niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:06 UTC Эх: https://news.mn/r/2860302/ ca0cd1ff8e1e84d9… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Фракцынхаа эв нэгдлийг хангасан генсек хайх даалгавар авав 

Тойм: Фракцынхаа эв нэгдлийг хангасан генсек хайх даалгавар авав 

Тойм: Фракцынхаа эв нэгдлийг хангасан генсек хайх даалгавар авав 

“NEWS” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Ардчилсан нам өнгөрч буй долоо хоногт Их хурлаа хийж, шинээр бүрдсэн Үндэсний бодлогын хороогоо хуралдууллаа. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг тодруулах байсан ч чадсангүй. Учир нь, фракцынхаа эв нэгдлийг хангасан генсекийг нэр дэвшүүлж чадаагүйгээс олонхийн дэмжлэг хүлээсэнгүй.

Тус намын дүрэмд зааснаар намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг Ардчилсан намын дарга санал болгодог. Энэ дагуу О.Цогтгэрэл дарга Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн. Тэрбээр цэвэр О.Цогтгэрэл даргын гарын хүн гэж хэлж болно. Гэвч Үндэсний бодлогын хорооны гишүүдээс Д.Амарбаясгалан олонхийн санал авч чадаагүй юм. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг мөн нэр дэвшүүлэх вариант гаргасан ч олонхийн дэмжлэг авч чадахгүй унах нь тодорхой болсон тул Үндэсний бодлогын хороо руу нэрийг нь оруулсангүй.

Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хувьд фракцын эв нэгдлийг хангасан генсек байхаас гадна улс орон даяар танигдсан, лидер хүн байх ёстой гэдэг шаардлага тавьсан.

Иймээс нэг сарын дараа буюу тавдугаар сарын 10-н орчимд дахин Үндэсний бодлогын хороог зарлан хуралдуулж, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, мөн дэд дарга нарыг тодруулан, батламжлахаар боллоо. Нэг үгээр хэлбэл, Ардчилсан намынхан эрх мэдлийг ганц намын даргадаа төвлөрүүлэхийг хүссэнгүй, фракциудынхаа зохилдолгоог хангасан генсек нэр дэвшүүлэхийг үүрэг болгосон гэж хэлж болно.

Иймээс үлдэж байгаа сарын хугацаанд Ардчилсан намын дарга бусад фракциудтайгаа ярилцаж энэ асуудлыг шийдвэрлэхээс аргагүй болж буй юм.

Ардчилсан намын даргын ерөнхий нарийн бичгийн дарга хэн байхаас тус нам ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд хэрхэн амжилттай оролцож чадах эсэх нь ихээхэн шалтгаална. Энэ ч үүднээс Үндэсний бодлогын хорооны гишүүн бүр эл асуудалд нухацтай хандаж байна.

ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ СОРИЛТТОЙ ТУЛАВ 

УИХ ардчилсан парламентын засаглалаа хамгаалж чадах уу, эс чадах уу гэдэг түүхэн сорилтын өмнө ирээд байна. Тодруулж хэлбэл, УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт туссан хуулийн төслийг олонхиороо дэмжвэл ардчилсан парламентын засаглал аюулд орж, нэг нам, нэг хүний дарангуйлалд бүрэн шилжинэ гэдэг анхааруулгыг судлаачид өгч буй. Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлэг дотор дээрх төслийг УИХ-аар ч хэлэлцэх ёсгүй гэдэг байр суурьтай гишүүд байгаа ч тооны хувьд цөөн.  Олонхи нь “Ерөнхийлөгч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн тул УИХ хэлэлцэн батлах шаардлагатай” гэдэг байр суурь барьж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-д 68 суудалтай МАН-ын бүлгийн гишүүдийн олонхид парламентын ардчилал 20 дугаар асуудал болж хувирсан гэж хэлж болно.

УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын бүлэгт судлаачид парламентын ардчиллаа хамгаалах бат цайз болж зогсох болов уу гэх хүлээлт байсан ч Б.Пүрэвдорж нарын хэд, хэдэн гишүүн үзэл баримтлалынхаа эсрэг зогсох болсон нь парламент энэ удаагийн сорилтыг давж чадах уу, эс чадах уу гэдэг хүлээлт үүсгээд буй.

УИХ-аар өнгөрсөн Баасан гаригт дээрх төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлага авах болсон үндэслэлээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Нэг талаасаа парламентыг хариуцлагажуулна гэж байгаа ч  нөгөө талдаа парламентын дархлаа, парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулах эрсдэлийг тооцож, шийдвэр гаргахад бүлгийн гишүүдийн оролцоог хангах үүднээс нэг өдрийн завсарлага хүсэж байна” гэсэн юм. Ингэснээр энэхүү төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ ирэх Пүрэв гариг /2024.04.16/ -т шийдвэрлэнэ.

Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслөөр завсарлага авах болсон шалтгааныг эрх баригчид сөрөг хүчнээ өөрсдийн талд кноп даруулах зорилгоор хийсэн үйлдэл байж болзошгүй гэх хардлага ч араасаа дагуулсан. Тиймээс УИХ дахь 42-ын бүлгээс өгөх саналаар ардчилсан парламентын засаглалын хувь заяа шийдэгдэнэ гэж харах улстөрчид ч олон байна. Үйл явдал хэрхэн өрнөх нь ирэх өдрүүдэд илүү тодорхой болно.

12,153 ТАТВАР ТӨЛӨГЧИЙН 90,106 ХАРИЛЦАХ ДАНСЫГ НЭЭВ 

Шинэ Засгийн газар өнгөрсөн Даваа гаригт хуралдаж “Чөлөөлье” санаачлагын хүрээнд данс нь хаагдсан, татварын өртэй 12,100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн дансыг нээх шийдвэр гаргав.

Татварын байгууллагаас өнгөрч буй долоо хоногт өгсөн мэдээллээр 12, 153 татвар төлөгчийн 90, 109 дансыг нээснээ албан ёсоор мэдэгдсэн. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас 6042 компанийн битүүмжилсэн дансыг нээснээ мэдэгдэв.

Санхүүгийн хүндрэлийн улмаас татвараа ч төлж чадахгүй, НДШ-ээ ч цаг хугацаандаа барагдуулж чадахгүйгээс хоригт ороод байсан аж ахуй нэгжүүдийн хувьд ядаж ажилчдынхаа цалинг тавих боломж бүрдээд буй. Гэхдээ Засгийн газар ердөө нэг сарын хугацаатай данс нээхээр болсон тул түүнээс урьтаж татвар болоод Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө хэрхэн барагдуулах вэ гэдэг нь шүдний өвчин болж хувирч байна. Учир нь, олон улсад үүссэн нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өссөнөөр бизнес эрхлэгчдийн хувьд улам хүнд сорилтуудтай тулах болж буй. Ийм үед Засгийн газар ердөө нэг сарын хугацаанд өр барагдуулах шийдвэр гаргасан нь хөрсөн дээрээ буугаагүй, дүр эсгэсэн, нэр төр олох гэсэн арга ядсан алхам гэдгийг хэлж буй. Иймээс Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харж хугацааг тавиу өгөх нь бизнес эрхлэгчдээ хүнд үед нь нааштайгаар харсан алхам болохыг сануулж байна.

ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ НЭМЭВ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдээр ажиллахад 30 мянган төгрөгт хүрсэн мах байсангүй” гэх мэдэгдэл хийж, шоудсан ч үнэнд гүйцэгдэв. “Хүчит шонхор” худалдааны төвд үхрийн цул мах нэг кг нь 30 мянга давсан бол хүнсний дэлгүүрүүдэд 32000-34000 төгрөгт хүрсэн хүрсэн.

Жил бүрийн хаварт махны үнэ өсөхөөс сэргийлж нийслэл нөөцийн мах бэлтгэж ирсэн. Нийтдээ энэ жил нийслэлчүүдийн махны хэрэглээг хангахад зориулж 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн байсан юм. Үүнээс 2000 тонн махыг худалдаанд гаргасан. Гэвч нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнөөс шалтгаалж тээврийн зардал өссөн тул нөөцийн мах бэлтгэсэн компаниуд нэг бол махны үнийг өсгөх, эс бол татаас өгөх шаардлага тавьснаар нийслэл энэ асуудлыг шийдвэрлэлээ.

Ингэхдээ үхрийн махны үнэ 15000 төгрөгөөс 18000 төгрөг болж, 3000 төгрөгөөр, хонины мах 13000 төгрөгөөс 15000 төгрөг болж, 2000 төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Энэ шийдвэр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-нээс хэрэгжиж эхлээд байна.

Нөөцийн махнаас хонины махыг гулуузаар нь худалдаалж буй. Зах, худалдааны төвүүдэд худалдаалж байгаа махны үнээс  нөөцийн махны гулууз нь даруй хоёр дахин шахам хямд үнэтэй тул хэдхэн газар гарч байгаа цэгүүдэд иргэдийн уртаас урт дараалал үүсэж, цагдаагийнхан зохицуулалт хийж байгаа юм.

Монгол Улс 60 шахам сая толгой малтай ч жилийн жилд махны үнэ өссөөр нэг кг үхрийн мах 30 мянган төгрөг давсан энэ асуудлыг төр засаг анхаарч ченжийн тогтолцоог халахыг сануулсаар буй.

