"Ирэх намар ургац хураахад 4500-5000 тн дизель түлш хэрэгтэй"
Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлт гээд цаг үеийн мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Гурил, талхны үнэ намар нэмэгдээд эхлэхэд гол нөлөөлдөг зүйл бол дизель түлш. Тариалан эрхлэгчдэд дизель түлшийг боломжит үнээр олгож байгаа юм байна. Ирэх намар гурил, талхны үнэ нэмэгдэнэ. Салбарын яам ирэх намрыг яаж харж байна вэ. Ард иргэдийн амьжиргаа, татвар, инфляцийн уялдаа холбоог хэрхэн харж байна вэ. Бид татварын хөнгөлөлтийг л үзүүлэхээс өөр гарцгүй юм шиг харагдаж байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Ойрх Дорнодод үүсч буй асуудалтай холбоотойгоор хүнсний барааний нийлүүлэлт гэх мэт олон зүйлд хүндрэл учруулж байгаа нь үнэн. Хүнсний хэрэгцээг хангах олон томоохон аяны хүрээнд хаврын тариалалтыг цаг үеийн хүндрэл дундуур саадгүй явуулахаар хичээж байна. Газар тариалангийн салбарыг үнийн өсөлтийг хамгаалахын тулд дизель түлшийг 3400 төгрөгөөр нэг литрийг нийлүүлж байгаа бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд энэ ажил зогсоно. Намрын тариа хураалтад улаан буудай, хүнсний ногоо гээд тооцохоор 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй болно. Тийм учраас ирэх намрын үнийн өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигд, сайхан эхлүүлж, шатахууны нөөцийг бэлдэхээр санхүү мөнгөө судалж байна.
Өнгөрсөн зун ган гачигтай байж, ургац хураахдаа төмсний 50 хувийг алдсан. Тийм учраас тариалангийн салбарт учирсан байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхээр үүлэнд нөлөөлөх ажлыг 350 сая төгрөгөөр хийх гэж байна. Байгаль орчин, уур амьсгалын яам болон цаг уурын байгууллагад хүлээлгэж өгнө. Ганц газар тариалангийн салбар бус хүнсний салбарын үнийн өсөлт ажиглагдаж, нийлүүлэлтийн доголдол үүсэх гэж байна. Тийм учраас бидэнд үүсэх хүндрэлийг урьдчилан харж, үнэ өсвөл татварын зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага гарч болзошгүй тал дээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Говь нутагт усгүйдэж, бэлчээр хомсдож байна. Малчид мал сүргээ өсч үржүүлэхэд хүндрэлтэй байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин над руу мессеж бичиж байна. Зүүн аймгуудад ноолуурын дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан гэж сонссон. Одоо нэг кг ноолуур ямар үнэтэй байна вэ. Мөн хүлэмжийн аж ахуйн эрхлэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ. Хүүгүй урт хугацаатай зээл олгох уу?
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Ноолуур бол малчдын орлогын эх үүсвэр. Ноолуурын үнийг аль нэг сайд тогтоохгүй ээ. Зах зээлийнхээ ханшаар явна. Энэ жилийн ноолуурын үнийг нэмлээ гэж ярьж болохгүй. Салбар яамнаас биржээрээ дамжуулан дуудлага худалдааг зохион байгуулж байна. Бүс нутгийн ноолуурын гаралттай холбож зохион байгуулахгүй бол самнаж дуусаагүй байхад нь дуудлага худалдаа хийж, үр дүнгүй ажил болох эрсдэлтэй. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зуны болон өвлийн хүлэмжийг хөгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Хүлэмжийн чанараас авхуулаад олон зүйл байгаа учраас бүсчилсэн байдлаар хоршоодтой хамтран ажиллана. Олгох дүрэм журмын хувьд салбар яам маш нээлттэй ажиллана. Малаас гарч байгаа түүхий эд мах, арьс шир, ноолуур, ноос, дайврыг үнэд оруулахад гол анхаарлаа хандуулна. Арьс шир боловсруулах үйлдвэрийн цаасан дээрх төсөл олон байгаа ч Эмээлтийн төслийг яаравчлах тал дээр анхаарна. Дарханы арьс ширний үйлдвэрийн асуудал бүтэхгүй болсон юм билээ. Ард иргэдийг хуурах боломжгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрийнхөнтэй уулзахад бүтээгдэхүүн хийх тал дээр аж ахуйн нэгжүүд олон ажлыг хийж байна. Гадаад руу экспортлох асуудлыг хэлж, ярьж байна.
УИХ-ын гишүүн М.Ганхөлөг:
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг тодруулъя. Өмнө нь энэ зээлийн хэлбэрийг нь өөрчилж, төвийн бүс рүү олгох асуудлыг салбарын сайдууд хийж байсан. Тэр нь үнэхээр зөв байсан уу. Хаврын тариалалтын үед зээлээ аваад, хүлэмжээ барьчихсан байх ёстой биш үү. Энэ жилийн хэчнээн зээлийг хэр хэмжээгээр олгох вэ. М.Бадамсүрэн сайд асан хугацааг нь уртасгаж, зөв шийдвэр гаргаж байсан шүү дээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан дээр энэ жил улсын төсвөөс мөнгөө төсөвлөөгүй. Эргэн төлөлтийн 20 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгийг орон нутагт хуваарилахдаа тухайн орон нутаг ЖДҮС дээрээ мөнгө тавьбал хувьчилж олгодог зарчмаараа явна. Цаг хугацаа алдаж, 4-5 дамжлагатай төвөгтэй асуудлуудыг шинэчилнэ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар ЖДҮС-гийн зээлийн хугацааг өөрчлөх асуудлыг танилцуулж, шийдвэр гаргана. Хугацаа нь өөрчлөгдөөгүй байсныг өөрчилж, шат дамжлагыг нь цөөлнө.
Шинэ хоршоотой холбоотой асуудал малчдад маш том боломжийг олгосон. Олддоггүй байсан зургаан хувийн зээл жирийн малчдад очсон. Сэргэлтийн зээл болсон. Энэ хөтөлбөрийг цаашид амилуулах чиглэлд Шадар сайдын ажлын албан дээр бодлого гарч байсан учраас бид хамтран ажиллаж эхэлж байна. Энэ хугацаанд олгосон зээлүүдэд өнөөдрийн байдлаар хүндрэл гарч, зээлийн батлан даалт дээр санхүүгийн сахилга бат алдагдсан тохиолдлууд гараагүй байна.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
-Амьд мал гаргах үйл ажиллагаа явж байгаа юу. Ямар бодлого барьж байгаа вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амьд адуу гаргахыг хориглож байсан шүү дээ. Тийм ч сайн зүйл биш байх. Хойшоогоо Эрхүү, Буриадад монгол мал үржүүлж байгаа сураг дуулсан. Махны экспортыг сүүлийн хоёр жил хориогүй. Малчид махнаас 40 хувийн орлого олдог гэх тооцоо бий. Энэ махны үнийн өсөлт малчдад сайнаар нөлөөлж байна. Залуу малчдыг бэлтгэх тал дээр анхаарч байна вэ?
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Монгол Улс байгаа тохиолдолд мал, малчин хоёр зайлшгүй байна. Байж байж улс орон байна. Тийм учраас би сайдын ажлаа авсан даруйдаа махны үнийн талаар шүүмжлэл авсан. Бодит байдлыг ч хэлсэн. Амьд малын экспортын асуудал байна. Салбарын сайдын хувьд махны экспортыг зогсоох, тээг саад тавих зорилго байхгүй. Харин ч махны экспортыг нэмэгдүүлж, орон нутгаасаа экспорт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал. Энийгээ амжилттай хэрэгжүүлж чадвал амьд малын экспорт зогсоох байр суурьтай байгаа. Яагаад гэхээр нэмүү өртөг эх орныхоо эдийн засагт шингэх ёстой. Ер нь Замын-Үүдээр үржлийн бус малын 20 хувийг амьдаар гаргаж болно гэдэг Засгийн газрын тогтоолтой юм билээ. Тийм учраас тавдугаар сарын 8-нд махны, ургамлын экспорт зэрэг дөрвөн экспортыг анхаарах хүрээнд БНХАУ-ын Хорио цээрийн албатай хамтран орон нутгийн бүх махны үйлдвэрүүдэд сургалт хийж, экспортын эрхийг нээлгэхээр хичээн ажиллаж байна. Залуу малчдын асуудал бол их яригддаг асуудал. 2000 оны эхээр малчид хүүхдээ сургуульд сургахгүй мал дээр гаргаж байна гэдэг байсан. Мал аж ахуйгаас гарч байгаа ашиг тусыг нэмэгдүүлбэл залуус мал аж ахуй руугаа гарна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Танд амжилт хүсье. Орон нутагт ажиллаж байсан туршлагатай хүн. Махны үнийн судалгааг зах зээл дээр судалж олны хэл ам дагуулах шиг боллоо. Энэ бол буруу биш, зөв байсан. Махны нийлүүлэлт, өртгийн сүлжээтэй холбоотой асуудалд шинэчлэлт хийх цаг болсон. Салбар яаман дээрээ нэг бодлогыг зангидсан байдаг. Урьдны сайд чинь хэл үг огт авдаггүй байсан шүү. Махны өртгийн сүлжээг нэг мөр болгох шаардлагатай. Малчид ойрын махны үйлдвэртээ махаа нийлүүлж, үйлдвэр нь стандартын дагуу бэлтгэж, зах зээл рүүгээ нийлүүлдэг баймаар байна. Улс, орон нутгийн хэмжээнд хэдэн махны үйлдвэр байна вэ. Тэгэхгүй бол бид малчны бэлдсэн мах, ченжийн бэлдсэн мах гээд үнийн хувьд асар зөрүүтэй байх жишээтэй. Махны экспортын үнэ бас нэг өөр байна.
Малынхаа эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч, дайн зарлах хэрэгтэй болчихоод байна. Малын өвчингүй бүсээ байгуулж, Мал эмнэлгийн даргаар зоригтойгоор маш сайн хүн томилох хэрэгтэй. Шинэ хоршоогоо маш сайн дэмжих хэрэгтэй. Малчид өөрсдөө трактор авч, хадлангаа хадах боломжтой болсон.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-"Шинэ хөдөө" хөтөлбөрийг санаачлан ажиллаж байсан хүн бол Ж.Бат-Эрдэнэ. Би бол төрийн яамыг тогтвортой байлгаж, янз бүрийн халаа сэлгээ хийхгүй. Сайдын зөв гэдэг муйхар бодлого явуулахгүй. Эрдэмтэн судлаачдын үгийг тусгаж ажиллана. Ченжийн систем бол олон жил урхагшсан байна. Бодлогын том дүр зураглал гаргаж, мал эмнэлгийн салбарт зоригтой шинэчлэл хийж ажиллана. Өнөөдөр 100 гаруй тэрбумын төсөвтэй мөртлөө өмнөх байдлаасаа огт сайжраагүй байна. Эрүүл мах гэж баталж байгаа газар яг үнэндээ алга. Бид ядаж сургууль, эмнэлэг, цэцэрлэгт өгч байгаа махаа шинжилдэг болмоор байна гэж нэг хүн хандаж байсан. Тийм учраас энэ ажилд анхаарч ажиллана.
Газар тариалангийн салбарын өсөлт 570 мянган га талбайгаас 630 мянга болж өссөн. Төмс 16 мянган га, хүнсний ногоо 18 мянган га талбайд тарина. Амжилттай тарьж чадвал улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана. Мөн хүнсний ногооныхоо 80 хувийг хангахаар төлөвлөж байна. Цаашдаа дотоодын хэрэгцээгээ 100, 100 хувь хангах Засгийн газрын тогтоолыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Өвлийн хүлэмж ажиллуулдаг хүмүүст цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Зуны хүлэмжийн асуудалд газартай, туршлагатай хүмүүст хоршоодоор дамжуулан хамтран ажиллана.
"Баян-Өлгийд газар, усны 319 нэрийг орос, тува, казах хэлээр нэрлэснийг өөрчилнө"
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Уг тогтоолд, Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэж, 47 газах зүйн нэрийг шинээр нэмэх, Сүхбаатар аймгийн 13 сумын хэрэглэж байгаа нэр болон УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг үсгийн зөрүүтэй 45 газар зүйн нэрийг нэмж батлахаар төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуучнаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополийн эсрэг газар байна. Энэ ингэж явах ёстой юм уу. Сонгууль болохоор АН, МАН гээд казах хэлээр бүх сурталчилгаагаа бичээд тавьчихсан. Тухайн үед тус аймгийн сонгуулийн штаб, ажлын хэсэгт албан бичиг хүргүүлж, хариуцлагын арга хэмжээ авч байсан. Монгол хэлний хяналтад хэн хяналт тавих ёстой юм бэ. Хоёрт, газар усны нэр өөрчилсөнтэй холбоотойгоор намайг тус газрын даргаар ажиллаж байхад баахан гомдол ирж, баян-өлгийчүүдэд баахан загнуулж байсан. Яагаад ингээд газар усны нэрийг дураараа өөрчлөөд байдаг юм бэ. Гуравт, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрынхнаас асууя. Саяхан Х.Нямбаатар дарга руу баахан дайрсан байсан. Нисэх, Яармагийн чиглэлийн УИХ-ын тогтоолыг уулын нэрээр нэрлэснээс улбаатайгаар 2011 онд танай байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүн салбарын сайдтай нийлээд координатыг нь өөрчилсөн байсан. Салбар яамандаа авч, газар зарах процесс явагдсан. Энэ эцэслэх нь 2023 онд Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ болон байнгын хорооноос тогтоол гаргаж, хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ дээр мэргэжлийн агентлаг ямар байр суурьтай байдаг юм бол?
Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай:
-Монгол Улсын Үндсэн хуулийн 8.1 зүйлд "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл" гэж заасан байдаг. Тэр дагуу Монгол хэлний тухай хууль дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна. Гудамж зам талбайн хаягийг монгол хэлээр хөтөлнө гэсэн хуультай. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахаар 2003 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын хэмжээний газар зүйн нэрийг баталсан. Энэ тогтоолыг дөрвөн жил тутам шинэчлэх үүргийг өгсөн ч 2017 онд л нэг удаа Хэнтий хан уулыг Бурхан Халдун уул болгож шинэчлэснээс өөрөөр өөрчлөгдөөгүй. Тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн зарлиг гарч, газар усны нэрийг өөр хэлээр нэрлэж байгаа асуудлыг цэгцэлж, орон нутгийн Засаг дарга нарт УИХ-ын тогтоолыг мөрдүүлэх үүргийг өгсөн байдаг. Тийм учраас цаашид хяналт тавьж, монгол хэлээр газар усаа нэрлэхийг уриалсан. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, газар усны нэрийг албан ёсны баримт бичиг дээр өөр хэлээр нэрлэхийг хориглож, хариуцлагыг талаар тусгасан.
Ингээд 2017 оноос хойш зарим нэр бүхий иргэдээс газар усны нэрийг өөр хэлээр хэрэглэж, зарим аймгуудад өөр хэлээр газар усны нэрийг баталсан асуудал гарсан.
Үүнтэй холбогдуулан есөн байгууллагаас төлөөлөл гарч, зургаан аймагт хяналт шалгалтыг хийсэн. Ингэхэд, Сүхбаатар, Дорноговь, Орхон, Булган, Дундговь, Дархан, Говьсүмбэр аймагт 1500 орчим нэр монгол хэлнээс өөр нэр дээр 2003 онд батлагдсан байж болзошгүй гэдэг урьдчилсан судалгаа гарсан. Ажлын хэсэг байгуулж, Баян-Өлгий аймагт ажиллаж, өнөөдрийн тогтоолыг оруулж ирж байгаа 319 нэрийг орос, тува, казах хэлээр нэрлэж, баталсан байна. Тийм учраас УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Цаашид нэр дурдсан аймгууд дээр орос, тува, хятад хэлээр нэрлэсэн газрууд байгаа учраас үе шаттай оруулж ирж, шинэчилнэ. Улсын хэмжээнд газар зүйн нэрийг тодруулах ажил найман аймагт бүрэн хийж дууссан бөгөөд одоо 49.5 хувьтай үргэлжилж байна.
Хоёрт, Улаанбаатар хотод хамаарах Богд уулын дархан цаазат газрын хилийг 1995 онд тогтоосон. Энэ тогтоосон хилийг 2018 онд буруу зураглаж, тогтоосноос болж салбар яаман дээр зөрчилтэй шийдвэр гарсан байдаг. Энэ зөрчлийг арилгахаар 2019 оноос ажлын хэсэг байгуулан ажиллаж, 2023 онд зассан. Энэ засч шинэчилсэнтэй холбоотойгоор салбарын сайд, НЗДТГ-ын шийдвэр хүчингүй болсонтой холбоотойгоор маргаан гарсан. УИХ-ын тогтоолоор баталсан хилийн цэсийн дагуу мэдээллийн сандаа оруулж, мөрдөж байгаа. Цаашдаа тусгай хамгаалалттай газар, хилийн цэсүүдийн маргаантай асуудлыг газрын нэгдмэл сангийн цахим системд үнэн зөв оруулж, мөрдүүлэх тал дээр бодлогын түвшинд арга хэмжээ авч ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Монополийн эсрэг газар юугаа ч хийж, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянадаг юм бол. Би сайдаар ажиллаж байсан учраас Монгол Улсын газар нутгийн мэдээллүүд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд нэг байдлаар бүртгэгдэж байгаа юу. Би бол үнэхээр эргэлзэж байна. Гудамжны бүх сурталчилгаа гадаад хэл дээр байгаа шүү дээ.
Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай:
-Улаанбаатар хотын хэмжээнд газар зүйн нэрийг хаягжуулалтын асуудал дээр түлхүү хэрэглэж байна. Гудамж талбайд гадаад нэр өгч болно. Ингэхдээ ИТХ-аараа шийдэж, тэрнээсээ өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй зөвшилцөх шаардлагатай байдаг. Бид 2013 онд батлагдсан Хаягжуулалтын тухай хуулийг шинэчлэхээр хуулийн төслийг боловсруулсан. Хаягжуулалтын системийг 21 аймагт нэвтрүүлж, хаягаа олгож байна. Бүх зам, гудамжинд нэр олгоно. Дараа нь тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулж, 68.2 хувь нь дэмжлээ.
Хурлаар 4 асуудал хэлэлцэнэ
Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Бейсен ирцийг танилцуулж, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

3,605.46






















































Нэргүй 2026-04-14 203.91.115.51
Нямбаатар аа! Баруунтуруун, Орбитын нэрийг хэзээ эх байснаар нь сэргээх вэ? Баруун Түрүүн, Зүүн Түрүүн, Баянгол шүү. Адил бол адилхан л байцгаая!
Нэргүй 2026-04-14 43.242.242.59
Манай казахууд Баян-Өлгий аймгийн газар усны нэрийг казах нэрээр соьсон хэрэг яаж дууссан бэ. Энэ үйлдэл бол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд харшилсан үйлдэл байсан. Хорих ял оногдуулах байан боловч торгоод өнгөрсөн. Баян-Өлгийг монголоос тусгаар тогтнуулах Казахстаны хорон явуулгын нэг нь байсан. Цаашид ч үргэжилнэ. Монголын дайсан нь хятадууд биш харин Казахууд болоод байгаа гэж дүгнэж байна. Казахууд, Казахстаны эрдэмтэд манай түүх уламжлалыг үгүйсгэдэг.
Нэргүй 2026-04-14 85.93.1.25
!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-14 66.181.177.114
Авилгаар нүүрс зарсан, газар усны нэрийг өөрчилсөн хулгайчуудыг цаазал.
kkkkkkkkkkkkk 2026-04-14 66.181.178.81
Энэ Баян Өлгийхан гэж даварсан новшнууд уу а?! Чингийс хааныг өөрийн болгож Шынгыс ч гэх шиг хуцаад бсан, одоо бүр Монголыг казахуудын нутаг гэж зарлахнээ. Хэрээ мэдэж байвал зүгээр шүү.
Ахмад тариаланч Ш.Раднаа:: Хөрсний чийг, 5 болон 6 сарын цаг уурын мэдээг уулзуулаад тариалалтаа хийвэл учир бий дээ 2026-04-14 59.153.112.125
Энэ Идэрбат эвдрээгүй хүн. Эвдрээгүй гэдэг нь байгаа юмыг байгаагаар нь, элдэв нэмэр хачиргүй, санасан бодсонооо хэлэхийг хэлнэ. ЗАЛУУ САЙДАД ЗӨВЛӨХӨД ХАВРЫН ТАРИАЛАЛТАА Ч ТАРЬЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙЖ НАМРЫН УРГАЦЫН ХЭМЖЭЭГ ХЭЛЭХ ХЭРЭГГҮЙ БАЙДАГ ЮМ. ЯАГААД ГЭВЭЛ, МАНАЙ ГАЗАР ТАРИАЛАН БАЙГАЛЬ ЦАГ УУРААС БАРАГ БҮРЭН ХАМААРАЛТАЙ. ШАТРААР БОЛ БАЙГАЛЬ ЦАГ УУР ЦАГААНААР НҮҮЖ ЭХЭЛНЭ. ТАРИАЛАНЧ ХАРААР ХАРИУ НҮҮДЭЛ ХИЙНЭ. ТАРИАЛАНЧ ЭХЛЭЭД ХАМГААЛЖ БАЙГААД ЭГЗЭГТЭЙ ҮЕД НЬ ДАВШИНА ГЭСЭН ҮГ.
Нэргүй 2026-04-14 202.14.90.166
за чи бага шаана шуу
Нэргүй 2026-04-14 66.181.185.154
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧИД МАХНЫ ЧЕНЖҮҮД БОЛООД ГАДАГШ МАХЫГ АСАР ИХЭЭР ГАРГАЖ АШИГ ОЛООД УДАЖ БАЙНА… МАЛЧДЫН НОЙР ХООЛГҮЙ АЖЛЫН ҮР ДҮН, МОНГОЛЫН БЭЛЧЭЭР ТАЛХЛАН БАЙЖ ӨСГӨСӨН БЭЛЧЭЭРИЙН МАЛЫН МАХЫГ ЯМАР Ч ТАТВАР, ХУРААМЖ, ТӨЛБӨРГҮЙГЭЭР ГАДАГШ ГАРГАХ ЭРХИЙГ ХЭДЭН АВИЛГАЧИД АВЧ ГАДААДАД ӨНӨДӨР ҮНЭЭО ЗАРЖ АШИГ ОЛООД БАЙХААР МАХНЫ ҮНЭ ӨСӨӨД БАЙНА…. ШИНЭ АВИЛГАЧ САЙД НЬ МАХНЫ АВИЛГАЧ БОЛОХООР ШИЙДЭЖ ДЭЭ
Зочин 2026-04-14 66.181.185.154
БОДЬ КОМПАНИ ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ БАРИХ 600 САЯ ДОЛЛАРЫН ГЭРЭЭНИЙ ЭРХИЙГ ЯАЖ АВСАН, ГЭРЭЭНИЙ ҮНИЙГ 1,6 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛГОЖ ЯАЖ 2 ДАХИН ӨСГӨЖ ЧАДСАН, ГЭРЭЭНИЙ ТӨЛБӨРТ ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСИЙГ ТОНН ТУТАМД НЬ ЯАЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ХАМААГҮЙ ДООГУУР ГЭРЭЭЛЖ ГЭРЭЭНИЙ ТОО ХЭМЖЭЭНЭЭС ХУЛГАЙГААР ХЭДЭН 10 ЛАХИН ИЛҮҮГ УРАГШ ХУЛГАЙГААР ГАРГАВ…, ХЭН АВИЛГААР ДАВУУ БАЙДАЛ ОЛГОВ, НҮҮРСНИЙ СОНСГОЛООР ХЭНИЙГ ЗАХИАЛЖ УДИРДУУЛАН НҮҮРСНИЙ АСАР ТОМ ХУЛГАЙГААС БУЛТАВ… ГҮЙЦЭТГЭГЧ НЬ ЭНЭ ХАЛТАР ХАР ЭНХБЕРИЯ