niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:05 UTC Эх: https://news.mn/r/2860327/ 160b52f4b21d06cc… ← niitlelch.mn руу буцах

Гангийн үйлдвэрийг Дархан-Уул аймагт барина

Гангийн үйлдвэрийг Дархан-Уул аймагт барина

Гангийн үйлдвэрийг Дархан-Уул аймагт барина

Засгийн газраас Дархан-Уул аймгийн Орхон суманд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барихаар шийдвэрлэсэн юм. Дээрх шийдвэртэй холбогдуулж гангийн цогцолбор барих газрыг Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан-Уул аймагт өгсөн байдаг. Ингэснээр тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, 650 га газрыг гангийн цогцолбор барихад олгохоор шийдвэрлэжээ.

Гангийн цогцолборыг барьж байгуулахад 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Иймээс сонирхогч этгээдүүдэд Аж үйлдвэрийн яам тодорхой мэдээллийг өгч буй юм байна.

Монгол Улс өнгөрсөн 2025 онд нэг сая тонн ган хэрэглэжээ. Энэ дүн 2030 он гэхэд 1.7 сая тонн болж өсөх тооцоолол гарсан байна. Дээрх үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах боломж бүрдэх аж.

Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Ингэснээр барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байрыг бий болох аж. Урьдчилсан тооцооллоор найман жилийн хугацаанд төслийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоолол гарчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Билгээ 2026-04-12 59.153.115.242

одоо цахилгааныхаа хэрэгцээг дийлэхгүй байж гангийн үйлдвэр барина гэж худлаа ярихаа болиочээ. 1сая тонн цэвэр ган гаргахын тулд хүдрээс түүхий ган болтол 1.5-1,7 орчим мигаватт цахилгаан хэрэгтэй. Одоо манай улс 1.2 орчим мигаватт цахилгаан үйлдвэрлэж бна. 1сая тонн ган үйлдвэрлэхэд ойролцоогоор 60сая шоо метр ус хэрэгтэй.4сая тонн төмрийн хүдэр 500мянган тонн кокс 300сая тонн шохой шохойн чулуу 18сая тон км ачаа зөөгдөнө. Тооцоогоо харуулаач!!!

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.177.114

Сарлагаас төмрийн ордоо буцааж ав. Гангийн үйлдвэр чаддаг юм бол барь. Манан арилж байж хөдлөх бхдаа. Уг нь эхлээд 1 гига квт-тай цахилгаан станци барих ёстой бсан юм.

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.164.23

МАН-ы шаампаруудад барьж чадах амбаар ч байхгүй ээ…баахан мөнгө шаагаал Нефтийн үйлдвэрийн араас ороол дуусаа…

Avatar

Нэргүй 2026-04-12 103.57.95.117

Ард иргэдээ бид одоо босох цаг болсон өчнөөн үйлдвэр барина гэж худлаа яриал байна

Avatar

Нэргүй 2026-04-12 43.242.242.59

Бүтээн байгуулалт нэрээр баахан завчаа хийх гэж байна. Шударга иргэд үйлдвэр байгуулахыг эсэргүүцэж байна. Тэр мөнгөөрөө сургууль цэцэрлэг байгуул. өөр юу ч хэрэггүй. Иргэд одооноос эсэргүүцлээ иэрхийлэх байх. Баригдаад эхлэнгүүт жагсаал цуглаан болдог. Наана нь эхлэх хэрэгтэй. Дарга нар хувааж идэх гэж байгаа нь ойлгомжтой. УИХ-ын шударга гишүүд үгээ хэлэх байхаа

Avatar

сонгогч 2026-04-12 202.9.47.110

10 20 жил ярьдаг дуусдаггүй үлгэр бүү байгаасай даа…

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.177.58

шаасаар байтал 35 жил өнгөрөв

Avatar

Нэргүй 2026-04-12 85.118.165.38

!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Зочин 2026-04-12 103.212.116.135

барьж чадах юм боловуу

Avatar

Зочин 2026-04-12 66.181.183.150

Улсын үйлдвэр гэдэг улс төрчдийн хулгайн үүр болно гэсэн үг. Хувийн үйлдвэрлэгчдээ дэмжиж бариул…

Avatar

Н 2026-04-12 202.9.46.22

за нэг тууз хайчлаад орхих вий дээ.арав шахам жилийн өмнө дарханд арьс ширний үйлдвэр барьна тав зургаан мянган ажлын байр бий болно гээл бөөн юм болоод сангийн сайд байсан улаан ирж улаан дээлтэй тууз хайчилж байлаа.одоо тэгээд тэнд нь үйлдвэр биш хэдэн ухсан нүх барилгын цутгасан суурь л байна даа.яагаад эхэлсэн юмаа дуусгаж болдоггүй юм мэдэхгүй.арьс шир нь авах газаргүй хог болоол бж бна.ажилгүй залуус ч их л бна.

Avatar

Нэргүй 2026-04-12 188.162.248.116

35 жилийн омно барилаа л гээд байсан, яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав тэгээд ??????????

Avatar

Нэргүй 2026-04-12 59.153.114.121

Засаг орохоор л заваарна даа.

Avatar

Зочин 2026-04-12 59.153.113.125

Гангийн үйлдвэр ашиглалтанд орсоноор цементийн өртөг 2 дахин буурна гэдгийн учрыг олдоггүй ээ, ган чинь цементийн түүхий эд биш биз дээ, яаж өртөгийг нь бууруулах юм бол

Avatar

зочин 2026-04-12 66.181.160.113

Уг нь улс ийм юмаар ноцолдох нь буруу юм байгаам даа ..Үхэр Монголчууд тартагтаа тулж байж л ойлгох гээд байх болтой юмаа ..
Хятадад авилага зогсохгүй байгаань улсын мэдэлд бүх эрх мэдэл байдагт юм аа ..Хэдэн мянгаар нь цаазлаад ч барагдахгүй байна Эцсийн эцэст мөнгний төлөө үхлээс айдгүй л байхгүй юу ..

Avatar

Нэргүй 2026-04-12 59.153.112.125

НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАРИХДАА ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС АВАХАА НАРИЙН ТООЦООГҮЙ ЯВДАЛ ОДОО АСУУДАЛ БОЛООД БАЙГАА. ЕР НЬ МАНАЙ НЕФТИЙН ҮЙЛДВЭР ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ОРОСООС ТҮҮХИЙ НЕФТЬ АВАХААС АРГАГҮЙ БОЛНО ШҮҮ. ТӨМРИЙН ХҮДРИЙН НӨӨЦӨӨ САЙН ТООЦСОН БАЙДАГ БАЙГАА ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж