БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна. Анх 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа тул энэ оны зун эсвэл намрын улиралд нээхээр зорилт тавьжээ.
Төслийн явцын талаар тус номын сангийн захирал Б.Индрагаас тодруулахад, “Шинэ барилгын гадна ажил бүрэн дууссан. Одоогоор дотор засал, инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Бид энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.
Шинэ номын сан нь орчин үеийн жишигт нийцсэн, хүртээмжтэй орчныг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүх давхарт саадгүй үйлчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нэгдүгээр давхрыг бүхэлд нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан тохижуулж, ЛЕД дэлгэц, цахим уншлага, мини кино театр болон бүх насныханд зориулсан соёлын үйлчилгээний хэсгүүдийг багтааж байгаа юм.
2025 оны гуравдугаар сард шав тавьсан тус барилга нь 2500 ам метр талбай бүхий дөрвөн давхар бөгөөд өдөрт дунджаар 300-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдаж, 1986 оноос их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон түүхтэй. Өдгөө нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангуудыг ажиллуулж байна.
Мөн тус номын сан нь 2016 оноос эхлэн номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээг нэвтрүүлж, 3000 гаруй сан хөмрөг бүрдүүлэн жил бүр 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа юм.
3,605.46






















































Нэргүй 2026-04-14 85.93.1.25
😉 Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
MIND SET 2026-04-14 202.126.88.101
Драманд Урлаг бий, Номонд Амьдрал бий" гэж Монголчууд нийтээрээ MIND SET-ээ Өөрчлөхгүй бол Ахуй Амдралд Ахиц Дэвшилгүй, Цаашлаад Улс орны өнгө төрх сэргэхгүй өөрчлөгдөхгүй юм бнадааа
Нэргүй 2026-04-14 66.181.168.164
төв номын сангаас км хүсрэхгүй зайд, нацагдоржийн номын сангийн үүдэнд дахиад нэг номын сан барьдаг нь сонин шүү. Нацагдаоржийн номын сангаар шагайгаад үзээрэй, хэр ачаалалтай байгааг. Ачааллаа дийлэхгүй байдаг бол хамаа алга, өргөтгөл хийхэдхэн ч эсэргүүцэхгүй. Гэтэл хотын хэмжээнд хэдэн номын сан байдаг билээ, яагаад тэр байхгүй газруудаад барьж болдоггүй, яг энэ төвд, цөөхөн ногоон байгууламжийг устган устган улайрч барьсаныг гайхаад л байна.
Иргэн 2026-04-14 112.72.13.54
Ойрд сонсогдоогүй сайхан төсөл байна. Номын сангийн ажилд нь амжилт хүсье.
Хүүхэд бүрийг ялгалгүй үйлчлээрэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгаа нь сайгаалтай байна.
зочин 2026-04-14 103.57.93.61
Хаана баригдаж байгаа юм бэ Хотын төвөөс хол бол үйлчлүүлэх хүн цөөн, ач холбогдол муу, хоосон барилга байшин болж хувирдаг,Дүүргүүдийн ач холбогдолтойг дүүргийн төвд ойр,хорооныхыг хороонд нь,улсын чанартай бол хотын төвд дөхүү барьж буй болгож баймаар байна,