niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:00 UTC Эх: https://news.mn/r/2860813/ 745683915364579a… ← niitlelch.mn руу буцах

VS: Нүүрсээ 50 хувь хямд зарсан, зараагүй

VS

VS: Нүүрсээ 50 хувь хямд зарсан, зараагүй

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай Харбины гэрээг байгуулахдаа нүүрсээ 16 жилийн турш хоёр дахин хямд үнээр нийлүүлэх гэж байна. Энэ гэрээг шалгах ёстой гэх шаардлага тавин, Түр хороо байгуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар гаргасан. Тэгвэл Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Нүүрсийг 50 хувь хямд зараад байгаа зүйл огт байхгүй. Ур хөршийн зүгээс танай тал энэ асуудлаар сонсгол хийвэл “бид хилээ хаана, нүүрс авахгүй гэдэг" гэх мэдээллийг өгсөн. "Ньюс" агентлаг энэ долоо хоногийн "VS" буландаа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын Харбины гэрээтэй холбоотой асуудлаар илэрхийлсэн байр суурийг онцолж байна. 


 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:  

-Харбины гэрээ бол маш чухал гэрээ. Өмнөх бүх оффтейк гэрээнүүд бүгд асуудалтай байсан. Нүүрсний сонсголын үеэр 44 их наяд төгрөгийн асуудал байна гэж яригдаж байсан. Тэгэхээр ийм их дүнтэй асуудал дагуулсан гэрээнүүдийг бид цаг алдалгүй хянаж хэрвээ асуудал байвал засаж сайжруулъя гэж байгаа юм. 2024 оны хоёрдугаар сард "Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ Ж.Ганбатын бичсэн тайлан бий. Тус тайланд, айлын тал буюу БНХАУ-ын тал  энэхүү 250 сая тонн нүүрсийг 16 жилийн турш авахдаа Биржийн үнээр авъя гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бизнес учраас таван хувийн хөнгөлөлт өгөөч ээ гэсэн байгаа юм. Гэтэл Биржийн үнэ 100 ам.доллар байлаа гэж бодоход таван хувь хямдруулаад 95 ам.доллароор зарах боломжтой байгаа юм.

Тэгсэн 50 юм уу 60 ам.доллар юм уу тодорхойгүй буюу хоёр дахин хямд үнээр Монгол Улсын баялгийг бүхэл бүтэн 16 жилийн турш худалдахаар болсон.

Үүнийг шалгах түр хороо байгуулах гээд байгаа юм. Ингээд үнэхээр асуудал байгаа бол засаж сайжруулаад иргэддээ ашигтай байдлаар өөрчилье гэж байгаа юм. Том гэрээнүүдийн ард хулгай, луйвар бий. Нэг тонн тутмаас манай эрх мэдэлтнүүд хэдэн тонн нүүрс цавчиж байгааг хянах гээд байгаа юм.

 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Харбины гэрээний тухайд хоёр улс анх гэрээ байгуулахдаа нууцлалтай байна гэж тохирч УИХ үүнийг хоёр удаа баталсан. Хоёрдугаарт, энэ гэрээг бусдад ил болгохоор бол гэрээг ил болгох гэж байгаа тал нөгөө талаасаа зөвшөөрөл авна гэж гэрээнд тусгасан байгаа. Гуравдугаарт, энэ гэрээ бол хоёр Засгийн газар хооронд хийж байгаа гэрээ. Түүнээс хэн дуртай нь очоод хувиараа гэрээ хийсэн асуудал биш. 17 жил гацсан төмөр замыг явуулах гурван жил хөөцөлдсөн гэрээ. Энэ хугацаанд 56 удаа ажлын хэсэг байгуулсан байдаг. Нөгөө талаас бусад авч байгаа Чалько, Инком зэрэг Тавантолгойгоос олон жил авч хөнгөлөлт эдэлдэг компаниудтай адилхан хөнгөлөлт үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Энэ дагуу  гэрээ хийсэн. Хямд гэрээ хийсэн гэж буруу зөрүү ярьж байгаад харамсч байна.

Нүүрсийг 50 хувь хямд зараад байгаа зүйл огт байхгүй. Шаардлагатай гэвэл буруу ойлгоод байгаа Ж.Баярмаа, Д.Ганбат гишүүнийг энэ гэрээг үз гэж хэлсэн.

Урд хөрш “танайх өөрсдөө гуйж ирсэн” гэдэг ганц л зүйлийг хэлж байгаа. Тэгээд өөрсдөө гуйж гэрээ хийчхээд “болохгүй байна, буруу байна аа” гэвэл урд хөршийн зүгээс, бид нар заавал танайхаас нүүрс авах албагүй. Танайхаас жаахан нүүрс авахын төлөө бидний нэр хүндэд  маш их халдаж байна” гэдэг зүйлийг хэлсэн. Манай талаас Хятад улс руу нүүрснийх нь хоёр хувийг нийлүүлдэг. Үнэхээр хямд үнээр нийлүүлээд байна гэж байгаа бол Ц.Туваан бид хоёрыг шалга. Хэрүүлээ дотроо хийе. Зах зээлийн ханшаараа л гэрээ хийж байгаа. Дээр нь тээврийг нь манай улс хийж байгаа. Нэг тонн нүүрсний тээврийн зардал 20 ам.доллар. Хоёр улсын төрийн өмчийн компани хооронд хийсэн гэрээнд авлига, мөнгө төгрөгийн асуудал байх боломжгүй. Хэрвээ Харбины гэрээний талаар сонсгол хийвэл дээр хэлсэн гэрээг ил болгох гэж байгаа тал нөгөө талаас зөвшөөрөл авна. Хоёрдугаарт, та нар сонсгол хийвэл манай улсыг гутаан доромжлохыг бид мэдэж байна.

Тиймээс танай тал энэ асуудлаар сонсгол хийвэл “бид хилээ хаана, нүүрс авахгүй” гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-15 85.118.165.202

:))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.187.76

Энэ Дэлгэрсайханыг огцруулах аян өрнүүлье. Иргэдээ..

Avatar

Нэргүй 2026-04-15 178.174.229.45

HARBINII GEREE BOL MEDEEJ MUU GEREE TEGEED L NUUGAAD BGAAA. OYUERDENE HUDALCH. SADAR UHNA DEEGII. GAHAI TUBAAN GALZUU NAYAMKA 4. YAJ SAIN GEREE HIIHBE DEE? UGAAS TENEG HUMUUS SHUU DEE

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.186.128

УИХ-ЫН ГИШҮҮД ЭРҮҮЛ УХААНТАЙ Л ЮМ БОЛ ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭ, ГЭРЭЭГЭЭР ТОГТСОН ЗҮЙЛСИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЭХ, СОШИОЛД ПОПРОХ , "ШУДРАГЫ"-ЫН ДҮРД ТОГЛОХ ҮЙЛДЭЛ ГАРГАХАА БОЛИМООР ЮМ, ЯЛАНГУЯА 2 ХӨРШТЭЙГЭЭ , АСУУДАЛ БАЙГАА БОЛ ХААЛТТАЙ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ, ТОДОРХОЙ АЖЛЫН ХЭСГҮҮД ГАРГААД ДҮНГ НЬ ХААЛТТАЙ ТҮВШИНД ХЭЛЭЛЦЭЖ БАЙМААР БАЙНА. АЗААР Ч ЮМ УУ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛЧООД ИНГЭЖ ТЭНЭГЛЭХЭЭ БОЛИМООР ЮМ, ҮНЭХЭЭР УТГАГҮЙ ,

Avatar

Tseeej 2026-04-15 66.181.185.81

Henig tseejeereee hamgaalana br

Avatar

Нэргүй 2026-04-15 66.181.185.154

Ухаа худгийн хулгайч Эм Си Эсийн тавиул авгай эхлээд бодь ийн нүүрсний хулгайг шалгачих

Avatar

Нэргүй 2026-04-15 59.153.113.94

баярмаа чи яргачин хазгар энхбаяр луйварчин мэндбаяр шуумараа яах гэж бна ггичий мин

Avatar

Нэргүй 2026-04-15 43.242.242.59

Ж.Баярмаа бол АНУ-ын хатгаасаар Монгол-Хятад хоёр улсын хооронд үл ойлголцол, хагарал гаргах гээд байгаа юм биш үү. Хятад нүүрс авахгүй бас Орос бензинээ өгөхгүй бол Монгол улсын хувьд маш хүнд байдалд орно. Үүнийг эд нар хүсээд байгаа юм биш үү. Эх орныхоо төлөө яагаад явахгүй байна вэ. Элбэгдоржтой 2 сарын өмнө эд нар очиж уулзсан. Цаад нөхөр нь ингэж зөвлөсөн юм байхдаа.Хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байвал зүгээр л байна даа гишүүд ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж