Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2025.10.21-нд 350 вагоныг 6 тэрбум төгрөгөөр хоёр сарын хугацаанд түрээслэх тендер зарлажээ. Тендерийг Засгийн газрын тогтоол, үйлдвэрийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн тоот албан бичигт үндэслэн зарлаж, вагон түрээслэгчийг сонгон шалгаруулалт явуулсан гэдэг тайлбар зүүсэн байна.
Гэтэл техникийн тодорхойлолтод зөвхөн шаардлагын буюу ОХУ-ын 12-132 загварын хагас вагон эсвэл түүнтэй дүйцэхүйц гэсэн төрлөөр 350 вагоныг тендер зарлалгүй, үндэслэлгүйгээр тендерээ 19-50 ширхгээр хуваан 10 багцалсан. Ингэхдээ тендер шалгаруулалтын баримт бичигт ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг огт оруулалгүй хасаж, нийт хоёр сарын хугацаанд ажиллуулахаар төлөвлөсөн гэдгийг аудитын дүгнэлтээр тогтоосон байна.
Гүйцэтгэлээр нийт 9 багцын 300 вагоны түрээсийн тендерт “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК шалгарсан байна. Улмаар 2025.12.28-ны өдрийн 5/289-2025 тоот 4.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Үлдсэн нэг багцад 50 вагон түрээслэхээр “Дулаанвинг” ХХХ шалгарч, 2026.01.26-ны өдрийн 5/019-2026 тоот 850 сая төгрөгийн гэрээ байгуулжээ.
Үндэсний аудитын газраас эдгээр түрээсийг 2026 оноос эхлэн үйлчилгээнд явуулах байсан учраас 2025 онд тодотголоор зайлшгүй шаардлагатай бус төсвийг баталсан гэж дүгнэсэн байна. Мөн тус үйлдвэрт эрх бүхий албан тушаал эрхэлж байсан Н.Энхбаясгалангийн удирддаг компани тус тендерийн 9 багцад дангаараа шалгарсан нь аудиторуудын анхааралд өртжээ.



Н.Энхбаясгалан нь Эрдэнэт үйлдвэрийн Хамгамжийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 онд 49 хувийн хувьчлалтай холбоотойгоор ажлаа халагдсан найман албан тушаалтны нэг. Түүний удирддаг “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, Хандгайтын төмөр зам бүтээн байгуулалттай холбоотой дуулианд оролцогч компаниар нэрлэгдэж байсан гэдгээрээ алдартай. Дээрх дуулиант хэргүүдтэй холбогдуулан шүүх дээр хүртэл гэм буруутнаар дуудагдаж байсан хуулийн этгээд юм.
Тухайлбал, нэр бүхий этгээдүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 55 тэрбум төгрөгөөр 300 вагон худалдан авч, “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн. Тэдгээр вагоныг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түрээслэн, 55 тэрбум төгрөг олсон гэдэг баримт өнөөдөр ч хуучраагүй. “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК-тай холбоотой эдгээр зөрчлийг Засгийн газрын Ажлын хэсэг 2022 онд тогтоогоод, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байдаг. Тэр хэрэг одоог хүртэл хууль хяналтын байгууллагад боогдсон хэвээр байгаа.
Тэгвэл Г.Ёндон тэргүүтэй Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд тендерийн шаардлагаа өөрчилж, тус компаниас 300 вагон түрээслэхээр болсон нь аудитын шалгалтаар ийнхүү дахин илрэв. Илрэхдээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр биш Эрдэнэт үйлдвэр болж байршлаа өөрчилжээ. Үндэсний аудитын газраас энэ асуудалтай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Ёндонд “Худалдан авалтын эрсдэлийг удирдах, ерөнхий нөхцөл магадлахаас зайлсхийж, тендерийн шаардлагыг бууруулсан, тендерт өрсөлдөж байгаа аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгч, хамаарал бүхий этгээдийг тогтоож, ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлээгүй зөрчлийг арилгаж, давтан гаргахгүй байх” албан шаардлага хүргүүлжээ.
3,605.46






















































Нэргүй 2026-04-15 66.181.179.254
яасан ханаж цаддагүй хулгайч зам тээврийн сайд байхдаа баахан хулгайлсан эрдэнэт үйлдвэрийн дарга байхдаа баахан хулгайлсан шоронд бүр үхчихсэн байх хүн
Нэргүй 2026-04-15 85.118.165.202
:)))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-15 66.181.186.128
Бүдрагчаа сэтгүүлч Эрдэнэтийн тендерийн булхайг баримттайгаар илрүүлж бичсэн байсан даа, яагаад арга хэмжээ авдаггүй, шалгадаггүй юм бол, хууль үйлчилдэг бол шийтгэдэг газар нь явуулмаар юм
Нэргүй 2026-04-15 45.117.35.49
Ёндонгийн
Зочин 2026-04-15 124.217.135.129
Ёндон сайн хэмнэлттэй ажиллах гээд зөрчилд оржээ
Нэргүй 2026-04-15 202.126.90.18
Яадаг муу балай бэ эртхэн ялын үүрүүлэхгүй бол зургаа зурахгүй өөр төрлийн хулгай хийгээд байх юм байна даа. Эрүүгийн хуульдаа иймэрхүү хэргийг маш хурдан шийддэг болгомоор байн
Зочин 2026-04-15 124.217.135.154
Ажил сайн хийж бгаа хүнээ мэрж иддэг араатан монголчууд
Нэргүй 2026-04-15 66.181.185.132
50 жилийн ял өгөөд бүх хөрөнгийн нь хураа
Нэргүй 2026-04-15 202.126.91.143
ТЗЗТИ ийн вагоныг ДТҮ ийн нэр барьж дээрэмдсэн хэрэг одоо ч хуучраагүй!!
Нэргүй 2026-04-15 66.181.177.237
ersented zuvhun ideh gej ochdog
ИРГЭН 2026-04-15 103.57.93.57
Яаахав цаад эзэн нь хулих Хурандаа Хүрэлсүх учираас их хэмжээний мөнгөний хулгай луйвараа зоригтой хийгээд байгаа захиралууд төрийн өмчийн компаниудад олон байгаад байгаа!!! Хулихдуулаж худалчууд Хүрэлсүх их наядын хөрөнгтэй болсон нь үнэн!!!
Зочин 2026-04-15 124.217.135.50
эрдэнэтийг авахын төлөө шунагчид Ёндонгоос өө эрж хуцаж бгаа юм. Шударга сайн мэргэжлийн дагуу ажилладаг хүн.
Нэргүй 2026-04-15 203.91.115.51
Ганц хүн 1.2 их наяд төгрөгний хулгайг гардаж байна. Аая яа. Ман! Энэ одоо юу вэ! Кю Эс Си гэдэг нь Хөгжлийн банкны 3-дахь том найдваргүй зээлдэгч. 200 гаруй тэрбум төгрөгөө төлж чадаагүй яваа луйварчин этгээд!
Нэргүй 2026-04-15 202.126.89.175
хүрэлсүх гал хаи нь байхад яаж ч чадахгүй ээ!!
Нэргүй 2026-04-15 66.181.185.18
хятад байж болно монгол хэл сур …ёндоны…
Нэргүй 2026-04-15 188.162.248.253
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатайгаар зохицуулчихна.
Нэргүй 2026-04-15 66.181.188.221
Бодвол тэгээд өнгөрөөдөгөөрөө өнгөрөөнө л биз дээ
Нэргүй 2026-04-15 66.181.185.154
ЕНДОН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ АСАР ИХЭЭР АВИЛГАЖСАН БАЙНА… АТГ ШОРОНД НЬ ХАТААГААРАЙ