niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 03:36 UTC Source: https://news.mn/r/2860857/ 54a6fa33c1922781… ← back to niitlelch.mn

"Эрэгтэй хүүхдүүд монгол хэл, бичгийн босго давж чадахгүй байна"

"Эрэгтэй хүүхдүүд монгол хэл, бичгийн босго давж чадахгүй байна"

"Эрэгтэй хүүхдүүд монгол хэл, бичгийн босго давж чадахгүй байна"

Элсэлтийн шалгалтын бэлтгэл, үнэлгээний тогтолцоо болон Монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой сүүлийн үед өрнөсөн шүүмжийн талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.


-Элсэлтийн шалгалт хүний амьдралын чухал үеийн нэг гэдэг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид их, дээд сургуульд элсэх боломжоо энэ шалгалтаар олж авдаг. Сурагчид энэ шалгалтад хэрхэн бэлтгэх ёстой вэ? Мөн юунд анхаарах шаардлагатай вэ?

-Элсэлтийн шалгалт болоход хоёр сар гаруйн хугацаа л үлдсэн байна. Энэ хугацаанд тухайн хүүхэд өөрт тохирсон аргаар багштайгаа болон ганцаарчлан өмнөх оны жишиг даалгавруудыг ажиллах зэргээр шалгалтад бэлдэх хэрэгтэй. Хүүхдүүдийн нийтлэг алддаг, анхаарах ёстой зүйл юу байдаг вэ гэхээр хариултын хуудсан дээр зөв хариултыг дугуйлах дээр ихэвчлэн алддаг. Шалгалтын хугацаа 80–100 минут байдаг. Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд хариултын хуудасны загвар байгаа. Тэр загварыг хэвлэж аваад 80–100 минутад багтааж тест ажиллаж, хариултын хуудсыг бөглөж сурах хэрэгтэй.

Хүүхдүүд хариултын хуудастай зөв ажиллаж сураагүйгээс шалтгаалж дугаарлалтыг алгасаж бөглөх, нэг хариулт дээр хоёр хувилбар бөглөх гэх мэт алдаа гаргадаг. Үүнээс болж өөрийн авах ёстой оноог алддаг. Шалгалтын цаас биш, хариултын хуудас дээр хэрхэн, яаж хариулав гэдгийг нь хүн биш машин уншиж, зөв хариулсан хариултыг тоолж гаргадаг.

Тиймээс хариултын хуудсыг зөв бөглөж сурах, үүн дээр дадлагажих хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.

-Энэ жилийн элсэлтийн шалгалтад хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ?

-Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9–10-ны өдөр болж өнгөрлөө. Энэ шалгалтад 10–12 ангийн шалгуулагчид мөн өмнөх оны төгсөгчид хамрагдсан. Нийт 89331 хүүхэд шалгалтад бүртгүүлснээс 87117 хүүхэд шалгалт өгсөн. Шалгалтыг улсын хэмжээнд нийтдээ 52 шалгалтын төвд зохион байгуулсан. Аймаг болгонд нэг шалгалтын төв, Дорноговь болон Хөвсгөл аймагт хоёр, Улаанбаатар хотод 27 төвд шалгалтыг зохион байгуулж, нийтдээ 3600 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид хамтран оролцож тус шалгалтыг зохион байгуулсан.

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25–28-ны өдрүүдэд зохион байгуулна. Бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор мэргэжил сонголтоо хийсэн хүүхдүүд шалгалт өгөх хичээлээ сонгочихсон байна. Харин хараахан мэргэжлээ сонгоогүй хүүхдүүд хичээл сонголтоо хийгээгүй. Тавдугаар сарын 15-н гэхэд хэдэн хүүхэд бүртгүүлсэн гэдэг нь тодорхой болно.

-Элсэлтийн шалгалтыг хэрхэн, яаж шалгадаг вэ?

-Элсэлтийн шалгалтын хариултын хуудсыг шалгадаг скантрон машин гэж бий. Энэ скантрон машиныг шалгалтын төв бүрд байрлуулна. Хүүхдүүдийг шалгалт өгсний дараа, шалгалт өгсөн танхимаас засалтын танхим руу оруулж 100 онооноос хэдийг авсан байна гэдгийг сонгуулийн машин шиг уншуулаад, зөвийг нь тоолж гаргаад харуулчихдаг. Дэлгэцэн дээр бүртгэлийн дугаараар нь жишээ нь 100/45 оноо авсан байна гэх мэтээр анхны оноо нь гардаг. Энэ машин нь маш хурдан ажиллаж, хүүхэд шалгалт өгсөн даруйд өөрийн оноог мэдэх боломжтой. Долоон жилийн өмнөөс энэ машинаар шалгадаг болсон. Өмнөх онуудын шалгуулагчид хариугаа 14–21 хоног хүлээж сонсдог байсан. Шилэн засалтын технологийг нэвтрүүлснээр хүүхдүүд шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсон. Шалгуулагчдын авсан анхны оноог 24 цагийн дараа хэмжээст оноонд шилжүүлээд Боловсролын үнэлгээний төвийн сайтад оруулдаг. Хэмжээст оноог тухайн жилд шалгалт өгсөн хүүхдүүдийн онооны дунджаас хамааран хэмжээстжүүлэн бодно. Улсын хэмжээнд хамгийн өндөр анхны оноо авсан хүүхэд 800 оноо авдаг. Тухайлбал, хамгийн дээд талдаа 100/85 эсвэл 100/95 авсан байлаа гэж бодоход түүнийг 800 гэж үзэж үнэлгээний сайт дээр 24 цагийн дотор байршуулдаг.

-Элсэлтийн шалгалттай холбоотой жил болгон гардаг зүйл бол шалгалтын материал задарсан, задраагүй гэх асуудал. Үүнээс үүдэн хүүхэд сэтгэлзүйн талаас шалгалтад итгэх итгэл хүртэл алдардаг. Шалгалтын материал үнэхээр задрах боломжтой юу?

-Боловсролын үнэлгээний төв Тагнуулын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Шалгалтын сэдэв зохиогч багшийг үндэсний хэмжээний тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй мөн тухайн жилдээ олимпиад, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн багш нарыг сонгон шалгаруулж авдаг.

Жишээ нь монгол хэлний шалгалтын материалыг ЕБС-ийн нэг багш, их дээд сургуулийн нэг багш нийлж сэдэв, даалгаврыг боловсруулдаг. Тухайн багш нарыг ажиллуулахдаа сарын хугацаанд Улаанбаатар хотоос зайдуу, интернэт орчингүй газарт байрлуулж, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран камертай вакум орчинд тусгаарлан ажиллуулдаг.

Гэтэл одоо техник технологи хөгжсөн энэ үед хүнийг сар нийгмээс тусгаарлаж, цагдаагийн хяналт дор ажиллуулна гэдэг нэг талаар хүний эрхийг зөрчиж буй мэт боловч бид бүхэн тухайн багш зөвшөөрсөн тохиолдолд  ажиллуулдаг.

Боловсролын үнэлгээний төвөөс бэлэн болсон шалгалтын материалыг Тагнуулын ерөнхий газраар аймаг, орон нутагт хүргүүлдэг. Шалгалтын өглөө комиссууд Тагнуулын ерөнхий газраас ирсэн лац, ломботой материалыг шалгалтын төв дээр задалдаг. Жил бүр л шалгалтын сэдэв, даалгавар задарлаа гэх асуудал гардаг. Гэхдээ шалгалтын даалгавар задарсан зүйл байдаггүй.

Харин ашиг хонжоо хайх гэсэн, мөн хүүхдүүдийн шалгалтын айдас, түгшүүрийг ашиглаж “сэдэв, даалгавар задарсан байна”, “математикийн хичээлийн хариуг зарна” гэх мэтээр эцэг эх, хүүхдүүдээс мөнгө авч залилсан хэрэг гардаг. Энэ хүмүүсийг хуулийн байгууллагад хандан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авдаг. Иймээс шалгалт өгөх гэж буй сурагчид болон эцэг эхчүүд энэ мэтийн залилангийн хэлбэртэй худал хуурмаг мэдээлэлд итгэх хэрэггүй. Ерөөс шалгалтын материал задарч, зарагдсан түүх байдаггүй гэдгийг баталгаатай хэлэх байна.

-Шалгалтын сэдэв, даалгавар жилээс жилд хүндэрч байна гэж ярьдаг. Тухайн сэдэв, даалгаврыг шалгалтад орох сурагчдаар туршуулж үздэг үү? Сэдэв, агуулга нь сурагчдад тохирч байгааг хэрхэн тодорхойлдог вэ?

-Манайх хоёрдугаар сарын 1-нээс өөрсдийн цахим сайтад 10 хичээлийн блюпринтийг байршуулсан. Блюпринт гэдэг нь тухайн шалгалтын төлөвлөлт. Үүнд шалгалт хэдэн даалгавартай, сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгаас хэдэн хувь нь орж ирэх юм, сонгон судлах агуулгаас хэдэн хувь, хөнгөн, дундаж, хүнд даалгавар хэд хэд байх гэдэг нь тоо, эзлэх хувьтайгаа байдаг. Мөн өмнөх оны жишиг даалгавартай харьцуулж харах боломжтой. Дурын нэг багш өөрийн хүссэн сэдвээ тавьдаггүй.

Өмнөх жилийн үр дүнгээс энэ жил юуг өөрчлөх ёстой байна гэдэг багахан өөрчлөлтүүд ордог. Түүнээс савлагаатай, огцом өөрчлөлт байдаггүй.

-Элсэлтийн шалгалт өөрийн журамтай. Тухайлбал ямар нэгэн байдлаар мэдээлэл авах болон дамжуулах хэрэгслийг оруулахыг хориглодог гэх мэт. Хэрвээ ямар нэгэн байдлаар элсэлтийн шалгалтын журам зөрчсөн бол ямар арга хэмжээг авдаг вэ?

-Элсэлтийн шалгалтын журамд гар утас, таблет, гарын авлага, ухаалаг цаг гэх мэт ямар нэгэн байдлаар хуурч мэхлэх зорилготой зүйл авч орохыг хориглодог. Гэтэл өөртөө итгэлгүйн улмаас хүүхдүүд арга заль хэрэглэж гар утас нууж авч орох тохиолдлууд гардаг.

Гар утсаа нууж авч ороод шалгалтын материалыг цахим орчинд түгээж, даалгавар задарсан мэтээр хүмүүст буруу ойлголтыг өгдөг. Журам зөрчиж, үйлдэл дээрээ баригдсан хүүхдүүдийн бүртгүүлсэн бүх шалгалтын дүн, оноог хүчингүй болгодог. Дараагийн шалгалтад нь ч оруулахгүй байх журам бий.

Энэ зөрчлийг өмнөх оны төгсөгчид их гаргадаг. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1–2 удаа өгөөд босго оноог давж чадаагүй учраас өөрийнхөө оронд найз нөхдөө оруулах, өөр шалгалтаа амжилттай өгсөн хэн нэгнийг оруулах оролдлогууд гаргадаг. Шалгалтын байр руу орохын өмнө нь хүүхдийг шалгадаг. Шалгалтын анги танхимд ороход тухайн хүүхдийг хянагч багш дахин шалгадаг. Мөн тухайн сурагчийг бүртгэлийн зураг, иргэний үнэмлэхийн зурагтай харьцуулж тулгадаг. Тэгээд тухайн шалгуулагч биш бол дүн, оноог нь гаргахгүйгээр хариуцлагыг тооцдог.

-Элсэлтийн шалгалтын өмнө Монгол хэл, бичгийн шалгалтыг авдаг болсон. Энэ шалгалтад тэнцээгүй тохиолдолд элсэлтийн шалгалт өгөх боломжгүй шүү дээ. Монгол хэл, бичгийн шалгалт өгч буй сурагчид ихэвчлэн юун дээр алдаа гаргаж байна вэ? Мөн эрэгтэй сурагчид уг шалгалтад илүүтэй унаж байна гэсэн статистик бий. Энэ нь юутай холбоотой вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байдаг. Энэ босгыг давсан тохиолдолд Монголын их, дээд сургуулиудад сурах боломжтой. Босго оноог хараахан давж чадаагүй бол зургаадугаар сарын элсэлтийн шалгалтад орох эрхийг өгдөг. Учир нь тухайн бэлдсэн хичээлээр элсэлтийн шалгалт өгөөд математик, физикийн босго оноог давчихсан ч монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давж чадаагүй бол арванхоёрдугаар сард дахин шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд зургаадугаар сарын элсэлтийн шалгалтын батламжийг ашиглан өвлийн элсэлтээр их, дээд сургуульд элсэх боломжтой.

Сүүлийн жилүүдийн үзүүлэлтийг харахад математик, физикийн хичээлд сонирхолтой, инженер болох гэсэн эрэгтэй шалгуулагчид монгол хэл, бичгийн босго оноог давж чадахгүй байна гэсэн судалгаа гарсан.

Монгол хэл, бичгийн шалгалтын босгоо давж чадахгүй байгаа ч техник, инженерийн сэтгэлгээ сайтай, тоо сайн боддог, тэгсэн хэр нь монголоор унших, ойлгох, өөрийгөө бичгээр илэрхийлэх чадвар муу байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

-Саяхан болсон Монгол хэл, бичгийн шалгалт багагүй хэл ам дагууллаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Цэндийн Доржготов гуайн хошин өгүүллэг орсон. Тэр өгүүллэгийг уншаад 10 асуултад хариулах даалгавартай байсан ч ёс суртахууны сэдэв хөндсөн зохиолыг буруу ойлгож, садар самууныг сурталчилсан, согтуу хүнийг дөвийлгөсөн мэтээр цахим орчинд ташаа мэдээлэл түгсэн. Үүнийг дагаад нийгэм даяараа буруу эх уншуулж шалгалт авсан мэт ойлголт бий болсон.

Цахим орчинд аливааг дэвэргэж, сэвдэг энэ хандлагыг болих хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн төрийн байгууллагууд ч шүүлтүүртэй хандах ёстой. Жишээлбэл, тухайн шалгалтын материалтай танилцаагүй байж дүгнэлт хийх нь зохисгүй. Ёс суртахууны сэдэв бүхий уг зохиолд ямар асуулт тавьсан, хүүхдүүд хэрхэн гүйцэтгэсэн, үр дүн нь ямар гарсныг хараагүй байж “шалгалтыг дахин авах ёстой” гэж ярих нь зохимжгүй.

Үндэсний хэмжээнд 89 мянган хүүхдийн шалгалтыг зохион байгуулж, 3000 гаруй хүний хөдөлмөр шингэсэн байхад хэн нэгний буруу ойлголт, эх зохиолыг ойлгох чадваргүйгээс үүдэн нийгмийн сүлжээнд дэвэргэснээр бүхэл бүтэн байгууллагын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа нь харамсалтай.

Тухайн хүүхдүүдийн эцэг эхийг хамт шалгалтад оруулбал, зөв бичгийн таван алдаатай үгээс зөвийг нь ялгаж чадах болов уу гэж бодогдсон. Өнөөдөр нийгмийн сүлжээ, радио, телевиз, тэр бүү хэл албан бичигт хүртэл маш олон алдаа гарч, ямар ч шалгуургүй, цензургүй мэдээлэл түгж байна. Мессежний хэлбэрээр гийгүүлэгчгүй, ярианы хэлээр бичсэн зүйлсээ шууд нийтэлж, хүүхдүүддээ буруу үлгэр дуурайл үзүүлж байгаагаа бид өөрсдөө анзаарах хэрэгтэй. Ийм байдлаар цааш үргэлжлэх нь зохимжгүй.

Магадгүй насанд хүрэгчдийн уншиж ойлгох чадвар ч сул байна уу даа. Бид нийгмээрээ уншихаа больж, аливаа зүйлийн далд утга, өгүүлэмжийг ойлголгүй өнгөц дүгнэлт хийх хандлага давамгайлж байна.

Уран зохиол бол амьдралын олон өнгийг харуулдаг. Бидний багадаа уншиж байсан Д.Нацагдоржийн “Ламбагуайн нулимс”, С.Эрдэнийн “Малын хөлийн тоос” зэрэг бүтээлүүдэд ч амьдралын бараан тал гардаг. Лодон гэвш лам сахил хүртсэн мөртөө Цэрэнлхамын гоо үзэсгэлэнд татагдан зөрөг зам гартал явж буй зэрэг үйл явдал гардаг ч бид тэрийг уншаад буруу хүмүүжээгүй. Тиймээс 100 минутын шалгалтын хүрээнд ёс суртахууны сэдэв хөндсөн өгүүллэг уншууллаа гээд хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх зүйл биш л дээ. Үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Тулга 2026-04-15 202.9.40.69

Сонирхолыг нь төрүүлэхүйц хичээл болохгүй бгаа гэж ойлгож бно. Заах аргачлалаа шинэчилж, амьдралд нийцтэй хэлбэрт л оруулах хэрэгтэй дээ. Өнөөдөр тэд юуг илүү сонирхож бгааг судлаад түүнд нь нийцүүл. Дүн тавих хэлбэрээр явбал бүтэхгүй

Avatar

зочин 2026-04-15 202.9.40.185

Монгол хэлний сургалтын хөтөлбөрт эргэж харах юм байна гэсэн үг биш үү. Хамгийн сонирхолгүй хичээл болсон. Судлаач нар шиг л нээх олон юм заана тэгснээ наад захын юмаа мэдэхгүй. Хэдэн сайхан зохиол ч мэдэхгүй. Хэт онолжсон.

Avatar

Нэргүй 2026-04-15 85.118.165.202

:))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-15 158.59.146.30

олон шалтгаантай. 1) сургалтын чанар маш муу гсн үг, 2). сургуулийн удирдлага ажлаа хийж чадахгүй, чадваргүй байна 3)багшийн мэдлэг чадвар маш муу, багш ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг 4) багш ажилдаа дургүй байна 5) СУРАГЧИД ӨӨРСДӨӨ ХЭТ АРЧААГҮЙ ЗАЛХУУ БАЙНА ТЭД АМЬДРАЛ ДЭЭР.Ч ИЙМ БАЙХ МАГАДЛАЛТАЙ 6) ЭЦЭГ ЭХ НЬ ХИЧЭЭЛ НОМОНД НЬ АНХААРДАГГҮй,

гэхдээ 45 хан минутаар хичээл ороод, ихэнх цагт нь багш хүүхэд загнаад ажлаа хийдэггүй, ажлаа хийсэн ч маш муу, чадахгүй байнаа гэсэн үг шдэ

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.160.61

Хичээл 45 биш 40 минут ордог болоод их олон жил болж байгаа шүү цэцэрхэгч гуай

Avatar

иргэн 2026-04-15 203.217.139.245

Өгүүллийн сонголт үнэхээр буруу байсныг хүлээн зөвшөөрөөч. Юм л бол өөрсдийгөө зөвтгөх гээд байх юм. Өөр өчнөөн сайхан сургмжит өгүүлэл хэдэн арваараа л байгаа ш дээ. Үүнийг сонгосон хүмүүсийг дахин ийм ажилд бүү ойртуул

Avatar

Нэргүй 2026-04-15 103.212.118.207

Хөөрхий энэ авгай нэг л биш, Харин хамтран зүтгэгч нартаа үнэнч гэх үү дээ. Гэтэл шударга байх гэдэг нэг чухал хмжүүр бас бий дээ.

Avatar

зочин 2026-04-15 92.88.170.22

Хуухдууд байтугай насанд хүрэгчдийн монгол хэлээрээ уншиж ойлгох бичих чадвар туйлын хангалтгуй сул болсон байнаа. Монголчууд нийгмээрээ уншихаа больж, аливаа зүйлийн далд утга, өгүүлэмжийг ойлголгүй өнгөц дүгнэлт хийх хандлага давамгайлж байна.
Тэд нар цахим сулжээнд ойр зуурын элдэв янзын хэнд ч хэрэггуй хов живээр тархиа дуургэж бусдыг элдэв бусаар харааж зухэн доромжлон гутааж бах таваа ханган суудаг хумуус шуу дээ

Avatar

Сайшаалт Ерөөлт 2026-04-15 202.126.91.13

.ЭНҮҮНД ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БИШ. БАГШ НАРЫН БУРУУ..ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН МУУГИЙНХ БИШ БАГШ НАРЫН МУУГИЙНХ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Сайшаалт Ерөөлт 2026-04-15 202.126.91.13

..ЭНЭ БОЛ ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БИШ БАГШ НАРЫН БУРУУ…ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН МУУГИЙНХ БИШ БАГШ НАРЫН МУУГИЙНХ..

Avatar

Нэргүй 2026-04-15 202.179.24.90

Урьд нь м/хэлний шалгалтгүйгээр хүссэн сургуульдаа орж мэргэжил эзэмшээд ажиллаад болоод байсан. Одоо хүүхдүүддээ юун нээнтэг тавиад байгаан бэ

Avatar

Нэргүй 2026-04-15 203.91.115.51

Дандаа л задарч байсан. Хэн ч үүнийг шалгаж нягтлаж чадаагүй. Энэ камьбрижийн сургалттай хэдэн сургуулиудын авилга, багш нарын дарамт хэрээс хэтэрлээ. Үр хүүхдээ гадаад явуулж сургахын тулд эцэг эхчүүд эдгээр сургуулиудад авилга өгч хүүхдүүдээ оруулдаг. Тэгээд дүнг нь анхнаас нь өндөр байлгахын тулд тасралтгүй хахууль цутгаж байна. Багш нар нь бүүр гаршчихсан.

Avatar

Нэргүй 2026-04-15 202.9.47.31

bagsh nar ijil tegsh haritsval hiih l baisan yum. yrooso toohgu undesnii bichig meddeg heden huuhedtei l hoorondo haritsaad bid nar bol zugr utsara toglood l baij l baidag, odoo ch sain unshij chadahgu, ugaasa davtahgu zalhuuraad bga yum chn.

Avatar

Зочин 2026-04-15 192.82.92.42

Монгол хэлний шалгалт гэнэ. Туунд аман болон бичиг нь хамаарна.
Боловсролын яамыг самарсан боловсролгуй нэгэн салбарыг удирдлаа юу!!!

Avatar

Нэргүй 2026-04-15 202.70.43.34

Дээхнэ үед Аймаг орон нутгийн боловсрол соёлын газрууд гэж мафжсан газрууд байдаг байлаа тэд ч сайн “бантан хутгаж” түмэн олон ардын хүүхдийг амьдрал хувь заяаг “шийдэж тоглон уйлуулдаг” байвшдээ Базарвааний

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-04-15 202.21.110.94

АВИЛГАЛЫН ЭХ ОРОНД БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ АЖГУУ………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж