niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:00 UTC Эх: https://news.mn/r/2860756/ d041ea0afda000a3… ← niitlelch.mn руу буцах

Монгол төрийн өр огцом өссөн ч өгөөж нь хангалтгүй байна

Монгол төрийн өр огцом өссөн ч өгөөж нь хангалтгүй байна

Монгол төрийн өр огцом өссөн ч өгөөж нь хангалтгүй байна

Засгийн газар хамгийн сүүлд олон улсын санхүүгийн зах зээлээс 500 сая ам.долларын "Сенчири-5" бондыг босгосон. Тус бондын  санхүүжилтээр 2026 онд хугацаа нь дуусахаар байсан  5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийсэн.

Өрийг өрөөр дарах энэхүү аргыг хэрэглэснээр Засгийн газрын өр 2025 оны байдлаар өмнөх оноос хоёр их наядаар өсөж, 35.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

Хэдийгээр хамгийн сүүлд гаргасан бондын хүү буурсан ч "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтуудын хүрээд олон их наяд төгрөгийн өрийн баталгаа гаргах шаардлага үүссэн. Тухайлбал, нийслэлд олон тэрбум ам.долларын гадаад өр болон дотоодын үүсгэх эрх олгосон нь ийнхүү Монголын төрийн өр огцом өсөхөд нөлөөлөв.

УИХ-аас 2026 оны төсвийн тухай хуулиар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод бонд, 1 тэрбум ам.доллар хүртэлх гадаадын үнэт цаас гаргах эрх олгосон. Эдгээр санхүүжилтээр 2026, 2027, 2028 онд төлөх бондуудаа дахин санхүүжүүлэх төлөвлөгөө бий.

Үндсэндээ бондуудын  өр төлбөрийн хугацаа давхцаж байгаа. Дээр нь ирэх жилүүдэд төсвийн орлого тасалдах нөхцөл үүсвэл эдийн засагт томоохон дарамт учруулах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж буй. Иймд өмнө нь босгосон бондын хөрөнгийг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг эргэн харж, бодит үнэлгээ хийх шаардлага тулгарч байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бондын санхүүжилтийг эдийн засгийг тэлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд өсөлтийг дэмжих зорилгоор идэвхтэй ашигласан гэж тайлбарладаг. Гэвч зам, дэд бүтэц, эрчим хүч, хот байгуулалтын салбарт дорвитой ахиц гаргаж чадаагүй байна. Үүнийг зээл авах нь зөв, харин зарцуулалт нь буруу байсан гэдгийг Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд анхааруулсааар байгаа. Хэрэв авсан зээл, босгосон бонд эдийн засгийн бодит өгөөжийг бүрдүүлсэн бол өнөөгийн өрийн дарамт ийм хэмжээнд хүрэхгүй байсан нь ойлгомжтой.

Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Энэтхэгийн 1.75 хувийн хүүтэй 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа. Газрын тос боловсруулах аж үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэйд тооцогддог. Томоохон дэд бүтцийн төслүүд он дамжин хэрэгждэг учраас дунд хугацаандаа төсөвт өртөгт өөрчлөлт ордог онцлогтой.

Түүнчлэн Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх жилүүдэд нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ гадаадаас санхүүжилт авч, зарим өндөр үнийн дүн бүхий төслүүдийг хэрэгжүүлэх юм. Дурдвал,

  • Тусгай замын автобус /BRT/-ны нэгдүгээр шугамын төслийг 2025-2027 оны хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт санхүүжилтийн дүн нь 204.6 тэрбум төгрөг бөгөөд үүнийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.
  • Хөнгөн галт тэрэг /Трамвай/төслийг 2025-2027 оны хооронд хэрэгжүүлнэ.  Тус төслийг 160-200 сая ам.долларын гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ.
  • Их багтаамжийн нийтийн тээвэр /Метро/ төслийг 2.1 тэрбум ам.долларын өртөгөөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн төсөв болон гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
  • Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн төслийн санхүүжилтийг 2025 онд шийдсэн бөгөөд нийт 160 сая ам.долларын Дэлхийн банк, Хятадын Эксим банкны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

Нөгөө талаас, олон улсын зах зээлээс босгосон бондууд ихэвчлэн өндөр хүүтэй байдаг. Үүний улмаас жил бүр хүүгийн төлбөрт их хэмжээний зардал гарч, нийт дүнгээрээ томоохон санхүүгийн дарамт болж хуримтлагдсан. Хэрэв энэ хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, технологи зэрэг урт хугацаанд өндөр өгөөж өгөх салбаруудад илүү чиглүүлсэн бол илүү тогтвортой өсөлтийг бий болгох боломж байсан эсэхийг бодох нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-15 202.131.227.222

нохойн баас шээс

Avatar

Нэргүй 2026-04-15 202.9.40.23

худлаа ш** май бузр муу снаатай х***а манж хошнгнууд худлаа шаагаад хужааманжууд яагаад хужааманжшаарнууд дэлхиыгээр тархцийнбэ

Avatar

Нэргүй 2026-04-15 85.118.165.202

:)))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-15 202.9.40.23

хужаанууд х***а манжууд компни нэрээр бүгдийг хамж хийж уул уурхай баялгыг х***а манж ухж зөөж компни нэрээр цөлмж авч хулгайлж бгаа ийм юмыг болиулх хэргтэй.

Avatar

Нэргүй 2026-04-15 202.9.40.23

мнголд компни нэрээр хужаанууд бүгдийг эзлжхужааманж компниуд бүгдийг эзлж монопл тогтоохийг болиулх хэргтэй х***а комдни хөрнгж аривэж бүх юмыг эзлж хийж. юм юмруу орж эзлж.

Avatar

Нэргүй 2026-04-15 202.21.99.126

СОЛОНГОСЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮН ЭХЛЭЭД ЗАМ ЦАХИЛГААН НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ТӨЛӨВЛӨЖ БАРЬДАГ ДАРАА НЬ ҮҮНТЭЙ УЯЛДУУЛЖ БАРИЛГАА БАРЬДАГ ГЭЖ ЗӨВЛӨСӨН БАЙНА ЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж