niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:01 UTC Эх: https://news.mn/r/2860694/ 323332fee266d78c… ← niitlelch.mn руу буцах

Парламент Ерөнхийлөгчийг, АН-ыг ч "мурих" уу?

Парламент Ерөнхийлөгчийг, АН-ыг ч "мурих" уу?

Парламент Ерөнхийлөгчийг, АН-ыг ч "мурих" уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг Пүрэв гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн ч санал хураалтыг УИХ-ын дарга С.Бямбацогт нэг хоногоор хойшлуулсан бол Ардчилсан намын бүлэг долоо хоногийн завсарлага аваад буй. Тиймээс энэ долоо хоногийн Пүрэв гаригт Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг парламент дэмжих эсэхээр санал хураалт явуулах юм.

Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барихдаа батлагдсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлэх, яаралтай горимоор УИХ хэлэлцэн батлахаар боловсруулсан.

Энэ хуулийн зорилго нь УИХ-ын гишүүдийг ёс зүйтэй байлгах, хариуцлагатай байлгах, парламентын дархлааг бэхжүүлэх зорилготой. УИХ-ын гишүүд парламентын үйл ажиллагаанд оролцдоггүй, хурлаа тасалдаг, олон нийтийг төлөөлөх эрхээ эдэлдэггүй, ёс зүйн алдаа гаргадаг, авлига, албан тушаалын хэрэгт холбогддог гээд асуудал олон бий. Ингэхдээ сонгогч сонгосон парламентын гишүүнээ эгүүлэн татах боломжийг олгож буй. Тиймээс ч олон нийт, иргэд энэ хуулийг хамгийн их дэмжиж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн төслийг батлахыг эсэргүүцэж буй. Тэр дундаа УИХ дахь Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл зэрэг гурван нам хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг энэ хуулиар гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгнө гэж бөөрөнхийлж буй.

Угтаа бол Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг дэмжих ёстой гэдэг шахалтыг МАН-ын дарга, УИХ-ын дарга, МАН-ын бүлгийн дарга нар гишүүддээ “шахалт” үзүүлж, намын бодлого сөрөхгүй байх бичигт ч гарын үсэг зураад буй.

Улс төрд өрнөж буй үйл явцыг харвал МАН-ын 68 гишүүн 30/38-аараа хуваагдсан. Тэгэхээр Үндэсний эвсэл, Ардчилсан нам, МАН-ын 30 Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй байх эрсдэлтэй гэж уншигдаж байна. Харин МАН-ын 38 төдийгүй, шинэхэн УИХ-ын дарга, МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нар энэ хуулийг дэмжиж батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Н.Учрал, С.Бямбацогт нар Ерөнхийлөгчийн хуулийг дэмжинэ, батлуулна гэсэн тохироотой тус тусын суудалдаа суусан учраас батлуулахын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Гэхдээ намын гишүүд нь төдийгүй бусад УИХ дахь намууд ч энэ хуулийг нь эсэргүүцсээр байна. Тиймээс хэрэв энэ хуулиар санал хураавал өнөөдрийн парламентын гишүүдийн олонхоор бол унах эрсдэлтэй байна.

Түүнээс гадна Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг нам бус байх ёстой гэсэн хуулийн төсөл өргөн барьсан.

Үүнийгээ хэлэлцүүлэхийн тулд УИХ-ын даргыг огцруулах акц хийж, УИХ-ын дарга Н.Учралыг огцруулж, Ерөнхий сайд болгон дэвшүүлсэн. Үүнийг улс төрийн хүрээнд МАН-ын хүслийг АН гүйцээсэн гэж тайрбарлаж буй. Гэхдээ Ардчилсан намынханд УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслийг чинь дэмжинэ гэж МАН ч, шинэхэн УИХ-ын дарга С.Бямбацогт ч ам гарсан ч өнөөдрийг хүртэл энэ хуулийн төслийг нь хэлэлцэхгүй байсаар байна. Өнгөн дээрээ С.Бямбацогт ч, МАН ч УИХ-ын даргыг нам бус байх ёстой хуулийн төслийг хэлэлцэхийг “оролдож” байгаа ч начир дээрээ энэ хуулийг хэлэлцэхгүй аргацаах байдлаар өнөөдрийг хүрэв. Эргээд Ардчилсан нам ч өргөн барьсан хуулийнхаа талаар бус Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай л “ноцолдож” байна.

Энэ удаад таван намын төлөөлөлттэй 126 гишүүнтэй парламент, олонхыг бүрдүүлж буй МАН Ерөнхийлөгчийг ч Ардчилсан намыг ч “мурих”-аар цаг хожиж, хоорондоо тохиролцож чадахгүй Пүрэв гаригтай золгох нь ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-14 202.126.90.11

хужааманж пздагууд өвчтэй пздагууд.

Avatar

Нэргүй 2026-04-14 43.242.242.59

АН-ынхан яагаад ёс зүйгүй УИХ-ын гишүүн байхыг дэмжээд тэднийг хамгаалаад байна вэ. Иргэд бол эсэргээрээ байна. АН-ын гишүүд өөрсдөө ёс зүйгүй учир айгаад байна уу гэж харагдаж байна даа.

Avatar

Нэргүй 2026-04-14 85.118.165.197

!!!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-14 66.181.187.188

Ямарч гэсэн эгүүлэн татдаг механизмтай байх ёстой.
Одоо бол дурын дурак жагсаалтаар шургаж төр түмнийг доромжилж байна

Avatar

Нэргүй 2026-04-14 103.57.92.121

л***р хүүк топор шуналын тулам муужруулдаг түлш тавантолгойн коксжих нүүрсний хулгайч одоо Монголын хаан болох замаа засаж байгааг улны угаадаснууд ОЯ нар сохороор даган далдагнаж байна.

Avatar

Нэргүй 2026-04-14 59.153.113.209

АН-ын эргүү Тэмүжин энэ хуулиар ажлын нэг өдрийн завсарлага авах санал гаргасан тул Бямбацогт 16-ны пүрэв гариг хүртэл хойшлуулсан. Ядахдаа зөв бичиж байгаач. Сайт гэж нэг орон гаран юм бичдэг тархи угаах вирус байх юм. Тархи тараг боллоо.

Avatar

Нэргүй 2026-04-14 202.131.225.242

Хичээлээ тасалдаг оркуудыг хөөж явуулах нь зөв! Хурлаа тасалдаг, ард түмэн олон нийтийг төлөөлөх эрхээ эдэлдэггүй, ёс зүйн алдаа гаргадаг, авлига, албан тушаалын хэрэгт холбогддог гээд асуудал олон бий шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-04-14 103.229.123.29

За тэгнэ ээ , " буун дуугаар нохой хуцав " гэдэг шиг хүнд үед аминд ордог мөнөөх алдар гавьяат хуульчид \ Нарангэрэл , Ламзав \ АН — аас \ , Лүндээжанцан \ түрүүчээсээ ирж яваа сурагтай . Тэгэлгүй яахав , энэ эгзэгтэй мөчид – хэн хэндээ бөөн олз …

Avatar

Нэргүй 2026-04-14 202.131.225.242

Парламентийн ардчиллыг үгүй хийхийг санаархсан тэр хуулийг иргэд дэмжээд байгаа юм байхгүй шүү. Худалдагдсан сэтгүүлч өөрийнхөө субъектив санааг ард түмний нэр барьж бичихээ болиорой чамд хэн ч тийм эрх өгөөгүй байх шүү. Хүүк чинь 5 халтар цаасан дундаа тийм эрх хавчуулаад өгөө юү?

Avatar

Нэргүй 2026-04-14 202.179.11.230

Уул нь энэ хуулийг батлуулаад олон новшийг татмаар байгаа ч эсрэгээрээ новшнууд нь үлдээд хэрэгтэй гишүүд татагдчих байх.

Avatar

Нэргүй 2026-04-14 64.119.30.133

гэхдээ энэ хууль чухал. авилгач хулгайч худалч нарыг хөөх эгүүлэн татдаг болохгүй бол эх орон дампццрлаа эд нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад суух шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 2026-04-14 103.212.119.84

Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийг хэтрүүлж, хуулиар зөвшөөрөгдөөгүй УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийн төсөл санаачилсан нь буруу. Энэ хууль батлагдвал дэмжиж санал өгсөн гишүүд Үндсэн хууль зөрчсөнд тооцогдож Цэцэд дуудагдаад зогсохгүй өөрсдийн баталсан хуулиар гишүүнээсээ эгүүлэн татагдах нөхцөл байдал үүснэ. Төрийн институц хооронд ийм маргаан тарьж байгаа ерөнхийлөгч болон тамгын газрынхан нь буруутай.

Avatar

Нэргүй 2026-04-14 59.153.113.209

СОЛИОР. УИХ-ын гишүүд 34 жилийн хугацаанд УИХ-ын тухай хуульд ийм зүйл заалт оруулах санаачлага гаргасан юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж