niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:04 UTC Эх: https://news.mn/r/2860366/ 5643bf444d054f0b… ← niitlelch.mn руу буцах

Сард 300 амьтныг вакцинжуулж, үржил хязгаарлах мэс засал хийж байна

Сард 300 амьтныг вакцинжуулж, үржил хязгаарлах мэс засал хийж байна

Сард 300 амьтныг вакцинжуулж, үржил хязгаарлах мэс засал хийж байна

Тэжээвэр амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурын тоо нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжид Хан-Уул дүүргийн Шувуун фабрик дахь байрыг ашиглалтад оруулсан. Уг байранд хүргэгдсэн амьтдыг түр байршуулан, эзэд нь олдсон тохиолдолд холбогдох журмын дагуу буцаан олгох зохицуулалт хийгдэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн Ерөнхий газрын мэргэжилтэн н.Цолмонгоос тодрууллаа.

Тэрбээр, "НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд эзэнгүй нохой, муурыг хамгаалах, тоо толгойг нь зохистой аргаар хязгаарлах зорилгоор 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн дүүргүүдийн ТҮК болон хороодоос сард дунджаар 100-300 нохой, муурыг хүлээн авч байна.

Түр асрамжлах байранд ирсэн нохой, муурыг малын эмч хүлээн авч иж бүрэн үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Түр асрамжлах байр сард 50 орчим сая төгрөгийн урсгал зардалтайгаар ажиллаж байна. Үүнд, эм тариа болон идэш хоол гэх мэт олон зүйлс хамаарч байгаа юм.

Нөгөөтэйгүүр, эрүүл амьтдад үржил хязгаарлах мэс засал болон халдварт өвчнөөс сэргийлэх вакцин давхар хийдэг. Үүнээс гадна өвчтэй болон ядарсан амьтдыг тусгаарлан сувилж, аюулгүй орчинд тэжээн хамгаалдаг. Түр саатуулах байранд ирсэн амьтдыг хүсэлт гаргасан иргэдэд үрчлүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг" гэлээ.

Эзэнгүй нохой, муурын тоо толгой ихэссэнээр мал амьтан өвчлөх, галзуурах, тухайн өвчлөл малын махаар дамжин хүнд халдварлах эрсдэл нэмэгддэг байна. Монгол Улсын хэмжээнд нэг жилд 6900 хүн, Улаанбаатар хотын хэмжээнд 3000 хүн галзуу нохойд уруулж, ноцуулж, хазуулж, шүлсдүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Эдгээрийн 36.5 хувь нь 0-16 насны хүүхэд багачууд юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-13 85.118.165.90

;))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-13 103.212.117.139

Нядлаад, махыг нь Вьетнам руу гарга!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж