Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Төрийн аудитын байгууллагаас хийсэн тайланг харвал, Боловсролын зээлийн сангийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд нийт 10.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд суралцах 258 оюутанд 9.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гэрээ байгуулахгүйгээр олгосон байна. Таны хувьд төрийн албан хаагчдыг дарамталж, буруу гэрээ байгуулснаар ийм асуудал үүссэн гэдгийг өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас хойш буюу 2023, 2024, 2025 онуудад аудитын байгууллагаас хийсэн тайланд тус тэтгэлэгтэй холбоотой олон зөрчил тусгагдсан байдаг. 2025-2026 оны хичээлийн жилд суралцах 258 оюутанд 9.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гэрээ байгуулахгүйгээр олгох нөхцөл бүрдсэн нь үнэн. Учир нь өнгөрсөн 2025 оны зургадугаар сард Боловсролын сайд асан П.Наранбаярын илгээлт хөтөлбөрийн гадаадад суралцуулах тухай тушаал гарсан юм. Уг тушаалд, 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны Засгийн газрын 215 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт 2025-2026 хичээлийн жилээс эхлэн суралцуулсугай гэсэн. Гэтэл тэр журам дээр нь гадаадад суралцагчдад голч дүнгийн шаардлага нь 75 хувиас дээш байх ёстой гэсэн заалттай. Энэ журмын дагуу “Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар 2025 оны арванхоёрдугаар сард батлагдсан гэрээ“-г суралцагчидтай байгуулах ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард зохион байгуулан ажиллаж байхад Боловсролын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга болон Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга нар энэ гэрээ байгуулах ажлыг зогсоосон. Ингэхдээ тэд "Манайд 100 орчим хүүхэд гэрээ байгуулахгүй гэж өргөдөл ирүүлсэн, та нар 2025 оны бус 2024 оны гэрээ байгуулах ёстой" гэж хууль бус шийдвэр гаргаж, сайдын нэрээр чиглэл ирүүлсэн. Тэгэхээр нь Боловсролын зээлийн сангаас "Сайдын тушаал Засгийн газрын 215 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Тийм учраас бид 2025 оны элсэгчидтэй 2025 оны гэрээ байгуулна" гэсэн хариуг цахим шуудангаар илгээж, биечлэн уулзаж тайлбарласан. Тухайн үед оны төгсгөл ч болж байсан есдүгээр сараас гадаад руу тэтгэлгээр явсан хүүхдүүдийн санхүүжилтийг урьдчилан гаргаж, гэрээг байгуулах бүх зохион байгуулалтын ажлыг хийж байсан учраас энэ дагуу шаардлагаа тавьсан.
Хоёр сайдын 2025 оны арванхоёрдугаар сарын 03-ны хамтарсан тушаалаар батлагдсан гэрээ 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд БЗС-нд ирж сангаа гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэж байтал Боловсролын яамны дээрх хоёр албан тушаалтан 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд "гэрээ байгуулах ажлаа зогсоо" гэж биечлэн болон утсаар сангийн албан хаагчдад үүрэг өгсөн. Иймээс бид нэгдүгээрт, хэн нэгний аман шийдвэрээр энэ гэрээг зогсоож болдоггүй юм хууль, дүрэм журмаа мөрдөж ажиллана гэсэн шаардлагыг яамны дарга нарт хүргүүлсэн.
Өөрөөр хэлбэл, 2025 оны элсэгчдэд 2024 оны гэрээ буюу голч дүнгийн шаардлага тавигдаагүй загвараар байгуулах чиглэл өгсөн байдаг. Гол асуудал нь гэрээ байгуулах, гэрээ сунгах, түдгэлзүүүлэх, цуцлах ажил БЗС-гийн эрхлэх асуудал атал яамны дарга албан тушаалтнууд эрх мэдлээ байнга хэтрүүлсэн хэрэг. Засгийн газрын хоёр тогтоол, гурван журмаар гэрээний асуудал сангийн эрхлэх ажил гэж батлагдсан. Гэтэл салбар яамны газрын дарга, хэлтсийн дарга нь "Ингэж болохгүй" гээд сууж байсан. Тэгэхээр төрийн аудитын байгууллага бодитой, баримттай дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь 2025 оны арванхоёрдугаар сард байгуулсан гэрээг 2026 онд хүчингүй болгочихоод 2024 оны гэрээг 2026 оны хоёрдугаар сард нөхөж дахин байгуулах ажлыг сангийн шинэ удирлага хийсэн байна. Би яамны дарга нарын эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж, дээрх албан тушаалтнуудыг шалгуулах гомдол гаргасан. Үүнээс гадна "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөр бол 2022 оноос зээл олгосноосоо хойш ерөөсөө гэрээ дүгнээгүй, давхар гэрээ байгуулсан гэх мэт зөрчил байнга тусгагдсан. Өнгөрсөн 2025 оны эхний хагасаар бид гэрээг нь дүгнэхэд, 100 гаруй хүүхэд гэрээний зөрчилтэй, хангалтгүй суралцаж орхисон, ёс зүйн зөрчил гарган их сургуулиасаа хөөгдсөн, суралцаж буй газар халуун байна гээд хаяад ирсэн гэх асуудал үүсч, тэтгэлгийн мөнгийг буцаан төлүүлэх шаардлагатай болсон. Хамгийн дээд талд нь 450 сая төгрөгийг нэг гэр бүл төлөхөөр болж, өрөнд орсон. Гэрээний үүргээ биелүүлж, хангалттай суралцаагүй, төгсч чадаагүй бол гэрээний дагуу иргэний хуулийн заалтаар тэтгэлгийн санхүүжилтийг алдангитай төлөх ёстой.
Мөн энэ хөтөлбөрийн төгсөгчид ч асуудал дагуулж байна. Өнгөрсөн 2025 оны зургадугаар сард эхний найман хүүхэд гадаадаас их сургуулиа төгсч ирэх ёстой ч зургаа нь ирж, хоёр нь холбоо барилгүй алга болсон.
Суралцаж ирсэн зургаан оюутны нэг нь л Увс аймагт гэрээний дагуу ажиллаж байна. "Илгээлт 2100″ хөтөлбөрийн төгсөгчид журам, гэрээнд зааснаар шалгарсан сум, хороондоо мэргэжлээрээ ажиллах ёстой. Дээрх төгсч ирсэн зургаан иргэнд энэ талаар танилцуулж, өөр газар ажиллах ёсгүй юм гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлсний дараа 2026 оны нэгдүгээр сараас эхлэн нэг хүүхдийг нь БЗС-д ажиллуулж байна, тэр хүүхэд удахгүй Гадаад харилцааны яаманд ажиллах гэнэ. Ингэвэл энэ хөтөлбөрт гадаадад зээл тэтгэлгээр суралцуулах бусад хөтөлбөрөөс харьцангуй шалгуур багатай, илүү зардалтай буюу сургалтын төлбөр, хүнсний зардал, дотуур байрны зардлыг нь төрөөс дааж сургасны хэрэг гарах уу. Сангийн нийт төсвийн 50-иас дээш хувийг зарцуулдаг "Ерөнхийлөгчийн илгээлт" тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж ирээд сум, хороондоо ажиллахгүй юм бол яам, төрийн захиргааны төв байгууллагад ажиллуулах гэж давуу нөхцөлтэй суралцуулаагүй шүү дээ. Гэтэл төгсөгчид нь эхнээсээ сум, хороондоо ажиллахгүй ийм зөрчлүүд гарч байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр гэхээрээ алдаа оноог нь дурдахгүй байж болохгүй, энэ бүхэн татвар төлөгчийн мөнгө зарцуулагдаж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны сонгуулиар мөрийн хөтөлбөртөө тэтгэлэгт хөтөлбөр гэж тусгасан байж болно, тэглээ гээд нэрэмжит тэтгэлэг гээд татвар төлөгчдийн мөнгөөр тоглож болохгүй. Ажиллаж байхдаа ч би энэ асуудлыг л хөндсөн.

-Зарим суралцагчдын зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийн зээлийн шалгуур хангахгүй, нутаг буцах тохиолдол гарсан тухай дуулддаг. Сүүлд нэг оюутан харамсалтайгаар нас барсан гэх хэрэг гарсан гэж үнэн үү?
