niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:31 UTC Эх: https://news.mn/r/2860255/ df23418b678a0c7f… ← niitlelch.mn руу буцах

"Багануур" ХК-ийн хамт олонд талархал илэрхийлжээ

"Багануур" ХК-ийн хамт олонд талархал илэрхийлжээ

"Багануур" ХК-ийн хамт олонд талархал илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.


Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг 48 жилийн турш тасралтгүй хангаж, иргэдийн ая тухтай амьдрал, орон нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Тэрбээр төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

"Багануур" ХК улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52 хувийг дангаараа хангадаг.

Өнгөрсөн онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 37.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ олон жил хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулан 2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Улсын төсөвт 105 тэрбум, Нийгмийн даатгалд 19 тэрбум, Үндэсний баялгийн санд 126 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Энэ жил 4.8 сая тн нүүрс олборлох бөгөөд 2028 он гэхэд олборлолт 8 сая тн болж нэмэгдэнэ гэдгийг гүйцэтгэх захирал Т.Отгонболд хэллээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 255 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тн хөх нүүрс, 82 мянган тн нам температурын давирхай үйлдвэрлэж, 40 мВт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ. Ингэснээр орон нутагт 400 гаруй ажлын байр бий болох тооцоо гарсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байгаа. "Багануур" ХК хөдөлгөөнд нэгдэн 520 орчим мянган мод, бутны суулгацыг Мод үржүүлгийн газартаа бойжуулж, 2 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлт зэрэгт зарцуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Японы хөнгөлөлттэй зээлийн 23.5 тэрбум төгрөгийг тус компанийн технологийн автомашин, механизмын 27 хувийг шинэчлэхэд зарцуулах шийдвэр гаргаж байсан юм.

Компанийн хамт олон төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжиж,  “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрт бодит хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Мөн эх орныхоо гал голомтыг бадраах хөгжил цэцэглэлтийн тулгуур болж,  уурхайчин хэмээх нэрээр овоглон, мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, уул уурхайн салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Монголын төр, засаг ямагт үнэлж ирснийг тэмдэглэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-04-11 103.212.117.30

ийм поп ерөнхийлөгчийн нэн даруй зайлуулж огцруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-11 85.118.165.32

!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Иргэн 2026-04-11 66.181.188.35

Хулих Хурандаа маань жинхэнэ поп дүрдээ жүжиг цаашаа болчихсон албинтаж бн даа зайлуул!!! Боловсролгүй хүндээ

Avatar

Нэргүй 2026-04-11 59.153.112.125

АН-ынхан хоёр өдөр, хоёр шөнөжин хуралдаад намын дэд дарга нараа, ЕНБД-аа сонгож чадалгүй тарж байхад АРДын намынхан ЭРЧИМТЭЙ, өргөн хүрээтэй ажиллаж байна. ЕР-Ч ХҮРЭЛСҮХ ХӨДӨӨГҮҮР ЯВААД Л, АЛГА НИЖИГНЭТЭЛ ТАШУУЛААД Л, ШАГНААД Л. ЕС УЧРАЛ ТАТВАРЫН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДААНС ХААСНЫГ ЧӨЛӨӨЛӨӨД, ИХЭНХ ДЭД САЙДАА ЧӨЛӨӨЛӨӨД Л. уУЛ НЬ АН-ЫНХАН ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЯЛСАН ЮМШИГ ПҮРЭВДОРЖООС АВАХУУЛААД АРДЫН НАМЫНХНЫГ МУУ ХЭЛЭЭД Л, ИХ ДОДИГОР БАЙСАН ЧИНЬ ОДОО БҮР ШАЛДАА БУУСАН БАЙДАЛТАЙ,

Avatar

Ким Жон Ун 2026-04-11 202.9.46.181

Хойд Солонгос болж тоглож байгаа юмуу?

Avatar

Тогоо 2026-04-11 43.242.243.32

та намуудын үр дүгнэхдээ , таны гэрийн хаалгаар орж ирсэн юмыг намуудын хулгайлсантай харьцуулаад дүгнэлтээ хэлж байгаарай. ядахдаа эрүүл хүн шиг уншигдана.

Avatar

Нэргүй 2026-04-11 202.9.46.103

Худлаа талархлаар чинь яадын. Чадахгүй юм биш худлаа үнэн нэг одон тэмдэг үкчээч.

Avatar

Монгол 2026-04-11 202.126.88.89

ерөнхийлөгчийн зүгээс засгийн газрын гүйцэтгэх чиг үүрэгтэй давхацсан санал санаачлагчид гаргахыг хошгилоё

Avatar

ctrany &, 2026-04-11 103.212.117.59

gadni ichgyyrgyi bildyych ashigtaidaa, budni yumuig Nyraajgalzyyrlaa. Xylgaich Xotuig ymar bolgovH Blokljx
ymar ch ea goozyin medremjgyi,Xylgaichtai geree xuixgyi
baix.mash ix dyyriamluig xaa xol xuij bna,xylxi.
Baisan yumuig ytasuig chun ystgaj bna.oopsdoo ynegyi shaxyy zysalj, xylgaichixaa ygeer gy ilagchid ni tsybj bna.
xyychni barulgyyduug Xapaj gaixlaa4-6, ylc ylcuun.nyrlt.

Avatar

y/o 2026-04-11 103.212.117.59

naidbargyi, texniclyr,xynui yumryy opj galzyyrchnobshblv.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж