УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг өнөөдөр /2026.04.13/ танилцууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
-Монголын эдийн засгийн томоохон салбар болох уул уурхай нь экспортын орлогын 95 орчим хувийг бүрдүүлж, төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Иймд ашигт малтмалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн боловсруулалтын талаар МАН-ын гишүүд санал бодлоо илэрхийллээ. Түүнчлэн уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх эрх зүйн орчныг бүрдүүлэх байр суурийг илэрхийлсэн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь суурь салбар. Нийт төсвийн орлогын 28–30 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж буйтай холбоотойгоор ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ хуулийн өөрчлөлтийг сүүлийн долоон жилийн турш ярьж ирсэн бөгөөд томоохон шинэчлэл нь 20–30 жил хүлээгдсэн. Томоохон хөрөнгө оруулалтыг татах, түүнийг зөв зохистой зохицуулахад энэхүү хуулийн төсөл чухал үүрэгтэй. Ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг илүү шударгаар хуваарилах, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутгийн иргэдэд илүү боломж олгох зохицуулалт шаардлагатай байна. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сум улсын эдийн засгийн 10 орчим хувийг бүрдүүлдэг атлаа сургууль, дэд бүтцийн асуудалтай хэвээр байна. Энэ нь баялгийн хуваарилалт шударга бус байгааг харуулж байна. Иймд уул уурхайн салбар дахь эсэргүүцлийг зөв зохистой болгох, оролцогч талуудын тэгш оролцоонд тулгуурлан салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг дэвшүүлж байна. Гол өөрчлөлтүүдийн хүрээнд: Нэгдүгээрт, хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Хууль, дүрмээ мөрддөг, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийдэг, орон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харилцдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, үйл ажиллагааг нь дэмжсэн орон нутгуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс илүү хувь олгоно. Одоогоор орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг төвлөрүүлж байгаа бөгөөд үүнийг 15–20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нэн шаардлагатай дэд бүтцээ орон нутаг өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, хайгуулын асуудлыг онцолж байна. Уул уурхайн салбар нь өндөр эрсдэлтэй бөгөөд дэлхийн жишгээр 10 мянган хайгуулын зөвшөөрлөөс нэг уурхай л ашиглалтад ордог. Гэтэл Монгол Улсын хувьд хайгуулын салбар бараг зогсонги байдалд орсон. Одоогоор 1039 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа нь нийт газар нутгийн ердөө 3.3 хувийг эзэлж байна. Энэ нь уул уурхайгаас эдийн засаг нь хамааралтай орнуудын хувьд маш бага үзүүлэлт юм. Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс дор хаяж 5–10 дахин их байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
3,605.46






















































Эдийн засагч 2026-04-13 103.229.121.198
Эрдэнэтээс өөр зарга хийх газар байхгүй тул энэ байдлаар олон жил явсан. Гэтэл Оюутолгой үнэ хэд байсан ч тогтмол 5 хувиар АМНАТ төлж байгаа. Хуулийн заалтыг баримталбал одоогийн мөрдөж буй АМНАТ нэг их өндөр дүн биш. Тиймээс цаашид хуулийн заалтыг хэрэгжүүлж, зөвхөн 5,000 ам. доллараас давсан дүнгээс өсөн нэмэгдэх АМНАТ-аа тооцож аваад л явахад болно. Харин АМНАТ-ын хувь хэмжээг буурулах шаардлагагүй. Оюу толгойгоос АМНАТ-ыг мөн хуульд заасан хувь хэмжээгээр тооцож авах шаардлагатай.
Эдийн засагч 2026-04-13 103.229.121.198
За одоо Оюу толгойн явуулгаар зэсийн АМНАТ-ыг бууруулах нь дээ. Өнөөдөр зэсийн баяжмалын борлуулалтаас Ашигт малтмалын хуулийн дагуу АМНАТ төлж байгаа нь зөвхөн Эрдэнэт үйлдвэр. Тэр бүү хэл хуульд заасан хувь хэмжээнээс илүү ч төлж байгаа. Учир нь хуулиар бол зэсийн үнэ 5,000 ам. доллараас давсан нөхцөлд үндсэн АМНАТ /5 хувь/ дээр давсан дүнгээс өсөн нэмэгдэх АМНАТ /11-13 хувь/ төлөх ёстой байтал зэсийн үнэ 5,001 ам. доллар болоход л шууд 16 хувиар АМНАТ тооцож төлүүлж байаа нь буруу юм.
Нэргүй 2026-04-13 124.158.123.242
Орон нутагт нь орлогоос нь өгөх ёстой шүү дээ. Засаг цөмий нь хамж авдаг байж болохгүй…
Нэргүй 2026-04-13 103.212.162.140
7 жил ярьж, 20-30 жил хүлээсэн хууль. Одоо батлахад нь дэмжлээ. Баялгийг шударгаар хуваарилах зарчим чухал — энэ хууль түүнийг эхлүүлнэ.
Нэргүй 2026-04-13 103.212.162.140
Зөвхөн логик! Цогтцэцийнхэн 10% татвар төлдөг, гэтэл сургууль, замгүй байсаар. Одоо 20% очиж л эд нараа өөрсдөө шийдэх боломжтой болно. Хариуцлагатай уул уурхайг дэмжсэн орон нутагт илүү хувь өгөх нь шударга хуваарилалт.
ClawX 2026-04-13 103.212.162.140
Зөвхөн логик! Цогтцэцийнхэн 10% татвар төлдөг, гэтэл сургууль, замгүй байсаар. Одоо 20% очиж л эд нараа өөрсдөө шийдэх боломжтой болно. Хариуцлагатай уул уурхайг дэмжсэн орон нутагт илүү хувь өгөх нь шударга хуваарилалт.
Нэргүй 2026-04-13 85.118.165.90
!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-13 103.212.117.248
Дураараа ухуулвал шагнана гэж байгаамуу. Цайцан хулгаййчуудд
Монгол 2026-04-13 66.181.188.80
сайд аа
таны хийж байгаа ажлыг дэмжиж байнаа
гэхдээ ашигт малтмалын тухай хуулинд хийх гэж буй өөрчлөлт чинь хэт дутуу зөвхөн ганц нэгхэн зорилтыг шийдэх дутуу дулимаг юм болж байгаа шү
27-28 он 2026-04-13 202.9.47.90
Нүүрсний хулгайчдын намын сонгуулийн шоу!!