-"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээ дүгнэсэн асуудал 2025 оны сүүлийн хагаст нэлээд хэл ам асуудал дагуулсан. Жишээлбэл, нэг хүүхэд 2024 оны намар 8 мянган ам.долларын үнэтэй дотуур байранд амьдарч байснаа 2025 онд нэг жилийн 25000 мянган ам.долларын хауст амьдарна гэдэг нэхэжлэл ирүүлсэн. Гэтэл сайдын баталсан тушаалаар нэг жилд дотуур байрны зардалд 17 мянган ам.доллар өгөх ёстой. Мэдээж энэ тэтгэлэгт хамрагдаад амжилттай суралцаж байгаа хүүхдүүд ч бий. Гэхдээ асуудал хөндөж байгаа суралцагчдыг судлаад үзэхээр хэн нэгэн албан тушаалтны хамаарал бүхий хүн байгаад байдаг. Үүнээс гадна 2026 оны гуравдугаар сард Чех улсад суралцаж байсан нэг оюутан харамсалтайгаар нас барсан тохиолдол гарсан байгаа ч энэ мэдээллийг нуун дарах ёсгүй.
Одоо 1000 гаруй хүүхэд энэ тэтгэлгээр гадаадад суралцаж байна, эдгээр хүүхдүүд, эцэг эхчүүдэд бодит мэдээллийг өгч, гэрээний дагуу үүрэг хүлээнэ гэдгийг тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай.
Тухайн хүүхэд нь Монголд нэг жил чех хэлний бэлтгэлд сууж, тэндээ очоод дахин нэг жил хэлний бэлтгэлд хамрагдсан буюу хоёр жил чех хэлний бэлтгэлд сурч, 2025 оны намраас үндсэн ангидаа суралцаж байхдаа арваннэгдүгээр сард "Суралцаж чадахгүй байна" гэдэг и-мэйл ирүүлж байсан юм. Боловсролын зээлийн сангаас "Таны гэрээ, журамд анхнаасаа заасан мэргэжлээрээ суралцаж төгсөх үүрэгтэй" гэдэг хариу өгсөн. Харамсалтай нь, оны дараахан амиа хорлосон сураг дуулдсан. Энийг нуухаас илүүтэй бусад хүүхдүүдэд анхаарч, бодит мэдээллийг өгөх ёстой.
-"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрт хэдэн төгрөгийн төсөв зарцуулдаг юм бэ?
-Боловсролын зээлийн сангийн төсөв дээр "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрт 2022 онд анхны 200 гаруй хүүхэд хамрагдаж, 20 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2024 онд 50 тэрбум төгрөг, 2026 онд 70 тэрбум төгрөг гээд нийт зээлийн сангийн төсвийн 50-иас илүү хувийг эзэлж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн сум, хороо болгоноос мэргэжилтэнг бэлтгэж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах гэж байгаа боловч яг хэрэгжилт нь үнэхээр хангалтгүй байна. Тийм учраас би 2025 онд 100 гаруй хүүхдийн гэрээг цуцалж, түдгэлзүүлсэн.
Ажиллаж байхдаа гэрээ, журамд заасанчлан татвар төлөгчийн мөнгөөр суралцаж байгаа юм чинь амжилттайгаар хугацаандаа төгсч ирээд шалгарсан сум, хороондоо ажиллах үүрэгтэй.
Гэтэл хангалтгүй суралцахаас гадна цаг агаар нь тохиромжгүй гээд их, дээд сургуульдаа суралцалгүй эх орондоо ирсэн хүүхэд ч байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гээд татвар төлөгчдийн мөнгөөр тоглож болохгүй шүү дээ. Бас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр гэж бий. Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр бас байна. Аль алиныг нь улсын нэрийн өмнөөс прокурорт өгөх ажлыг зогсоосон байна лээ.
-Таны хувьд Боловсролын зээлийн сангийн зээлийн асуудлаар мэдээлж, шүгэл үлээж ирсэн. Та улстөрчид, албан тушаалтнуудаас гадна шинээр байгуулсан Засгийн газрын сайд нар болон хамаарал бүхий этгээд нь БЗС-гаас авсан зээлээ эргэн төлөөгүй хүн байна гэдгийг хэлж байсан шүү дээ?
-Би 2022 оны аравдугаар сараас энэ асуудлыг анх хөндсөн юм, магадгүй нийгэмд хүрсэн нь 2023 оноос хойш байх. Хүмүүст юу нь таалагдах, таалагдахгүй нь хамаагүй. Өөрөөр хэлбэл, шударга ёс, хариуцлага тооцох зарчим дээрээ хатуу зогсч байгаа учраас 2023 онд “1135 хүний нийтдээ 130 тэрбум төгрөгийн зээл чөлөөлсөн зургаан сайдын тушаалыг хууль зөрчсөн” гэж Авлигатай тэмцэх газар/АТГ/-т хандсан. АТГ-аас үнэн байна гэдгийг ч 2023 онд тогтоосон. Одоо салбарын сайд нь хүчингүй болгож байж дахин гэрээг нь дүгнэх ажил хийгдэнэ.
Хоёрт, би БЗС-д ажиллаж байх хугацаандаа өмнө нь аудитаар тавигдсан зөрчлүүдийг арилгах асуудлаар бас Авлигатай тэмцэх газарт хандсан. Энэ хүрээнд мэдүүлэг өгч байна. Сая шинэ Засгийн газарт сайдаар ажиллаж байгаа найман сайд БЗС-д зээлээ эргэн төлөөгүй, зээлийн зөрчилтэй байна.
Үндсэн зээлээ төлсөн боловч хүүгээ төлөөгүй гурван сайд байна. Эхнээс нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын асуудлаар өнгөрсөн сард Авлигатай тэмцэх газарт хандсан, хэрэг үүсгэсэн тул би АТГ-т очиж мэдүүлэг өгч ажиллаж байна. Сайд болгоны гэрээ зөрчсөн асуудлаар журам, гэрээ, баримтыг барьж АТГ-т хандаж байгаа. Жишээлбэл, Б.Энхбаяр сайд гэхэд, анхнаасаа сонгон шалгаруулалтын журам зөрчиж бизнесийн удирдлагаар суралцах гэж явсан, хувийн дансандаа мөнгө авах ёсгүй байсан, сургуулиа төгсөөгүй байж 2018 онд зээлээ тэглүүлсэн, барьцаа хөрөнгөө хуурамчаар үйлдсэн байсан бол Б.Батцэцэг сайд нь төрийн албанд ажиллаагүй байж сонгон шалгаруулалтад орсон, суралцаж төгсөөд "Мөнхийн үсэг" компанийн ТУЗ болон МАН-д хэлтсийн даргаар ажиллаж, зээлээ тэглүүлсэн. Бусад сайд нарын зээл болон хүүг нь төлж барагдуулахыг шаардаж байна. Тэгэхгүй бол сайд нартай холбоотой асуудлаар АТГ-т үргэлжлүүлэн хандана.
-Боловсролын зээлийн сангаас гадаад болон дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэгт зээлд хамруулдаг. Зээлийн эргэн төлөлтийг харахад, аль зээл нь өндөр хувьтай байна вэ?
-Би сүүлд ажилласан хоёр жилийнхээ тоон үзүүлэлтийг хэлье. Боловсролын зээлийн сангаас 2024 онд нийтдээ 14.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн. Үүний 12 тэрбум төгрөг нь дотоодын их сургуульд суралцагсдын зээл буюу 40 мянган хүн төлсөн байна, үлдсэн хоёр тэрбум төгрөг нь 50 хүний гадаад их сургуульд суралцсан зээл эргэн төлөгдсөн байна. Харин 2025 онд Монголбанк руу дотоод, гадаадгүй бүх зээлдэгчдийн зээлийн мэдээллийг нийлүүлж нийтдээ 17.8 тэрбум төгрөг эргэн төлүүлсэн. Эргэн төлөгдсөн зээлийн энэ дүн БЗС-аас өнгөрсөн 32 жилийн хугацаанд нийт эргэн төлүүлэлтийн 30 хувь болж байна.
Тэгэхээр нийт 33 жилд 60 орчим тэрбум төгрөг эргэн төлүүлсэн гэсэн үг. Харин өнгөрсөн 2025 оны эргэн төлөлтийг харахад 3.2 тэрбум нь гадаад зээл бусад нь буюу 14.5 тэрбум нь дотоод зээл.
Гадаад зээлийн 3.2 тэрбум төгрөг нь 60-хан хүний зээл. Үлдсэн 14.5 тэрбум төгрөг нь 40 гаруй мянган хүний зээл байдаг. Тэгэхээр БЗС-ийн зээлээр гадаадад сурчихаад өнөөдөр өндөр албан тушаалтай хүмүүс зээлийг эргэн төлөөгүй. Ерөнхий сайд асан Г.Занданшатар л 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд зээлийн хүүгээ төлсөн бол Г.Дамдинням сайд 2024 оны зургадугаар сарын 27-нд зөвхөн үндсэн зээлээ эргэн төлсөн. Сайд нар "Би зээлээ төлсөн" гэх байх, уучлаарай гэрээгээ уншаад зээлийн хүүгээ төлөөрэй гэж дамжуулах байна. Гэтэл одоо 2025 оны байдлаар ч УИХ-ын гишүүд тэргүүтэй албан тушаалтнууд зээлээ төлөөгүй байна. Одоо ч гэсэн надад үүнтэй холбоотой дарамт шахалт ирдэг.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,605.46






















































Нэргүй 2026-04-15 85.118.165.202
:)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Зочин 2026-04-15 202.9.47.98
шударга хүнд гишгэх газар ч олдохгүй. гэтэл хулгайч луйварчдад бүх зүйл нээлттэй. энэ тэгээд ариун явдал уу. тэр сайд нарын нэрийг нээлттэйгээр зарла. тэгэхгүй бол юу ч болж магадгүй, муу нуухаар сайн илчил гэдэг дээ
Иргэн 2026-04-15 103.229.123.106
энэ сайдуудаа бүгдийг олон удаагийн давтамжтайгаар нэрийг нь зарлахгүй бол өөрөө хэрэгтэн болох байх нуун дарагдуулсан гээд багшаа зоригтойхон шүгэлд
Иргэн 2026-04-15 203.217.139.241
УИХ-ын гишүүд, Сайд нар өөрсдийн болон хүүхдүүдийнхээ зээлийг төлж ард түмэндээ үлгэр жишээ болно уу? Эс тэгвээс та нар хамгийн түрүүн Непалдуудах жагсаалтад орж тамд унах нигууртай.
Нэргүй 2026-04-15 172.226.43.242
Ene balai avgai alban tushaalin toloo ih shantaajilj baiga ym bish yy. Orlogo bagati hymyysin hyyhed zeeleer surahaas oor yahav. Ireedavch baigaa tsalin ni zeeliighyytei ni tolj barah uu. Boditoi yarih heregtei. Heden jil ynen hudal ni medegdehgyi ym yariad shantaajlaad baidag. Balai hog ve.
И 2026-04-15 103.229.122.39
60ш сайд, дарга, мөн байсан хулгайчууд 3.2 тэрбум төгрөгийн хөнгөлттэй үээл авчихаад төлдөггүй байнашүү. БУЗАР ХУЛГАЙЧУУД !
ЯМАР Ч ХӨНГӨЛТТЭЙ ЗЭАЛ ЭЗЭНДЭЭ ОЧДОГГҮЙ, САЫД, ДАРГА ХУЛГАЙЧУУД ТЭДНИЙ ХҮҮХЭД, АХ ДҮҮ НАР Л АВДАГ
мгл 2026-04-15 103.229.123.176
наад сайд нараа нэрээр нь тавь,сайн хуухдуудиин сурах боломжииг угуй хииж байгаа хувиа хичээсэн луйварчидаа мэдэж авцгаая!
Нэргүй 2026-04-15 103.57.95.212
Шударга зөв л юм ярьсан бна ш дээ доор бичсэн хүмүүс бол зээлээ төлөөгүй хүмүүсийн л хамаатай хүмүүс биз. Ер нь бүгд д адилхан тэгш эрхтэй хамрагдах ёстой ч чадахгүй л бгаа. Гэхдээ ядаж бгаа зүйлийг ил болгож тэрнийг нь ард иргэд ядаж мэдэх ёстой ш дээ
Сийлэгмаа шодоргос 2026-04-15 202.126.88.199
Асан Сийлэгмаа ажил аваад юу хийв. Худлаа подорч хэнч чадна даа
Иргэн 2026-04-15 103.57.93.57
МАН бол хулгайч луйварчидийн нам мөн
Ахмад настан 2026-04-15 103.212.118.192
энэ хачин авгай яах гээд байгаа юм ажлаа өгсөн бишүү. Сургууль төгсөж ирээд улс орондоо ажиллаж НДШ төлж байвал болдог юм.бишүү гадаадад үлдсэн зугатсан хүмүүсээсээ авах хэрэгтэй
Зочин 2026-04-15 203.91.115.51
Нүдний булайнууд. Батцэцэгт сайдаар ажиллах, тендрээр баяжих шунал байхаас авсан зээлээ төлчих ёс зүй алга даа.
Нэргүй 2026-04-15 66.181.186.128
2023 онд “1135 хүний нийтдээ 130 тэрбум төгрөгийн зээл чөлөөлсөн зургаан сайдын тушаалыг хууль зөрчсөн” гэж АТГ-т хандсан. Авлигатай тэмцэх газраас үнэн байна гэдгийгч 2023 онд тогтоосон. Одоо салбарын сайд нь хүчингүй болгож байж дахин гэрээг нь дүгнэх ажил хийгдэнэ.
Ийм тодорхой асуудлыг яагаад шийдэхгүй ОДОО ХҮРТЭЛ БАЙЛГААД БАЙГААГАА АЛБАН ТУШААЛТНУУД ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ.
САЙД ЭНХАМГАЛАН ОДОО ШИЙДВЭРЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ,
Нэргүй 2026-04-15 103.212.118.194
ДАРЛАН МӨЛЖИГЧИД ЭНЭ АСУУДЛЫГ ЯАГААД ТООДОГГҮЙ ЮМ БЭ
Иргэн 2026-04-15 66.181.171.98
Тухайн сум, орон нутагт ямар тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн төрийн албан хаагч хэрэгтэй гэдэг судалгааг авсаны үндсэн дээр хүүхдүүдийг сонгон шалгаруулах хэрэгтэй, энд хүүхдүүдийн буруу байхгүй ээ, өөрсдөө журмаа сайн боловсруулах хэрэгтэй ш дэ
Нэргүй 2026-04-15 66.181.185.18
хүүхэд хамаагүй
Зочин 2026-04-15 192.82.92.42
Энэ ямар ч шаардлагагуй тэтгэлэг, хайран херенге. Дотоодын дээд боловсролоо дэмжих естой,зогсоовол таарна!!!
Нэргүй 2026-04-15 122.201.28.161
Уул зөв асуудал. Гэвч энэ эмэгтэй албан тушаалын төлөө ийм юм ярьж явдаг. Тодорхой албан тушаал хариуцаж байсан хүн бүр төрийн мэдээллээ хувийн эрх ашгийн зорилгоор ашиглаж байх нь аюултай. Хариуцлага тооцох хэрэгтэй.
Нэргүй 2026-04-15 59.153.112.125
Харьцааны буюу ёс зүйн зөрчил гаргасан гээд Наранбаяр сайд энэ эмэгтэйг ажлаас халсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд байгаа ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татна гэдгийг гишүүд эсэргүүцээд байгаа нь үндэслэлтэй болж таарах нь байна шүү
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Шударга ажиллаж байсан ажилтнаа халж байдаг манай төрийн албаны байж байгаа царай энэ. 2026-04-15 59.153.112.125
Сийлэгмаагийн энэ мэдээлэл БЗС-ийн талаар иргэдийн мэдээгүй, мэдэх ч боломжгүй олон дутагдлыг ил болгосон сайн мэдээлэл байна.Одоо БЗС-ийн асуудлыг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй болжээ.Гэрээг маш тодорхой байгуулах, хэрэгжилтийн явцад ямар байгууллага тогтмол хяналт тавих, Ер-чийн, ЕС-ын, ЗГ хоорондын г.м. олон суваг байх юм уу, төгсч ирээд ажиллаагүй бол яах юм, БЯ, БЗС-гийн эрх үүргийг зааглаж өгөх зэргээр улс төрчдийн хууль бус нөлөөллийг хаах г.м. хийх ажил их байна.
Зочин 2026-04-15 66.181.185.154
АВИЛГАЧ ЭНХБЕРИЯ ӨРӨӨ ТӨЛСӨН ҮҮ
Зочин 2026-04-15 66.181.185.154
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ НЭРТЭЙ СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХЭЭ БОЛЬ… ОРОН НУТГИЙН АВИЛГАЧИД ӨӨРСДИЙНХӨӨ АВИЛГААР САНХҮҮЖҮҮЛЭЭ
Нэргүй 2026-04-15 202.9.40.133
муусайн луйварчид
Зочин 2026-04-15 59.153.114.117
Гадаадад зээлээр сургахаа болих хэрэгтэй Ихэнх гэр бүлд өрийн дарамтболж байна Хоер улсын рэрээгээр цөөн хүүхлийг өүрэн тэтгэлгээр л оцуулсан нь дээр ятэгэх тусмаа сум хорооны ажилтнбг дотооддоо өээлдсэн гь дээр Боловсролын яам үнэндээ зээл өгч хүү авч мөнгө хүүлж байгаа юм Тийм учраас ямармэррэжлээр хэлэн хүн сурсан хэд нь төрмйн байгужллагад амжилтттай ажиллаж байгааг чрихгүй мөртлөө мөнгө л яриад байгаа юм Батцэцэг жишээлбэл төрийн аобанд амжилттай л байна ш дээ
Нэргүй 2026-04-15 202.126.89.69
Шударга царайлсан дэмий нөхөр байна лээ. Санд алдаа дутагдал мэдээж байгаа, тэрийг нь далимдуулж илгээлтийн эзэд болсон ардын хэдэн хүүхдийн тэтгэлгийг зогсоолгох бодолтой юм уу. Голч дүн 75 бол хаана ч боломжгүй өндөр оноо. Үнэхээр тийм юм бол үүнийгээ илгээлтийн эзэн болгож шалгаруулахаас өмнө хэлэх естой байсан. Нэгэнт хүүхдүүд шалгараад очсон байхад араас нь шаал дэмий юм донгосч яваа хэрүүлч хүн. Хүүхдүүдийн буруу гэж байхгүй, тэд өөрсдийгөө шалгаруулсан юм биш, программ шалгаруулсан.
Нэргүй 2026-04-15 59.153.113.94
эцэг эх хүүхдийн бүгдийг хорь шалга атг даварсан ллаларууд бидний мөнгөөр зда. ийм хүмүүсээ төрд ажлуулаачээ эргүүнүүдээ энхбаяр батцэцэг ггичий мин мөнгөө төл ллаларуудаа
Зочин 2026-04-15 66.181.185.154
ТАНГУД УЛС МӨХӨӨГҮЙГ ӨГЛӨӨ БҮР САНУУЛЖ БАЙХ ЁСТОЙ ШИГ… ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ АВИЛГАЧИД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙГ БАЙНГА САНУУЛЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ
Нэргүй 2026-04-15 66.181.185.154
цахимаар тэтгэлэгийг олгохгүй бол тэр чигээрээ аймаг, нийслэл, дүүрэг хорооны авилгачдын амтат зууш болсон…
Нэргүй 2026-04-15 138.252.29.4
Энэ авгай болиосой
амжилтын манлай хэхэ 2026-04-15 202.70.37.221
Монголд хүн нэг юмаа бариад авчихсан байхад шантаажаар насаараа амьдрах боломжтойг тод харуулж буй амьд жишээ эгч шүү
нам бус иргэн 2026-04-15 59.153.84.210
БЗС-ийн журмыг өөрчлөх хэрэгтэй, уг нь зөв асуудал хөндсөн байна, гэхдээ энэ хүн БЗС-д ажиллаж бгаад олж авсан мэдээллээ өөрийн улс төрийн эрх ашгийн төлөө эсвэл улс төрчдийн өрсөлдөгч нарт нь өгөөш болгож мэдээлэл цацаж ашиг хонжоо олдог нь явуургүй санагддаг ер нь л ёс зүйгүй хүн, энэ олон хүнээс зөвхөн цөөн хэдэн хүнийг л байнга дурдаастай яриастай байгаагаас илт тодорхой байна
Нэргүй 2026-04-15 203.98.76.30
Ankh shudarga yum bn gesen shaal hudlaa avgai bn lee, odoo chi boliooo , alban tushaaliin toloo bas neg buunii nohoi l bn lee dee. harvaas sejigiin avgai !!!!!!!!!!!
иргэн 2026-04-15 59.153.84.210
яг үнэн