Угтаа бол махны үнэ өссөнөөр малчдын орлого нэмэгдэж, амьжиргаа нь сайжрах ёстой ч энэ дундаас ашиг хамгийн их хийдэг нь ченжүүд болж хувирсан. Иймээс төрийн тодорхой бодлого шаардлагатай байгааг эдийн засагчид сануулсаар байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-12 43.242.242.59

АН тарах хэрэгтэй. нэгдсэн нэг үзэл бодол байхгүй. учир нь 6 нам нэгдэж АН-ыг байгуулсан. Өөр өөр үзэл бодолтой намууд нэгдэнэ гэж юу байхав дээ.Тийм ч учраас хоорондоо дандаа хэрэлдэж талцаж байдаг. Нэг хүсэл л тэднийг нэгтгэдэг.Төрийн эрхийг авч албан тушаалд очиж хөрөнгөжих юм

Avatar

Нэргүй 2026-04-12 85.118.165.38

)))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.187.188

Ардчилалд аюултай гэж сүржигнэх, цааш ажваас танхайчууд харагдах юм. Зоволтгүй ээ суудлаас нь хасаад хасаад арав ч хүрэхгүй.Түмний нүдэн дээр "Ийм амьтан УИХ-д яаж ордог байнаа" гэмээр нөхөр байхгүй гэхүү. Холбогдох хуулиудад заалт байгааг Ерөнхийлөгчийн саналыг үндэслэн тодосгоод гүйцээ.

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.178.42

Ховд, Увсын Ацтекуудаас салах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.187.156

баярцогтоос өөр олигтой хүн байхгүй дээ бусад нь жижигдэнэ

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.178.42

Колони шиг хэдэн уурхай дээр тулгуурласан төмөр замтай

Avatar

Нэргүй 2026-04-12 103.212.117.139

Монголын барууны бүх нам АНУ-ын зааврын дагуу Монголын эдийн засгийг сүйрүүлэх бодлого баримталдаг

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Сонгогч бид хэрсүү болсон. МУНДАГ АРДЧИЛСАН НАМ ЭНЭ ТЭР ГЭЖ ХУДЛАА БҮҮ ЯРЬЦГАА 2026-04-12 59.153.112.125

Нийгмийн баялгаас ахиухан хүртэхийн тулд төрд эрх мэдэлтэй болох ёстой. ТӨРД ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛОХЫН ТУЛД НАМ ДОТРОО ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛОХ ЁСТОЙ.Нам дотроо эрх мэдэлтэй болохын тулд хүчтэй фракц байгуулах ёстой. Иймээс л АН дотор маш олон фракц бий болжээ. Одоо фракцууд хооронд том наймаа явагдана. Улс төр заваан золиг гэдэг нь энэ. ГЭХДЭЭ ЭНЭ ЗАВААНААС ЗАЙЛЖ ЧАДАХГҮЙ. Ардын намын нэг гишүүн зөв бүлэглэлийн талд байсан учир сайд боллоо гэсэнч сая сайдаа өглөө. Одоо тэр юу бодож байыгаа нь сонин.

Avatar

Нэргүй 2026-04-12 125.128.25.95

опрос монголд шатахууеы унээ огт нэмэжгуй япгаад дураараа унэжн нэмээд байгаа алны хар шар ногоон уснуудээ ард туман ядаоч байнаапп лалаоуудаа

Avatar

Нэргүй 2026-04-12 59.153.112.125

ПҮРЭВДОРЖ БӨӨН ЗАЛЬНЫ ХӨРӨНГӨ ШҮҮ. УЛС ТӨРИЙН САЛХИ ХААНАА ХААШАА ҮЛЭЭЖ БАЙГААГ САЙН МЭДНЭ. АРД ИРГЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГААГ МЭДЧИХЭЭД ХОЖМЫН ӨДӨР БИ УУЛ НЬ ЭЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖСЭН Ч МАН-ЫНХАН, МАНАЙ НАМЫН ХЭСЭГ ХАРИУЦЛАГАГҮЙ НӨХӨД ЭСЭРГҮҮЦСЭН ГЭЭД яриад оноо авахаа одоо төлөвлөсөн байгаа.

Avatar

Нэргүй 2026-04-12 59.153.112.125

АН ардчилсан нам учир, коммунист нам биш учир, фракцуудын эв нэгдлийг хангах ЕНБД сонгох гээд ЕНБД-аа сонголгүй сарын хугацаа өглөө гэж ярьж байгаа нь худал хуурмаг, цаад учир шалтгааныг нь нууж өнгөлөн далдалсан яриа шүү дээ. ХОЁР ӨДӨР, ХОЁР ШӨНӨ ХУРАЛДААД ЕНБД-АА СОНГОЖ ЧАДААГҮЙ НЬ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ФРАКЦУУДЫНХ НЬ ТЭМЦЭЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСНИЙ ИЛРЭЛ.ОДОО НЭГ САРЫН ХУГАЦААНД ФРАКЦУУД ХООРОНДЫН ХЭЛЦЭЛ ЯВАГДАНА. ЭНЭ ХЭЛЦЭЛ АЛБАН ТУШААЛ, МӨНГӨНИЙ ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХЭЛЦЭЛ БАЙХ БОЛ

Avatar

Нэргүй 2026-04-12 66.181.178.42

Баярцогт потенциалгүй, Амарбаясгалангаа явуулахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж