Монгол Улсын Их Хурлын байнгын хороо болон ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.14/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
МЯГМАР ГАРАГ /2026.04.14/ | ||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 09.00 | “Их засаг” |
2 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 12.00 | “Их засаг” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
4 | Хууль зүйн байнгын хороо | Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
5 | УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан | Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 15.00 | “Их засаг” |
6 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо | НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох | 13.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан · Бусад | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
3,605.46






















































Нэргүй 2026-04-14 85.93.1.25
;)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom