хөлсөөр бичүүлж байх шив дээ???

Avatar

иргэн 2026-04-15 203.217.139.245

Энэ авгай гадаад харилцаагаар мэргэшсэн хүн мөн үү ? Хүк-ийн сүүдэр үү ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж