ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зар, мэдээлэл түгээж, Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэх замаар гадаад улсын зэвсэгт хүчинд элсүүлэх, цэргийн ажиллагаанд татан оролцуулах эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгджээ. Тодруулбал, цахим орчинд “Тээврийн жолооч”, “Тогооч”, “Харуул хамгаалалтын ажилтан” зэрэг ажлын байр санал болгож, сарын өндөр цалин, нэг удаагийн урамшуулал, байр, хоол болон иргэншил олгох нөхцөл амлан иргэдийг бүртгэж, ОХУ-ыг зорихыг санал болгож байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, ийм зарын дагуу ОХУ-ыг зорьсон Монгол Улсын иргэд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор тус гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэний мэдээлэл яаманд ирсэн бөгөөд зарим иргэнийг эх оронд нь буцаах арга хэмжээ авчээ.
Иймд иргэдийг цахим орчинд түгээгдэж буй баталгаагүй, өндөр цалин амласан ажлын зарын үнэн зөвийг нягталж, гэрээний нөхцөл, агуулгыг бүрэн ойлголгүйгээр аливаа баримт бичигт гарын үсэг зурахгүй байхыг анхааруулж байна.
3,605.46






















































Иргэн 1 минутын өмнө 202.133.76.35
Тэгээд тэр залилан хийгээд байгаа хувь хүн, байгууллагатайгаа тэмцээч. Далд санаа нь бол Оросыг л муулах.
Нэргүй 13 минутын өмнө 66.181.182.86
Ер нь явж явж өөрсдийнх буруу, яаж ч бодоод Хятад Орос 2 улсад ажиллах хүчин болж очино гэж юу байхав дээ
Нэргүй 17 минутын өмнө 203.17.23.177
ХАРИН Ч ОРОСУУДДАА САЙН ХУЛХИДУУЛЖ ҮНЭН ТӨРХИЙГ НЬ МЭДЧИХЭЭД ИРЭХ ХЭРЭГТЭЙ. УДАМ НЬ ТОДОРХОЙГҮЙ, УХААН МУУТАЙ ОРОЙГҮЙ ТЭНЭГ ОРОСЫГ ШҮТЭГЧ ОРКУУД