Шинэ он гараад дөрөвхөн сарын хугацаа өнгөрч байгаа ч дэлхий дахинд болж буй үйл явдал, дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад эдийн засагт гэрэл гэгээтэй тоонууд бараг л байхгүй болох нь. Юмны үнэ өсч, үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар буурч, мах магнаг болох цаг тун ойрхон иржээ. Одоо худалдаанд байгаа махны үнэ аль хэдийнэ 35 мянгад хүрчихсэн, шатахууны үнэ нэмэгдсэн учраас нөөцийн махны үнийг ч нэмчихлээ. Тэгэхээр монголчууд хэсэгтээ үнэтэй мах хэрэглэх эсвэл махны хэрэглээгээ бууруулах шаардлага тулгарч байна.
60 сая малтай ч махны үнэ аль хэдийнэ 35 мянгыг давж, жижиглэнгийн үнэ үүнээс ч илүү нэмэгдсэн байхад л салбарын сайд нь мах үнэд ороогүй гээд сууж байх жишээний.
Одоо шатахууны үнийг дагаад гурилын үнэ нэмэгдвэл талх, боовны үнэ ч дагаад өснө. Энэ мэтээр нэгээс нөгөө нь хамааралтайгаар үнэ нэмсээр эдийн засгийн үзүүлэлтүүд унаж, инфляциа барьж дийлэхгүй, төгрөгийн ханш улам сулрах эрсдэлтэй байгааг эдийн засагчид сануулсаар байна.
Хамгийн сүүлд гэхэд, Дэлхийн банкнаас 2026 онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй байх төсөөлөлтэй байна. 2025 онд эдийн засаг 6,8 хувийн өсөлттэй байснаас буурна гэсэн үг. Энэ бол зөвхөн төсөөлөл бөгөөд бодит байдал дээр эдийн засгийн өсөлт яаж буурах нь одоогоор тодорхойгүй. Хамгийн чухал нь 2026 онд өрхийн хэрэглээ өсөлтийн хурд саарах хандлагатай байна гэж Дэлхийн банк тодотгожээ. Учир нь инфляцийн түвшин өндөр хэвээр байгаа нь иргэдийн бодит худалдан авах чадварыг бууруулж байгааг төсөөлжээ. Өөрөөр хэлбэл, шатахууны өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр буурна гэсэн үг.
Нөгөө талдаа төсвийн орлого аль хэдийнэ 1,4 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан яваа. Экспортын гол орлого болох нүүрсний борлуулалт БНХАУ-ын зах зээлээс шалтгаалж саарах хандлага ажиглагдаж байгааг эдийн засагчид сануулж байгаа. 2026 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын экспорт 4.89 тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 62.3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт экспортын 35.9 хувийн нүүрсний экспорт эзэлж байна. Оны эхний гурван сарын байдлаар 25.3 сая тонн нүүрс экспортолж, 1.76 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ.
Одоогоор сайн үзүүлэлт боловч цаашид Хятадын зах зээл дээр Монголын коксжих нүүрсний эрэлт буурах, боомтууд дээр худалдан авагчдын идэвх, үнэ буурч буй.
Тиймээс цаашид БНХАУ-руу чиглэсэн Монголын коксжих нүүрсний зах зээл өсөлт ажиглагдахгүй, сэргэлт авчрахгүй гэдгийг эдийн засагчид хэлж буй. Тэгвэл экспортын орлогоо нэмэгдүүлэхэд Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, хурдтай бодлого шийдвэрүүд гаргахгүй бол орлого тасарч, буурах эрсдэлтэй тулж байна. Шинэ Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурьтай байгаа ч цаашид төсвийн орлого дахин буураад эхэлбэл жинхэнэ утгаараа төр бүсээ чангалсан төсвийн тодотгол хийхээс өөр гарцгүй болно. Иргэдийн орлого нэмэгдүүлэх, ажилтай орлоготой байлгах, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаанд нь олгох гээд олон асуудал шинэхэн Засгийн газрын толгойны өвчин болж байна. Түүнээс гадна шинэ Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төлөвлөгөө боловсруулж буй гэх. Одоогоор хаана, юуг хэмнэх вэ гэдэг нь тодорхойгүй. Үүнтэй уялдаж төсвөө хэрхэн тодотгох нь тодорхой болно.
Ямартай ч орлого төсөөлснөөс буурсан, нүүрсний борлуулалт өсөлт ажиглагдахгүй, үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлчихсөн, аж ахуй нэгжүүд нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй өрөнд орчихсон гээд хүндхэн цаг үетэй шинэ засаг тулж байна.
Ойрхи дорнодын нөхцөл байдал дэлхийн нефтийн зах зээлийг тэр чигээр нь хөдөлгөж, үнийн савалгаа үүсгэж, иргэдэд аль хэдийнэ мэдрэгдээд эхэлсэн. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг гоё тоонууд бодит амьдрал биш болсон шүү.
Орлого буурч, эдийн засгийн тоонууд бөхийж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар улам л муудаж, гэрэл гэгээ харагдахгүй байгаа энэ үед оновчтой, цаг хугацаатай уралдсан, бодит шийдвэрүүд гаргах л үлдэж байна.
3,605.46






















































Нэргүй 2026-04-13 85.118.165.90
:)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Үнэ 2026-04-13 202.9.47.90
Үнэ гэдийсэн ч үхэр монголчууд сүх далайтал санаа амар сууж л байна.
Нэргүй 2026-04-13 188.162.248.116
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2026-04-13 202.21.107.1
Хүн бүр хичээвэл болохгүй юм бхгүй ээ
Оросоос л хол бх шүү дээ
ха данс 2026-04-13 122.201.31.66
монгол банкны буруу тооцоолсоэ хар данснаас болоод олон аан-үүд асуудалд орж байнс
хар дансаа эхлээд зрхицуул 2026-04-13 122.201.31.66
Хятадад орон гэргүй залуусын тоо эрс нэмэгдэв: Нийгмийн үнэлгээний системийн аймшигт үр дагавар ба Монголчуудад өгөх сануулга 🚨
БНХАУ-д эдийн засгийн хямралаас гадна өөр нэгэн чимээгүй гамшиг нүүрлээд байна. 📉 Сүүлийн үеийн мэдээллээр тус улсад орон гэргүй хүмүүсийн тоо 50 саяд хүрсэн бөгөөд тэдний 60 орчим хувь нь 33-аас доош насны залуус байгаа юм. ⛺ Гэвч хэдэн арван мянган боловсролтой залуус зөвхөн ажлын байрны хомсдолоос биш, харин төрийн хатуу хяналт болох "Нийгмийн үнэлгээний систем" (
сонгогч 2026-04-13 202.9.47.110
Нямбаатар иргэдийнхээ эдийн засгийг санаатайгаар хямраагаад махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмээд эхэлсэн …улс орнууд иргэдээ хямралаас сэргийлдэг байтал Монголын төр засаг зориуд хорлож байna!!!!!!!!!!!!!!!! УЛС ОРНУУД ХЭМНЭЖ БАЙХАД МОНГОЛЧУУД ХЭДЭН ИХ НАЯДААР ӨР ТАВЬЖ, ИДЭЖ УУХААС ӨӨР БОДОХ ЮМГҮЙ АЖЭЭ….
МӨӨГИЙ 2026-04-13 202.55.188.38
энэ ямар бодлого гэхээрээ үнийг нэмж байдаг байна. Нямбаатар хаан юм уу