“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу “Монгол Улс нүүрс олборлох, борлуулах оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Бид нүүрсээ үнэтэй зарах ёстой. Нүүрсний үнэ унасан үед олборлолтыг багасгаж өртөг зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх нь чухал байна.
Хямдхан үнэтэй нүүрсийг хэдэн зуун сая тонноор нь гаргах, үнэтэй нүүрс зарах хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй. Жишээлбэл, 100 ам.доллараар 5 сая тонн нүүрс зарах, 100 ам.доллараар 50 сая нүүрс зарах хоёр борлуулалтын орлого нь адил боловч олборлолт, тээврийн зардал маш ялгаатай гэдгийг нийтээрээ ойлгож ухаармаар байгаа. Тэгэхээр Монгол Улс нүүрсэн дээрээ зөв бодлого гаргаж ажиллах ёстой гэдгийг бид удаа дараа илэрхийлж байгаа. Жишээлбэл, Индонези улс 2026 онд нүүрсний олборлолтоо 200 сая тонноор бууруулах шийдвэр гаргасан. Эрчим хүчний нүүрсний үнэ унасан тул олборлолтын зардлаа дийлэхгүй байна. Ийм учраас бага хэмжээгээр олборлож нүүрсээ үнэтэй болгох бодлого барьж байна. Монгол Улс орлого муудлаа нүүрсээ хямд үнээр ч хамаагүй их хэмжээгээр гаргах ёстой гэж үздэг. Бид нүүрсээ үнэтэй зарахын төлөө ажиллаж байна, үнэтэй зарж байна. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК 2011-2022 онд гаргаж байсан алдааг дахин давтахгүйгээр ажиллаж байна.
Нүүрсний үнэ өнгөрсөн 2025 оны эхний хагас жил хамгийн доод хэмжээндээ хүртэл унасан. Үүний улмаас нүүрсний экспортын биет хэмжээ буураагүй ч борлуулалтын орлогын хэмжээ 1.7 тэрбум ам.доллар болж буурсан. 2026 оны нэгдүгээр улиралд олборлолт, экспортоо бүхий л хэмжээнд нэмэгдүүлэх зорилго тавьснаар зөвхөн нэг улиралд 642 сая ам.долларын борлуулалттай, 9.5 сая тонн нүүрс экспортолсон амжилт үзүүлсэн” гэдэг мэдээллийг өгөөд байна.
3,605.46






















































Нэргүй 2026-04-12 66.181.186.128
энэ нөхөр чинь харин аль болох нүүрсээ биржээр зараад байгаа, бас гайгүй үнээр зараад байх шиг, аль болох хулгай хийхгүй ажиллаад байна гэж хараад байгаа даа, нүүрсний хулгай гэдэг бол гэрээний хулгай гэдэг алдарт үгийг хэлсэн дээ, би бол тун дажгүй ажиллаж байна гэж хараад байгаа
Зочин 2026-04-12 66.181.185.154
ЭНЭ ХАЛТАР ХАР АВИЛГАЧ БАЙСААР БАЙГАА ЮМ УУ… ЭНЭНИЙ САНАЛААР НҮҮРС ҮНЭТЭЙ БОЛОХ УУ… ХЯТАДУУДЫН ТОГТООСОН ҮНЭЭР ЗАРХАА МЭДЭХГҮЙ МАЛ АА…
Нэргүй 2026-04-12 85.118.165.197
!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Иргэн 2026-04-12 59.153.112.26
Цэрэнсамбуу харин их зөв сэтгэлгээтэй залуу юм гэж харагдаж байна.АНУ-ын ерөнхийлөгч Байден монголчууд шороотой нүүрс хятад руу гаргадаг гэж ярьж байсныг ТВ"ээр харсаан.Тэгвэл бид нүүрсээ угааж шороогүй нүүрс экспортод гарагдаг болмоор юм биш үү. Үнэ нь өсөх биз бодох л асуудал.