niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:00 UTC Эх: https://news.mn/r/2860787/ 1e6a4a3805e87dce… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайд аа, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлдээ хариуцлага тооцно уу!

Ерөнхий сайд аа, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлдээ хариуцлага тооцно уу!

Ерөнхий сайд аа, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлдээ хариуцлага тооцно уу!

Үндэсний аудитын газар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын 2025 оны санхүүгийн тайланд аудит хийхэд 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрсэн ноцтой мэдээллийг олон нийтэд ил болгов. Энэ бол маш ноцтой. Товчхондоо төр өмчдөө эзэн болж чадахгүйгээс хулгай нүүрлэсэн газар болж хувирсны тод жишээ ч гэж хэлж болно.

Уг нь төрийн өмчит компани нь том дарга нарын цүнхчдээ шахдаг газар, бизнесээ тэтгэдэг суваг болж байгааг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдээсээ эхлэн шүүмжилж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/ -ын удирдлагыг өөрчлөх шаардлага тавьсан нь ч бий. Гэвч тэр бүрт Засгийн газар төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ гэх үгээр аргалж, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нэг их том ажил амжуулж байгаа мэт дүр эсгэн ажилласны гор өнөөдөр ийнхүү гарч байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу.

Б.Цэнгэл нь 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ТӨБЗГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Түүний эрхлэх асуудлын хүрээнд харьялагддаг төрийн өмчит үйлдвэр, газруудын дийлэнх нь өр ширэндээ баригдсан, зээлээр цалин цавуугаа тавьж аргалсан жишээнүүд олон гарсан ч өнөөдрийг хүртэл хариуцлага тооцолгүй өнгөрөөсөөр ирсэн нь хачирхал төрүүлдэг.  Тэр хэрээр төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь дээшилсэнгүй уруудсан. Ердөө төрийн өмчит тавхан компани ашигтай ажилладаг нь “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд байдаг.

Шинэ Засгийн газар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад гарч байгаа санхүүгийн зөрчлийг бууруулж, менежментийг сайжруулъя гэвэл холбогдох хүмүүст хариуцлага тооцохын зэрэгцээ ТӨБЗГ-ын даргаа өөрчлөх шаардлага үүссэнийг дээрх аудитын шалгалт харуулж байна.

Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсоныхоо дараахан төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд дээр хуримтлагдсан өр барагдуулах ажлыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулан байгуулснаа зарласан. Уг ажлын хэсэг энэ хугацаанд юу хийв, хэчнээн өр төлбөр барагдуулах ажил гүйцэтгэсэн юм бэ. Өр барагдуулах ажил нь явахгүй байхын хажуугаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудаас нь 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрч байгаа нь энэ хүн ажлаа хэрхэн хийсний илрэл биш гэж үү.

Энэ оны эхээр төрийн өмчит компани, үйлдвэр газруудын өр төлбөр 18 их наяд төгрөгт хүрсэн тухай мэдээлэл цацагдаж байсан. Ийн өрөндөө баригдтал нь ажиллуулаад л байх хэрэг үү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-15 85.118.165.202

:))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.187.188

Ардын намчид минь дээ ! Ингэж хоёрын хооронд нэр нүүрээ барж байхаар 90-ээд оноос эхэлсэн АН-ыхны худьчлал шиг "МЕНЕЖМЕИТИЙН ХУВЬЧЛАЛ" гэсэн гоё нэрээр хамгийн их ашиг орлоготойг нь шилж ҮНЭГҮЙ авчихаач.

Avatar

зочин 2026-04-15 103.229.123.135

Энэ чинь хуучнаар Төрийн өмчийн хороо биз дээ. Одоо хүртэл байсаар байгаа юм уу?
Өмч хувьчлалын үед л бий болсон байгууллага. Одоо хувьчлаад байх өмч төрд үлдсэн юм уу?
Татан буулгах хэрэгтэй. Хайран татвар төлөгчдийн мөнгө, урссаар л байгаа юм бна.

Avatar

Нэргүй 2026-04-15 103.229.122.94

Раашийн хүргэн энэ пэндийсэн гахайг хусах цаг болсон.

Avatar

Нэргүй 2026-04-15 59.153.113.178

Цэнгэл бол утсан хүүхэлдэй шүү дээ. Төрийн өмчийн компаниудыг МАН, сайд, гишүүдийн арыг даагч нар толгойлж байгаа цагт бурхан чөтгөр аль нь ч очоод мянган сайхан юм бодоод зүтгүүлээд ч нэмэргүйг УИХ-аар төрийн өмчийн асуудлыг цэгцлэх, хувьчлах асуудал мөнхийн гацаатай байдгаас харж болно

Avatar

Зочин 2026-04-15 103.229.123.51

Монгол улс ер нь л энэ авалгачдийг устгахгүй бол болохоо байсан байна.

Avatar

Нэргүй 2026-04-15 202.126.88.85

Энэ сэвстэй гүзээ махан толгой юугаа мэдэхийн хүүк шийднэ

Avatar

Зочин 2026-04-15 64.119.29.46

Энэ махан толгой юу ч мэдэхгүй юу ч хийхгүй шүү дээ бас л улс төрчсөн нутаг ус нам ярьсан нөхөр шүү дээ зайлуулах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2026-04-15 66.181.185.154

ТӨРИЙН АУДИТ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ХАМГИЙН ГОЛ НЬ АТГ-РҮҮ БАРИМТЫГ НЬ ЯВУУЛЖ ЯЛЛАХ ЁСТОЙГ ЯЛЛАЖ, ҮХҮҮЛЭХ ЁСТОЙГ ҮХҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.189.125

2017 оноос биш 2019 оноос томилон ажиллуулж байгаа шүү. 1980 оныхон явуулах гээд үзээд байгаа.

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.185.154

авилгач дээрээ улцан гэгчээр бас хүүхэмсэг гэнэ үү

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.177.237

ene gahaig solioogui tsagt mongol hugjihgui

Avatar

dd 2026-04-15 202.70.43.201

bityy brand hyn bnle sh tee. ehner ene hoer chin. buzariin bayan bolchihson.

Avatar

Зочин 2026-04-15 66.181.185.154

Төрийн өмчийн компаниудаар дүүрэн улс төрчдийн тавиулуудыг чихэж ЭМЧ, БАГШ НАР жилийн 30 сая төгрөгийн цалин авч байхад авилгачдын тавиулуудыг сарын 30 сая, жилийн 360 сая төгрөгөөр угжиж байгаа авилгач даа

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.185.154

төрийн өмчийн компаниудыг авилгажуулсан энэ тавиул авилгач ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-15 203.98.76.30

Ёстой бүтэхгүй гар даа. Төрийн өмчийн компаниуд дээр хийж байгаа томилгоог нь хараарай. Мэргэжлийн томилгоо юу ч байхгүй, дандаа хулгайч, хорчин, ховчин гаруудыг энд тэнд байрлуулна. Энэ Цэнгэлийг зайлуулах болсоон толгой гэж олгой. Дээр нь архичин хүүхэнчин гэж байгаа бас муугаа мэдэхгүй. Цэнгэлийг зайлуул оронд нь мэдлэг боловсролтой залуу авчирч тавь !!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-04-15 59.153.114.211

хэвээр нь байлгах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж